 |
|
 |
|
Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос |
|
|
 |
|
 |
Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос
2013-02-20Бид шатахууны импортоор хойд хөршөөсөө 100 хувь хараат байдаг атлаа 
түүхий нефтиэ урд хөршдөө зүгээр шахуу бэлэглэчихдэг. Энэ салбарт бүтээн байгуулалт хийе гэсэн үндэсний компаниудаа нүд үзүүрлэдэг хэрнээ мөнгөө банкинд нь хадгалуулахад хүү төлдөггүй харин ч хадгалж өгсний хөлсөнд шимтгэл авдаг япончуудад үйлдвэр барих эрхээ өгнө гэж байгаа. Манайд байгаа ашгаа өгдөггүй газрын тос гэх энэ баялгийн тухай бид сэдэв хөндөж байна. Асуудлын гол учиг Петро Чайна Дачин Тамсаг гэх ганц компанийн тухай зарга мэдүүлж байгаа мэт харагдавч үүний цаана улс орны том эрх ашиг, нефтийн хараат байдлаас гарах хөгжлийн түлхүүр нуугдаж байна.
ЭХЛЭЛ БУЮУ “ШИНГЭН АЛТ”-НЫ ТҮҮХ
Одоогоос 20-иод жилийн өмнө юм даа. Эх орны зүүн хязгаар Тамсгийн сав газраас нефть оргиллоо гэсэн бахархалтай мэдээ дуулдаж тэр зүг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй том баг нисдэг тэргээр яаран очиж билээ. Биднийг очиход өрмийн цамхаг сүүхийж түүний ойролцоогоос сунах төмөр хоолойгоор өтгөн хар тос олгойдох. Үзүүрт нь эртнээс зэхсэн хоригтой, тэнгэр тольдсон дугуй хар нуур ер бусын харагдаж байсан. Энэ үед хүн бүр “Монголчууд амны хишигтэй юм” гэж баярлаж байсан. Ямар сайндаа энэ ярианд хөөрсөн Ерөнхийлөгч маань тостой гараараа гоёлын саарал дээлээ мялааж байх вэ. Тэнд хайгуул хийж байсан эрүүндээ сахалтай америк эр АНУ, Канадын хөрөнгө оруулалттай “Соко Тамсаг Монгол” компани ховор гавьяа байгуулж Монголыг баяжуулах үүдийг нээлээ хэмээн өгүүлж байж билээ. Удалгүй монгол түмнийг нефтээр “угжиж” хөгжүүлэх юм хэлээд байсан. Итгэмтгий монголчууд тэр сайхан үгийг нь олдошгүй амттан шиг сонирхож тэдний зарц буюу мантуу идсэн ажилчин хятадуудыг овоо доо хэмээн бодож байлаа, тэгэхэд. Гэтэл удалгүй Монголын тал нутагт байсан газрын тосны авдрын тагийг онгойлгож баярлуулсан Соко-гийнхон хятадын Петро Чайна Дачин Тамсаг компанид манай хуулийн цоорхойг ашиглан нэг л өдөр худалдчихсан байсан. Ингээд олон арван сая тонн газрын тосны нөөцтэй ордыг хятадууд өнөөг хүртэл эзэмшиж гаргаж авсан түүхий нефтийг ямар ч хяналтгүй зөөж байна. Анх Тамсагийн ордыг 196 сая тонн газрын тосны нөөцтэй гэж тогтоосон. Гэтэл энэ тоо өсч 300 сая тонн хүрэх боломж бий гэсэн мэ дээлэл бий. Петро Чайна Дачин Тамсагийнхныг жилд 250 орчим мянган тонн буюу 1.8 сая баррель тос олборлодог гэдэг. Энэ тоог 2015 онд гэхэд 925 мянган тонн буюу 6.9 сая баррельд хүргэнэ гэсэн тооцоо бий гэнэ билээ. Зөвхөн 2006 оны нэгдүгээр сараас 2010 оны тавдугаар сарын 20-ны байдлаар нийт 704478 тонн газрын тос олборлосон гэсэн мэдээ байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар 100-аас 110 цоногоос хоногт 7500 орчим баррель буюу 1000 тонн газрын тос олборлож байгаа юм. Тийм байтлаа өнгөрсөн хавар тэднийх хайгуулын талбай нэмж авах саналаа Газрын тосны газраар дамжуулан Засгийн газарт ирүүлсэн байна. Үүнийг тэр үед ЭБЭХЯ дэмжсэн удаатай. Бусад яам газар судалж байтал засаг солигдоод асуудал бүрэн шийдэгдээгүй билээ. Хэрэв өмнөх засаг хэвээр байсан бол Мэнэнгийн талын дахиад 650 ам.км газрыг нэмж там болгох байжээ. Петро Чайна Дачин Тамсагийнхан Засгийн газар, Газрын тосны газар гэсэн хоёрхон субьекттэй харилцдаг. Тэднээр дамжуулан өөрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулж дөнгөдөг нь ил байна. Цөөнгүй нууц тохиролцоо байдаг байх. Хятад газрын тос олборлох талаар эртний туршлагатай гэдэг. Тийм ч гэлээ Тамсагт олборлолт хийж байгаа техник технологи нь нэлээд хоцронгуй гэж мэргэжилтнүүдийн зарим хэлдэг юм билээ. Энэ нь цаг зуурын мэт сүрхий хөнгөвчилж хээрийн байдлаар ажилладгийн жишээ байлгүй. Үүний учир ашигтай, ашиггүй олон цооног өрөмдөж тодорхой төлөвлөгөөгүй ажилладаг байх. Энэ тухай нутаг орныхны гомдол их байдаг. Хог хаягдлаа ил задгай хаядаг, бас цэвэрлэх байгууламжгүй учир бохир усаа төв суурин газрын дэргэд асган агаар хөрс бохирдуулсаар байна. Дутагдлаа арилгаж зохих дүрэм журмын дагуу ажиллахыг шаардахад төдийлөн тоодоггүй нь бас гачлан. Гэвч энэ тоо баталгаатай биш. Яагаад гэхээр урагшаа зөөж байгаа тосыг монголдоо хэмждэггүй хожим нь Хятадын тал төдийг авлаа гэснийг нь үнэмшиж дансалсан бололтой.
Өнгөрсөн сарын сүүлчээр Хятад руу гаргаж буй газрын тосыг Монголдоо хэмждэг болох тухай яригдсан ч одоо таг. Хятадын тал нефтиэ олборлосоор, зөөсөөр байна.
ДОРНОДЫН ТАЛ НУТАГ “УЙЛЖ” БАЙНА
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх Петро Чайна Дачин Тамсаг компани Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаас газрын тос олборлож эхэлснээс хойш тэндхийн байгаль орчныг ёстой сүйрүүлж байгаа юм. Газрын тосны хаялага их учраас нөөц бүхий бүс нутаг хөгжих учиртай гэдэг. Гэтэл юун хөгжил. Баялгийг нь хайр найргүй зөөж буй хүнд даацын машинууд дуртай газраараа туучин Мэнэнгийн талыг улаан илэг шиг болгож байна. Хятадын компанийн тос олборлох тосгон ч хөгжсөнгүй. Нөгөө л эхний байдлаараа хэзээ ч буулгаж аваад нүүхэд бэлэн хэдэн хавтгай амаар, саргар цамхаг, цүндгэр савнууд л харагдах юм билээ. Газрын тосны нөөц бүхий Матад сумын хөгжилд наалдсан юм ер алга. Нэг удаа л 30-хан сая төгрөгөөр тал хагас зассан юм гэдэг. Эрүүл саруул тал нутаг сүйрч, малын бэлчээр үгүй болж байгаад нутгийн иргэд дургүйцдэг ч гомдлыг нь хэрэгсдэг төр засаг хийгээд аймаг орон нутгийн удирдлага байхгүй юм шиг байдаг аж. Нэг удаа иргэдийн гомдлоор Улсын дээд шүүхээс бэлчээр нутгийн нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөгийг Петро Чайна Дачин Тамсаг компаниар төлүүлэхээр шийдсэн боловч уг төлбөрийг төлсөн төлөөгүй нь тодорхойгүй үлдсэн. Уг нь анх гэрээ хийх явцад тус компанийнхан үйлдвэрлэлийнхээ талбайгаас Бичигтийн хилийн боомтын чиглэлд 110 км сайжруулсан шороон зам, Баянхошууны хилийн боомт хүртэл 210,7 км хатуу хучилттай зам тавих амлалт өгсөн байсан. Тэр нь гэрээнд нь туссан бий. Гэтэл өнөөг хүртэл уг ажил хийгдээгүй. Харин хатуу хучилттай биш хайрган зам тавих боломжтой. Түүнийгээ мөнгөтэй болж байж тавина гэсэн үлгэр шиг юм ярьж байгаа юм. Тэр ч байтугай компанийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсод гэгч гэрээгээр заавал зам барина гэсэн заалт байхгүй гээд сууж байдаг болсон. Тамсгийн сав газар энд тэндгүй сэндийчүүлж салаа замуудад талхлагдсанаар олон мянган га газрын хөрс дахин төлжихгүй болчихоод байна. Тиймээ Дорнодын тал нутаг үнэхээр “уйлж” байна. Гэтэл үүнийг хайхардаг төр засаг алга. Тиймээс хэдэн жилийн дараа ч юм нэг өдөр хятадууд хэдэн амбаараа эвхэж ачаад нутаг буцчихна. Монголчууд онгорхой нүх сүвээр дүүрэн хоосон хөндий газар дээрээ элгээ тэврээд үлдэх тийм хачин ирээдүй харагдаад байх юм.
ХЯТАДЫН КОМПАНИЙГ ХЭН ӨӨГШҮҮЛЭЭД БАЙДАГ ЮМ БЭ
Хятадууд Монголын ашигт малтмал, Газрын тосны салбарт дурын тоглолт хийгээд сурчихаж. Петро Чайна Дачин Тамсаг гэх ХХК манай газрын тосны газартай одоогоос 20 жилийн өмнө бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан гэдэг. Тэгвэл уг гэрээг сонирхоё гэсэн хэн ч одоо түүнийг олж үзэхгүй нь бололтой. Сэтгүүлч бидэнд лав олдомгүй юм билээ. Бүр нууц байдалд орсон ч гэж болмоор. Уг гэрээнд чухам ямар заалт байдаг нь тодорхойгүй. Монголын Засгийн газраас Хятад улстай нутаг дэвсгэртээ уул уурхайн бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэх, өгч авах талаар анхаараагүй нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Энэ хараа хяналтгүй хариуцлагагүйн том хөндий зайг Хятадын талын худалдан авагчид овжин ашиглаж түүхий нефтийг өдөр шөнөгүй дураараа зөөсөөр байна.
Монголын талын нийлүүлэгч нар ч нууц биш болж. Тэгснээрээ бусдад найр тавьсан эрх мэдэлтнүүд өөрсдөө доншуур наймаачид болж хувирсан байх юм. Дэлхийд хаана ч байхгүй тэнэг заалт манай Ашигт малтмалын тухай хуульд цөөнгүй. Түүний нэг нь “Уул уурхайн олборлосон бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн лиценз эзэмшигч нь борлуулах эрхтэй гэсэн” заалт юм. Газрын дор буй баялагийг олборлох техник, технологийг эзэмшсэн хүн хэзээ ч наймаачин биш байдаг гэдэг. Япон, Солонгост бол үйлдвэрлэгч нь тусдаа. Борлуулагч нь гэхэд олон улсын зах зээлийн төвшинд хүрч хөгжсөн компани байх жишээ бий. Тэгвэл Монголд газрын тос олборлогч Петро Чайна Дачин Тамсаг компанийнхан зүгээр нэг ашиг хонжоо харсан наймаачид байх шиг. Тус компанийнхан бүтээгдэхүүн хуваах гэрээг ил тод болгохоос үхтлээ айдаг бололтой юм билээ. Манай Засгийн газар ч ялгаагүй хэрэв уг гэрээг ил болгочихвол ард түмний эсэргүүцэл хөдөлгөөн улам өрнөх байх гэж эмээдэг байж магадгүй. Хачирхалтай нь энэ гэрээ Сү.Батболдын Засгийн газрын үед бүр нууцлагдмал болсон. Хятадын компанид хир халдаахаа ч больсон гэх. Нэгэн баримт дурдмаар байна. Бидний гарт 2011 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газар Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нар Петро Чайна Дачин Тамсаг компанийн татвар төлөлтийн байдалд шалгалт хийгээд гаргасан 210098 тоот акт байна. Уг актанд дурдахдаа 2007 онд 171.803.1 мянган төгрөг, 2008 онд 241.679.7 мянган төгрөг, 2009 онд 447.487.5 мянган төгрөг, 2010 онд 459.936.7 мянган төгрөг нийт 1.320.907.0 мянган төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг орлогоос татварт төлөөгүй байна гээд эдгээр төлбөрийг алдангитай нь тооцож 350.733.254.7 мянган төгрөгийн төлбөрийг тус компаниар төлүүлэхээр тогтоов гэжээ. Гэтэл уг актад Петро Чайна Дачин Тамсаг компанийн удирдах хүмүүс гарын үсэг зурахаас татгалзсан юм билээ. Тиймээс тухайн үеийн Засгийн газарт тэр асуудлыг оруулсан байдаг. Гэтэл төлбөр тавих асуудлыг түдгэлзүүлж алдруулсан гэж байгаа. Энэ нь хууль бус үйлдлийг нь дэмжсэн хэрэг гэж болохоор. Хятадын талыг Монголд стратегийн хөрөнгө оруулж буй гэж албаныхан ярьдаг. Газрын тос олборлогчдын хэлснээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээлэл бий юм билээ. Тэгтэл тэрнээс Монгол Улсад наалдсан юм огт байхгүй. Тамсгийн тал нутаг үгүйрч талхлагдсан хэвээр, нөхөн сэргээсэн газар ч алга. Нутаг дэвсгэрт хөгжил урьдын хэвээр байгаа юм. Ер нь тэгэхлээр тийм их хөрөнгө оруулсан нь үнэн юм бол өдийд зам харгуйгаа тавьчихсан, сум тосгон нь өнгө төрхөө зассан байх ёстой биздээ. Нэг сонирхолтой мэдээ сонссон юм. Тэр юу вэ гэвэл Монголын талын газрын тос, эрдэс баялгийн чиглэлийн дарга нар Петро Чайна Дачин Тамсаг компанийн Хятад дахь төв байранд очиж тайлангаа солилцож тэдний мэдээллийг сонсдог гэж. Хэдий хэмжээний юм өгснөө өөртөө хэмжүүргүй болохоор хичнээн баррель газрын тос экспортлов гэдгээ Хятадын талаас тоон мэдээ авдаг байж магадгүй. Нэг хариуцлагатай хүний мэдээлэлд манай газрын тосны байгууллагыг удирдаж байсан хүмүүс албан тушаалаа өгмөгц л Тамсаг дахь Хятадын компанийн зөвлөх болоод явчихдаг гэсэн бий. Энэ тухайд лавлавал үнэн л юм билээ. Засгийн зүгээс Хятадын компанид найр тавьж тал зассан бас нэг баримт бий. Тээврийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран Петро Чайна Дачин Тамсаг компанид шалгалт хийж тос тээвэрлэлтийг түр зогсоосон удаа бий. Гэтэл тэр байцаагч нарынхаа эрхийг хасч байсан хачин тохиолдол байдаг юм. Тэгэхээр манай эрх мэдэлтнүүд гадаадынханд тал засч зусар зан гаргадаг нь илт юм. Иймээс түүний цаана хувийн ашиг сонирхол нь нуугдаж байдгийг ч үгүйсгэх аргагүй гэж болно. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны экспортын орлогоос 2010 оны эцсийн байдлаар Монгол Улсын төсөвт нийт 87.4 сая ам.доллар оруулсан гэсэн баримт бий. Гэтэл дараагийн он жилүүдийнх нь түүнээс өссөнгүй бололтой. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн намар Петро Чайна Дачин Тамсаг компанийн ажилтай танилцах явцдаа бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ер цухуйлгасангүй. Энэ нь уг гэрээг битүүгээр хүлээн зөвшөөрч байна уу гэж ойлгогдсон байдаг. Уг гэрээ Монголын талд асар их алдагдалтай, үр ашиг муутай гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан юм.
ОЛОН ЖИЛ
ЯРЬСАН Ч ҮЙЛДВЭР БАРЬЖ ЧАДААГҮЙН ГАЙ
Манай улсын эдийн засагт газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа. Гэтэл нийлүүлэлтийн ганцхан зах зээлтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тун муу нөлөөтэй байдаг. Үүнээс болж хөрш орныхоо хараат байдалд өдий хүрлээ. Баялаггүй бол яая гэхэв гэхсэн. Монгол Улс 1998 оноос хойш нийтдээ есөн сая орчим баррель газрын тосыг өөрийн газраас олборлож түүнийгээ бүгдийг Хятад руу экспортлосон байдаг юм. Энэ их тосыг өөрсдөө боловсруулаад үйлдвэрээ барьчихсан бол өдийд хэрэглээндээ дарлуулж суухгүйсэн. Үнэндээ нефть бүтээгдэхүүний хэрэглээний өсөлт улс орны хөгжлийг илт хязгаарлаж байна. Байгаагаараа бусдыг зусардчихаад бензин шатахууны гуйлгачин болж сууна гэдэг нэг талдаа гутамшиг юм. Тэгэхлээр нефть бүтээгдэхүүний гуйлга гачаалаас гарах гарцуудын хамгийн шилдэг нь газрын тос боловсруулах үйлдвэр барих явдал. Хэдийгээр нэг дундаж үйлдвэр барихад 500 сая ам.доллар хэрэгтэй гэдэг ч Монгол Улсад урьдын туршлага бас бий. 1950-аад онд Зүүн баянгийн газрын тосны ордод түшиглэн нефть боловсруулах үйлдвэрийг барьж бензин, дизель түлш, мазут үйлдвэрлэж байсан гэвэл олон хүн гайхах биз. Тиймээ үнэн. Тэр үйлдвэр жилдээ 50 мянган тонн газрын тос боловсруулж гаргасан бүтээгдэхүүн нь улс орны шатахууны хэрэгцээний 30-аад хувийг хангадаг байсан түүхтэй. Тэгвэл одоо үүнээс хавьгүй илүү хүчин чадалтай үйлдвэртэй болчих боломж бий. Арваад жилийн өмнөөс тийм үйлдвэртэй болох тухай ярих болсон. Дорнод, Налайх, Сайншанд гээд олон газар үйлдвэрийн суурь шав тавьсан байдаг. Өмнөх засгийн газрын үед гэхэд долоон компани үйлдвэр барих саналаа Засгийн газарт ирүүлжээ. Хэрэв тэр үндэсний компаниудаа дэмжээд өгсөн бол нэг биш хоёр, гурван үйлдвэртэй болчих боломж байв. Гэтэл Засгийн газрын буруу бодлогоос болж “загасчны морь усгүй” гэдгийн үлгэр давтагдсаар өдий хүрлээ. Саяхан Дарханд Японы тусламжаар үйлдвэр барих тухай шийдлээ гэсэн. Яахав барьж босгож л байвал болох. Дарханы үйлдвэр гэхэд хоногт 44 мянган баррель нефть ашиглана. Ингээд жилд дизель түлш нэг сая, бензин 600, нисэх онгоцны керосин 60 мянган тонн үйлдвэрлэнэ. Мөн мазут болон дагалдах бүтээгдэхүүн гаргана. Тэгээд нийт нэг сая 740 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Харин нөөцөө түшиглэн Дорнодод үйлдвэр барих саналыг яагаад дэмждэггүй нь анхаарал татаж байна. Тамсгаас гэхэд жилд 300 мянган тонн нефть олборлож байна. Үүнийг боловсруулахад хэдийгээр хэрэглээ өндөр болсон ч түүний тал хувийг хангачих боломжтой байж таарна. Петро Чайна Дачин Тамсаг ХХК яагаад ч нефтийн үйлдвэрээ Монголд барихгүй. Хятадууд манайхан шиг тэнэг царайлахгүй. Авах зөөхөө л бодно. Манай Засгийн газар тэрийг нь дэмжих биз. Энэ нь Дарханд үйлдвэр барих шийдвэр гаргаснаар илрээд байгаа юм. Уг шийдвэрийн цаад талд Дарханд боссон үйлдвэр ОХУ-аас түүхий нефть импортлох зүүн талаас Хятадын тал олсоноо зөөсөөр байх тийм хачин дүр зураг харагдаад байгаа. Гадныханд Монгол Улсын тусын тулд гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газар яагаад газрын тосны чиглэлд Японтой хамтрах гэж байгааг судалж үзмээр санагдана. Сайндаа ч биш Япон улсын банкинд мөнгө хадгалуулахад манайх шиг хүү өгөхгүй. Харин ч мөнгөө найдвартай хадгалуулсныхаа оронд шимтгэл төлдөг. Тэгвэл тэд Монголд мөнгөө өсгөх нь. Үүнийхээ хариуд манайхад юугаар найр тавьсан бол. Петро Чайна Дачин Тамсаг компанийн хувьд мэдээж Дорнодод газрын тосны үйлдвэр барихын эсрэг зогсдог нь ойлгомжтой. Манайх үйлдвэрээ түүхий эдээр хангах боломж гэвэл газрын тос олборлолтод үндэсний компаниудаа оруулах бодлого чухал юм билээ. Тэгэхгүй бол өнөөгийн байдлаар Тамсгийн саваас олборлосон тосоо Хятадаас худалдаж авах болж байна уу. Тэгэхээр алсдаа шатахууны хараат байдлаас түүхий эдийн хараат байдал руу шилжинэ гэсэн үг.
Гутамшигтай л юм даа. Газрын тосны үнэ хэлбэлзэлтэй байдаг ч бусад төрлийн ашигт малтмалаас харьцангуй өндөр үнэтэй. Тийм болохоор улс орны эдийн засагт чухлын чухал нөлөөтэй юм. Ойрын дөрвөн жилд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 14 хувь байна гэж шинжээчид таамагласан бий. Хэрэв энэ үнэн бол үүнийг дагаад түлш шатахууны хэрэгцээ 1.8 сая тоннд хүрнэ. Доктор Ц.Багмидийн хэлж байгаагаар бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсөхөд түлш шатахууны хэрэгцээ даруй 35 хувиар нэмэгддэг байна. Тиймээс хэдэн ногоон хараад бид мөнгөжлөө, баяжих нь гэж онгирохын оронд салбар хоорондын уялдаа холбоог эдийн засагчийн нүдээр харж хөгжлийн жигд хандлагыг бий болгомоор байна. Ингэхэд газрын тосны асуудал тэргүүн зэрэгт тавигдах учиртай. Эцэст нь хэлэхэд газрын тос хэмээх шингэн алтаа хүүдийний нь амыг доошоо харуулаад тавьчихсан шигээ алдаж асгаад, тавьж туугаад байхаа цэглэвэл яанам бэ.
Д.Содном:
Нефть бүтээгдэхүүний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах боломжтой
Бид нийтлэлийнхээ эхэнд Петро Чайна Дачин Тамсаг гэх ганц компанийн асуудлыг биш нийт Монголчуудын эрх ашиг, нефтийн хараат байдлаас гарахад ямар бэрхшээлүүд байдаг, тэр нь ямар учиртай талаар сэдэв хөндсөн гэдгээ хэлсэн. Энэ үүднээс Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном гуайтай уулзаж энэ чиглэлд ямар тооцоо судалгаа мэдээлэлтэй байгааг нь сонирхсон юм.
-Нефть бүтээгдэхүүний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээс хангах боломж манайд бий юү?
-Нефть бүтээгдэхүүний хэрэгцээг хангах хоёр эх үүсвэр манай улсад байгаа. Нэг нь газрын тосны нөөц, нөгөө нь хүрэн нүүрс. Газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх, хүрэн нүүрсийг хийжүүлэн бензин гаргаж авах үйлдвэр байгуулах замаар энэ асуудлыг шийдэх боломж бүрдэж байна. Эдгээр боломжийг ашиглах тууштай бодлого хэрэгжүүлэх нь импорт хэмнэх, гадаад хамаарлын хүндрэлээс гарах, эдийн засгийн тогтворгүй таагүй байдал үүсгэдэг үнийн хэлбэлзэл, төгрөгийн худалдан авах чадварын уналтыг багасгахад шууд нөлөөлнө.
-Тэр эх үүсвэрийн хүрэлцээний талаар таны бодол?
-Бензин, дизелийн түлш, керосин болон битум зэрэг бүтээгдэхүүний жилийн одоогийн хэрэгцээ сая орчим тонн байгаа. Ирээдүйд хоёр сая тонноос давахгүй. Хэрэгцээгээ хангахын тулд юуны өмнө Монгол Улсынхаа нутагт газрын тос хайх олборлох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар хайгуул хийж тогтоосон газрын тосны нөөцийг 200 орчим сая тонн, тэрбум тонн хүртэл нэмэгдэх боломжтой гэж үздэг. Тогтоогдоод байгаа нөөцийн 50 хувийг олборлож ашиглаж чадах сайн технологийг нэвтрүүлбэл 100 сая тонныг олборлох газрын тосны нөөцтэй. Жилд хоёр сая тонноор олборловол 50 жилийн хангалттай нөөцтэй гэж үзэж болохоор байгаа юм.
-Газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил шаардлагатай юм бол?
-Хайгуул хийж байгаа компани нь гадаадынх. Одоо жилд олборлож байгаа газрын тосны хэмжээ дөнгөж 300 орчим мянган тонн. Олборлолт явуулж байгаа технологи нь хоцрогдонгуй гэж ярьдаг. Энэ бүхнээс үзэхэд миний бодлоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Газрын тос хайх олборлох, түүндээ дэвшилтэй техник технологи нэвтрүүлэх санаачлага гаргаж байгаа Монголын үндэсний компаниудыг төрийн бодлогоор дэмжиж “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г хуулиас гадуур элдэв татвар хураамжийн дарамтгүйгээр байгуулж, ажиллуулах хэрэгтэй. Тэдэнтэй байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд Баялаг ашигласны төлбөр буюу роялтийг 10 орчим хувиар тогтоосон, Өртөг нөхөх зориулалтаар хуваарилах тосыг 40 хувиар, ашигт тосыг хуваах хэмжээг 50, 50 хувиар тогтоовол зохимжтой. Өөр элдэв татвар хураамж авахыг хориглосон хуультай байх хэрэгтэй. Газрын тосны тухай хуулийг шинэчилж байгаа бол энэ асуудлыг түүнд тусгаж шийдэх нь зайлшгүй шаардлагатай биз.
Манай Газрын тосны газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байгаа туршлагаас нь харахад газрын тос хайх олборлох ажлыг дэмжих бодлого баримтлахын оронд, гэрээ байгуулах үед дарамталж мөнгө олж авахыг эрхэмлэдэг юм билээ. Үүнийг нь би буруу үйлдэл гэж үздэг. Тэдэнд ч хэлдэг. Жишээ нь, Өртөг нөхөх тосыг зардал хэтэрсэн үед нэмж өгөхгүй атал хэмнэсэн байвал хэмнэлтийг хувааж авна гэсэн шударга бус нөхцөл тулгадаг юм билээ. Гэрээнд гарын үсэг зурсны шагнал гэж олон зуун мянган доллар төлүүлээд үсэг зурсны хүлээн авалт хий гэж шаарддаг, Гэрээ байгуулагч компанийн үйл ажиллагаанд хяналт тавих хүмүүсийнхээ цалин зардалд гэж бодит хэмжээнээс хэдэн арав дахин хэтэрсэн хэмжээний төлбөр нэхдэг. Газрын тосны газрынхаа мэргэжилтнүүдийг сургах зардалд мөнгө төлүүлдэг, Засгийн газрыг болон орон нутгийн хөгжлийг дэмжих мөнгө жил бүр төлж байхыг шаарддаг. Ямар ч хуульд байдаггүй ийм татвар хураамжууд төлөхийг гэрээ байгуулах нөхцөл болгож дарамтлах нь тус газрын зарим нөхдийн ажлын арга барил болсныг таслан зогсоох ёстой. Шинэ хуулинд тусгах хэрэгтэй. Газрын тос хайж олъё, олсон тосоо эх орондоо боловсруулж хэрэгцээгээ хангая гэсэн бодлогоор үндэсний компаниудаа ажиллуулах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ хэрэгжсэн нөхцөлд газрын тосны хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжинэ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар таны санал, бодлыг сонсмоор байна?
-Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний одоогийн хэрэгцээг 2 сая тонн газрын тос боловсруулах нэг үйлдвэр байгуулснаар үндсэнд нь хангах боломжтой. Саяхан Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газраас зээл авч жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг Японы технологиор Дархан-Уул аймагт байгуулах шийдвэр гаргалаа. Гаргах бүтээгдэхүүн нь чанартай, манай одоогийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээтэй, үйлдвэрийн ашиг нь хөрөнгө оруулалтын зардлаа дөрвөн жилд нөхнө гэж үзэж байгааг би зөв гэж үздэг.
Газрын тос боловсруулах Дарханы үйлдвэрт шаардлагатай хоёр сая тонн түүхий нефтийг импортлож таарна. Түүхий нефть импортлоод чанартай бүтээгдэхүүн гаргах нь дэлхийн олон улс оронд байдаг туршлага. Импортоор нефть олдож байх эсэхэд эргэлзэж болгоомжлоод боловсруулах үйлдвэр барихаас татгалзах хэрэггүй. Харин үйлдвэр барих, ашиглаж эхлэх хугацаанд өөрийн улсын нутагт нефть хайх олборлох ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Монгол улсынхаа нутаг дэвсгэрт олборлосон тосыг Дарханд хүргэх тээврийн зардал гадаад улсаас тээвэрлэж авчрах зардлын хооронд санаа зовоох зөрүү гарахгүй.
-Хоёр дахь эх үүсвэрийн талаар та ямар бодолтой байна?
-Газрын тосны нөөц хомсдоно, түүний оронд нефть бүтээгдэхүүнийг гаргаж авах түүхий эд нь нүүрс байна гэж үздэг болжээ. Манай улс нүүрсний нөөцтэй. Хөгжилтэй улсуудад нүүрсийг гүнзгий боловсруулах, түүнээс нефть гаргаж авах технологийг улам боловсронгуй болгож байна. Манай улсын хувьд нефть бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах бодлогын хүрээнд нүүрсийг гүнзгий боловсруулах, нүүрсийг хийжүүлээд, түүнээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх нь маш ирээдүйтэй. Манай зарим эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагууд энэ чиглэлээр судалгаа явуулж, төсөл боловсруулцгааж байна. Жилд 3-4 сая тонн нүүрс боловсруулж шингэн хий гаргах, 400 орчим мянган тонн сайн чанарын бензин гаргах үйлдвэр байгуулах төсөл боловсруулж байгаа компани ч байна. Зөвхөн нэг ийм үйлдвэр байгуулахад АИ-92 бензинийн одоогийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.
Манай улсын нүүрсний нөөцийн ихээхэн хэсэг нь илчлэг багатай хүрэн нүүрс байдаг. Нефть бүтээгдэхүүний ирээдүйн түүхий эд болох нөөц ихтэй нүүрсээ гүнзгий боловсруулах төслүүд хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын чухал хэсэг.
Д.ЦЭРЭННАДМИД, Ч.ҮЛ-ОЛДОХ
Зууны мэдээ
|
| Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|