BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хөгжиж буй хөрөнгийн зах зээл

Монгол Улсад сүүлийн хоёр жилд хамгийн өсөлттэй байгаа салбарын нэг нь хөрөнгийн зах зээл юм.  


Хоёр жилийн өмнө буюу 2017 оны эхэнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наяд төгрөг байсан бол тус оны арван нэгдүгээр сарын сүүлчээр 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд  70 хувийн өсөлт үзүүлсэн байдаг. Ингэснээр 2018 он гарахад нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөг давсан. Өөрөөр хэлбэл, тус оны эцэст “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан нийт 245.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий арилжаа болсон юм. Нийт арилжааны дүнг задлан авч үзвэл, МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 31.4 төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 178.6 тэрбум төгрөгийн хувьцаа, 33.5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, 631.6 сая төгрөгийн компанийн бонд, МҮЦБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 1.0 тэрбум төгрөгийн компанийн бонд, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 292.1 сая төгрөгийн хувьцааг арилжаалсан байдаг. Хувьчлан авч үзвэл нийт арилжааны дүнд эзлэх хувьцааны гүйлгээний дүн 85.7 хувь, ЗГҮЦ-ны гүйлгээний дүн 13.7 хувь, компанийн бондын гүйлгээний дүн 0.7 хувь байжээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын байдлаар тус зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй нийт 53 ҮЦК, бүртгэлтэй 307 хувьцаат компани байна. Мөн энэ хугацаанд 82.5 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдэж хөрвөх чадвар 3.2 хувь болов. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 пунктээр өссөн үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан. Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК-иар дамжуулан нийт 90.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Жил жилийн хөрөнгийн зах зээлийн онцлогийн талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай  “2017 онд бондын арилжаа зонхилсон. Засгийн газрын бонд түлхүү арилжаалагдаж бондын арилжаа түүхэн хэмжээнд хүрч байв. Харин 2018 онд хувьцааны арилжаа голлосон. 2018 онд Засгийн газар анхдагч зах зээл дээр  бонд гаргаагүй учир хоёрдогч зах зээл дээр л бондын арилжаа хийгдсэн. Харин 2019 он гарснаас хойш “Түмэн Шувуут”, “Ард Кредит” зэрэг компаниудын IPO хийгдээд байна” гэсэн юм.

Тэгвэл хөрөнгийн зах зээлийн өсөлтийн шалтгааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Дотоодын аж ахуйн нэгжүүд болон иргэдийн хувьцааны зах зээл дэх оролцоо нэмэгдсэн нь өсөлтийн хөшүүрэг болсон” хэмээн тайлбарласан.

Үүнтэй уялдуулаад харахаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг илэрхийлж буй дараагийн зүйл нь компаниуд тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах тухай асуудал юм. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 198 компани байдаг.  Үүнээс нэгдүгээр ангилалд нь 14, хоёрдугаарт нь 44, гуравдугаарт 140 компани байна. Эдгээр компаниуд хагас жилийн тайлангаа Монголын хөрөнгийн биржид хүргүүлдэг бөгөөд олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжтой. Энэ дагуу хагас жилийн тайлангаа 93 компани биржид ирүүлсэн байна. Үүнээс 18 компани хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах хүсэлтээ илэрхийлжээ. Тэдгээрийн 11 нь сүүлийн хоёр жилд хувьцаагаа олон нийтэд худалдсан болон нэмэлт үнэт цаас гаргаж, бүтцээ өөрчилсөн компани юм байна. Тодруулбал, “Монгол базальт”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард даатгал”, “Ард кредит”, “Түмэн шувуут”, “Инвескор ББСБ”, “Хөвсгөл алтандуулга”, “Мандал даатгал”, “Эрдэнэ ресурс девелопмент”, “Монгол шуудан”, “МИК холдинг” компани хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулахаар болжээ.

Хөрөнгийн зах зээлийн идэвх сэргэж, энэ зах зээл хөгжиж байгаагийн энгийн жишээг холбогдох мэргэжилтнүүд энэхүү тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах үйл явцтай холбон тайлбарлаж байгаа юм. Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн  П.Нямдорж “Монголын хөрөнгийн бирж компаниудын нээлттэй ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хагас жилийн тайланг танилцуулах ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Анх I ангиллын таван компани уриад энэ ажлыг эхлүүлж байсан бол одоо компаниуд өөрсдийн хүслийн дагуу оролцож байна. Ялангуяа шинээр орсон компаниуд “Бид хагас жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа олон нийтэд танилцуулмаар байна” гэдэг байдлаар хандаж байна. Энэ нь бусад компаниудад үлгэр жишээ болдог. Магадгүй цаашдаа үйл ажиллагаа явуулдаг 200 компани бүгд мэдээллээ ил тод болгож, засаглалаа сайжруулаад явах байх гэж найдаж байна” гэсэн юм.

Eagle.mn

Хөгжиж буй хөрөнгийн зах зээл
Бусад мэдээ ▼

1
08-24
МХЕГ-ААС ХҮНСНИЙ ТАНК ЖУРАМЛААГҮЙ

2
08-24
Агаарын бохирдол баячуудыг ч хордуулах болов

3
08-24
Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

4
08-24
Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

5
08-24
Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засжээ

6
08-24
О.Баярхүү Жюү-жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7
08-24
Найруулагч Квентин Тарантино хүүхэдтэй болно

8
08-24
Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл, өрхөө гаргуунд гаргах уу!

9
08-24
Европын хамгийн том лалын сүм Чеченьд нээгдэж байна

10
08-24
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

11
08-24
МАН шийдэлд хүрсэн ч эвлэрэлд нэгдээгүй

12
08-24
Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа

13
08-24
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

14
08-24
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт "Бөлдөгдүүлсэн" МАН-ын бүлэг

15
08-24
Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

16
08-24
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

17
08-23
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

18
08-23
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

19
08-23
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

20
08-23
Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ

21
08-23
Арчаатай ба арчаагүй эмэгтэй...

22
08-23
“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ

23
08-23
Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

24
08-23
Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

25
08-23
“ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

26
08-23
Жүжигчин Б.Батмаагийн зургаас

27
08-23
Ой найман сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

28
08-23
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

29
08-23
Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авна

30
08-23
Камачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй

31
08-23
Пентагон дуунаас хурдан пуужин бүтээнэ

32
08-23
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

33
08-23
Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ

34
08-23
Ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварлаа

35
08-23
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

36
08-23
ОЙМСОНДОО АВЛИГАА НУУСАН Н.БАЯРСАЙХАН ГЭГЧ ИЙМ Л ӨӨДГҮЙ ХҮН БАЙЖЭЭ

37
08-23
Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...

38
08-23
Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх

39
08-23
ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

40
08-23
Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

41
08-23
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

42
08-23
Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга

43
08-23
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

44
08-23
Ж.Эрдэнэбат Тост, тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлөө төрсөн дүүдээ шилжүүлсэн нь ил боллоо

45
08-23
Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

46
08-23
Цэцэрлэгийн бүртгэл дууслаа

47
08-23
Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

48
08-23
Хэдэн жуулчин дагаж явсан тэмдэглэл

49
08-23
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

50
08-23
БХТН-ийн хөрөнгийг Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв

51
08-23
Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ

52
08-22
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг шалтгаангүйгээр орхин Сөүл хотыг зорьсон байжээ

53
08-22
ДЭМБ: Бичил хуванцартай ус уух нь одоохондоо аюулгүй

54
08-22
Японд оршин суугаа гадаадын иргэдийг албадан нутаг буцааж байна

55
08-22
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна

56
08-22
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

57
08-22
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

58
08-22
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см давсан байна

59
08-22
Хэрхэн өвөлжихийг хэлээд өгөөч Ерөнхий сайд аа

60
08-22
Шөнийн цагаар дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

61
08-22
Сургууль, цэцэрлэгийн "хоолыг эргэн харах цаг ирлээ"

62
08-22
Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

63
08-22
Махны үнэ өссөнд экспорт буруугүй

64
08-22
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

65
08-22
Халимагт 15 метр өндөр Буддын хөшөө барьж байна

66
08-22
Адуу ачсан машинууд Эмээлтэд хонож байна

67
08-22
Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ

68
08-22
Халхын гол ба СССР-ийн тоглолт

69
08-22
УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт "эцэг" хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй

70
08-22
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

71
08-22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

72
08-22
Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа

73
08-22
Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа

74
08-22
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, Ерөнхий сайд аа

75
08-22
Өмгөөлөгч Г.Батбаяр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө

76
08-22
Aзи тивээ тань

77
08-22
Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

78
08-22
У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

79
08-22
Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд

80
08-21
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

81
08-21
Хуульчдад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөөрөл олгоогүй учир цуглаанаа хойшлууллаа

82
08-21
Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ

83
08-21
"Ачлал" их дэлгүүрийн арын замд хортой могой орж иржээ

84
08-21
RIO MONGOLIA улсын бодлого

85
08-21
Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

86
08-21
Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

87
08-21
68 тарвага тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг төлүүлэхээр болжээ

88
08-21
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

89
08-21
Парламентын хугацааг таван жил болгох нь эдийн засагт ашигтай

90
08-21
Интеграцчлалд хамгийн эмзэг орнуудын нэг нь Монгол Улс

91
08-21
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ

92
08-21
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

93
08-21
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

94
08-21
Барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алджээ

95
08-21
105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж

96
08-21
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

97
08-21
Үүрэг ба биелэлт

98
08-21
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр өнөөдөр үргэлжилж байна

99
08-21
Меган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ

100
08-21
БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа