BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

АНУ-ын ахмад дипломатч Жефф Гүдсон АНУ болон Монгол Улсын цаашдын хамтын ажиллагааны талаарх өөрийн бодлыг 


“The Hill” сонинд дэлгэрэнгүй хуваалцжээ. Тэрээр 29 жилийн турш АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар дэлхийн 49 улс тэр дундаа пост-коммунист орнуудад голлон ажилласан судлаач юм.

АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөх худалдааны дайн, ОХУ болон АНУ-ын харилцааг улс төрийн гүн үл ойлголцолд авчраад буй Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээнээс гарах тухай асуудал зэрэг нь өнгөрсөн зуунд болж өрнөсөн хүйтэн дайны уур амьсгалыг өөрийн эрхгүй сануулна. Тухайлбал, их гүрнүүдийн хооронд өрнөх “5G” сүлжээний өрсөлдөөнийг XX зууны АНУ болон ЗХУ-ын сансрын технологийн уралдаантай харьцуулж болох юм.  

БНХАУ-ын эрх баригчид өөрсдийн тэргүүлэх бодлого болох бүс ба зам санаачилга хөтөлбөртөө хэдэн их наяд ам.долларыг зарцуулж байгаа энэ үед АНУ-ын Төрийн департамент стратегийн төвшинд ирээдүйд Хятадын зүгээс ирж болзошгүй аюул заналхийллийг бүхэлд нь дахин судлах болсон. АНУ-ын эрх баригчид 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон аймшигт террорист халдлагын дараагаар их гүрнүүдтэй хийх өрсөлдөөнийхөө талаар илүү нухацтай бодох болж, гол асуудлаа болгон харах хандлагатай болсон.

АНУ-ын томоохон стратегчид хамгийн сүүлд хүйтэн дайны үед л аливаа асуудалд одоогийнх шиг ийм нухацтай хандаж байсан юм. Тухайн үед барууны ертөнц бүхэлдээ ЗХУ-ыг бүх талаараа ялан гарахын тулд ажиллаж байв. Харин XXI зууны дөрөвний нэг өнгөрөхөд БНХАУ нь өнгөрсөн зууны ЗХУ-ын хэмжээний байр суурийг олж авчээ. Гэхдээ АНУ-ын хувьд орчин үеийн Хятад бол ЗХУ-тай харьцуулшгүй цоо шинэ, өвөрмөц өрсөлдөгч.

Тиймээс Хятадтай хийх орчин үеийн хүйтэн дайнд өөр арга барил, стратеги ашиглах шаардлагатай. Гэхдээ Цагаан ордны зүгээс авч хэрэгжүүлж буй орчин үеийн хүйтэн дайны стратеги нь 1947 онд хэвлэгдэж, нэлээдгүй маргаан дагуулж байсан алдарт түүхч, дипломатч Жорж Кеннаны ЗХУ-ын тэлэлтийг хязгаарлах нь” гэх эссэтэй нэн төстэй аж. Энэхүү бүтээлд соёлын ялгаатай байдал дээр дүн шинжилгээ хийж стратегийн хувьд өөрт давуу байдлыг гаргаж авах тухай томьёолсон байдаг. Өөрөөр хэлбэл Хятадын соёл, дорнын философи, түүхэн үндэслэл, эх сурвалжийг нарийвчлан судалж Бээжинтэй хийх харилцаандаа давуу байдал болгож ашиглана гэсэн үг юм.

Цагаан ордны эрх баригчид үнэндээ үүнийг эртнээс төлөвлөж хийж ирсэн. Тэр нь ч өнөөдөр мэдэгдэхүйц үр дүнгүүдээ өгч байна. Үүний нэг жишээ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ЮСАИД)-ын зүгээс Мьянмар улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Тэд тус улсын Засгийн газарт БНХАУ-ын хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй гүний усан боомт болон аж үйлдвэрийн бүсийн төсөлд техникийн зөвлөгөөг өгч буй. АНУ-ын мэргэшсэн зөвлөх багт Төрийн департамент, Америкийн шилдэг эдийн засагчид, дипломатчид болон хуульчид багтан ажиллаж байна. Үүний дээр саяхнаас Их Британи болон Австралийн мэргэжилтнүүд энэхүү багт багтах болсон.   

Гэхдээ энэ бол хөгжиж буй орнуудын стратегийн ач холбогдолтой салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зээл тусламжаар эдийн засгийг нь залгих Хятадын бодлогын эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын олон ажлуудын ердөө нэг нь. Сүүлд хийгдсэн судалгаагаар БНХАУ нь өрийн хавх тавих замаар дипломат давуу эрх олж авах аргыг 24 өөр орны 40 төсөл дээр хэрэгжүүлж байна гэж тодорхойлжээ. Эдгээрийн нийт хөрөнгө оруулалт нь 50 тэрбум ам.доллар бөгөөд бүгд Засгийн газруудад чиглэсэн зээл буюу ард түмний өр юм.  

Вашингтон сүүлийн арав гаруй жилийн хугацаанд маш олон хөгжиж буй орнуудын нийгмийн салбарын зарцуулалт, татварын хууль эрх зүйн орчин,  тогтвортой уул уурхайгаар дэд бүтэц хөгжүүлэх чиглэлд өргөн цар хүрээтэй багуудыг ЮСАИД, Дэлхийн банк зэрэг хоёр болон олон талт байгууллагуудын шугамаар илгээж, зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирсэн. ЗХУ 1990 онд задран унасны дараагаар түүний харъя болон дагуул байсан, тусгаар тогтносон шинэ орнуудад чөлөөт эдийн засагт дасан зохицоход нь зориулж АНУ нь энэ төрлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн байдаг.  

Үүний нэг жишээ нь Монгол Улс юм. ЮСАЙД нь 2003 оноос эхлэн макро эдийн засгийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын парламент, гүйцэтгэх засаглалтай урт хугацаанд хамтран ажиллах багийг томилон ажиллуулж эхэлсэн. Үүний ачаар тус улсын татварын орчин, эрчим хүч, уул уурхайн салбар болон олон улсын худалдааны өрсөлдөх чадвар үндсээрээ өөрчлөгдсөн юм. АНУ эртнээс Монгол Улстай сайн харилцаа тогтоох гэж хичээж ирсэн нь ОХУ болон БНХАУ гэх өрсөлдөгч хоёр их гүрний дунд орших газарзүйн байршил, геополитикийн шинж чанараас ихээхэн хамаарсан. Берлины хана нуран унаснаас хойш тус улс нь АНУ-ын хувьд чухал ач холбогдолтой болж эхэлсэн байдаг.   

Монгол Улс нь өнөөдөр АНУ-ыг гуравдагч хөршөө гэж албан ёсоор үздэг. Харин АНУ-ын хувьд Монгол нь алсдаа их гүрнүүдтэй хийх орчин үеийн хүйтэн дайны шатрын тоглоомын голд орших итгэлтэй түнш орон юм. Ойрын ирээдүйд ч гэсэн Хойд Солонгостой хийхээр чармайж буй зөвшилцөлд чухал оролцоотой.  

Харамсалтай нь АНУ-ын нийт өр 22 их наяд ам.долларт хүрээд байгаа энэ үед Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Төрийн болон ЮСАИД-ын хэрэгцээгүй зардлыг хэрхэн буруулах талаар эргэцүүлж буй. Энэ нь Монголчуудын хувьд гуравдагч хөршөөс нь ирэх тийм ч сайн мэдээ биш.

Гэвч Вашингтоны хувьд үндэсний аюулгүй байдлын асуудал үргэлж нэн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл төрийн удирдлагын үр ашиггүй зардлыг хянахдаа үндэсний аюулгүй байдлыг огт хөндөхгүй гэсэн үг юм. АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдалд нь заналхийлэл учруулах хамгийн том боломжит дайсан гэж харах болсон. Тиймээс Хятадын өрийн хавханд орох өндөр эрсдэлтэй болоод буй Монгол Улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой шууд уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл ЮСАИД-ын зүгээс олон жил Монголд хэрэгжүүлсэн байгаль орчин, бэлгийн чиг хандлагыг зөв тодорхойлох зэрэг үр ашиггүй зарцуулалтууд бол өөр түүх юм. Тиймээс цаашид Цагаан ордон Монгол Улстай илүү эдийн засгийн үр ашиг, өөрсдөдөө ОХУ болон БНХАУ-тай хийх геополитикийн өргийн дархлаа болох чиглэлд хамтран ажиллах болов уу.

О.Мөнхбат

Эх сурвалж: The Hill  

Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ
Бусад мэдээ ▼

1
09-20
О.Баасанхүү гишүүн Батцагаан хийдийг шорон байсан хэмээжээ

2
09-20
Амь нас цаг минутаар хэмжигдэх мөчид хүн ёс суртахуунаа гээдэг

3
09-20
Их цэвэрлэгээг ингэж хийхээс аргагүй...

4
09-20
Замд бус тархинд буй бидний түгжрэл

5
09-20
Монгол залуус гар утасны дагалдах хэрэгслийг эх орондоо үйлвэрлэж эхэллээ

6
09-20
Төрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна

7
09-20
Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтан авлаа

8
09-20
Хурд хэмжигч ажиллаж байна

9
09-20
Сүүлийн 50 жилд гурван тэрбум шувуу үгүй болжээ

10
09-20
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

11
09-20
ӨМӨЗО-ыг БНХАУ-ын өмнөд бүстэй холбосон нүүрс тээвэрлэх төмөр зам ашиглалтад орно

12
09-20
‘’Ус-Амин Эрдэнэ’’ гар зургийн уралдаан зарлалаа

13
09-20
ТЕГ-аас Т.Чимгээг УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН хэргээр шалгаж байна

14
09-20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

15
09-20
Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

16
09-20
Шавь нараа дэлхийн дэвжээнээс 10 медаль авахуулсан аатай дасгалжуулагч

17
09-20
1000 оюутны байранд 290 мянгын хагас автомат угаалгын машиныг 2 САЯ төгрөгөөр шахсан түүхээс ...

18
09-20
УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн хэргийн сэжигтнүүдтэй холбоотой ил захидал илгээлээ

19
09-20
“Huawei” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа

20
09-20
Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна

21
09-20
Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

22
09-20
Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

23
09-20
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

24
09-20
Бяцхан үрсээ жорлонгийн нүхэнд “алдсаар” байх уу

25
09-20
Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

26
09-20
Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур

27
09-20
Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

28
09-20
НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана

29
09-20
Ядууралд МОНГОЛ ЯЛАГДЛАА

30
09-20
Солонгос, Хонгконг, Казахстан, буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд

31
09-20
Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

32
09-20
Ерөнхийлөгч Энэтхэгээс юу богцолж болох вэ

33
09-20
МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ

34
09-20
Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан Үндсэн хуулийн өөрчлөлт

35
09-20
Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн

36
09-19
БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа

37
09-19
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

38
09-19
Николь Шерзингер хамтлагтаа эргэн ирнэ

39
09-19
ОХУ-д суух элчин сайдад Сү.Батболдын нэр яригдаж эхэлжээ

40
09-19
УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

41
09-19
Эвхэгддэг ''Samsung Galaxy'' 4856 ам.долларт хүрэв

42
09-19
Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь

43
09-19
Дэлхийн хамгийн баян бас ядуу орон

44
09-19
Али Хаменей: АНУ яаж ч дарамталсан Иран хэлэлцээр хийхгүй

45
09-19
Зураг түүх өгүүлнэ: Гавьяат дуучин Т.Ариунаа

46
09-19
Э.Сноудений номыг Германд худалдаалж эхэлжээ

47
09-19
Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

48
09-19
Билл Гейтс энэ онд 35 тэрбум доллар хандивласан ч нийт хөрөнгийн хэмжээ нь нэмэгджээ

49
09-19
Канадын Ерөнхий сайд хүлцэл өчжээ

50
09-19
Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

51
09-19
Г.Доржзодов: Ц.Сандуй хуулиас зугатаад 192 хонолоо

52
09-19
Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр Д.Трамп гарын үсгээ үлдээжээ

53
09-19
Ж.Батзандан: Шинэ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа

54
09-19
Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

55
09-19
Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

56
09-19
БНХАУ, ОХУ-ын харилцан нээлттэй байдлыг бэхжүүлэхийг санал болгожээ

57
09-19
Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

58
09-19
“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

59
09-19
Хууль бус алт олборлолтыг зогсоов

60
09-19
МАН-ын дарга нар юунд найдаж Ээлжит бус сонгуулийг хүснэ вэ?

61
09-19
Монгол хүний хүн байх суурь чадвар “сэжиглэх”-ийг хэн сүжгээр сольж орхив оо?

62
09-19
Гайхамшигт галт уулны тал нутаг

63
09-19
Хэрвээ УИХ тарвал онц байдал, тэгээд засаглалын өөрчлөлт рүү орох төлөвлөгөө байна уу?

64
09-19
Монголчуудын амжилт буурсаар...

65
09-19
Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

66
09-19
Мансуурч буй Монголын ирээдүй

67
09-19
Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

68
09-19
Итгэ, гэхдээ шалга

69
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

70
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

71
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

72
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

73
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

74
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

75
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

76
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

77
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

78
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

79
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

80
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

81
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

82
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

83
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

84
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

85
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

86
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

87
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

88
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

89
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

90
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

91
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

92
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

93
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

94
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

95
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

96
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

97
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

98
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

99
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

100
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!