Гайхамшигт түүхийн учир
2013-04-04(Зохиолч, зураач Т.Мандирийн “Саран зэв” түүхэн туужийн тухайд) 
Өнөө үед хэмжээ хязгааргүй их болсон мэдээлэл, түүний дотор номон далайгаас чухамхүү заавал уншууштайг нь олно гэдэг амаргүй ажил. Тиймээс арвин их ном уншиж, амьдралдаа ихийг үзэж танилцсан хүмүүсийн шүүлтүүрээр шигшигдэн шилэгдсэн номуудыг унших нь цаг хэмнэх утгаараа ч, чухамхүү хэрэгтэй номуудтай танилцах боломж олгодог утгаараа ч ихээхэн ач холбогдолтой. Номын арвин их далайд чухамхүү луужингийн үүрэг гүйцэтгэж чадах бөгөөд тэр бүр тааралдаад байхгүй тулхтай сэхээтнүүдийн нэг бол яах аргагүй Б. Номинчимэд мөн гэх бодол түүний бичиж туурвисан бүтээлүүдийн зах зухтай бага сага танилцаж байсны хувьд төрж байна. Нэгэнт зориуд цаг гаргаж энэ номын талаар энэ удаа бичсэнийг үзвэл ингэх хүндтэй үндэс байсан хэрэг. Нийтлэгчээс 2013-04-02
Ямар ч сэцэн мэргэн тайлбар Аугаа их гүрэн улс үүсэж тогтсон нууцыг бүрэн дүүрэн илэрхийлж огтоос чадахгүй юм. Тэр дундаа хүн төрөлхтний түүхэнд тулгасан Чингис хааны “Монгол зарчим”-ын тухайд бүр ч боломжгүй. А. Дугин *** 1811-1812 онуудад болсон Орос-Францын дайны тухай түүх унших, мэдэж ярих нэг хэрэг, харин тэр түүхийг арай сайн мэдье гэвэл, тухайлбал, Лев Толстойн “Дайн ба Энх”-ийг уншихаас өөр гарцгүй.
Эртний аугаа хүчирхэг Ром гүрэн ёс суртахууны ялзрал, оюун санааны доройтлоосоо нуран сүйрсэн тухайд бид захын түүхийн ном, сурах бичгээс уншиж чадна. Харин тэр ялзрал, доройтол гэгч нь чухам юу гэгч болохыг мэдэх хэмээвээс, тухайлбал Хенрих Синкевичийн “Кью Вадис”-ийг унших шаардлагатай.
XIII зуунд Азийн уудам нутгийн аглагт аж төрж асан сая ч хүрэхгүй хүн амтай Монгол үндэстэн гэнэт дэлхий дахиныг цочоон түйвээж, харанхуй эриний дундад зуунуудыг сэгсчин сэрээж чадсан тэр гайхам үйл явдал чухам ямар эрч хүчний эрхээр болсон бэ гэдгийн мөн чанарыг “Монголын нууц товчоо”-г арвантаа эргүүлж уншихгүйгээр хэзээ ч ойртож онохгүй.
XIX зууны Баруун Европ, Америкийн нийгмийн амьдралд үүсч бий болсон оюун санааны болон эдийн засгийн хямралын мөн чанарыг Бальзак, Золя, Драйзер зэргийг уншихгүйгээр танин мэднэ гэдэг эргэлзээтэй. Энэтхэг, Хятадын ард түмний сэтгэлгээг “Махабхарата”, “Рамаяана”, Күнз, Лү Шүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Чухам нийгэм, эдийн засгийн талаарх үзэл хандлагад нь хэн нэгэн эдийн засагч, тэр ч бүү хэл Фрудоноос илүүгээр Бальзак нөлөөлсөн болохыг Ф.Энгельс онцгойлон бичсэн нь бий.
Эртний Грэгийн түүхээс Хомерийг аваад хаячихлаа гэхэд ард нь юу үлдэх бол? Юу үлдэхэв дээ. Чухам эртний Грэгийн түүхийг аугаа их болгож байдаг очир эрдэнэ нь баатар зоригт Спартчууд ч, ардчилагч Афинчууд ч биш, зөвхөн Хомер. Яагаад гэвэл Спартчууд баатар зоригоо Хомероос өвлөж, Афинчууд үзэл санаагаа Хомероос зээлсэн билээ.
Ромын Бүгд найрамдах улс хүчирхэг байсны нууц нь газар өмчлөлд оршиж байсныг мэдэхийн тулд Тренцийг, дундад эртний үед европ дахин католик сүм хийдийн үхширмэл дэглэм дээр муйхраар тогтож байсныг Сервантес, Раблег, Англи болоод Германд улс төр, үзэл санааны систем хэрхэн хувирч өөрчлөгдөж, дэвшиж байсныг Их Шекспир, Гёте нарыг уншиж байж бүрэн дүүрэн мэдэх боломжтой. XIX зууны төгсгөлд, XX зууны эхээр барууны ертөнцөд оюун сэтгэлгээ, ёс зүйн хэвшиж тогтсон ойлголтууд эвдэрч, үнэлэмж өөрчлөгдөн, төөрч мунгинасан их эрэл хайгуул, задрал, хямралын тухайд Достоевскийг, Ницшег, үгүй ядахдаа Кафкаг унших болно.
Ардын аман зохиол л гэхэд ард түмний ой санамжийнх нь илэрхийлэл болж байдаг. Энэ нь өөрөө тэр ард түмний түүх эхлэх цэг нь юм.
Түүхчид ч биш, философичид ч биш, улс төрчид бол бүр ч биш, чухам шилдэг сайн яруу найрагч, зохиолчид л ард түмнийхээ оюун санааг, үндэсний ухамсарыг сэргээн хөгжүүлж, эрхэм чухал үнэ цэнэ гэгч зүйлийг үе үеийнхээ оюун санаанд итгэл үнэмшил, үг хэлээр дамжуулан хөрслүүлэн суулгаж байдаг. Италийн ард түмний оюун санааны үнэлэмжийг дундад зуунд Даньте, Петрарка нар үүрч явсан бол хожуу тэр ачаа “Пиноккио” хэмээх жижигхээн хүүхдийн зохиолд ногдсон байдаг нь сонихон. Өөр бас олон зүйлийг дурдаж болно.
Энэ бүхнийг дурдахын учир нь зохиолчид, уран бүтээлчдийн бүтээл туурвилаас түүхийн жинхэнэ дүр төрхийг олж харах боломж илүү гэдгийг хэлэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл түүх бичлэгт зөвхөн хаяг адрес, гарчиг товъёог төдий зүйл л тусах ба харин гарчиг бүхий хаалганы цаадтаа өрнөдөг далай баян амьдралыг утга зохиол л гүйцээж бичдэг байна. Чухам тиймээс түүхчдийн хүрч чадаагүйд зохиолчид хүрдэг гэдэг нь үнэн юм.
Түүх гэдэг бол нэгэнт болоод өнгөрчихсөн үхмэл үйл явдлуудын хэлхээс төдий биш, өөр хоорондоо маш нарийн учир зүйгээр холбоотой, ар араасаа түүхэн үйл үрийн эрхийг ямагт нөхцөлдүүлж байдаг амьдаас амьд организм. “Түүх гэгч бол өнгөрсөн рүү харсан зөнч юм” гэсэн мэргэн үг нэгийг хэлнэ. Хувь хүн хийгээд ард түмнүүдийн хувь тавилан, баяр жаргал, зовлон гуниг, орших, эс оршихийн төлөөх тэмцэл, сэтгэлийн хурц содон хөдлөл зэрэг нь түүхэн үйл явдлуудын учир шалтгаан, холбоос болж, улмаар түүхийн хүрдийг эргүүлэх хөшүүрэг, далд хөдөлгөгч хүчин зүйл болж байдаг.
Хэдийбээр уран бүтээлч хүн түүхэн үйл явдалтай ямар ч холбоогүй цэвэр дотоод мэдрэмж, бясалгалын бүтээл туурвилаа ч гэсэн түүний үг өгүүлбэрээр илэрч буй илэрхийлэл бүхэнд амьдарч асан цаг үе нь амьсгал, санаашрал, эрмэлзэл тэмүүлэл, хөгжил дэвшил, уруудал доройтол бүхнээ тодоос тод тамгалж үлдээсэн байдаг.
Гэхдээ мэдээж хэрэг, энд зохиолын чанар чансаа, зохиолчийн авьяас чадвар, ялангуяа түүхэн сэдэвтэй зохиолын тухайд зохиолч маань тэр сэдвийнхээ гүнд орж чадсан эсэх зэрэг асуудал нэн чухал. Дээр нэр дурдсан зохиол бүтээлүүд нь бүгд түүхэн цаг хугацааны шалгуурыг давж гарсан. Өнөө манай телевизүүдээр залхтал цувардаг солонгосын савангийн драмууд шиг шалдир булдар зохиол бүтээлүүдийн тухай яриагүй, яагаад гэвэл тийм бүтээлээс тэр түүхэн цаг үеийг танин мэдэх боломж тунчиг хомс төдийгүй харин ч төөрүүлж холдуулах магадлал ихтэй. *** Монголчууд бид далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг түүхтэй ард түмэн. Тэр гайхамшигт түүхийн талаар гадаад дотоодын олон арав, зуун түүхчид судалж, мөн төдий тооны зохиолчид уран бүтээл туурвиж иржээ. Гэсэн ч тэр олон бүтээл туурвил, роман, туужуудаас монголын түүхийн тэр хүчирхэг сүр жавхааг сэрж мэдрэх, олж харахад хэцүү. Ихэвчлэндээ мөн чанарыг нь олж оноогүйгээс тойрч хадуурсан, зэрлэг балмадад, тооны олонд тэр сүр хүч нь байсан мэтээр үзүүлэх нь бий. Ялангуяа өрнөдийн зохиолчид дотор ийм хандлага маш түгээмэл.
Мөн хэт эдүгээчилж хялбарчилсан, өөрөөр хэлбэл тэр аугаа түүхийг бүтээсэн түүхэн их хүмүүс, өнөөгийн Улаанбаатарын аль нэгэн баар цэнгээний газрын мухарт суугаа залуу хоёрын сэтгэлгээ, зан суртахууны хэвшил, амьдралын зарчим, хэл яриа зэрэг нь өөр хоорондоо төдий л ялгархааргүй дүрслэгдсэн, оюуны үнэ цэнэгүй бүтээлүүд ч олон. Ер ийм бүтээлүүдийн тухайд “Гэнэн тэнэгүүдэд хорвоогийн явдал дэндүү хялбар төсөөлөгддөг” гэсэн ганц үг л хангалттай. Аз болоход бидний түүхийн талаар, ялангуяа Монголын Эзэнт их Гүрний үеийн тухай чамбай бичсэн зохиол бүтээл цөөн ч гэсэн бий дээ.
 Тэр цөөн бүтээл туурвилуудын нэгэнд зохиолч Т.Мандир авгайн 1993 онд туурвисан “Саран зэв” хэмээх бэсрэгхэн тууж зүй ёсоор орно гэдэгт итгэлтэй байна. Мөн 1980-аад оны сүүлээр “Улаан Од” сонинд цувралаар хэвлэгдэж, 1990 онд ном болон хэвлэгдсэн “Хорин нэгэн хөрөг” ном ч мөн хамаатай.
 Т. Мандир зохиолч “Саран зэв” тууждаа Монголын их түүхийн нэгэн өчүүхэн хэлтэрхий болох Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ аван Мэргидийн үлдэгдлийг нэхэн довтолж, Чүй мөрний тэртээд гүйцэн сөнөөгөөд эргэсэн тухай өгүүлсэн хэдий ч Монголын тэр их түүхийн сүр жавхлан, хүч чадлыг бүрэн дүүрэн харуулж чадсан юм. Дусал ус өчүүхэн ч далайн бүхий л шинжийг хадгалж, илэрхийлж чаддаг. “Саран зэв” тууж хэдий бэсрэгхэн ч, өгүүлж буй үйл явдал нь хэдий багахан ч тэр их түүхийнхээ бүхий л шинж чанарыг илтгэж чадах жинхэнэ дусал нь болж чаджээ.
Эндээс түүхэн хүний хүчирхэг хэв шинжийг, үзэл санааг олж харна, тэр аугаа түүхийг чухам ямар хүмүүс бүтээснийг мэдэх болно. Их үйл хэргийг ертөнцийг гэтэлсэн их үзэл санаа, өөрийгөө ч огоорох ёс зүй, чигч шударгууд суурилсан зарчмын давуу тал, эргэлзээгүй итгэл үнэмшил, хатуу чанга зан чанар, цэгцэрсэн ухаан билгийн хурц, арга стратегийн уран, давхар далд, холч бодлогоор гүйцэлдүүлдэг. “Саран зэв” зохиолд Бардай сэцний дүрээр энэ чанаруудыг шингээсэн монгол баатар эрийн хэв дүрийг гаргаж чадсан ба Шамдгай болон Онход Чингүдэй нар бол тэр цагийн жирийн монгол цэрэг эр гэдэг хэр зиндааны цараатай, чадалтай, чадвартай байсныг харуулна. Ийм л хүмүүс тэр аугаа цаг үед аж төрж, тэмцэн ялж, цаг үеэ эзэмдэн захирч байсан байна.
Эдгээр дүрүүд бол тэр хүчирхэг үеэ санан санааширсан бидний зүүднээс, зуун зууны цаанаас бидэнд бүрэг бараг сонсогдож буй цуурайнаас төрсөн мэт сэтгэгдэнэ.
Ойрхи Дорнод, Дундад Азиар хэдэнтээ хэрэн, хаад, султаан, шагуудтай нөхөрлөж ч, тэрсэлдэж ч явсан Сири нутгийн удамт дайчин эр Насирбек монголчуудын хүчирхэг нь юунд буйг өөрийнхөөрөө ухан ойлгож байна.
Түүнийг “...Энэ монгол жанжнуудын хувьд, тэр тусмаа Сүбээдэйд ямар нэгэн хэвшмэл хатуу эрэмбэ үгүй бололтой. Тэд байгал хийгээд хүмүүсийг өөрийн зоргоор захирч чаддаг. Тэдний хувьд бурхан чөтгөр, хутагтан, мяндагтан цөм адил, Мөнх тэнгэрийн эрх тэгш боол байх юм. Нөгөө гайхал Худу, Чулуун нар нь Сүбээдэйн заншлаач байжээ гэвэл одоо Насир огт гайхахааргүй байлаа...” хэмээн товч оновчтой, бас ёгт илэрхийлжээ. Тийм ээ, тэр цагт монголчууд хүмүүс, ард түмнүүдийн хувь заяаг төдийгүй байгалийг ч өөрийн зоргоор захирч чадаж байсан. Энэ бол хэтийдсэн хүчирхэгийн л шинж.
Оросын судлаач А. Дугин “...Монголчуудын бүдүүлэг түрэмгийлэлд ямар нэгэн тэнгэрлэг зүйл оршиж байв” гэж бичжээ. Үнэхээр ч “тийм нэгэн” тэнгэрлэг зүйл бидний түүхэнд бий. Хэрвээ түүхээ бичиж буй бол бидний хэнийх нь ч хувьд чухам тэр тэнгэрлэг зүйлийг эрж хайхад, олоход л хамаг утга учир, зорилго нь бий.
Үнэхээр л Хятадын Шар тэнгисээс умардын Атираат тэнгис хүртэл, Шивэрийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл хорвоогийн дайдыг хэдэнтээ хүлэг морины нуруун дээр хөндлөн гулд дайтан туучиж, дэлхийн их бага 32 үндэстнийг номхотгон дагуулж, их бага 65 тулаанд зөвхөн ялан гарч байсан Их Сүбээдэй баатар л ийм үг хэлж, ийм төрхөөр сууж, ийнхүү бодож сэтгэж, аашилж аяглаж чадна даа гэсэн сэтгэгдэл “Саран зэв” туужийг уншиж байхад эрхгүй төрөх билээ. Энэ нь зохиолч тэр хүчирхэгийн учир болох “тэнгэрлэг зүйл”-ийг эрж хайсны тодорхой үр дүн гэж ойлгож байна. *** Акира Курасовагийн кинонууд, ялангуяа “Долоон самурай”-г үзэж суухад өөрийн эрхгүй дундад зууны Японд оччихсон мэт сэтгэгдэл төрнө. Тэр үеийн эгэл тариачин япон хүн гэгч ямархан өрөвдөлтэй дүр төрхтэй, ядруу сэтгэлгээ бодолтой байсныг ямар ч түүхийн баримт нуталгаагүйгээр харж болно. Мөн дайчин самурай эрийн эр зориг болон зарчим гэгч юу болохыг Нитобэ Иназогийн “Бушидо”-г уншсанаас ч илүүгээр гүнзгий ойлгоно. Зохиол бүтээлийн итгүүлэн үнэмшүүлэх чадал гэгч гайхамшигтай.
“Долоон самуурай”-г үзсэний дараа Эх орны Их дайны тухай шинэ оросуудын хийсэн киног үзэхээр ёстой элэг хатаагаад хаячихна. Тэнд үхэл сэхлээ, эрэгчин эмэгчинээ үзэж, эх оронтой байх уу, үгүй юу гэдгээ тэнсэж буй дайчин эрс бус модон буу бариад байлдан тоглож, маазарч марзагнаж буй залуус л харагдана. Нэг талаар их гуниг төрнө. Хүнд хэцүү тэр цаг үеийн гамшиг, бэрх бүхнийг үзэж, туулж, үүрч ирсэн, үгүй ядахдаа түүний үр нөлөөг амсаж ирсэн хүмүүсийн үе өнгөрөхөд дараа үе нь тэр хэцүү бэрхийг тоглоом тоглох төдийгөөр мэдэрч, сэрж байгаа нь тэр. Сүүл үеийн судалгаагаар 68 сая, тэр талийгчдийн 27 сая нь оросууд өөрсдөө байсан юм шүү дээ. Зөвхөн Ленинградын (Одоогийн Санкт Петербург) бүслэлтэд л гэхэд хэдэн зуугаараа өлсгөлөнгөөр хиарч байв. Их өлсгөлөнгийн үед гарсан “Сүүлчийнхээ төмсийг дуусахаар үр зулзгаа элгээрээ л тэжээх болно дээ” гэсэн хэлц үгийн утгыг хойч үе нь бүрэн ухаж ойлгохгүй байна гэхэд гутах, гуних ч бага хэрэг болно. Хэдэн жилийн өмнө энэ хэлц үгийг нэгэн нийтлэлдээ ашигласны дараа “Элгээрээ яаж тэжээх юм бэ?” хэмээн гайхан, бас тохуурхан дооглож байсан залуугийн өөдөөс би нэг ч үг хэлж чадаагүй санагдана.
Хемингуйэ нь ч билүү, нэг нь “Дайны тоос үнэрлэж үзээгүй хүн дайны тухай бичнэ гэдэг хэцүү” гэж бичсэн нь бий. Тэр үнэн. Гэвч хэцүү гэдэг нь боломжгүй гэсэн үг хараахан биш билээ. Тэр түүхэн цаг үед ойртож болно, орж ч болно. Өөрөөр хэлбэл түүхэн зохиол бүтээл туурвихад зөвхөн тухайн түүхээ мэдээд зогсохгүй харилцан хамааралтай улс үндэстнүүдийн түүх, угсаатны зүй, ёс заншил, зэр зэвсэг хийгээд түүнийг хэрхэн хэрэглэх арга зүй, цэргийн байлдааны арга тактик, хувцас, хоол, эдийн соёл, тэр цаг үеийнхээ хэвшил дадал, хэл хэллэг, байгал цаг уурыг нь хүртэл судлах шаардлагатай.
Хамгийн гол нь дүрслэх гэж зорьж буй тэр цаг үеэ гүн гүнзгий мэдрэх, тэр цаг үеийнхээ зовлон шаналал, бахархал бардамналынх нь дуу хоолойг сонсож чадах чадвар нэн чухал билээ. Чухам тэгэж чадсан учраас л Акира Курасоваг дэлхий нийтээрээ бахархан дахин дахин үзэж байна. Чадаагүй учраас л шинэ оросуудын хийсэн киног би хүртэл шоолон инээж байгаа болно. Тиймээс ч хэр хэмжээгээ мэддэг зохиолчид түүхэн зохиол руу тэр бүр зүрхлэн ороод байдаггүй ба хэрвээ түүхрүү орж буй бол тэр нэг бол мунхаг харанхуйнх, эсвэл жинхэнэ томоохон уран бүтээлчийн зиндаанд хүрснийг харуулж байдаг.
Судалгаа чухал юм. Даацтай нөр судалгаан дээр тулж бичсэн бүтээлүүдийн нэг бол Б. Ренчин абугайн “Заан залуудай” тууж. Хэдэн арван мянган жилийн өмнө, чулуун зэвсгийн эриний төгсгөл орчимд Төв Азид хүний отог овгууд хэрхэн бий болж, аж төрж байсныг бүхий л талаас, байгал, цаг ууртай нь, араатан амьтантай нь, хувцас, хэрэглэл, аж төрөх арга дадал хийгээд бусад зэрэгцээ оршихуйг сайтар судалж байж л тийм бүтээл туурвих боломжтой. Тиймээс ч үнэ цэнэтэй байгаа билээ.
Т. Мандир, зохиолч төдийгүй түүхч, зураач хүнийхээ хэргийг гаргаж олон талын судалгааг сайтар хийсэн нь энэ бүтээлээс харагдана.
Ил шарханд түрхдэг талхан эм гэгч чухам юу болох, ган хуягний давалч хаанаа байдаг, хулсан хуягийг чухам яагаад шар тос нэвчүүлсэн зөөлөн бөсөөр зүлгэдэг болох, яагаад яг хорин нэгэн цуулдсаар гал асаадаг, зэвлэх морийг хэрхэн сонгож, сургадаг гэх мэтчилэн аар саархан мэт боловч түүхэн үеэ илэрхийлэх тун нарийн мэдээллүүдээс эхлээд их цэрэг хэрхэн хуйрагнадаг, илдэч, хэвтүүл нь ямар үүрэгтэй, монгол армийн дунд илэрхий байсан “дуугүй дохь” гэдэг ойлголт болон дэлхээ жагсаалаар дайрах гэгч юу болох, тухайн газар орныхоо байр байц, тэр үед нэрлэж асан дуудлага, тэр бүс нутагт аж төрөх ард түмнүүдийн тухай ч олон нарийн ширийн зүйлсийг энэ зохиолдоо ашигласан нь яах аргагүй дүрсэлж буй цаг үеийнхээ дүр төрхийг илүү их итгэл үнэмшилтэй, бодитой болгож байна.
Зохиолыг өвөрмөц болгож буй нэг содон тал нь хэл хэллэг, утга найруулга юм. Т.Мандир зохиол бүтээлээ “... Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн хэлний үг найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэлийг тэр цагийн түүхт хүмүүсийн үг найруулга үнэхээр л иймэрхүү байсан болов уу гэж үнэмшигдэхээр “түүхэн өнгө аяс” бүхий үг найруулгаар бичиж чаддаг”-ыг Ш. Гаадамба агсан анзааран харж, “Хорин нэгэн хөрөг” номонд нь оршил бичихдээ дурджээ.
Эндээс, хэрвээ зохиолч нэгэнт улирч өнгөрсөн түүхийн тухай түүхэн зохиол бүтээл туурвилаа гэхэд тэр дүрсэлж буй цаг үеийнхээ дүр төрхийг ямар ч түүхчээс илүүгээр илэрхийлэн гаргах чадвартай байдгийг Т.Мандир зохиолч энэхүү бүтээлээрээ илэрхий харуулж байна.
 *** “Саран зэв” тууж хэвлэгдсэнээс хойш нэгэнт хорин жил өнгөрчээ. Царай муутай хэвлэгдсэн энэ ном хуучин номын лангууны буланд шоовдорлогдсон мэт хааяа тааралдана. Ардчиллыг зөвхөн өөрийн дуу хоолойг л сонсгох, өөрийгөө илэрхийлэх төдийгөөр хялбарчилж ойлгосон түмэн олон бие биерүүгээ “Би, Би” гэж хашгичсаар энэ мэт эрхэм сайхан бүтээлийг анзааралгүй хорин жил болчихжээ. Гэвч өдгөө цаг эргэж байна. Үзэл санаа, зарчим эрж хайсан шинэ үе ч гарч иржээ. Энэ шинэ үеийнхэн энэхүү бэсрэг туужыг таалан уншиж, бас танин мэднэ гэдэгт ч итгэлтэй байна. Б. Номинчимэд Зохиолч, сэтгүүлч 2013 оны 3 сарын 21.
|
Гайхамшигт түүхийн учир |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав 11:16 Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан
|
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан »»
|
|
Ховдын 2 суманд үер бууж, 95 гэр, 84 хашаа усанд автжээ 10:33 Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ.
|
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ. »»
|
|
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана 10:23 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах
|
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа 09:23 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
»»
|
|
Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн 09:19 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
|
Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг. »»
|
|
Өнөөдөр СОНДГОЙ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно 09:18 Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид” 09:17 Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
|
Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. »»
|
|
Дорно дахины “Швейцар” Рашаан хот 09:14 "Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
|
"Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа 09:10 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна. »»
|
|
Хянган нутгийн налгар наадам 09:07 Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.
|
Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам. »»
|
|
Гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгажээ 08:40 ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн
|
ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн »»
|
|
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр заржээ 08:37 Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага
|
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага »»
|
|
"2025-2026 оны хичээлийн жилд поло цамцыг сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулж амжихгүй" 17:01 Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт,
|
Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт, »»
|
|
Маргаашаас замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор зорчино 13:45 Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
|
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. »»
|
|
Виз гаргаж өгнө, гадаадын их, дээд сургуулиудад зуучилна гэж залилсан 22 удаагийн гэмт хэрэг шалгагдаж байна 11:39 Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах
|
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах »»
|
|
Улаанбаатар хотын музейд түүхэндээ байгаагүй засвар, тохижилтын ажил шат дараатай хийгдсээр байна 10:43 Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот
|
Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөний торгуулийн хуурамч мессежээс болгоомжлохыг анхаарууллаа 09:19 Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг
|
Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг »»
|
|
Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна 09:17 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр »»
|
|
Хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна 09:05 2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус
|
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ 18:45 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо 11:07 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ 11:04 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа 11:00 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна. »»
|
|
Р.Ганжуур: “ДЦС-4” гэж өөрийгөө яая гэсэн станц дээр “ДЦС-3”-ын ачааллыг нэмэх нь байж боломгүй асуудал 10:55 Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа.
|
Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа. »»
|
|
Өмнөх даалгаврын хэрэгжилт 80 хувьтай гарч, дараагийн үүрэг даалгаврыг өглөө 10:35 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт,
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, »»
|
|
Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ 09:17 2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор
|
2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор »»
|
|
Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ 08:48 “Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
|
“Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. »»
|
|
Дархлаажуулалт (Улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ 13:45 Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр
|
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр »»
|
|
МУСГЗ, орчуулагч Го.Акимд хандив цуглуулж эхэлжээ 11:32 “Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг”
|
“Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг” »»
|
|
Ц.Раднаа: Цагаан зээрийн янзага хочтой хөвгүүн байлаа 11:30 Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн,
|
Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн, »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
Японд автомат жолоодлоготой ачааны тэрэгнүүдийг туршиж байна 11:27 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд »»
|
|
Цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ 10:01 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн »»
|
|
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ 09:49 Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа
|
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа »»
|
|
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ 11:25 Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг
|
Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг »»
|
|
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов 11:13 Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан
|
Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан »»
|
|
Урьд шөнө 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллажээ 10:01 Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ.
|
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ. »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Японд гар утас хэрэглэх хугацааг 2 цаг болгож хязгаарлана 19:33 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг »»
|
|
Бээжинд 500 гаруй робот хөлбөмбөг, боксоос эхлээд 26 төрлөөр өрсөлдөж байна 18:18 Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй.
|
Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй. »»
|
|
Б.Ганбат: Энэ өвлийг бид бүхэн амжилттай давахаар инженерийн тооцооллыг хийсэн 18:08 “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
|
“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. »»
|
|
Ус ихээр тогтдог 15 байршилд шугам угсарсны гавьяаг өчигдрийн борооноор харлаа 18:02 Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж,
|
Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, »»
|
|
Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ 17:37 Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно.
|
Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно. »»
|
|
99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна 17:35 66-р авто зам нь Америкийн хөгжил бадралын ул мөрийг дурайлгаж байсан юм бол 99-р авто зам нь Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна.
|
66-р авто зам нь Америкийн хөгжил бадралын ул мөрийг дурайлгаж байсан юм бол 99-р авто зам нь Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна. »»
|
|
Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов 17:31 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд өнөөдөр буюу 08-р сарын 05-ний өдрийн үдээс хойш Шилийн гол аймгийн Улгай хамгаалалтын бүсэд зочилж, Хятадын ногоон хөгжил, экологи байгаль орчноо хамгаалж буй нөхцөл байдал ба авч хэрэгжүүж буй бодлогын талаар сурвалжиллаа.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд өнөөдөр буюу 08-р сарын 05-ний өдрийн үдээс хойш Шилийн гол аймгийн Улгай хамгаалалтын бүсэд зочилж, Хятадын ногоон хөгжил, экологи байгаль орчноо хамгаалж буй нөхцөл байдал ба авч хэрэгжүүж буй бодлогын талаар сурвалжиллаа. »»
|
|
Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна 17:27 Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бидний удтал хүсэн хүлээсэн энэ арга хэмжээний бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо.
|
Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бидний удтал хүсэн хүлээсэн энэ арга хэмжээний бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо. »»
|
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Лавров: Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй 17:30 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
|
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн »»
|
|
Украины дрон Оросын цөмийн цахилгаан станцад цохилт өгч, гал гарчээ 09:35 Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
|
Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
|
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх »»
|
|
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
|
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин »»
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|