 |
|
 |
|
Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь |
|
|
 |
|
 |
Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь
2012-12-24“Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал хүмүүсийг түгшээсэн арванхоёрдугаар сарын 21-нд хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, Монголд  шугамын автобус, дуудлагын таксинаас өөр машин байдаггүй мэт. Энэ өдөр “Амьдралын тойрог” булангийн зочноор Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг урьсан юм. Шинэ жилийн баярт зориулсан тоглолтын урилгад дарагдаж завгүй байгаа ч бидэнд, манай уншигчдад цаг гаргасанд нь талархаж, бас цагаасаа хожимдохгүйн тулд яарав. Тэднийх хотын төвд “Шинэ төгөл” хотхонд амьдардаг болохоор ажлаасаа гараад 30 минут алхаад л Сараагийнд очив. Хонх дарахад тэрээр хаалгаа тайлж өгөнгөө гэрэл зургийн аппарат руу харж “Хүүе зураг авна гэж хэлээгүй шүү дээ” гэсээр угтав. Биднийг зочны өрөөнд ороход таазанд тулсан том ёолк нүдэнд тусав. Өнгө өнгийн гэрэлтүүлэг, хамтарч ажилладаг байгууллагууд, найз нөхдөөс нь ирүүлсэн бяцхан атлаа гоёмсог ууттай бэлэг, чамин бөгөөд загварлаг мэндчилгээнүүд дүүрэн зүүжээ. Түүний цаад талд цонхны наана том ширээн дээрх ном уншихад зориулсан тавиурт сурагч дэвтэр тавиастайг үзвэл дөнгөж саяхан тэнд хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж байсан бололтой. Тэрээр жижигхэн бор вааран тавагт дүүрэн үзэм таваглаж тавингаа “Өчигдөр таван тоглолттой байсан. Өнөө орой дахиад тоглолттой. Өглөө эрт босч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөс ажил эхлээд ундарна. Завсарт нь тоглолтын бэлтгэл хийнэ. Үдээс хойш охиныхоо хичээлийг давтуулчихаад үсчин орохын өмнөхөн цаг гаргаж байгаа минь энэ. Ярилцлага авъя гэсэн хэвлэл, мэдээллийнхэн олон байна. Зав гаргаж чадахгүй юм” хэмээн ярилаа. Тэрхүү үзэм тавагласан жижигхэн ваарыг “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр миний эв хавгүй хийсэн шаврыг засч сүүлд нь надад дурсгасан юм хэмээн хуучилж байна. Ийнхүү бидний яриа энгийн өрнөж “дэлхий сөнөх”-ийг ч мартаж орхив. Угаасаа тэдний босгоор алхахад л ажил хэргийн яриа өрнөж, оройн тоглолтод яарсан уур амьсгал, гэртээ бий болгосон ажлын офиссоос нь сонсогдох шинэ жилийн тухай шинэ дууных нь бичлэг анхаарал татаж тэрхүү сэдвийг ор тас мартуулсан билээ. Офисс гэснээс гадаад харилцаа, интернэтээр гэрээ байгуулах, бичиг хэргийн ажлаа явуулахад эгчийнх нь хүү тусалж, нэг ёсондоо нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор гэртээ ийнхүү өрөө гаргаж тохижуулжээ. Офиссын өрөөний нэг буланд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын маршалын хувцастай хөргийг шилэн жаазанд хийж байршуулжээ. Түүний юу гэж хариулахыг сонирхож “Гоё зураг шүү” хэмээн битүүхэн асуулт нэхэхэд “Би Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг хүндэлдэг. Тэд бол улс эх орныхоо төлөө гавьяа байгуулсан хүмүүс. Бас Ж.Батмөнх гуай байна. Хүний байгуулсан гавьяаг ямар ч үед мартаж болохгүй. Цаг үе өөр байлаа ч хүн үзэл бодолдоо үнэн ч үлдэх ёстой” гэж байна. Түүний цаад талд тоглолтын хувцаснуудаас эхлээд уран бүтээлийн ажлын бүхий л хэрэгслийг эмх цэгцтэй байрлуулсан нь түүний “Тоглолтын өрөө” юм байна. Мөн бүхий л гавьяа шагнал, зургийн цомог гээд нандин дурсамжуудыг нь хадгалсан бяцхан булан байх аж. “Шинэ төгөл” хотхон дахь дуучин Сараагийн гэр иймэрхүү. Одоо харин та биднийг хаана ч орсон, гарсан цангинаж, өөрөө ч мэдэлгүй даган аялж буй “Шинэ жил ирлээ”, “Шинэ жилийн шөнө сайхан” дуутай хамт тархи, зүрх хоёрт тань оршин буй эрхэмсэг, эршүүд, эрх Сараагийн ярилцлагыг хүргэе. ШИНЭ ЖИЛИЙГ СӨҮЛД УГТАНА -Хаана ч явсан таны дуулсан шинэ жилийн дуунууд эгшиглэж байна. Баярыг завгүй өнгөрүүлдэг байх. Гэхдээ гэртээ ширээ тойрч суух мөчүүдээ тооцоолсон биз. Нууц биш бол та хэдийд нь баяраа тэмдэглэдэг юм бэ? -Завгүй байдаг нь үнэн шүү. Тоглолтоос гадна ямар даашинз өмсөх вэ гээд бөөн ажил ундарна. Залуу байхад богино даашинз сонгодог байсан бол нас тогтоод ирэхээр эрхэмсэг харагдах урт даашинз өмсье гэж боддог болчихож. Нөгөө талаар даашинзнаас илүү сэтгэлзүйгээ бэлтгэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл хуучны дуунуудаа шинэчиллээ. “Шинэ жилийн шөнө сайхан” дууныхаа хөгжмийг шинэчилсэн. Хүмүүс “Жилдээ нэг удаа дуулаад өнгөрөхийн хооронд” гэж ярьдаг. Гэтэл тийм биш юм. Бидний ирээдүй, шинэ оны амжилт гээд олон зүйл түүнээс шалтгаалдаг. Сараа шинэ жилээр ямар байна шинэ онд тийм байна. Жаахан гундуу байвал гундуу байна, өөдрөг бол мөн өөдрөг байна. Ааштай байвал ааштай байна гэсэн үг. Олон жилийн турш Сараа дуулсан. Одоо ч дуулж л байна. Надтай адилхан дуулдаг гавьяат цолтнууд олон бий, улс оронд. Гагцхүү чанарыг эрхэмлэх учиртай. Энэ олон байгууллага, хамт жил болгон өндөр үнэ ханшаар дуулуулах гэж Сарааг уриад байгаад учир бий. Тэр дуу нь үнэхээр гоё юм уу, эсвэл Сараа ажлаа сайн хийдэг юм уу. Олон жилийн турш дуулсан ч гэлээ тэр бичлэг моодноос гарахгүй байгаагаас үзэхэд надтай хамт уран бүтээл туурвисан хүмүүс чанартай бүтээл хийсэн байгаа биз. Манай Н.Баярхүү 2001 онд “Шинэ жил манайд ирлээ” дууны оранжировшикийг хийсэн. Түүнээс 11 жилийн дараа саяхан шинэ найруулга хийж өгсөн. Үнэхээр чанартай сайхан бүтээл хийсэн байна. Хөгжмийн шинэ найруулгаар дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байна. -Баяраа хаана тэмдэглэх тухайд? -Би шинэ жилийг дандаа Монголдоо угтдаг байсан. Ширээгээ яаж засах тухайгаа эрт бодсон. Шинэ жилийг энэ удаа Сөүлд угтахаар шийдсэн. Ээж, эгч нар хамт явах учраас хүүхдүүд маань дуртай байгаа. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа шинэ жилийн баярт оролцоно. -Биднийг орж ирэхийн өмнө та охиныхоо хичээлийг давтуулсан гэсэн. Тэр ээж шигээ дуулах болов уу? -/инээв/. Дуулах дуртай. Манай хүүхдүүд бүгд авъяастай. Бүгдээрээ дуулна, бүжиглэнэ. Сургуулийнхаа урлагийн үзлэгт их идэвхтэй оролцдог. Миний хоёр охин, дүүгийн охинтой хамт сургуулийнхаа балетын дугуйланд явдаг. -Яагаад хүүхдүүдийнхээ дуулах авьяасыг хөгжүүлье гэж бодохгүй байгаа юм бэ? -Бусад хүүхдүүд шиг ерөнхий боловсролын сургуульд сураг. Авьяас гэдэг өөрөө товойгоод гараад ирдэг зүйл. Харин тэр үед авьяасыг нь хөгжүүлэх дугуйланд оруулъя гэж бодож байгаа. ШИНЭ ЖИЛТЭЙ ХАМТ ШИНЭ ДУУ ЗОХИОЖ БАЙГАА -Одоо шинэ жилийн тухай сэдэв рүүгээ эргэж оръё. Дуу төрсөн түүх болгон сонин байдаг. Шинэ жилийн дууг дуулах болсон тухайгаа дурсахгүй юу? -”Шинэ жил ирлээ”-г дуулахаас өмнө манай “Хөх тэнгэр” хамтлаг Монголын радиод бичлэг хийлгэж байтал хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Энхбаяр “Сараа шинэ жилийн дуу хэрэгтэй шүү. Нэг дуу дуулчих” гэсэн. Тухайн үед бид албан газруудаар явж үдэшлэг зохиж, хэдэн дуу дуулж өгөөд 500 төгрөг авч түүнийгээ хуваадаг байлаа. Түүнийгээ “Хаагий” халтуур хийх гэж нэрлэнэ. Тэгээд л тийм зүйлд хэрэгтэй шүү, Сараа чи нэг дуу бичүүлчих гэсэн нь тэр. Би дуулж, манай хөгжимчид их гоё тоглож бичүүлсэн. “Баярын мишээл” нэвтрүүлгээр ганц нэг дуулснаас хойш тэр дуугаа бараг мартсан. Сүүлд сэргээх гэтэл хөгжмийнх нь бичлэг байдаггүй. Тэгээд Германд амьдарч байхад манай Эрхэмбилэгийн аав Л.Болдхуяг бид хоёр “Энэ сайхан дууг бичүүлье” гэж ярилцсанаар 1998 оноос хит болсон. Тэр үеэс шинэ жилийн дуу доргио, бүжгийнх байдаг гэсэн моод дэлгэрсэн. Түүний дараа хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар хамтран дуу бүтээж надад бэлэглэсэн. Дуунаас гадна клипийг нь ивээн тэтгэж хийлгэж өгсөн. Баахан Санта Клаустай клип маань ингэж мэндэлсэн түүхтэй. Тухайн үед Санта Клаус моодонд ороогүй байсан юм. Харин бид клипээрээ их сурталчилсан /инээв/. Түүний дараахан Л.Балхжав ах чамд зориулаад “Цагаан шөнө” гэдэг дуу зохиосон, тоглолтоо ч тэгээд нэрлэчихсэн гэдэг юм байна. “Би дууг нь сонсоогүй шүү дээ. Та яасан итгэлтэй байгаа юм бэ. Би дуулж чадах болов уу” гэлээ. Ингээд хөгжмийн зохиолч Пүүжээ ахын студид очиж хөгжмийг нь сонссон, надад таалагдсан. Тухайн үед солонгос олон ангит кинонууд ид гарч байсан болохоор тэр үү эгшиглэнт хайрцаг дуугарсан романтик маягийн дуу төрсөн. С.Гантөр ах хөгжмийг нь их гоё хийсэн. Шинэ жилийн дуунууд ингэж бүтсэн. Тэгвэл өнөөдөр “Цонх тогших цасан талст” шинэ дуу төрж байна. Залуу уран бүтээлч Золзаяа буюу ZZ шүлгийг нь бичиж, Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Мөнх-Оргил Aindi поп гэж ярьдаг шинэ поп стилиэр зохиосон. Удахгүй клипний зураг авалтад орно. Шинэ жилтэй уралдаж, өмнө нь гаргачихая гэж яарахгүй байна. Өөрөөр хэлбэл, шинэ жилтэй хамт шинэ дуу зохиож байна, бид. Ер нь дуунууд ийм л түүхтэй байдаг юм даа, их төлөв. -Хүмүүс Сараа шинэ жилээр дуулаад их мөнгө олж байгаа даа гэж ярьдаг? -Чааваас даа, бид чинь хоёрдугаар сард хүн амын орлогын албан татвараа тушаана. Нөгөөтэйгүүр, бид улсаас цалин мөнгө, ямар нэгэн тэтгэмж авах биш. 100 хувь өөрсдийн санхүүжилтээр, бор зүрхээрээ зүтгэж явдаг хүмүүс шүү дээ. Туслах, нарийн бичиг, дууны найруулагчаа цалинжуулна. Зүгээр нэг CD-гээ шидчихээд дуулаад байдаг хүмүүс бий. Гэтэл дуунд зориулсан хөгжим, микрофон, хөгжмийн найруулгаа өөрчлөх, тоглолтын хувцаснуудаа шинэчлэх гээд олон зүйл бий. Хувцасны чиглэлд “Шилмэл загвар”-ын ордонтой хамтарч ажилладаг. Мөн “Туяарах салон” байна. Тэд маань миний дүр төрхөд анхаарч байдаг. -Өвлийн тухай дуулаад байдаг. Таны дуртай улирал юу вэ? -Хавар. Гэхдээ би өвлийн хүйтнийг огт ажирдаггүй. Адууныхаа махыг чанаад идчихнэ. Монгол хүн махаа сайн идэх нь эрч хүчтэй байна шүү дээ. Энерги сайтай байж амрах үедээ хангалттай амарчихаад байхад өвлийг ажрахгүй давна. -Уран бүтээлийн зэрэгцээ ажил, амьдралын ачааг хэрхэн зохицуулж байна. Олон хүн, тэр дотроо таны фенүүд Сараа эрч хүчтэй, эрхэмсэг атлаа эршүүд гэж ойлгодог? -Манай ээж, эгч, ар гэрийнхэн надад байнга тусалдаг. Зарим хүн хамаатан, садантайгаа хааяа уулздаг, цаг завгүй гэж ярьдаг. Би ээж, эгч, гэрийнхэнтэйгээ ойр байдаг. Тэднийхээ ач буянаар би үзэгч түмэндээ олон удаа харагдаж, бараг л гэр бүлгүй хүн шиг дуулж хуурдаж явна. Одоо хүүхдүүд ч том болж тусад орж дээ. Өмнө нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч шаардлагатай болдог байлаа. 2012 ОН ЭРГЭЖ БУЦСАН ЖИЛ БАЙЛАА -Та түрүүнд шинэ жилийг хэрхэн угтахаас ирэх онд ямар байх шалтгаална гэсэн. Ирэх онд таны тайзан дээр гарсны хэдэн жилийн ой тохиох вэ? -За байз /бодов/. 2006-2007 онд 20 жил болж байсан юм байна. Тэгэхээр ирэх онд 26 дахь жилтэйгээ золгох юм байна /инээв/. Монголчууд дандаа сайныг ерөөж байдаг амны билэгтэй ард түмэн. 2013 он сайхан жил болох байх. Энэ өвөл нэлээд хүйтэн байх болов уу, хүмүүс тэгж яриад байна. Миний санахад 1980-аад онд ийм хүйтэн байсан. Түүнээс 30 жилийн дараа гээд бодоход ер нь ингэж давтагддаг юм биш үү. Цаг агаарын байдал ч гэсэн давтамжтай байдаг шиг байна. Хүн бэрхшээлийг туулах чадвартай байдаг хойно монголчууд оюун санаагаараа юуг ч давна. -Ингэхэд та 2012 онд болсон үйл явдлаас юуг онцлох бол? -Санаанд үлдсэн онцлох зүйл алга. -Тэгвэл ямар жил байв? -Эргэж буцсан, ороо бусгаа үе шиг санагдаж байна. Тэр утгаараа эх орондоо удаан байх сонирхол алга, хэцүү байна. Төрийн ажил төрд хамаатай, ард түмэнд огт хамаагүй шиг ийм сэтгэгдэл надад ойлгогдож байхад ард түмэн юу бодож байгаа нь ойлгомжтой. Тэрүүхэн тэндээ хэдэн хүн төр, засгийн ажил хийж улс орны амьдралаар амьдраад л.Тэр хавьд нь бүх зүйл болоод, бусад нь хэцүү. Төрийн ордонд байдаг хэдэн хүн, бусад гэж хоёр хуваагдсан хүмүүс монгол оронд амьдарч байна. Зарим хүн тэгж бодохгүй байж магадгүй. Надад ингэж ойлгогдож байна. Харамсалтай нь ийм байгаад би тусалж чадахгүй болохоор яалтай билээ. -Танайх руу ирж явахдаа бодож байлаа. Хотын төвд амьдардаг, нийслэлийн иргэний хувьд сүүлийн үеийн өөрчлөлтүүдийн тухайд ямар бодолтой байна? -Машины дугаараар явуулж замын түгжрэлийг багасгасан гээд олон өөрчлөлтийг сайнаар хүлээж авч байна. Гэхдээ асуудал зөндөө байна. Замын түгжрэлийн тухайд ямар ч том хотод байдаг асуудал шүү дээ. Анхнаасаа том машинуудтай болно гэж хотоо төлөвлөөгүй байх. Өнөөдөр нэгдүгээр сургуулийг харахад 1923 онд байгуулагдсан гээд байж байна. Дээр үеийн барилга хэвээр байж байгаад хотын хуучин удирдлагууд Засаг дарга асан Г.Мөнхбаяр, менежер Ч.Бат нарын хийсэн, бүтээсэн зүйл их бий. Хотын төлөө тэдний хийсэн зүйлүүдийн ач гавьяа бий. Манайхан, засгийн эрх барьж буй хүмүүс өмнөхөө үгүйсгэдгээ болих хэрэгтэй. Шинэ дарга гарч ирлээ гэхэд өмнөх хүмүүсээс авч үлдэж, туршлагыг нь авбал ажилд нь илүү дөхөмтэй санагдана. Ажил хийх гэж гарч ирсэн бол тэр ажлаа урагшуулахаар зүтгэх ёстой болохоос хувийн амбиц хөөснөөр ажил явахгүй. Зарим хүн “Босч мориндоо мордъё, эх орноо хамгаалъя, байлдах хэрэгтэй” гэж ярьж байна шүү дээ. Тэд юу ярьж байна гэвэл, ерөөсөө болохгүй байгаад л тэр. Нөгөөтэйгүүр би гэртээ суугаад бусад нь улс орныг өөд нь татчихна гэж бодож болохгүй. Бүгд гарч ханцуй шамлаж байж болж бүтнэ. Хотын дарга юм бол тэр хүн хийг, бид хараад сууж байя гэдэг байж таарахгүй. Улсаас өгч буй цалингаас гадна сэтгэл зүрхээрээ эх орныхоо төлөө хийх ёстой үүрэг даалгавар гэж бий. Бид тэр үүргээ биелүүлэх ёстой, хийх хэрэгтэй. АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙР ЭНЭРЭЛИЙГ ДААЖ ЯВАХЫГ ХИЧЭЭДЭГ -Та Монголчуудаа соён гэгээрүүлэх, урлаг соёлын үрийг тарих ажилд зүтгэж яваа уран бүтээлч. Нэрний тань өмнө байнга дурьдагддаг “Зууны манлай” эстрадын эмэгтэй дуучин гэсэн хүндлэлийн тухайд ямар бодолтой явдаг вэ? -Дараагийн зуун хүртэл байсаар байх хосгүй хүндлэл шүү дээ. Хүнийг нь эрхлүүлж надад ийм шагнал өгсөн юм биш үү. Буруу, зөв юу ч хийсэн толгойг нь илж байдаг. Намайг эрхлүүлж байгаа, олдсон энэ боломжийг би буруугаар ашиглая гэж боддоггүй. Онц хүн болох гэж өдөр шөнөгүй бодох хаашаа юм. Гэхдээ энэ их хайр энэрлийг нэр хүндтэй, аятайхан дааж явахсан гэж боддог. Ард түмэндээ цаг мөнхөд баярладаг. Зарим хүн ард түмэн юу ч биш, хоосон цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэхчлэн ярьдаг. Гэтэл ард түмний хэлсэн үг ямагт үнэн байдаг. -Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Хамгийн гол нь манай уншигчдыг хүндэтгэж, бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Шинэ оны босгонд Монголчууддаа хандаж юу хэлэх бол? -Эзэн Чингисийн үеэс эхлэн Монголчууд түүхээрээ омогшиж омог бардам амьдарч ирсэн. Байгаль дэлхий хорвоо ертөнцийн бүх хүнээс Монголчуудад илүү энэрэнгүй хандана гэж итгэлтэй явсан он жил олон бий. Гэхдээ цаашид бид тийм тусгай хандлагад найдаж амьдарч болохгүй. Харж суухын оронд амьдрах л хэрэгтэй. Бүтээн байгуулалтад оролцох ёстой. Дор дороо, хүн болгон үүднийхээ шороог гадагш нь гаргаж хаях биш хамж аваад хогийнхоо цэг дээр аваачиж хаядаг болсон цагт, хүмүүс бие биедээ эелдэг хандаж эхлэх юм бол монголчуудын амьдрал өөдөлнө. Түүнээс чи цаашаа, би наашаа гэх юм бол амьдрал сайхан болохгүй. Эвтэй найртай, ухаантай, хүлээцтэй, уужуу сэтгэлтэй байх чухал. Хэрэв бидний ухаан хүрэхээ байж байгаа бол эх түүхээ уудлах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ үгийг сонсох учиртай. Одоохондоо бидэнтэй хамт байгаа буурлуудынхаа үгийг сонсох ёстой. Бид түр зуур нэг л зуунд амьдарч байгаа цөөхөн хүн шүү дээ. Бид энэ ертөнцийн зочид. Зочин гээд, дараагийн буудалд буугаад явчина гэж эрээ, цээргүй хандаж болохгүй. Дараагийн хүн орж ирж энэ галт тэргэнд амьдарна шүү дээ. Хойч үе, ирээүйдээ ямар дэлхийг, ямар газар нутаг, эх оронг үлдээх вэ гэдгээ бодох учиртай. Ганц хэрэглээд дуусах нэг хэрэглээний зүйл шиг “Бид идчихвэл болоо” гэж бодож болохгүй. 00-ийн өрөөнд тавьсан цаасыг хэрэглэхдээ ганцаараа хэрэглэж байгаа юм шиг гартаа рулоноор нь ороож авах өөр, бусаддаа хүрчихээсэй гэх өөр. Биднийг хорвоод амьдрахдаа хэрэглэ гэж балга ус өгсөн бол яаж хэрэглэх байсан бэ гэж бодож үзэх хэрэгтэй. Ард түмэндээ сайхан амьдрах хэрэгтэй гэж хэлье. Ажилсаг бай. Байгаа юмандаа аривч, хямгач ханд. Хүний сэтгэлийг гамна. Хүн хүнээ хайрлаж, сайхан амьдар. 2013 ондоо өөдрөг, байгаадаа сэтгэл хангалуун, ирээдүйд ихийг бүтээнэ гэж бодож холыг харах чадвартай байж, энэрэнгүй нигүүлсэнгүй үзлээр бие биеэ хайрлаж, хууль цаазаа дээдэлж тэгш сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Шинэ ондоо элбэг дэлбэг, нүүр дүүрэн мишээлтэй шинэ оноо угтаарай. |
| Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|