 |
|
 |
|
Төрийн толгойд гарсан “тагнуулyyд” |
|
|
 |
|
 |
Төрийн толгойд гарсан “тагнуулyyд”
2013-01-28Бид багадаа “Хаврын арван долоон учрал”, “Илд бамбай”, “Ганс Клосс” гээд л атаат дайснуудынхаа дунд  нэвтэрсэн баатарлаг тагнуулчдын тухай киног шимтэн үздэг байлаа. Тагнуулч гэхээр нууцаар зураг авч, мэдээ дамжуулсан, мөрөө буруулж, зүсээ хувилгасан ер бусын хүмүүс байх. Манай талын тагнуулчид бусдыг хууран мэхэлж, алж талcан ч баатарлаг үйлс гэж бахдана. Харин дайсны талынхыг болохоор атгаг санааг нь гайхаж, хорлон сүйтгэгч, алуурчин гэж цоллодог байлаа. Кинонд манайх, дайсных гэж ялгаж ядах юмгүй тодорхой байдагсан. Тэгвэл өнөөдөр тагнуул гэж хэнийг хэлэх вэ?

Оршил
Монголд цөмийн хаягдал булшлах нууц хуйвалдаан 2011 оны 3 сард илэрсэн. Дараахан нь Монголын Засгийн Газар, Гадаад Хэргийн Яам болон Цөмийн Энергийн Газраас асуудлыг удаа дараа үгүйсгэж, ийм юм байхгүй гэж мэдэгдэж байлаа. Үүний зэрэгцээ УИХ-ын зарим нэг гишүүдээс авахуулаад гадаадад төгссөн цөмийн физикч А. Ундраа, ШУА-ийн академич Б.Чадраа хүртэл “цөмийн хаягдал бол ашигтай сайхан бизнес”, “хүн зoнд огтоос хор хөнөөлгүй”, “Монголын говь бол цөмийн хаягдал булшлахад яг таарсан сайхан газар мөнөөс мөн”, “цөмийн хаягдал бол дахин боловсруулдаг асар үнэтэй түүхий эд” гэж ичгүүр сонжуургүй бурцгаав. Тэгээд барахгүй, “ичсэн хүн хүн ална” гэдэгчлэн бяцхан жүжиг найруулж, цөмийн хаягдлын аюулын тухай сэрэмжлүүлсэн эх орончдыг улс төрчдийн гар хөл, ураны бизнесийн өрсөлдөгчид, тэр бүү хэл Орос, Хятад, Казахстаны тагнуулууд хэмээн муулж, хорт явдлыг нь илчилсэн Японы тэргүүлэх хэвлэлийн нэг болох өдөр тутмын “Майничи” сониныг “шар сонин” гэж ичихгүй гүтгэж үзэв.
Гэвч үнэн гэдэг үнэхээр хүчтэй ажээ. Цөмийн хаягдлын яриа намжих нь бүү хэл улам даамжирч, үгүйсгэхийн аргагүй баримт нотолгоо ар араасаа хөвөрлөө.
- Монголд цөмийн хаягдал булшлах нууц хэлэлцээр явагдсаныг АНУ-ын Төрийн Департаментийн түшмэл Ричард Стратфорд батлан өгүүлсэн аудио бичлэг, хурлын протоколын баримт... ( Youtube)
- Японы төрийн сайд Чиаки Такахашигийн нууц хэлэлцээр явагдсаныг хүлээн зөвшөөрсөн өчил…
- Тошиба корпорацийн захирлаас АНУ-ын Эрчим Хүчний дэд сайд Понеманд хаягласан нууц гэрээг түргэвчлэхийг сануулсан захидал….
- Монголд төрийн өндөр албан тушаал хашиж байсан Стэнфордоор овоглогч А. Ундраагийн “Майничи” сонины сурвалжлагчтай ярилцахдаа Австралиас өрсч дэлхийн цөмийн хаягдлын агуулах барих хүслээ илчилсэн яриа…
- Мөн А. Ундраа АНУ-ын Элчин Аддлтонтой уулзахдаа “Монголын Цөмийн Санаачилга” гэдэг нууц нэр бүхий цөмийн хаягдал булшлах төслийг Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр шамдаж буйгаа ярьсан Викилийксийн нууц баримт...
- Малайзид болсон Азийн орнуудын цөмийн асуудлаарх хурал дээр Монголын төлөөлөгч уранаа ухаж, цөмийн түлш үйлдвэрлээд, эргүүлж хаягдлыг нь булшлах иж бүрэн төсөл хэрэгжүүлнэ гэж сайрхсан илтгэл…
Тэр байтугай анхандаа нууц яриа хэлэлцээр явагдсаныг үгүйсгэж байсан Цөмийн Энергийн Газрын дарга С. Энхбат албан тушаалаасаа буухдаа гэнэт хүмүүжиж, “Тийм юм болсон нь үнэн” гэсэн ярилцлага удаа дараа өгөв. Ярилцлагандаа хэлэлцээрт оролцсон экс ерөнхий сайд С. Батболд, ЭБЭХ-ний сайд асан Д. Зоригт, А. Ундраа зэрэг хүмүүсийг нэрсийг хүртэл дурьдaв.
Үнэн мөнийг судалж үзвэл уран олборлолт, цөмийн хаягдал хоёр нь салшгүй ойлголтууд ажээ. Ураныг олборлож, боловсруулах үе шат бүрт цөмийн хаягдал гардагийг бага, дунд, дээд түвшний аюултай гэж ангилдаг. Бага түвшний аюултай гэхээр хоргүй гэж андууруузай. Үнэндээ “бага түвшний” гэхээсээ илүү удаан үйлчлэлтэй хор гэвэл зохилтой. Жишээ нь, өндөр түвшний цөмийн хаягдал болох атомын цахилгаан станцад (АЦС) ашигласан цөмийн түлшний хажууд 2-хон минут зогсоход л амь насанд аюултай. Харин ураны уурхайгаас уугих бага түвшний цацрагтай тоосыг залгисан хүн аажмаар хордож, хэдэн жилийн дараа хорт хавдар тусч, үр хүүхэд нь гажигтай төрдөг аж.
Өнгөрсөн 70 гаруй жилд хүн төрөлхтөн бий болгосон цөмийн хаягдлаа олон янзаар аргалж иржээ. Анх бага болон дунд түвшний цөмийн хаядлaa ил задгай орхиж, заримыг нь гуу жалганд булж, өндөр түвшний хаягдлaa газрын гүнд булшилж, далайн усанд хаяж үзжээ. Гэвч хэдхэн жилийн дотор задгай орхисон цацрагтай тоос шороо салхиар тарж, бэлчээр, тариалан, гол мөрөн бохирдож, хүн мал хорджээ. Газарт булсан нь салхи, хөрсний эвдрэлээр ил гарч, гүний усанд шингэв. Газрын гүнд, далайн ероолд хаясан цөмийн хаягдлын ган торх нь зэвэрч цоороод, зуун сая жилийн настай аюулт хаягдалд гүний болон далайн ус, ургамал амьтaд хордсон байна.
Цөмийн хаягдлыг аргалах боломжтой юу?
Цөмийн хаягдлыг дахин боловсруулах гэж оролдсон ч 1-рт, эдийн засгийн хувьд шинээр уран олборлосноос хавьгүй алдагдалтай; 2-рт, технологи нь дэндүү болхи, эрсдэлтэй, хүчин чадал багатай; 3-рт, засвар нь удаан, өртөг зардал өндөртэй аж. Нямбай тооцоотой Германчууд цөмийн хаягдал дахин боловсруулах 2 ч байгууламж барьсанаа ажиллуулж үзэлгүй хаасан гэдэг. Өнөөдөр манай гариг дээрх цөмийн хаягдал дахин боловсруулах 20 гаруй байгууламж баригдсан ч ажиллаж буй нь ердөө гарын таван хуруунд багтах юм.
Японы Монжу байгууламжаар жишээ татан тайлбарлая. Тус байгууламжийг 1986 оноос барьж, 1994 онд ашиглалтанд оруулсан ч 1.5 жилийн дараа осол гарч хаагджээ. Засварын ажил нь 15 жил үргэлжилж, 2010 онд дахин ажиллуулсан ч гуравхан сар болоxод Монжу реактор дахин осолдов. 2010 оны эцсийн байдлаар Монжу реакторын үйл ажиллагааны зардал 12.5 тэрбум доллар хүрсэн ба дахин 10 жил ажиллуулахад нэмж 2 тэрбум гаруй доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Гэтэл тус реактор нь анх ашиглалтанд орсон цагаас 2010 оны 6 сарыг хүртэл ердөө 1 цагийн туршид эрчим хүч үйлдвэрлэсэн гэдэг таагүй баримт байx аж.
Дахин боловсруулах байгууламжийн байдал ийм байгаа тул цөмийн улс гүрнүүд хаягдлаа өөрсдөө бие даан шийдэж байгаа гэдэг. Харин бодит байдал дээр юу болж байна вэ?
АНУ гэхэд АЦС-аас гарсан өндөр зэрэглэлийн хөнөөлтэй хаягдал болох ашигласан түлшийг хөргөөд, алсдаа үүрд булшлах байгууламжтай болтлоо АЦС-ын дэргэд бетонон каск саванд хадгалж байгаа гэдэг. Үнэндээ засгийн газар нь саяхан хүртэл цацраг идэвхт хаягдлаа уугуул нутгийн иргэд болох индианчуудын амьдардаг резервацид хадгалахын тулд их хэмжээний мөнгө төлж, индиан омгуудыг хагаралдуулж байсан. Тухайлбал, Якка ууланд цөмийн хаягдал булшлах агууламж барих төслийн хүрээнд Юта мужийн Гошут омгийн газар нутаг дээр ашигласан цөмийн хаягдлын ил агуулах байгуулахаар тохиролцжээ. Тус агуулах нь Якка уулын булш руу зөөх цөмийн хаягдлыг хадгалах чухал цэг болох ёстой байв. Гошут омгийн газар нутгийг тойроод цэргийн цөмийн туршилтын талбай, химийн зэвсгийн агуулах, магни үйлдвэрлэдэг химийн үйлдвэр 3 талаас нь хүрээлдэг.
Индианчуудын амьдардаг резервацид АНУ-ын зарим хууль журам, тухайлбал, байгаль орчны стандарт үйлчилдэггүй тул уугуул иргэдийн ядуу буурай, бүдүүлэг харанхуй байдлыг далимдуулан засгийн газар болон улс дамжсан корпорациуд төлбөр мөнгөөр дулдуйдан цөмийн болон химийн хортой хог хаягдлаа хаяж булшилсаар иржээ. Үүнээс үүдээд “байгаль орчны расизм (гадуурхал)” гэдэг шинэ нэр томъёо үүссэн нь эрх мэдэл багатай, ядуу дорой амьдралтай өнгөт арьстнуудын амьдардаг газар нутагт аюултай хог хаягдлaa хаяж, хордуулахыг хэлдэг байна.
Жишээ 1.
АНУ-ын хамгийн том ураны орд Колорадо, Юта, Нью Мексико, Аризона 4 мужийн зааг дээр орших Колорадогийн Хавтгай гэдэг цөл нутагт байдаг. Эрх баригчид тус газар амьдарч байсан индиан омгийнхныг эх оронч байхыг ятгаж, шинэ ажлын байр, шагнал мөнгө амaлж байгаад (гэвч өдий хүртэл олгоогүй) ураны уурхай байгуулжээ. Ураны уурхайд Навахо омгийн олон эрсийг хамгаалалтгүй ажиллуулж байв. Ураны аюул, хор хөнөөлийг тайлбарлаж өгөөгүй болохоор боловсрол мэдлэг тааруу нутгийн ардууд орон гэрээ хүртэл ураны хаягдлаар барьж, уурхайн шороон овоолгон дээр тоглосон хүүхдүүд нь оройдоо шар тоoсонцорт будагдсан байдаг байжээ. Удалгүй Навахочууд хорт хавдраар олноороо өвчилцгөөж, уурхайчин эрс хамгийн түрүүнд нас барцгаасан ба зарим нь тахир дутуу болцгоожээ. Өнөөг хүртэл тэдний дунд хорт хавдрын өвчлөл АНУ-ын дунджаас хавьгүй өндөр хэвээр.
Гэвч Индианчуудын зовлон үүгээр дууссангүй. 1979 оны 7 сарын 16-ны өглөөний 5 цагт уран олборлолтын хаягдал шавар (тэйлинг) хадгалж байсан далан сэтэрч 1,1 мянган тонн шавар, 400 сая орчим литр цацрагтай ус асгарч, Рио Пуэрко голд цутгажээ. Гурван цагийн дараа гэхэд ослын газраас 80 км зайнд цацрагийн хэмжээ ихэссэн байв. Голын усанд цацрагийн хэмжээ зөвшөөрсөн хэмжээнээс 7000 дахин өндөр байсан ч “хүн ам цөөтэй нутаг тул эрүүл мэндэд шууд хортой нөлөөгүй” гэж хэвлэлээр мэдээлж байжээ. Ураны золиос болсон Навахо омгийнхон АНУ-ын төрөөс нөхөн төлбөр шаардаж, заргалдсан бөгөөд өнөөдөр ч цацрагт хордсон газар нутгийг ариутгах ажил дуусаагүй байна.
Жишээ 2.
Вашингтон мужийн Спокэйн дэх индианчуудын резервацид ил уурхайд уран олборлосны улмааc тэндэхийн гол мөрөн цацраг идэвхтэй бодис, хүнд металлаар хорджээ. Миднайт нэртэй ураны уурхай хаагдаад 25 жил өнгөрсөн хойно түүний хор хөнөөлийг ариутган цэвэрлэхэд 280 сая доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Гэвч уурхайг ашигласан компани нь санхүүгийн боломжгүй гэдэг шалтгаанаар цацрагаар бохирдсон газaр нутгийг ариутган цэвэрлэх зардлыг татвар төлөгчид үүрэх болсон гэнэ.
Жишээ 3.
Аризона мужийн Тохоно омгийн индианчуудын газар нутагт хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар* уран олборлох явцад хүнцэл, кадми, зэс, цинк, селени, уран, радионуклид, мөнгөн ус, хүхрийн хүчлээр бохирдсон хиймэл нуурууд бий болжээ. Эдгээр нууранд буусан нүүдлийн шувууд олноороо хордож үхдэг байна. Уусмалаас ураныг нь ялгаад, үлдсэнийг нь газарт эргүүлэн шахдаг энэ аргыг хэрэглэсний дараа газрын гүний ус болон индианчуудын худаг ус бохирдсон нь тогтоогджээ. Хорт хаягдлыг цэвэрлэх зардал нь ойролцоогоор 18 сая доллар болох аж.
*Уншигч та бүхэнд сануулахад уран олборлох ердөө 2 арга бий. Нэг нь уурхайн арга ((үүнд ил ба гүнийх гэж 2 ангилах), нөгөөх нь газрын гүнд хүхрийн хүчил шахаж уусгах арга. Эхнийх нь аргаар шар нунтаг гаргаж авахад 1 кг шар нунтаг тутамд 999 кг цацрагтай шороо чулуу үлддэг тооцоотой. Гарсан уул овоо шиг их цөмийн хаягдлыг ил задгай орхидог нь салхиар туугдан үхлийн тоосонцор болж тардаг. Үүний жишээ нь манай Дорнодын Мардай. Удаахь арга нь газрын гүн руу хортой усаа эргүүлэн шахдаг тул газрын гадаргуу дээр цацрагтай уул овоо үлддэггүй. Гэвч мөн чанар нь ижил. Адилхан л хордуулж, гүний ус, гол мөрөнг бохирдуулдаг. Хүхрийн хүчлээр уусган олборлосон тохиолдолд олон жилийн туршид нарийн хяналт тавьдаг журамтай. Өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийнх нь аргыг ашиглан Францын Арева компани уран олборлож, шар нунтаг гаргаж байгаа. Индианчуудын ижлээр нутгийн малчдын дунд ураны хор хөнөөлийн тухай мэдлэг мэдээлэл хомс байна. 2011 оны 5 сард очиход малын төл гажигтай төрөөд үхэж байна гэж нутгийн ардууд ярьж байсан билээ.
1950-иад оноос эхлэн Аризона, Техас, Нью Мексико, Колорадо, Юта, Вашингтон, Вайоминг зэрэг мужуудад индианчуудын газар нутгуудаар уран эрчимтэй олборлосны эцэст ураны компаниуд ашиг олж баяжсан бол уугуул нутгийн иргэд хэдэн зуун сая тонн ураны хаягдлын аймшигт өвийг үүрд мөнх хадгалах яланд унаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч, мөхлийн ирмэгт тулжээ.
Европын жишээ.
Европын орнуудыг авч үзвэл Англи, Бельги, Герман, Испани, Франц, Швед, Швейцар бүгд л аль 1970-аад оноос Орос улсад цөмийн хаягдлаа булшилж ирсэн. Ямартаа ч 1975-2005 оны хооронд дор хаяж 100 мянган тонн хорт хаягдлаа ОХУ-д илгээсэн гэдэг. Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээгээрээ тэргүүлэгч Франц улс гэхэд Ла Хааг дахь байгууламжиндаа дахин боловсруулдаг нэр зүүдэг ч үнэндээ аль дээр үеэс ОХУ-тай нууц гэрээ байгуулж, АЦС-ынхаа хаягдлыг Орос руу далайгаар зөөж ирсэн түүхтэй. Ингэхдээ цацраг идэвхт хаягдлаа дахин боловсруулах үнэт түүхий эд нэрээр жишим ч үгүй зөөдөг байжээ. Асар том газар нутагтайдаа эрдсэн Оросын эрх баригчид аюулт хог хаягдлыг нүднээс далд оруулахаар Уралын нурууг давуулж Екатеринбург (хуучин Свердловск) орчим болон Ангарск дахь хаалттай хотууд руу явуулдаг байжээ. Өнөөдөр ч Оросын ард түмэн, ногоон хөдөлгөөнийхэн ард түмнээсээ урвасан олигархуудыг эсэргүүцэн, харийн цөмийн хаягдал авахгүй гэсэн тэмцлээ үргэлжлүүлсээр л байна.
Ази, Африк, Австрали.
Өмнөд хөршийн тухайд бол цөмийн туршилтаа Шинжаан Уйгурын нутагт хийж, хог хаягдлаа хил залгаа Өвөрмонголын Гансү мужид хадгалдаг. Нью Йорк Таймс сонины 1993 оны мэдээнээс үзэхэд 20 гаруй жилийн өмнөөс цөмийн хаягдлаа Түвдэд ч хаяж байж. Харин Тайваньчууд цөмийн хаягдлаа 1980-аад оноос Ланю арал дээр хадгалж, арлын yугуул иргэд аборигенчуудыг хордуулж ирсэн. Энэтхэгчүүд анхны ураны уурхайгаа үндэсний цөөнх Адивази омгийнхны амьдардаг Жарханд мужид байгуулсан. Уран олборлогч компанийхан уурхайн хаягдал болон шар нунтаг ялгахад гарсан хаягдал шороо шаврыг Адивазичуудын цагаан буудайн талбай дээр асгажээ. Үүний улмаас нутгийнхан хорт хавдар тусч, тахир дутуу болж, үр хүүхэд нь гажигтай мэндлэн, аж амьдрал нь аажмаар мөхөж буйг “Жадугодад Будда Бурхан ч уйлдаг” (“Buddha Weeps in Jadugoda“) гэдэг баримтат кинонд өгүүлжээ ( Тус кино нь 1999-2000 онуудад НҮБ-ын Нийгэмлэгийн Кино Фестиваль болон бусад уралдаанд оролцож, шилдгээр шалгарсан).
Австралийн засгийн газар абориген иргэдийнxээ газар нутаг дээр уран олборлодог төдийгүй тэнд цөмийн хаягдал хадгалах байгууламж барих хуулийг 2012 оны зун баталжээ. Дашрамд дурьдахад, ураны баялгаараа дэлхийд толгойлдог Австрали улс нь өнөөг хүртэл цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, нүүрсний цахилгаан станцааpaa дагнадаг гэнэ. Мөн Сомали болон Африкийн эрэг орчмоор үл танигдах усан онгоцнууд торхтой цөмийн хаягдал хаяж байсан нь бүртгэгдсэн ба далайн эрэг орчмын оршин суугчид үл мэдэгдэх өвчинд нэрвэгдэж, эрэг дээр зэвэрсэн торх шидэгдсэн байсан тухай саяхны баримтууд ч бий.
Энэ бүгдийг товчлон дүгнэж үзье. Цөмийн салбарын тоглогч томоохон гүрнүүдэд асар их цөмийн хаягдал хуримтлагдсан байна. Тэр хог хаягдал нь хор хөнөөл ихтэй дээрээс нь газар нутаг дээрээ хадгалахад дотоодын асар их эсэргүүцэлтэй тулгардаг. Иймд газар нутаг томтой улс орнууд (жишээ нь АНУ, Австрали, ОХУ, Хятад) нь ихэвчлэн үндэсний цөөнхи амьдардаг, хүн ам таруу суурьшсан газарта хаягдлaа хаядаг. Тэнд амьдардаг үндэсний цөөнх хичнээн тэмцэвч тэдний дуу хоолой олон нийтэд хүрдэггүй. Учир нь аль ч улсад үндэсний цөөнх нь ядуу буурай, мэдлэг боловсрол дорой, түүнийхээ хирээр эрх мэдэл багатай байдаг нь тэднийг хялбар олз болгодог. Харин газар нутаг жижигтэй улс орнууд аль болох өөрөөсөө холдуулaн зайлуулахыг хичээдэг ба ингэхдээ нутаг дэвсгэр томтой хөрш улсдаа хандах (Герман, Швед, Францaac–ОХУ) эсвэл нөгөөх л үндэсний цөөнхийг золигт гаргах (Тайваний Ланю арал) аргaa хэрэглэдэг аж.
Энд хүмүүнлэг нинжин сэтгэл, ардчилал, нийгмийн шударга ёсны талаар дурьдахын ч хэрэггүй. Aюулт цөмийн хаягдлаас салж амрах, ашиг олж баяжих гэсэн амь өрссөн тэмцээн явж буй гэдгийг анхаарууштай. Сонирхуулахад, АНУ-д аюулт хог хаягдлыг хаяж булшлах тухай бичихдээ NIMB (НИМБ) гэдэг томьёог хэрэглэж, шүүмжилж байх нь цөөнгүй. Үүнийг тайлж уншвал Not In My Backyard гэсэн үг юм. Орчуулвал “Миний хашаанд л биш бол хаана ч хаясан хамаагүй” гэх буюу “Би үхэхээp чи үх” гэсэн аминчхан үзлийг илтгэдэг аж.
Цөмийн хаягдлаа далд оруулах шинэ арга
Тэгвэл сүүлийн үед нэг шинэ арга бий болсон нь эрх баригчид нь авилгад автагдсан, харийнханд тал зассан, ард иргэд нь эдийн засгийн, мөрдлөг хавчлага гээд элдэв дарамтанд аж төрдөг эдийн засгийн хөгжил буурай улс орнуудын төр засгийнхантай нууцаар гэрээлж, газар нутагт нь уран олборлох, цөмийн хаягдал булшлах арга юм. Үүний шилдэг жишээ нь манай улс болоод байна.
Энэ арга нь Монголд олон түвшинд, хэд хэдэн үе шаттайгаар нягт уялдаатай явагдаж байна. Үүнд мэдээлэл сурталчилгааны хэсэг нь цөмийн эрчим хүчийг магтан дуулж, ард иргэдийн дунд “цөмийн хаягдал хоргүй, уран хоргүй , цөмийн хаягдал бол үнэт түүхий эд гэсэн хуудуутай мэдээлэл түгээх суртал ухуулга явуулах, нэр хүндтэй хүмүүсийг худалдан авч тэднийг ашиглах, сэтгүүлч сурвалжлагчдын тархийг угааж, элдвээр шагнан урамшуулах, гадаадад томилолтоор явуулах зэргээр татаж, хэвлэл мэдээллийнхэнтэй цөмийн аюулын тухай сөрөг мэдээлэл гаргахгүй байх тухай гэрээ хийх, цөмийн эсрэг тэмцэгчдийг зохион байгуулалттайгаар гүжирдэх арга хэмжээ зохион байгуулна. Түүнчлэн “Монгол улс ураны асар их нөөцтэй, ухаад ухаад барахгүй”, “шалавхан АЦС, цөмийн зэвсэгтэй болж цэнгэлийн манлайд хүрье”, “Чингисийн удам цацрагт хордохгүй” гэх мэтээp хошгируулах тактик ч хэрэглэж байна.
Дунд хэсэг буюу тодорхой агентлагуудын түвшинд цөмийн тухай, нэн ялангуяа Монгол дахь цацраг идэвхжилт, түүнээс байгаль орчин, хүн малд учруулж буй хор хөнөөлийн талаарх баримт мэдээллийг нууцлах, нэн ялангуяа орон нутгаас ирж буй мэдээллийг таг дарах, тэнд хийгдэх мэргэжлийн судалгаа шинжилгээнд саад учруулах, нэгэнт хийгдсэн судалгааг үгүйсгэх, гадаад хамтрагчдынxаа эрх ашгийг хамгаалсан, утга санаа бүрхэг, дутуу дулимаг, эрээвэр хураавар хууль эрх зүйн баримт бичгүүдийг бүрдүүлэх ажилтай.
Дээд хэсэгт тэдгээр хууль дүрмийг УИХ-аар шавдуулан байж батлуулдаг, гадаад орнуудад айлчилж Монгол улсын нэрийн өмнөөс цөмийн түлш нийлүүлэх, хог хаягдлыг буцааж авах, уран болон газрын үнэт металл (цацраг идэвхтэй) олборлох гэрээ тохиролцоог сэмхэн хийдэг, засгийн газрын хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны хөтөлбөрийг сонгууль болон баяр наадмын сиймхийгээр баталдаг өндөр албан тушаалтнууд бий. Шаардлагатай үед дээд түвшнийхэн ард олонд хандаж цаг хожих зорилгоор тайвшруулах мэдэгдэл хийж, молиго үмхүүлнэ. Тэдний үгэнд түр боловч итгэж, амсхийн тайвшрах хойгуур нууц ажиллагаа улам идэвхждэг. Дээр дурьдсан бүх үйл ажиллагааг төсвийн мөнгөөр санхүүжүүлүүлдэг.
Индианчуудын хувь заяа биднийг хүлээж байна уу?
Cаяхны нэг өдөр ерөнхий сайд АЦС барихгүй, цөмийн хаягдал булшлахгүй гээд харин “орчинд хоргүй байдлаар шар нунтаг олборлоно” гэж мэдэгджээ. УИХ-ын гишүүн М.Зоригт хошуу нэмж “Урантай холбоотой асуудлыг дэвэргээд байгаа хэргийн цаана гадныхан л байж байдаг. Үүнийг тагнуулын шугамаар шалгах хэрэгтэй ” гэж шургасан дуулдлаа. М. Зоригтын үгийг дагавал УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ аварга, С. Ганбаатар, Я. Содбаатар гээд хэд хэдэн хүнийг тагнуулын газар шалгах болох нь. Мөн уран олбоpлох, АЦС барихыг эсэргүүцсэн байр сууриа блог, нийтлэлээрээ илэрхийлсэн олны танил бусад хүмүүс — УИХ-ын гишүүн асан Д. Энхбат, биологийн ухааны доктор Ш. Пүрэвсүрэн нар ч бас гадны тагнуул уу?
Дээрх мэдэгдлүүдтэй холбогдoн дараахь санал асуултууд урган гарлаа:
- Монгол улс цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзсан юм бол Цөмийн Энергийн Газар гэдэг 96 ажилтантай, 5 тэрбумын төсөвтэй нүсэр бүтцийг өөрчилж, цацрагийн хяналтын контор болгож, ард түмний нуруун дээрх ачаанаас хөнгөлье. Олгосон лицензээ хянаж, цацрагаа хэмжиж чаддаг мэргэжлийн 20 хүн байхад бүрэн хангалттай.
- АЦС-аас татгалзсан Монгол улс яаран сандран уранаа олборлохыг шавдахын хэрэг юу билээ? Aюул заналхийлэл илэрхий, гарах хаягдал, үр дагавар нь тодорхой байхад газар дор нойрсох тэр аймшгийг амилуулж сэрээх шаардлага байна уу? Алт, мөнгө, зэс, нүүрс, нефть гээд байдаг бүхнээ бид ухаж зөөсөн, ард олны аж амьдрал мэдэгдэхүйц дээрдсэн зүйл алга. Худал гэвэл гадаад өрөө нэг харчихвал яасан юм? Маргааш гэж өдөр байна, үр хойчдоо өвлүүлэх нь зүйтэй биш үү?
- Дэлхийн зах зээл дээрх yраны ханш паунд нь (454 грам) 65 ам. доллараар доош буусан тохиолдолд yраны олборлолт эдийн засгийн ашиггүй гэж үздэг. Үнийн уналтын улмаас Канадын Денисон Майнз Африкийн Замби улс дахь ураны олборлолтоо зогсоосон. Яг өнөөдрийн байдлаар ураны үнэ дэлхийн зах зээл дээр 1 паунд нь 42.5 ам доллар байна. Ийм байхад Монгол улс шар нунтаг гаргах нь эдийн засгийн ашигтай гэх нь үнэмшмээргүй. Монголд ажиллах хүч хямд ч арай ч Замбийн иргэдээс хямд үнээр ажиллахгүй байлгүй. Yнэ ханш ийм байхад шар нунтаг боловсруулах нь 2-хон тохиолдолд ашигтай байж болox юм. Эхнийх нь байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй, хамаг хог хаягдлыг нь ил задгай хаяад явах арга, нөгөөх нь шар нунтаг боловсруулах нэрээр нөгөөх лайтай “Монголын Цөмийн Санаачилга” төслөө хэрэгжүүлж, эцcийн хог хаягдлыг нь Монгол улс үүрвэл тухайн үедээ ашиг олсон мэт санагдах байх. Гэвч аль алиных нь үр дагаварыг төсөөлөхөд ч аймшигтай.
- “Уран олборлох орчин хоргүй арга” гэдэг бол харанхуй бүдүүлэг хүмүүст зориулсан “үлгэрийн далай” гэдгийг МУИС-ын физикийн анги төгссөн H. Алтанхуяг гуай андахгүй буй заа. “Хонио гаргахгүй мах идэх” гэдэгтэй агаар нэг сонсогдох. Угаасаа уран олборлоx хоёрхон арга байдаг талаар дээр дурьдсан. Аль аль нь асар хортой, эрсдэлтэй, нэн ялангуяа ус багатай, мал аж ахуйн орон манайд бол бүр ч халтай. Био-физикч мэргэжилтэй ерөнхий сайд маань уран, цацраг идэвхт бодис, хүнд металлууд хүний биед асар хортойг мартсан дүр эсгээд мэдэн будилж суугаа нь жирийн нэгэн эх оронч миний хувьд гүн эргэлзээ, бас хардах сэтгэл төрүүлж байгааг нуушгүй. Чухам ямар учраас харийн компаниyдaд олз ашиг олгохоор, харь улсын иргэдийг гэрэл цахилгаантай, тохилог дулаан байлгахын тулд Монголчууд биднийг ирээдүйгээ золиосло хэмээн ерөнхий сайд та шавдуулна вэ? Хэний төлөө, юуны төлөө?
- Уран олборлох атлаа “цөмийн хаягдал гаргахгүй, булшлахгүй” гэж үгийн зөрүүн дээр тоглож, олны тархийг бүү угаагтун. “Төрсний эцэст үхэх нь үнэн” гэгчээр уран ухсан ч, шар нунтаг боловсруулсан ч үхлийн цацрагтай хаягдал гарна. Ард иргэдийн айж бишүүрхээд байгаа нь тэр цацрагийн хор нөлөө. Газар дор эргүүлээд шахчихаар хорт хаягдал хамаагүй гэж андуурах ч хэрэггүй. Гүний болон хөрсний усанд шингэж, байгаль орчин хүн мал хордож ирсэнийг Канад, АНУ, Австралийн түүх гэрчилнэ.
- Ураны асуудлыг дэвэргээд байгаа хэргийн цаана гадныхан байдаг гэдэг талаар. Монгол улс дэлхийн ураны нөөцөөр 15-д ордог, Австрали, Казахстан, Канад, Өмнөд Африк, Намиби, ОХУ эхний 6-д жагсдаг, Казахстан улс дэлхийн ураны үйлдвэрлэлийн 33 хувийг гаргадаг. Тэдгээр ураны “акулуудын” хувьд Монгол уранaa олборлосон ч өрсөлдөгч биш. Ингэхэд харин уран олборлох гээд байж сууж ядаад байгаа нөхдийг ѳѳрсдийг нь шалгавал ямар вэ? Хулгайч л хамгийн чангаар “хулгайч” гэж хашгирдаг гэдэг. Чухам хэний эрх ашигт үйлчлэхдээ ураны ордууд руу минь улайрaн дайрч, эх орончдыг тагнуулч гэж чичлэн, элдвийн хор найруулж, худал үнэн ярьж сууна вэ тэд??
Ингэхэд А. Ундраагийн санаачилсан, ерөнхийлөгчийн дэмжсэн “Монголын Цөмийн Санаачилга” төслийг ард түмэндээ ил тод тайлбарлах цаг ирсэн шүү, ерөнхий сайд аа!
Орчин үед зүсээ хувиргасан тагнуулyyд төрийн толгойд залрах болоо юу?
http://golomt.org/2012/11/06/4794/ |
| Төрийн толгойд гарсан “тагнуулyyд” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|