 |
|
 |
|
Чонон сүлд ба хонин сэтгэлгээ |
|
|
 |
|
 |
Чонон сүлд ба хонин сэтгэлгээ
2013-01-09Хятадын зохиолч Зян Рун хэмээгчийн “Чонон сүлд” нэрээр кирилл бичигт хэвлэгдсэн роман сүүлийн  жилүүдэд талхнаас дутахгүй борлогдож байна. “Интерном” дэлгүүрийн борлуулалтын менежерүүдийн хэвлэлээр өгч буй мэдээллээс үзэхэд үнэмлэхүй “шидээвэр” ном болж байгаа сурагтай. Венсэүллийн “Халтар царайт” хэмээх савангийн хөөснөөс хойш ингэж монголчуудыг байлдан дагуулсан “оюун санааны товар”-ыг би л хувьдаа мэдэхгүй юм байна. Энэ номыг миний бие 2007 онд Өвөрмонголд монгол бичиг дээр “Чоно тотем” нэрээр хэвлэгдсэнийг нь олж уншаад илт муу зохиол байна хэмээн үзэн хойш тавьж орхисон билээ. Гэтэл уг зохиол хэдхэн жилийн дараа кирилл бичигнээ буулгагдан манай уншигчдыг хуйлран дагуулсныг үзээд дотор сэтгэлдээ харуусаад өнгөрсөн юм. Учир нь тэрхэн үед хувьхандаа манай уншигчид ийм зохиол дээр ингэж хошуурах ч гэж дээ хэмээн харуусахын зэрэгцээ аргагүй дээ масс бол масс, угаасаа л нэг иймэрхүү юманд талтай байдаг юм гэж бодоод орхисон билээ.
Тэр үед “Чонон сүлд” роман азийн роман бичигчдийн дунд зарлагддаг “Man Аsian literary prize” хэмээх шагналд тэргүүлэн хэрэндээ шуугиулаад байсан юм. Тэрхүү романчдын шагнал “Чонон сүлд”-ийг тэргүүлдэг жил анх зохион байгуулагдсан бөгөөд одоо жил бүр зохиогддог уламжлалтай болчихоод байгаа. Уран зохиол гэхээсээ илүүтэйгээр нийгмийн асуудал хурцаар хөндсөн зохиолуудыг шалгаруулдаг шагнал ч гэж ойлгож болно. Уг шагналыг өнгөрсөн жил Өмнөд Солонгосын нэг эмэгтэй зохиолч авсан байсан. Түүний өмнөх жил бас нэг хятадын зохиолч улаан хамгаалагчдын үеийн амьдралыг харуулсан “Эгч дүү гурав” гэдэг романаараа авсан байна билээ. Ер нь уг шагналын зорилго бол азийн романы хөгжилд хувь нэмэр оруулах гэхээсээ илүүтэйгээр дэлхийн уран зохиолд сэтгэлгээний загвараараа тэргүүлэх үүрэгтэй байгаа өрнөдийн утга зохиолтой нөлөөллийн тэмцэл хийхэд чиглэгдээд байх шиг байгаа юм. Ялангуяа азийн томоохон нөлөө бүхий орнууд энэ шагналаар дамжуулан өөрсдийн уран зохиолыг олон улсад сурталчилах, цаашилбал нийгэм, улс төрийн хандлагаа эерэгээр сурталчилах зорилго агуулж байгаа нь харагдаад байгаа билээ.
Азийн бага буурай орнууд, тэр тусмаа Монгол шиг жижигхэн орнуудын хувьд бол энэ тоглоомоос гадуур байх магадлал их юм. Онцгой л тохиолдол болохгүй бол энэ шагналын эзнээр жижиг орны зохиолч тодорно гэдэг юу л бол. Сингапурт төвтэй уг шагналыг олгогч байгууллагад гол нөлөө үзүүлэх орон бол Хятад гэдэг нь тодорхой байгаа. Одоогоор 30 мянган долларын шагналтай “Man Asian literary prize” яваандаа илүү өндөр хэмжээний шагнал олгох нь ч тодорхой биз. Үүний цаана бол ерөнхийдөө бүс нутаг дахь оюун санааны нөлөөллийг бэхжүүлэх гэсэн уран зохиолоор дамжуулсан кампанит ажил өрнөж байна л даа. Ийм зорилготой үйлдлийг өрнөдийнхөн Нобелийн шагналаар дамжуулан хийдэг гэдгийг хэн эс андахав. Нобелийн шагналын ард улс төрийн нөлөөлөл, оюун санааны нөлөөлөл хоёр хамт явдаг юм. Зян Руний “Чонон сүлд” романыг нэр алдарт хүргэхэд энэ мэт зориудын ПиАр чухал үүрэг хүлээсэн гэдэг нь тодорхой юм. Иймэрхүү зохиомол зүйлс манай уншигчдад нөлөөлсөн байх гэж бодоод тухайн үед миний бие “Чонон сүлд” романд нэг их анхаарал хандуулахгүй орхисон билээ. Яг үнэн чанартаан хятадын мэргэжлийн уран зохиолын хүрээнд “Чонон сүлд” туйлын муу нэртэй байгаа. Маш олон шүүмжүүд гарсан байна билээ. Харамсалтай нь тэгтэл “Чонон сүлд” роман монголчуудад гайхамшигтай, давтагдашгүй содон зохиол мэтээр үнэлэгдэж байгааг хараад, сонсоод дуугүй сууж үнэхээр чадахгүйд хүрлээ. Тэр тусмаа манай утга зохиолын хүрээнд нэр нөлөө бүхий нөхдүүд “Чонон сүлд” роман бол аугаа зохиол хэмээн түүчээлэн магтах аян өрнүүлж байгаад өөрийн эрхгүй дургүй хүрч эхэллээ. Энэ роман уран сайхны хувьд ч, ур чадварын хувьд ч үнэхээр өрөвдөлтэй зохиол юм.
Зохиолч өөрийн идэр залуу насандаа Өвөрмонголын нэгэн малчин айлд туслах малчин болж очоод монголын тал нутгийн сонин содон амьдралтай танилцсан тухайгаа уг романд өгүүлдэг. Зохиолын амин сүнс гэж үзэж болох тал нутгийн чонын тухай өгүүлэмжүүд нь эхнээсээ аваад эцсээ дуустал ахуйн үнэмшил тун муутай юм. Ганц нэг жишээ хэлэхэд зохиолын нэгэн баатар болох Галсмаа хэмээгч бүсгүй нас бие гүйцсэн том чоныг хот руугаа орохоор нь сүүлдэж бариад сүүлийг нь тас татаад хаячихаж байгаа юм. Мөн зохиолын гол баатар хээр явж байгаад сүрэг чонотой тааралдан ихээхэн сандрах агаад тэр үед азарган чоно нь өөр нэг чонондоо тушаал өгөн араас нь хүн ирж байна уу хэмээн шалгуулж байгаа юм, тэр зуурт нөгөө морь муухан унадаг хятад нөхөр эмээл дээрээ байгаа хэрнээ /ядаж эмээлийнхээ араар суугаагүй байж/ хоёр дөрөөгөө хооронд нь харшуулж тэр олон чононуудын сүнсийг зайлтал айлган амь гарч байгаа юм. Иймэрхүү өгүүлэмжүүдийг уран сайхны сэтгэлгээ рүү хамаатуулан тоохгүй орхих хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс байгаа байх л даа. Гэхдээ орчин үед уран зохиол ялангуяа хүүрнэл зохиолын төрөл зүйл хоёр чиг шугамаар эрчимтэй хөгжиж байгаа. Үүний нэгдүгээрт уран сайхны сэтгэлгээний зохиолууд хамрагдана. Уран сайхны сэтгэлгээг гол шугамаа болгож буй зохиолуудад зохиогчийн чөлөөт сэтгэлгээнээс урган гарч буй юунд ч үл баригдах, бусадтай үл адилсах субьектив ертөнцийн тусгалууд биелэлээ олдог. Зарим тохиолдолд итгэхэд бэрх өгүүлэмжүүдээс ч уг зохиол бүрдэх нь бий. Ийм төрлийн зохиолуудаас уран сайхны сэтгэлгээний давдагдашгүй өвөрмөц байдлыг нэн тэргүүнд шаарддаг. Харин хоёрдахь шугам бол мэдээж түүх, ахуй, баримт гэх мэт баригдах барьцтай зүйлсүүд дээр тулгуурлан урансайханжуулан бүтээгдсэн зохиолууд хамрагддаг. Энэ төрлийн зохиолуудаас түүхэн үнэнг, ахуйн үнэнг шаардах нь зүйн ёсны хэрэг байдаг.
Нэг ёсондоо Зян Руний “Чонон сүлд” роман хоёрдахь чиг шугамд нь хамрагдах зохиол бөгөөд харамсалтай нь зохиолч монголын тал нутгийн ахуйг, түүний дотоод ертөнцөд агуулагдан буй давтагдашгүй ертөнцийг өнгөц байдлаар зохиомжлон бичиглэсэн нь учир дутагдалтай юм. Энэ нь магадгүй нүүдэлчний ахуйг үл мэдэх иргэншсэн соёлтой улс орнуудын уншигчдад сонирхолтой байгаа байх л даа. Харин жинхэнэ тал нутагт төрж өссөн чонын амьдралыг гадарладаг хүнд бол хогийн сав руу базаж хаяад хийчихмээр усан роман юм. Нэг их сунжирсан, зохиомж муутай, туурвилзүйн хувьд авах зүйлгүй уг зохиолын тухай задлан ярих ямар ч шаардлагагүй билээ. Үндсэн агууламж нь ч гэсэн дээ өнгөрсөн зуунд хятадын ард түмэнд, ялангуяа үндэсний цөөнхийн тэртусмаа өвөрмонголчуудын амьдралд балагт мөр үлдээсэн улаан хамгаалагчдын үеийн туслах малчин нэртэй туршуулуудын үнэн чанарыг гоёчилсон, түүхэнд үлдээсэн хар толбыг нь цайруулах гэсэн бодлогод зангилагдаж буй нь илт анзаарагддаг. Хэрэг дээрээ туслах малчин нэртэй туршуулууд эгэл жирийн монгол айлуудын гэр бүлийн амьдралыг хэрхэн эвдэн бусниулж, цус нулимстай нь хутгаж байсныг бид мэдэх билээ. Гэтэл энэ зохиол нь тэр асуудлыг баллуурдан өнөө үеийнхэнд эерэг ойлголт төрүүлэх зорилгыг илэрхийлжээ гэж ойлгож болно. Ийм агуулгатай, ийм зорилготой зохиолууд цаашдаа олон гарах байх. Тэр нь ирээдүй хойч үеийнхэнд улаан хамгаалагчдын үеийн гашуун түүхийг өөрөөр харах хөрс суурь болох нь зүйн хэрэг биз. Учир нь уран зохиол хүний зүрх сэтгэл рүү урансайхны баатруудын дүр төрх, үзэл бодлоор дамжуулан хүчирхэг улс орнуудын улс төрийн бодлогыг, түүхийг үзэх үзлийг өөрчилж чаддаг сурталчилгааны хэрэгсэл болсоор ирсэн юм. Одоо ч энэ байдал хадгалагдсаар байна. Хамгийн ардчилсан хэмээгддэг АНУ гэхэд л урансайхны киногоор дамжуулж өөрсдийн бусад улс орон луу хийсэн дайн болон бусад түрэмгийллээ зөвтгөх ПиАр-ыг байнга хийж байна.
Сүүлийн үед БНСУ мөн түүхэн сериал кинонуудаар дамжуулан өөрсдийн буурай түүхийг хүчирхэг болгон сурталтан ухуулах ажлыг мөн л хийж байна. Тэгэхдээ бусад улс орнуудын түүхээс сэдэл авах, өөрчлөн хувиргах арга замуудыг тун чадмагаар ашиглаж байна. Зөвхөн ганц жишээ хэлэхэд, солонгосын олон ангид Жумун хааны тухай киног сайн анзаарвал Чингис хааны түүхээс ихээхэн ашигласан нь анзаарагддаг. Энэ бүхний эцэст америкуудын хийсэн түрэмгийлэл хүн төрөлхтний төлөө хийсэн сайн үйл болон ойлгогдож, солонгосчуудыг аугаа их түүхтэй ард түмэн юм гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл болох нь тодорхой. “Чонон сүлд” романаар дамжин улаан хамгаалагчдын үеийн туслах малчдын дүр төрх ч гэсэн нэлээд олон хүмүүст эерэг ойлголт төрүүлсэн л байгаа. Нөгөө талаас “Чонон сүлд” романд монголчуудыг чонон хиймортой гайхамшигтай хүмүүс хэмээн дөвийлгөөд байгаа юм шиг хэрнээ хэдэн зууны туршид нанхиад-хятадын түүх сурвалжнаа монгол хүн бол зэрлэг, бүдүүлэг амьтан хэмээн тэмдэглэгдэж ирсэн уламжлалт ойлголтыг шинэ төвшинд, шинэ аргаар гүнзгийрүүлэн байршуулах гэсэн санаархал илт тусгалаа олсон байна. Тухайлбаас, “Чонон сүлд” романд “Мөнөөх аугаа их атлаа бичиг үсэггүй Чингис хаанаас авахуулаад Цюань, Рун, Хүннү, Сяньби, Түрүг, Монгол, Зөрчид зэрэг үндэстний а үсгийн ацаг танихгүй эсвэл бичиг үсэгт дутуу тайлагдсан өрлөг жанжнууд дэлхийн цэргийн номлолын хойморыг эзэлсэн Сүньзийг төрүүлэн гаргаж, түүний “Сүньзийн дайтахуйн номлол” хэмээх цэргийн урлагийн том бүтээлийг эзэмшсэн Хятад хэмээх том гүрнийг эрхшээлдээ оруулж, төр улсыг нь нэгтгэн захирч байсан нь цөөнгүй билээ” хэмээх өгүүлэмж бий. Магтаж матна гээч л үүнийг хэлдэг юм. Үүний цаана хятад бол эртний соёлт, аугаа орон байсан, харин монголчууд бол бичиг соёлгүй зэрлэг бүдүүлэг амьтад байсан гэсэн хятад зохиолчийн далд санаа нуугдаж байгаа юм. Өнөөгийн соёлт хүн төрөлхтөн хэн нь хэнийгээ эрхшээн эзэлж явсан бэ гэдгээс илүүтэйгээр хэн нь, ямар улс гүрэн нь эртний их соёлын өв уламжлалтай байж вэ гэдгийг илүү их үнэлдэг болжээ. Энэ хандлага дээр Зян Рун тоглолт хийн өөрийн үндэстний соёлоор бахархах, монголчуудын бүдүүлэг байдлыг илчлэх зорилгыг хэрэгжүүлсэн байна гэж ойлгогдож байна. Хэрэг дээрээ монголчууд нь, дээрх өгүүлэмжид дурдагдсан улс орнууд нь түүхэндээ бичиг үсэг эзэмшсэн байсан, бичгийн соёлын өвийг үлдээсэн гэдэг нь түүхэн үнэн юм. Монголчууд Хүннү гүрний үед кэмү буюу хэм хэмээх дүрс бичигтэй байсан агаад түүнээс хойш шаант, руни, кидан, уйгур... гэх зэрэг бичгүүдийг хэрэглэж ирсэн гэдгийг судлаачид нэгэнт тогтоосон. Энэ талаар Зян Рун мэдэж л байгаа.
Гэхдээ түүнд монголчуудыг ямар ч бичиг үсэггүй, тал нутгийнхаа чононоос нэг их ялгагдахгүй амьтан, цаашилбал чоно нохойноосоо суралцан амьдардаг, амжилт олдог хэмээн өгүүлэх нь илүү “сонирхолтой” байсан биз. Ер нь энэ зохиолыг хэн ямар зорилгоор бичсэн, хэн орчуулсан, мөн хэн худалдан борлуулж буй нь чухал асуудал биш юм. Мэдээж тэдэнд тэр бүхнийг хийх хүсэл, шаардлага, ашиг байсан байж л таарна. Тэр бүхэн бол нээлттэй зүйл. Хамгийн гол нь харь гүрнүүдийн сайн, муу юм бүхнийг сохроор бишрэн шүтдэг, түүнийг нийтээрээ даган хошуурдаг монголчуудын нийтлэг хандлага туйлын өрөвдөлтэй, эмгэнэлтэй дүр зургийг бүтээгээд байгаа юм. Үүний цаана үндэсний оюун санааны дархлаа алдагдсан, үндэсний сэтгэлгээний доройтол газар авсан, мэдлэггүйдлийн үер нийгмийг нөмөрсөн хандлага тодорч харагдаад байгаа юм. Оюун санааны бүтээлийг, тэртусмаа уран зохиолын бүтээлийн чансааг тодорхойлох хамгийн энгийн арга бол тухайн бүтээлийг өвтэйгээ харьцуулан үзэх арга байдаг. Зян Руний “Чонон сүлд” роман хэр зэрэг үнэ цэнтэй зохиол болсныг бид Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужтай харьцуулан үзэж болно. Энэ хоёр зохиолын үндсэн агуулга буюу тал нутгийн чононы “сэтгэлгээний асуудал” бол тун төстэй юм. Нэг ёсондоо эдгээр зохиолд байгальд дасан зохицож, байгалийн хүчинд өөрийн арга ухаанаараа амь зууж явдаг чонын амьдралыг хүний амьдралтай уялдуулан бичсэн нь, чонын амьдралаар дамжуулан монгол хүний байгалийн хуультай зохицон амьдардаг арга ухааныг нээн бичсэн нь нэг агуулгатай байгаа болно. Гол ялгаа нь “Чонон сүлд” хэмжээгээрээ том боловч өгүүлэмжээрээ тун гүехэн юм.
Харин “Хөгшин чоно ульсан нь” тууж бол хэмжээгээрээ жижиг боловч өгүүлэмжээрээ гайхамшигтай гүнзгий билээ. Туурвилзүйн хувьд “Хөгшин чоно ульсан нь” дахин давтагдашгүй сонгодог туурвил юм. “Чонон сүлд” бол байдаг л нэг бандгар усан роман юм. Энэ бүхнийг бид харьцуулан бодож үзэх ёстой. Ахуйн үнэний хувьд ч гэсэн дээ энэ хоёр зохиол мөн эсрэг тэсрэг юм. “Чонон сүлд” романд гарч байгаа чонон сүргийн зохион байгуулалттай зээр агнаж байгаа үйл явц, түүнийг анхааралтай ажиглаж байгаад амьдрал ахуйдаа ашиглаж буй Билэг өвгөний тухай өгүүлэмж бол зохиогчийн фантаз болохоос биш ахуйн үнэн биш юм. “Хөгшин чоно ульсан нь” туужид гарч буй тэр их хүчтэй үргээлгээс хоёр хөгшин чоно тэсэн амьд үлдэж байгаа, тэднийг амьд үлдсэнийг мэдэж байгаа хашир малчин Цэрэнчимэдийн тухай өгүүлэмж бол гайхалтай ахуйн үнэн юм. Энэ мэт хэзээ ч нэг төвшинд тавьж үзэн үнэлж болохгүй, тэр хэрээр “Чонон сүлд”-ийг монголчуудын давтагдашгүй, гайхамшигт ахуйн сэтгэлгээг илэрхийлсэн зохиол хэмээн үзэж болохгүй зүйлүүд тэдгээр зохиолуудыг харьцуулан үзэхэд хангалттай ажиглагдана. Гэвч харуусалтай нь Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг байх ёстой байранд нь тавьж чадах хэмжээний боловсролтой уншигч монголчуудын дунд даанч цөөхөн байдаг юм байна. Хэрвээ бид “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг үнэлж чаддаг байсан бол “Чонон сүлд” роман Монголын уран зохиолын зах зээлийг хотонд орсон чоно шиг “сүйдэлж” орхихгүй байх байсан билээ. Ингэж бодохоор харийн үзэл суртал, соёл монголчуудын дунд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж монгол залуучууд, тэр атугай нэр нөлөө бүхий өндөр албан тушаалтнууд нь, нийгэмд танигдсан хүмүүс нь хүртэл солонгос сериалын монгол хэлнээ онож буугаагүй үгийг хүртэл амин хэрэглээгээ болгож, солонгос киноны баатрыг дууриан эхнэрээ ч юм уу, үерхдэг бүсгүйгээ “хайраа” хэмээн дууддаг болсон нь жирийн хэрэг болж хувирч байгаа юм.
Хэн хэнийгээ юу гэж дуудах нь хүний хэрэг л дээ, гэхдээ гадаадын савангийн хөөсний муухан орчуулгын үг нийтийн хэрэглээ болон хэвших болсон нь нэг л юмыг хэлээд байгаа юм. Цаашилбал сүүлийн үед Америк-Оросын зохиолч Айн Рэндийг монголчууд их шүтдэг болжээ. Айн Рэнд бол тийм сайн зохиолч биш гэдгийг америкийн утга зохиол судлаачид байнга л хэлдэг. Гол нь либертари үзлийг тунхаглаж байсан гэдгээрээ Айн Рэнд алдартай юм. Гэвч Айн Рэнд бол хувь заяаны эрхээр өш хонзонгоор буцалж явсан хүн. Тиймдээ ч америк нийгмийн үзэл баримжааг хэт дөвийлгөн “хүн төрөлхтний соёл иргэншилд бага буурай орны соёл, зан заншил гай тарьдаг” хэмээн өгүүлж байсан юм. Бага буурай орны соёл, зан заншлыг үзэн яддаг хүнийг бага буурай орныхон нь шүтэн бишрээд байгаа нь өөрөө эмгэнэл юм даа. Одоо Айн Рэндийн үзэл санаа нь америкизмийг сурталчихад хэрэглэгдэж байсан тэр үүрэг нь нэг их явцгүй болжээ. Тийм болохоор соёлт хүн төрөлхтөнд Айн Рэндийг шүүмжлэх хандлага түгэн дэлгэрч байна. Дэлхий дахинд бага буурай орны соёл, зан заншлыг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх хандлага хүчтэй яригдаж байна. Товчхондоо хүйтэн дайнаас хойш Америкийн үзэл сурталд томоохон өөрчлөлт оржээ. Тэд шинэ дэлхийн соёл иргэншлээс бага буурай орны зан заншил, соёл иргэншлийг хасч тооцохоо нэгэнт больжээ. Энэ бол Америкийн үзэл суртлын шинэ дэвшил юм. Харин манайхан үүний эсрэг чигт америкуудын өнгөрсөн зууны хагаст барьж байсан тэр үзэл санааг сохроор бишрэн шүтэж явна. Энэ бүхэн үндэсний оюун санаанд том цоорхой үүссэнийг л дахин дахин нотлоод байгаа юм.
Манайхан үндэсний соёл, зан заншлын үнэт чанараа олж тогтоож чадахгүй, эрдэм билэггүй нөхөд элдэв зүйл санаанаасаа зохион нийтийн оюун санааг булингартуулан мунхруулж байна. Хэлшинжлэлийн салбарт судлагдаагүй үг хүртэл зохион, элдэв хаан, хатан ухаан ярьж түүнд нь нүүрнийхээ арьсыг олонд таниулсныгаа ихэд тооцдог телевизээр байнга гарах дуртай нөхдүүд хэдэн арваараар автан далдагнан гүйлдэж байна. Нэг ёсондоо Монголд гүн гүнзгий оюун санааны хямрал нүүрэлжээ. Эдийн засгийн хямралаас гарах явдал бол оюун санааны хямралаас гарахаас хавьгүй амархан байдаг юм гэнэ лээ. Нэгэнт л оюун санааны хямралд орсон тийм үндэстэнд, тийм нийгэмд гадаадын муухан ном зохиол маш амархан түгэн дэлгэрч, олон нийт түүнийг нь үг дуугүй нэг хүн шиг хүлээн зөвшөөрч, бишрэн шүтэж, эрүүл саруулаар шүүн тунгаах чадваргүй болдог гэдгийн үлгэрийг “Чонон сүлд” тодорхой харуулж өглөө. Үүнийг л хонин сэтгэлгээ хэмээн тодорхойлж болох юм. Эцэст нь өгүүлэхэд энэхүү крилл бичигнээ буулгагдсан “Чонон сүлд” романы нэр нь хүртэл буруу юм. Зян Рун романаа монголчуудын угийн домогтой холбон “Чоно тотем” хэмээх нэрлэснийг нь Өвөрмонголчууд махчилан буулгажээ. Харин монголчууд онго, сүлд хоёроо ялгахгүй болтол доройтсон нь “Чонон сүлд” хэмээн нэршээсэн нэрнээс нь хүртэл харагдаж байна. Тотем гэдэг үг бол угтаа тухайн улс үндэстний гарвал үүсвэлээ билэгддэг утгыг агуулж буй бөгөөд энэ нь монгол хэлээр онго шүтээн гэсэн үг юм. Тиймээс уг романы нэр монголоор “Чонон онго” байсан бол илүү оновчтой болох байсан юм. Нэрнээсээ хүртэл буруу агууламжтай энэ романыг шүтэн бишрэх үзэл нь нийт монголчуудын оюун санааны доройтлыг харуулж байна хэмээн үзэхээс өөр аргагүйд хүрч байна.
Цэнд-Аюушийн Буянзаяа
Эх сурвалж www.wikimon.mn |
| Чонон сүлд ба хонин сэтгэлгээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Намдаг гуайн Хөгшин чоно ульсан нь тууж үнэхээр гайх********тай зохиол шүү
2014-10-09 | 21:32:18 | 112.72.13.74 | |
|
|
|
|
|

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|