 |
|
 |
|
З.Батсайхан: Ноён уулын дурсгалыг нинжа нар ихээхэн сүйтгэсэн |
|
|
 |
|
 |
З.Батсайхан: Ноён уулын дурсгалыг нинжа нар ихээхэн сүйтгэсэн
2012-12-04Ноён уулын түүх, соёлын дурсгал, уул уурхайн асуудлаар бид цуврал сурвалжлага, нийтлэлийг уншигч танаа хүргэж байгаа билээ. Энэ удаа археологич З.Батсайхантай ярилцлаа.  -Ноён уул гэдэг Хүннүгийн алдартай дурсгал бүхий газрыг хүмүүс баримжаагаар мэддэг боловч, чухам хэдий үеэс анх мэдэж судлах болсон, мөн хэзээнээс алт олборлохоор ухаж төнхөж эхэлсэн бэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэх үү? -Хүннүгийн дурсгал бүхий Ноён уул эртнээс их алттай гэж түүхэнд тэмдэглэгдэж ирсэн. Тэр газрыг дөнгөж өнөөдрөөс ухаж байгаа юм биш. 1900 онд Монголын Засгийн газар алт ухах концесс гэгчийг байгуулсан байдаг. Тэр дагуу Орос, Хятад, Америк зэрэг орны хувь нийлүүлсэн “Монголор” гэдэг алтны компани байгуулагдсан байдаг. Тэр үеэс Ноён уулыг ухаж, төнхөж эхэлсэн. Магадгүй түүнээс өмнө Хятадууд алт ухаж ашиглаж байсан байхыг үгүйсгэхгүй. Геологи, ашигт малтмалын түүхэнд хэрхэн туссан байдгийг мэдэхгүй юм. “Монголор” компанийн бие төлөөлөгч нь монголчуудын сайн мэддэг Грот ноён гэж алдаршсан Белгийн иргэн Фон Грот гэж хүн байсан. Фон Гротын алтны уурхай одоо мэдэгдээд байгаа монгол орны нэлээд баялаг нөөц бүхий газруудад ажиллаж байсан мэдээ, баримтууд бий. Үүний нэг нь таны асуугаад буй Ноён уул юм. Ноён уул нь геологийн тогтоцын хувьд Бороогийн гүний хагарлыг дагасан алтны судал дээр оршдог. Түүнд ганц Ноён уул төдийгүй хэд хэдэн баялаг орд бүхий газрууд хамаардаг юм билээ. Гротын компанид ажиллаж байсан Баллод гэдэг унгар хүн 1912 онд алтны судал хайж яваад Ноён уулан дахь нэг хонхорыг өмнө нь алт ухаж байсан уурхайн цооног байж магадгүй гэж үзэн ухсан байдаг. Гэтэл тэр цооногоос эртний эд өлгийн дурсгалууд гарч ирсэн. Түүний ихэнхийг өөрөө болон тэр хүрээнд байсан гаднын иргэд хадгалж байсан гэх дам мэдээ бий. Түүнээс гадна Баллод 1913 онд Оросын Цагаан хааны газарзүйн нийгэмлэгт энэ тухай захидал явуулсан. Захидлын утга нь Монголын Төв нутгийн Ноён уул гэдэг газарт эртний үл мэдэгдэх ард түмний дурсгалыг илрүүлэн оллоо. Үүний ач холбогдлыг тогтоож өгнө үү гэсэн байдаг. Харамсалтай нь Баллодын захидалд ямар хариу өгсөн тухай мэдээ, баримт тэмдэглэгдээгүй. Гэхдээ захидал ямар ч гэсэн зохих газраа хүрч, тэр дагуу 1924 онд Оросын газарзүйн нийгэмлэгээс Козловын удирдсан Монгол-Төвдийн экспедиц монголд ирж ажилласнаар XX зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог Ноён уулын булшнууд судалгааны хүрээнд орж эхэлсэн. Оросын эрдэмтэн Козлов өмнө нь монгол нутагт олонтаа ирж байсан, монголоор дамжин Төвд хүртэл явж ажилласан аялагч, судлаач хүн. Тэрээр хүрээнд ирээд Баллодын ухаж гаргасан зарим эд өлгийн зүйлүүд хүмүүсийн гар дээр байсныг худалдаж авч байсан тухай мэдээ байдаг. -Бид Ноён уул гэж ерөнхийд нь нэрлэдэг ч Хүннү булш бүхий газрууд аль хэсэгт нь байдаг вэ? -Ноён уулын Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван ам бий. Тэнд том, жижиг нийлсэн 200 орчим Хүннү булш байдаг. Тэр дотроо язгууртны гэж нэрлэдэг үүдэвч бүхий том булшнуудын дэвсгэр зургийг Козлов болон түүний экспедицийн гишүүд хийсэн. Тэр их сайн зураг болсон шиг байгаа юм. Яагаад гэвэл, одоо болтол ашиглаж байгаа. Тухайлбал, 2006- 2009 онд ажилласан Оросын экспедиц тэр зургийг баримтлан малталт судалгаа хийсэн. Козловоос гадна 1925 онд тус экспедицийн бүрэлдэхүүнд шинээр ирж ажилласан мэргэжлийн археологич Бровка, Букинич нар дахин нэг булшийг нээсэн. Түүний дараа 1927 онд анх удаа Монголын Засгийн газрын хөрөнгөөр Шар Дамдинс үрэн гэж алдаршсан Симуков хэдэн хятад ажилчны хүчээр дахин Ноён уулын орчим судалгаа хийсэн. Түүнээс хойш Ноён ууланд ямар нэгэн археологийн судалгаа 1950-иад оны дунд үеийг хүртэл хийгдээгүй. 1950-иад оны дунд үеэс аль ч салбарт анхны дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчнүүд бий болж эхэлсэнтэй холбогдуулж манай анхны археологчдын нэг Ц.Доржсүрэн Ноён уул, Хануйн гол зэрэг газар төвлөрөн ажиллаж, “Умард Хүннү” нэртэй Хүннүгийн түүх, археологийн анхны том бүтээлийг гаргасан. Түүнээс хойш Ноён уул хэсэг хугацаанд мартагдсан. 2006 онд Орос-Монголын хамтарсан экспедицийн шугамаар дахин судалгаа хийсэн. 2006, 2009 онд 20/ 31 дугаартай хоёр булшийг малтан судалсан. Тэр малталтууд болон мөн түрүүнд дурьдсан бүх судалгаагаар Монгол нутагт амьдарч ирсэн Хүннүгийн түүх соёл, хэрэглэгдэх үүнүүд гарч байсан түүхтэй. -Археологийн судалгаанд ямар учраас өндөр ач холбогдол өгдөг талаар манай уншигчдад тодорхой баримтуудыг хэлж өгөхгүй юу? -Бичиг үсэггүй байсан тухайн үеийн түүх, дурсгалуудыг судлахад эд өлгийн зүйлүүд чухал ач холбогдолтой. Түүнээс гадна бичгийн сурвалжид тэмдэглэгдээгүй тухайн асуудлыг тодруулах, мөн үгүйсгэх, шинэ мэдээ баримт гаргаж авах гэх мэт өндөр ач холбогдолтой байдгийг хүмүүс тэр болгон зөв ухаарч, ойлгож чаддаггүй шиг байгаа юм. Тэгэхээр би үүгээр юу хэлэх гээд байна гэвэл, ганц Ноён уул ч биш эртний янз бүрийн цаг үед холбогдох олон булш дурсгал бидний өвөг дээдсийн түүхийг сэргээж бичих эх сурвалж болдог учраас түүнд маш чухал ач холбогдол өгч хүндэтгэн хайрлаж, хамгаалж харьцах ёстой. Мөн төр, засаг ч гэсэн ихээхэн анхаарал тавьж хадгалж, хамгаалах талаар шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх цаг болсон. Яагаад гэвэл, өнөөдөр XXI зуун, шинжлэх ухаан, техник технологийн дэвшил асар өндөр төвшинд хүрлээ. Ийм цаг үед хүмүүсийн ёс зүйн харилцаа урд өмнөхөөс өндөр төвшинд тулж ирээд байна. Хүн боловсрол мэдлэгээс шалтгаалахгүйгээр аливаа эртний түүх, соёлын дурсгал, бусад хүмүүсийн хоорондын харилцааны олон талт асуудалд өндөр ёс суртахуунтай байхыг шаарддаг эрин үед бид амьдарч байгаа. Хуулиар зохицуулахаас гадна хүмүүсийн харилцааны ёс зүй, хүмүүжлээс олон зүйл шалтгаална. Ингэж байж бид байгаль орчин, өвөг дээдсээс үлдээсэн баялаг дурсгалыг хадгалж хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Үүнийг зөвхөн сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүс төдийгүй бүх хүн анхаарч, түүх соёлоо хайрлаж хамгаалах зан чанарыг төлөвшүүлэх талаас зорилготой, өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн үл мэдэгдэх зүйлд даатгаж орхиж болохгүй. -Ноён ууланд уул уурхайн нэг бус компани ажиллаж байгаа. Түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах судалгаа хэрхэн хийгдсэн байдаг бол? -Монгол орон зах зээлийн харилцаанд орсноор сүүлийн 20 гаруй жил ялангуяа уул уурхай голлосон үйл ажиллагаа монголд маш өргөн цар хүрээтэй явагдаж эхэлсэн. Энэ үйл явцыг дагалдаж, урд өмнө төдийлөн сонсогддоггүй байсан нинжа нар, амьдрахын эрхэнд гэж өөрсдийгөө зөвтгөж байгаа хэсэг бүлэг хүн булш бунхан тонохоос өөрөөр амьдарч болохгүй байгаа мэт ярьж, тайлбарлах зэрэг сөрөг хандлагууд ихээхэн гарах боллоо. Нэг нь мэдээж, зөвшөөрөл гэдэг нэрийн дор байгаль орчин, тэнд байгаа булш бунхан, хөшөө дурсгалыг устгах аюул гарч байгаа бол нөгөө хэсэг нь хувиараа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайдаг, олдог, ухаж төнхдөг. Амьдралын боломжг үйгээс гэх нэрээр булш бунхныг тонож байгаа үзэгдэл газар авсан. Ноён уул ч гэсэн энэ үйл явцад өртсөн. Миний олж дуулснаар Ноён уулыг өмнө нь Бороо гоулд гэдэг компани эзэмшиж байгаад дараа нь монгол компанид шилжүүлсэн байдаг. Тус компани хүсэлт гаргасны дагуу бид 2011 онд ашигт малтмалын талбайд нь очиж археологийн хайгуул судалгаа хийсэн. Тэр компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай Ноён уулын Сүжигтийн ам олон булш бүхий газарт байдаг. Гэхдээ тэр талбай Бороо гоулдын мэдэлд байсан гэх боловч тус орд газрыг социализмын үед Монгол-Германы хамтарсан хамтарсан уурхай эзэмшиж байсан тухай геологичид ярьдаг. Магадгүй түүнээс бүр өмнө ХХ зууны эхэн үед дээрх талбайг Монголын Засгийн газар, түүнчлэн хувь нийлүүлсэн алт ухах “Монголор” компани ашиглаж байсан байхыг үгүйсгэхгүй. Баялаг орд бүхий Сүжигтийн ордыг эрт дээр үеэс,өөрөөр хэлбэл 1924 оны Козлов нарын малталт судалгаа эхлэхээс өмнө ашигладаг байсан байж болох үндэстэй. -Сүжигтийн орд ямар ордод хамаардаг юм бол? -Үндсэн шороон орд буюу өөрөөр хэлбэл, газар доогуур хонгил малтан хүдэр олзворлож, түүнийгээ гаргаж ашиглах маягаар зохион байгуулагдсан. Бид тэнд хайгуул судалгаа хийсний хувьд хонгилд орж нөхцөл байдалтай танилцсан. Хуучин социализмын үед ухаж байгаад орхисон хонгилыг нинжа нар гэгддэг хувиараа алт олборлодог хүмүүс олон тийш нь салбарлуулан ухаж, асар их хэмжээний шороо чулууг гаргаж овоолсон байсан юм билээ. Түүнийг тус компани өөрийн хөрөнгөөр зайлуулж, кэмпээ байгуулсан юм байна. Би түрүүнд хэлсэн, бид талбайн нөхцөл байдалтай бүрэн танилцсан. Уурхайн цооногийн ам булш бүхий газраас 500-700 метр зайтай оршдог. Хэд хэдэн талд нь харуул, хамгаалалтын “Эрдэнэ” компанийн ажилтнууд хамгаалалтад гардаг. Тэндээс юу ажиглагдсан бэ гэвэл, Ноён уулын Сүжигтийн амны хэд хэдэн булшийг ухаж тонох гэж оролдсон нь харагдсан. Чухам яагаад гүйцээж ухаагүйг бид хэлж мэдэхгүй. Тус компани тэнд үйл ажиллагаа явуулахаас өмнө нинжа нар хөлхөлдсөн их хөлийн газар байсан бололтой дүр зураг дээрх булш бунхныг тонох гэсэн байдлаас харагдаж байгаа юм. Гэхдээ одоогоор Сүжигтийн аманд ухаж, тоносон булш байхгүй байгаа ч Хужирт, Журамтын аманд байдал ямар байгааг мэдэхгүй. Ямар ч гэсэн замбараагүй хөл хөдөлгөөнийг тэнд уул уурхайн компани ажиллах болсноор ямар нэгэн хэмжээгээр хязгаарлан зогсоосон сайн тал ажиглагдаж байгаа юм. Уурхайг ашиглах хугацаанд тэнд байгаа булшнууд ямар нэгэн хэмжээгээр нинжа нарын хөлд үрэгдэхгүй юм байна гэсэн бодол төрсөн. Зөвхөн талбай төдийгүй, тэрхүү талбайн гадуур юу болж байгааг харуул, хамгаалалтын ажилтнууд ажиглаж, харж байдаг юм билээ. -Уурхайн орчим “Зуун модны зам”-ыг иргэд ихээхэн шүүмжилж байгаа. Мөн уул уурхайн компани ямар байдлаар үйл ажиллагаа явуулах бол гэсэн түгшүүр иргэдэд байна. Тэр талаар та юу хэдэх вэ? -Тэр шинээр бий болсон зам биш. Эртнээс бий болсон, өөрөөр хэлбэл ХХ зууны эхэн үед байсан зам харгуй гэдгийг хэн ч хэлэх байх. Ноён уулаас хойш Баруун, Зүүн Хараа гэх мэт газар руу чиглэсэн ойр дөт уулын зам байсан. Түүгээр нутгийн ардууд нааш, цааш зорчиж ирсэн. Одоо тэнд ажиллаж байгаа “Гүнбилэг” компани ямар арга, хэлбэрээр тус уурхайг ашиглах гэж байна гэхээр уурхайгаас гарсан хүдрийг өөр газарт машинаар зөөвөрлөн аваачиж боловсруулалт хийх гэж байгаа юм шиг байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, уурхайгаас дахин шороо, чулуу гэх мэт зүйл гарахгүй. Харин шинээр өрөмдлөг гаргах, шинэ ам, цооног нээх тохиолдолд мэргэжлийн археологчдод хандаж, тэдний дүгнэлтийг үндэслэн ажиллавал зохистой. Энд зориуд хэлэхэд, уул уурхайн компаниуд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн лицензтэй талбайд археологийн хайгуул судалгаа хийнэ гэдэг нь зөвшөөрөл өгөх, өгөхгүй тухай асуудал биш. Тэнд зөвхөн археологийн дурсгал бий, эсэхийг тогтооно гэсэн үг юм. Би түрүүнд хэлсэн, аль 100 гаруй жилийн өмнө харийн хүн монгол нутагт эртний гайхамшигтай түүх соёлын дурсгалт зүйл байдаг гэдгийг мэдээд зохих газарт нь хандаж байсан сайхан жишээ байна. Манай үндэсний компани, бизнесмэнүүд түүнээс суралцдаггүй юм гэхэд нэг их дордохгүй сэтгэлээр талбай дээрээ байгаа түүх, соёлын дурсгалд хандаж байвал аль аль талдаа хүмүүст сайхан сэтгэл төрүүлнэ. Өөрсдийнх нь ажил үйлс ч гэсэн урагштай, бүтэмжтэй байхад зохих хэмжээгээр нөлөөлнө. Анхааруулах ёстой өөр нэг асуудал бол ялангуяа шинээр ашигт малтмалын зөвшөөрөл авах гэж байгаа, мөн бусдаас худалдаж авах гэж байгаа хүмүүс тухайн газарт археологийн хайгуул судалгаа хийсэн, эсэхийг урьдчилан лавлаж, заавал тодруулж байх шаардлагатай. Яагаад гэвэл, хэрэв таны худалдан авах гэж байгаа тухайн талбайд асар их хэмжээний археологийн дурсгал байгаа тохиолдолд тэр нь аль ч талаасаа ашиггүй бизнес болно гэдгийг юуны өмнө анхаарах хэрэгтэй. Төр, засгийн зүгээс ч гэсэн асар их хэмжээний дурсгал бүхий зарим талбайг цаашид ашиглуулах уу, үгүй юу гэдэгт бодлого, үзэл баримтлалаа тодорхой болгох ёстой. “Гүнбилэг” компанийн хувьд шууд буюу шууд бусаар Сүжигтийн амны дурсгалуудад ямар нэгэн хортой нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байна. Үүнийг би тайландаа гаргаж өгсөн байгаа. Харин ч газар шороотой зүй бусаар харьцаж байгаа өнөө үед хэсэгхэн хугацаанд ч гэсэн Сүжигтийн амны дурсгалуудыг хамгаалахад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. -Эртний булш бунхан сүйдэж байгаа газарт нинжа нар олноор байна гэж та ярилаа. Энэ асуудлыг цаашид яах вэ. Та юу гэж үзэж байна? -Эртний булш бунхан сүйдэж байгаа газруудыг харахад орон нутгийн болон энд тэндээс ирж очиж буй олон нинжа цугласан хэсэгт асуудал их байна. Өнгөрсөн хавраас өргөн цар хүрээтэй эхэлсэн археологийн авран хамгаалах судалгааны явцад Монголын олон газарт байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажилласан. Түүгээр түүхийн дурсгал маш их сүйдсэн газар ч нэлээдгүй бүртгэгдлээ. Булш бунхан хамгийн их сүйдсэн газар нинжа нар их төвлөрсөн байх юм. Нинжа нар цаашид байх ёстой юу, үгүй юу гэдгийг төр анхаарахгүй бол байгаль орчин төдийгүй ухаж болох овгор шороо болгоныг төнхөж, энэ нь цаашдаа бидний өвгөд дээдсийн 2000 жил, зарим нь 3000 жил, хэдэн зуун жил амгалан тайван нойрсч байсан ариун дагшин газар, сүнс сүлдийг онгичиж байгаа зохисгүй үзэгдэл юм. Энэ талаар төр цэгцтэй бодлого гаргаж ажиллаасай. Ч.Үл-Олдох
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН |
| З.Батсайхан: Ноён уулын дурсгалыг нинжа нар ихээхэн сүйтгэсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|