 |
|
 |
|
“Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө” |
|
|
 |
|
 |
“Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө”
2013-01-17Гуравдугаар сарын 1 -нээс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглож эхэлж байгаа.  Нэмэлт өөрчлөлт орсон шинэ хуулиар тамхи худалдаалах газар, тамхи татахыг хориглосон орчин зэргийг тодорхой тусгаж хүлээлгэх хариуцлагыг нь чангатгаж өгчээ. Тамхины хяналтын тухай хуульд ямар өөрчлөлт орсон, хэрхэн хэрэгжүүлэх талаар ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Байгальмаагаас тодрууллаа. -Албан байгууллага, аж ахуй нэгжид тамхи татахыг хориглоход хамаарах заалт хуульд орсон. Үүний тухайд? -Төрийн болон төрийн бус бүх төрлийн байгууллага бүгд тамхи татахыг хориглох заалтыг дотоод журмандаа тусгах ёстой. Бүрэн тамхигүй орчин бүрдүүлэх үүрэгтэй. Тамхи татах өрөө ч байх ёсгүй. Журмандаа тусгачихаад тамхи татаж болохгүй гэсэн анхааруулах тэмдэгийг заасан газруудад тавих ёстой. Хэрвээ тамхи татдаг хүн байвал тухайн хүнийг тамхинаас гарахад нь туслах хэрэгтэй. Мөн тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах тухай заасан. Тамхи үйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагчдыг төрөөс урамшуулахыг хориглосон. -Тамхи худалдахыг хориглосон газруудыг нэмсэн байсан? -Нэг чухал заалт орсон нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахгүй байх ёстой. Худалддаг бол тэр дэлгүүр, ТҮЦ нүүхээс өөр аргагүй. Эсвэл тамхи худалдахаа болино. Мөн баар, цэнгээний газарт тамхи худалдахыг хориглосон. Интернэтээр тамхи худалдахыг бас хориглосон. -Ресторан, баар цэнгээний газар, албан байгууллагад тамхи татахыг зөвшөөрсөн цэг байгаа юу? -Олон нийтийн газрууд 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх ёстой. -Тамхи татахыг хориглосон газруудад өөр ямар ямар газрууд орох вэ? -Хуулиар аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод байна. -Хэрвээ хориглосон газар тамхи татвал ямар хариуцлага хүлээлгэх вэ? -Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө. Тамхи татах нөхцөл бололцоог бүрдүүлсэн тухайн байгууллагын удирдах ажилтныг, аж ахуйн нэгжийн эзнийг 1.500.000-аас 3.000.000 төгрөг хүртэл торгоно. Албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм. Харин иргэдэд ногдуулах торгууль бага байгаа. Торгуулийн хэмжээг иргэдийн амьжиргааны түвшинг тооцож үзээд тодорхойлсон. Гадаадын орнуудад өндөр торгууль төлдөг. Жишээлбэл Сингапурт хориглосон газар тамхи татсан хүнийг 500 сингапур доллар, Хонконгод 500 хонконг доллар, Америкт 200 ам.доллар төлдөг. -Хууль зөрчсөнийг яаж мэдэж хяналт тавих вэ? -Хууль зөрчсөн эсэхийг мэдээллээр авна. Хуулинд аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина гэж заасан байгаа. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ. -Ер нь тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан юу байв? -Дэлхийн бүх улс орон тамхины хэрэглээтэй тэмцэж байна. Тамхины хэрэглээ ихэсч байгаа учраас тамхины хэрэглээг багасгах, бууруулах, бүр устгах бодлого зорилт дэвшүүлж арга хэмжээг олон улсад хэрэгжүүлж байгаа. 2005 онд Тамхины хяналтын суурь конвенц олон улсын хууль батлагдсан. Үүнд 174 улс орон гишүүнээр элссэн. Эдгээр улс орнууд тамхины хэрэглээг багасгахын тулд тамхинд тавих хяналтаа чангатгаж, гаалийн татвар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нь багасгах зэрэг арга хэмжээ авснаар хөгжингүй орнууд болох Европын орнууд тодорхой үр дүнд хүрч хэрэглээ нь багассан байдаг. Харин Азийн орнуудад буурахгүй байгаа. Хятад улс гэхэд дэлхийн тамхи үйлдвэрлэлийн 40 хувийг эзэлдэг. Тэгэхээр том том үйлдвэрлэгчтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд манай улсад импортлох сонирхолтой байдаг учраас нэгдүгээрт эдийн засгаа хамгаалж үлдэх, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Хоёрдугаарт манай улс цөөхөн хүн амтай атлаа тамхины хэрэглээгээр өндөр 10 орны тоонд ордог. Тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж, нас нь залуужсаар байна. Энэ өсөлт тамхины хяналт сул, дотоодын үйлдвэрлэлт болоод импортолж байгаа тамхи их байгаатай холбоотой. Тийм учраас тамхины хяналтыг чангатгах шаардлагатай болсон. Тэгээд ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон, Тамхины хяналтын тухай суурь ковенцид нэгдэн орсон орныхоо хувьд ч тамхины хяналтыг чангатгах нь зүйтэй. -Шинэчилсэн хуулиар тамхи үйлдвэрлэгчдэд тавих хяналтыг хэрхэн тусгасан бэ? -Дотооддоо тамхи үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид ил тод үйл ажиллагаа явуулах ёстой. Хичнээн ширхэгийг үйлдвэрлэж, хэдэн төгрөгийн ашиг олсон, тэр ашгаас хэдэн хүн хүртсэн гэх зэрэг мэдээллийг ил тод, үнэн зөвөөр өөрийн вэб хуудсандаа байрлуулах ёстой. Мөн тамхитай холбоотой, үйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагч аж ахуй нэгж байгууллагууд тамхиар ивээн тэтгэх, тамхины ашиг орлогоор ивээн тэтгэх, тэмдэг, лого зэргийг ашиглах ил, далдаар сурталчлахыг хориглосон. -Тамхи үйлдвэрлэгчид ямар нэгэн тэмцээн уралдаан, тоглолт зэргийг ивээн тэтгэдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн нэрийн дор олон ажил хэрэгжүүлдэг. Эдгээрийг хориглох уу? -Хориглосон. Ямар нэгэн байдлаар хандив дэм, туслалцаа үзүүлэх, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр тэмцээн уралдаан ивээн тэтгэхийг хориглож байгаа. Ийн тамхи татдаг иргэдийн тамхи татах орчин шинэ хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарлагдах болох нь. Уншигчиддаа мэдээлэл хүргэх үүднээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлтээр орсон хориглосон зүйл заалт болон хүлээлгэх хариуцлагын талаар хүргэж байна. Тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ, сурталчилгааны зохицуулалт 6 дугаар зүйл. Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавих шаардлага 6.7.13. Интернэтээр тамхи худалдах; 6.7.14. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах; 6.7.15. Баар, цэнгээний газарт тамхи худалдах. 6.8. Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ: 6.8.1. Худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах; 6.8.2. Энэ хуулийн 6.8.1д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх. 8.1. Дараах хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно: 8.1.1. Тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах. 8.1.6. Гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах. 8.1.7. Тамхи борлуулдаг аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх; 8.1.8. Тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчдийн анхаарал татах аливаа нэмэлт, дүрс, үг хэллэг зэрэг мэдээл лийг агуулсан байх; 8.1.9. Тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа; 8.1.10. Тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлах; 8.1.11. Тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах; 8.1.12. Тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа. 8.2. Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. 8.3. Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно. 8.4. Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно. 9 дугаар зүйл. Утаат тамхи татахыг хориглох газар 9.1. Дараах газар утаат тамхи татахыг хориглоно: 9.1.1. Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл; 9.1.2. олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар; 9.1.3. шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах; 9.1.4. зорчигч тээврийн буудал, зочид буудалын нийтийн үйлчилгээний танхим, тамхи татахыг хориглосон өрөө; 9.1.5. нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар; 9.1.6. аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин; 9.1.7. агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг; 9.1.8. “цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн. 13 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 13.1.1 энэ хуулийн 6.4, 6.6, 6.7.1 6.7.8, 6.7.106.7.12, 6.7.14, 6.7.15, 8.2т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон сурталчилгааны материалыг хураах; 13.1.2. Энэ хуулийн 6.7.9д заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон тамхи худалдах автомат машиныг хураах; 13.1.3. Энэ хуулийн 6.7.13т заасныг зөрчсөн тохиолдолд интернетийн тухайн веб хуудсыг нэг жилээс доошгүй хугацаагаар хаах; 13.1.4. Энэ хуулийн 8.1.18.1.3, 8.1.58.1.12т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураах; 13.1.5. энэ хуулийн 8.1.4т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох; 13.1.6. Энэ хуулийн 9.1д заасныг зөрчсөн бол иргэнийг, хэрэв зөрчил гаргагч нь насанд хүрээгүй бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг 50000 төгрөгөөр торгох; 13.1.7. Энэ хуулийн 9.2т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг .нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав’ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.3т заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.” 13.2. Энэ хуулийн 7.1д заасныг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуульд тогтоомжид .заасны дагуу хариуцлага ногдуулна. Б.Нямзул

|
| “Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин малнуудаа,тэгээд xаана тамxи татаж болоxийн бэ? татдаггуй та нар ч гэсэн адилxан л уxнэ биздэ
2013-01-17 | 18:29:59 | 122.254.126.93 | |
|
|
|
|
|

Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно 16:27 Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
|
Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ. »»
|
|
320 Мянган тонн нүүрс арилжлаа 16:04 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс,
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, »»
|
|
ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ 14:29 Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан
|
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан »»
|
|
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй 14:27 Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн
|
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн »»
|
|
IEM Chengdu 2025: “The MongolZ” шигшээ шатанд шалгарлаа 13:09 Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
|
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. »»
|
|
Өглөөний байдлаар дөрвөн аймгийн 26 суманд цас орж байна 12:55 Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна.
|
Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна. »»
|
|
5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ 12:17 Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ.
|
Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Зээлийн батлан даалтын сан 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ 10:49 Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
|
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ. »»
|
|
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаа 10:47 Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр
|
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр »»
|
|
ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10:38 Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн
|
Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн »»
|
|
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон 10:31 Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум,
|
Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, »»
|
|
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо 10:28 Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн
|
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн »»
|
|
Тэсийн голд баавгай орж иржээ 09:43 Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын
|
Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын »»
|
|
Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, борлуулсан байгууллагыг 20 саяар торгожээ 09:41 Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа
|
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн »»
|
|
Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна
|
Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна »»
|
|
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|