BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Financial Times: Олзлогдогсдыг солилцсон нь Европын Холбоонд хагарал үүсгэж байна

Орос, Украин хоёр олзлогдогсдоо солилцсоныг улс орнууд дэмжин сайшааж байгаа бол энэ үйл явдал нь Европын Холбооны хүрээнд “түгшүүр төрүүлж” байгаа бололтой.


Зеленский Оростой харилцаагаа сэргээх тал дээр “хэтэрхий цаашлаад явчих вий” хэмээн тус холбооныхон болгоомжилж байна. ЕХ-ны гишүүн орнууд, ялангуяа Балтийн орнууд, Польш улсын хувьд үйл явдал ийм маягаар өрнөхөд дургүй байгаа нь илт харагдлаа гэж нийтлэлч Майкл Пил, Генри Фой, Роман Олеарчик нар дүгнэн бичжээ.
Хоёр тал олзлогдсон хүмүүсээ харилцан солилцсон нь Москва-Киевийн болон Москва-ЕХ-ны ээдрээтэй харилцаанд шинэ хуудсыг нээж байгаа хэдий ч тухайн үйл явдалд хандах хандлага нь ЕХ-ны орнуудын дотор хагарал үүсгэж магадгүй байна. 
 
Талууд тус бүр 35 олзлогдогчийг сулласан явдал бол Орос, Украины хооронд 5 жилийн турш үргэлжилж буй хямралд гарсан нааштай эргэлт мөн гэж Европын зарим улсын удирдагчид сайшаан дүгнэж байна. Гэтэл бусад улс “2014 онд  MH17 дугаартай нислэг үйлдэж байсан Малайзийн нисэх онгоцыг Орост үйлдвэрлэсэн пуужингаар устгасан хэрэгт холбоотой байж болзошгүй сэжигтнийг Оросын талд шилжүүлэн өгсөн явдалд” санаа зовниж байгаагаа илэрхийлэв.
 
Украины салан тусгаарлагчдын цэргийн ангийн захирагч Владимир Цемах гэгч бол “нисэх онгоцны сүйрэлтэй холбоотойгоор шалгагдах ёстой хүн мөн” гэж Нидерландын мөрдөгчид үздэг. Нисэх онгоц сүйрсний улмаас амь үрэгдсэн 298 хүний дотор Голландын 200 орчим иргэн байжээ.
Хандлага ийм хоёрдмол зөрчилтэй байгаа нь Украины шинэ Ерөнхийлөгч В.Зеленский Орос улстай харилцаагаа сэргээхээр оролдож буй энэ үед талууд өөр өөрийн гэсэн санаа зорилготой байгааг харууллаа.  
Киев-Могиляны академийн профессор Алексей Харан-ы үзэж байгаагаар, олзлогдогсдыг солилцсон нь нэг талаас харахад “том амжилт” мөн боловч нөгөөтэйгүүр, буулт хийсэн болов уу гэх хардлагыг төрүүлж байгаа аж. “Оросын шоронд хэдэн жил суусан хүмүүсийн хувьд энэ бол ялалт гэдэг нь мэдээж, гэхдээ Путин яагаад байр сууриа өөрчлөв өө гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Зеленский түүнд чухам юу санал болгосныг бас мэдэхгүй, өөр бусад буулт тохиролцоо хийсэн ч байж магадгүй. Зеленский цаашид яах вэ, хэр зэрэг цаашилж ахих вэ гэдэгт л асуудлын гол нь оршиж байгаа юм” гэж профессор ярилаа.
 
Олзлогдогсдыг солилцсон явдлыг Оросын албаны хүмүүс Москва-Киевийн харилцаан дахь хурцадмал байдал намжиж байгаагийн шинж тэмдэг гэж ихэд хөөргөдөн мэдэгдэж байгаагийн сацуу дахиад солилцоо хийх боломжийн талаар яриад эхэлжээ.
4 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуугаар ялсан ноён Зеленский нэрт кино найруулагч Олег Сенцов болон өнгөрсөн онд Крымын эрэгт саатуулагдсан Украины 3 хөлөг онгоцны 24 усан цэргийг суллуулж чадсан нь улс орны дотоодод болон хилийн чанадад олны талархлыг хүлээсэн билээ.  
Герман улсын Холбооны Канцлер А.Меркель хэлэхдээ “олзлогдсон хүмүүс эх орондоо буцаж ирсэн нь итгэл найдварын бэлгэдэл” гэсэн байна. Мөн олзлогдогсдыг солилцсон нь ЕХ-ОХУ-ын харилцааг сайжруулахад чиглэсэн Финланд болон Францын хүчин чармайлтанд дэм тус болж байна.  
Одоогоор Финланд улс ротаци буюу эргэлтийн сонгуулийн зарчмаар ЕХ-г даргалж, тус холбооны бусад улстай харьцуулахад Орос улстай илүү нягт харилцаатай байгаа бол Францын Ерөнхийлөгч Э.Макроны дуу хоолой Европын гадаад бодлогод улам бүр давамгайлан сонсогдох боллоо.  Франц болон Оросын Гадаад харилцааны сайд нар даваа гарагт Москвад хэлэлцээ хийсэн нь 2014 оноос хойш болсон анхны уулзалт байв. Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто өнгөрсөн долоо хоногт “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Сири, Ливид дэгдсэн хямралыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэнэ гэж төсөөлөхөд ч хэцүү” гэж онцлон тэмдэглэжээ.
 
Үүний сацуу Финланд, Франц хоёрын зүгээс Орос улс Минскийн хэлэлцээрийг биелүүлж, Украины нутаг дэвсгэрээс цэргүүд болон цэргийн техникээ татан гаргах ёстой гэдгийг онцлон мэдэгдсээр байгаа юм.Гэсэн хэдий ч хурцадмал байдлыг намжаах асуудлаар ЕХ дотроо хагаралтай байгаа нь олзлогдогсдыг солилцсоны дараа ил боллоо. Асуудлын гол нь ноён Цемахыг Орос улсад шилжүүлэн өгсөнд оршино.  Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок-ийн ярьснаар бол, Цемахыг солилцоонд хамруулахгүй байх хүсэлтийг Амстердамын зүгээс Украинд тавьсан аж. Үүний дагуу Голландын мөрдөгчдөд Цемахыг байцаах боломж олгох үүднээс Украины эрх баригчид солилцоог хойшлуулсан тухай сайд Блок Нидерландын парламентад явуулсан захидалдаа дурдсан байна.  
 
Цемахыг сулласан явдалд сэтгэл дундуур байгаа нь Путинтэй илүү ойр хамтран ажиллахыг хүсдэг ЕХ-ны гишүүн орнууд ба Украины асуудлаар хатуу чиг шугам баримталдаг Балтийн орнууд, Польш зэрэг улсуудын хооронд бий болсон хагарлыг улам гүнзгийрүүлэх бололтой. Латвийн Гадаад харилцааны сайд Линас Линкявичус твиттер хуудсандаа бичсэнийг үзвэл “Украины олзлогдогсод гэртээ харьсан нь чухал л даа, гэхдээ энэ бүхний “үнэ цэнэ” нь онгоцны сүйрэлтэй холбоотой гол гэрч болсон нь харамсалтай” гэжээ.
Цемахыг шилжүүлэн өгсөнтэй холбоотой шүүмжлэлүүдийн хариуд Зеленский хэлэхдээ “эрх баригчид солилцооны өмнө Цемахыг байцаасан, биднээс хүссэн тэр бүх зүйлийг бид хийсэн” гэсэн байна. 
Өөр нэгэн асуулт урган гарч ирсэн нь Москвагийн эсрэг авсан хоригоо чангатгасан АНУ-ын байр суурьтай холбоотой юм. Гэхдээ Ерөнхийлөгч Трамп сүүлийн үед  Путинд тал засч, Орос улсыг G7 бүлэгт дахин оруулахыг санал болгож байгаа билээ.
Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Курт Волкер твиттер хуудсандаа бичсэнийг үзвэл, тэрбээр олзлогдогсдыг солилцсон явдалд тун сэтгэл хангалуун байгаа аж. Гэхдээ Вашингтоны хувьд Путинээс илүү ихийг хүлээж байгаа гэдгийг тэрбээр маш тодорхой ойлгуулсан байна.
“Олзлогдогсдыг солилцсон явдал нь солилцоог цаашид үргэлжлүүлэх, гал зогсоох тохиролцоог сэргээн хэрэгжүүлэх, Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд түлхэц болно хэмээн найдаж байна” гэж Волкер онцлон тэмдэглэжээ.
 
 
Б.Адъяахүү 

Financial Times: Олзлогдогсдыг солилцсон нь Европын Холбоонд хагарал үүсгэж байна
Бусад мэдээ ▼

1
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

2
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

3
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

4
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

5
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

6
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

7
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

8
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

9
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

10
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

11
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

12
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

13
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

14
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

15
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

16
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

17
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

18
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

19
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

20
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

21
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

22
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

23
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

24
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

25
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

26
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

27
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

28
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

29
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

30
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

31
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

32
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

33
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

34
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

35
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

36
01-16
Монгол Чонон дүрст Нохой

37
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

38
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

39
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

40
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

41
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

42
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

43
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

44
01-16
Сэтгэл амар амьдаръя...

45
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

46
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

47
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

48
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

49
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

50
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

51
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

52
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

53
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

54
01-16
Угшил

55
01-16
Монголчууд IQ-гийн түвшнээрээ дэлхийд есдүгээрт бичигдэж байна

56
01-16
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй

57
01-16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

58
01-16
Мандаж явсан хэд минь “маргааш” ачигдах гээд сандарч явна

59
01-16
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

60
01-16
“Монголд ирснээр өөрийгөө нээсэн”

61
01-16
Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

62
01-16
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

63
01-16
ОХУ-дэлхийн хоёр дахь хүчирхэг улс

64
01-16
ОХУ-ын Засгийн газар огцорлоо

65
01-16
Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх

66
01-16
Хэн Монголын Цагдаагаас Германы шүүх рүү яриад байна вэ

67
01-16
Владимир Путин ОХУ-ын шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

68
01-16
Малын хулгайч түмэн олны үр сад малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ

69
01-16
Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу

70
01-15
Зөнөг өвгөн

71
01-15
Их аварга Хакүхо өнжиж, Какүрюү 2 унаатай барилдаанаа үргэлжлүүлнэ

72
01-15
ОУСИ: Монгол Улсын Засгийн газрын өр Хятадаас шууд хамааралтайгаар огцом өсөж буйг анхааруулжээ

73
01-15
Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

74
01-15
Залуу насны омгоор нүцгэлж явсан Р.Анхнямын "өөрчлөлт"

75
01-15
Увайгүй Ч.Улаан сайд ОГЦОР

76
01-15
Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

77
01-15
Индонез улс шинэ нийслэл байгуулахдаа Арабын ханхүү, Японы тэрбумтан, Британийн ерөнхий сайд аснаар зөвлүүлнэ

78
01-15
СОНГУУЛЬ 2020: "Фэйсбүүк" компани Монголд түр хугацааны нэгж нээнэ

79
01-15
Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

80
01-15
Эрдэмтэд Лаос улсын өмнөд хэсэгт аварга хэмжээтэй солир унасан болохыг тогтоожээ

81
01-15
Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ ДҮРС БИЧЛЭГ харуулжээ

82
01-15
“Туг тойрсон дэмжлэгийн синдром” буюу АНУ-ын сонгууль дахь Ираны үйл явдлын нөлөө

83
01-15
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

84
01-15
УИХ-д нэр дэвшигч тодруулах МАН-ын зорилттой Б.Ундармаагийн хүсэл мөргөлдөв

85
01-15
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд онцгой анхааран ажиллаж байна гэлээ

86
01-15
Сонгуулийн үеийн домог урианууд: Бид бусад намаас ч илүүг амлаж болно

87
01-15
13 настай хүү 60 удаагийн хулгай үйлдэлджээ

88
01-15
5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ

89
01-15
М.Намсрай: Цагаан сар энэ сарын 25-нд болно

90
01-15
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг

91
01-15
Түлш цацагдсаны улмаас олон хүн бэртжээ

92
01-15
Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ

93
01-15
С.Эрдэнэ хүргэн Г.Энхболдтой нийлж Баянгол дүүргийг хувьчилж, төсвийн мөнгөөр туйлж байна!!!

94
01-15
“Саарал жагсаалт”-аас гарахад тусална гэдгээ дахин мэдэгдэв

95
01-15
​Хятад 2020 оны цагаан сарын үдэшлэгт шинэ технологийг ашиглана

96
01-15
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг

97
01-15
"Зүүн Цагаан дэлийн ордын ТЭЗҮ батлагдвал 10-15 жил олборлолт хийх боломжтой"

98
01-15
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгохыг хуульд тусгана

99
01-15
Дээд шүүхийн шүүгчдийг танхим сэлгэн ажиллуулах эрхийг Ерөнхий шүүгчид олгоно

100
01-15
"Сонгуулийн үеэр “Фэйсбүүк” компани Монголд салбараа нээж, төлөөллөө ажиллуулна"