BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Нинжагийн мал аж ахуй айсуй

Бэлчээрээ гамнаж, сайхнаар нь байлгаж чадвал тэр нүүдлийн мал аж ахуй, бэлчээрээ цөлжүүлж уралдаж идэх л юм бол тэр нинжагийн мал аж ахуй. 


Хяналтгүй, хууль дүрэмгүй, хөлсний малчид механик техникээр уулгалан дайрч, эцэст нь хил хязгааргүй цөлжсөн нутаг үлдээх нь нинжагийн мал аж ахуй биш гэж үү?

Социализмын үед малчин өрх 90 мянга, малын тоо 20 сая орчим байснаа өдгөө малчин өрх 160 мянга, харин мал 70-80 саяд хүрчээ. СССР-ийн асар их өр зээлийн 80-90 хувийг зөвхөн мал өсгөхөд зориулаад ч монголын мал өнөөгийнх шиг айхавтар өсөж байгаагүй. Шалтгаан нь хүний мөн чанараас л үүдэж буй, угаасаа нэгдлийн /бусдын/ малыг өсгөх гэж хэнхэглэх малчин байхгүй. Зөвхөн мал өсгөх гэлтгүй ер нь ямар ч социалист өмчийг хэн ч хайрлаж, хямгадахгүй нь практикаар нотлогдсон үнэн л дээ.

Харин зах зээлд шилжиж, төр засаг мал хувьчлаад орхисон чинь харин арав хүрэхгүй жилийн дотор 20 сая мал 30 сая болоодхов, ямар ч ЗХУ тусламж, нэгдэл сангийн аж ахуйн оролцоогүй, хүчтэй ган зуд хэд хэд нөмөрсөн, зах зээлийн шилжилтийн тарчиг цагт шүү дээ! Нэгдэл сангийн аж ахуй тарж, аймаг сумын контоорын олон хүн ажилгүй үлдэж, зарим нь наймаа хөөж зарим нь мал дээр гарч малчдын тоо ч өсөв. 

Улмаар 2007 онд 40 сая дахь малаа тоолж Н.Энхбаяр дарга ТВ -ээр бахдан ярьж билээ. Малаа амжилттай өсгөсөн малчид маань 2000–аад оны эхээр бол улс ард түмнээ өлсөхөөс аварсан баатрууд байсан нь үнэн юм шүү. Тиймээс ч мянгат малчин цол шагнал бий болсон. Харин өдгөө нөхцөл байдал шал өөр. Зах зээлийн хүнд үеийг давж, хонь малаа хамаг чадлаар өсгөх гэж улайрахдаа бид хамгийн энгийн мөртлөө хамгийн чухал нэг зүйл анзаарсангүй. Нүүдлийн мал аж ахуйн жинхэнэ үнэ цэнэ нь малдаа биш, 40 төрлийн ургамал ургадаг байсан /өдгөө 10-20 төрөл болж цөөрсөн/ бэлчээртээ байгаа гэдгийг мартжээ.

Бэлчээрийг жимсний буттай зүйрлэбэл мал нь түүнээс жил бүр ургадаг жимс төдий юм. Нэг жил бүх жимсээ шувуунд идүүлж ч болно, гэхдээ дараа жил жимс дахиад л ургана. Монголын хамаг малыг нядлаад зарсан ч төдөлгүй буцаад л өснө, харин бэлчээр нэг цөлжвөл дахиж сэргэхгүй. Жимсний бутаа шатаачихвал дахиж ургуулах гэж олон жил, маш их хөдөлмөр шаардахтай ижил. Зүйрлэбэл мянгат малчин шагнана гэдэг нь 10 литр жимс түүсэн хүнийг л шагнаад байгаа юм. Хэрвээ тэр жимсний бут эзэнгүй бол бүгд жимсээ уралдаж түүнэ, яарч өрсөх гэсэндээ мөчир салаатай нь зулгаана, эцэстээ жимсний бут үхнэ. Зах зээлд шилжсэн өлсгөлөн үедээ бид жимс түүхдээ хэт анхаараад, жимсний бут арчлах асуудал нь таг орхигджээ. 

Бэлчээр доройтож буй талаар бүгд ярьдаг, маш аймшигтай статистик тооцоог бүгдээрээ л мэддэг. “Морио гэрийн ойролцоох дэрсэнд цулбуураар нь уячихдаг, явахдаа дэрсний толгой илбэж, нүүх болгондоо өнчин гадас ч үлдээхгүй бууриа цэвэрлэн, жилдээ дөрвөөс таван удаа нүүж бэлчээр сэлгэдэг байж билээ хэмээн..” хууччуул хөөрнө. Харин өнөө цагт зүлэг ногоо халцарч тагжраад, суларсан хөрс хунгарлаж, энд тэнд элсэн довцогууд үүсч, ургамал ногооны төрөл цөөрч, голын ус шимэгдэн нэг л өнгө сүргүй. Бага байхад хөдөө очиход нэг л гоё хивс шиг ногоон зүлэг байдагсан, одоо халцархай онгорхой шарилж лууль ханхалсан харшил сэдэрмээр тал хээр зонхилох гээд байгааг бүгдээрээ л анзаарч буй байх. 

Асуудалд хандах өнгөц дүгнэлт олон. Бэлчээрийн зохицуулалт ярихаар “Нүүдлийн мал сөнөнө, бүтэхгүй” гэж таамгаар эсэргүүцэх нь бий. Эсвэл бүр туйлширч, Өвөрмонгол шиг болцгоох гэнэ. Бэлчээрийн даацтай уялдуулж идээшлүүлэх малын тоог хоног улирлаар нь хэрхэн арчлахыг малчид өөрсдөө сайн мэднэ. Шинэ арга технологи ч олох гээд байгаа юм биш, хуучин уламжлалаа сэргээх тухай л юм. Өвөлдөө ямар байхыг зундаа тандаж, өөх махан таргыг хэрхэн тэнцүүлж, өвөлжөө хаваржаа зуслан намаржаагаа тэнцвэртэй сэлгэж, хэдийд хэрхэн ашиглахаа мэдэж уян хатан амьдардаг малч чанараа эргэн сэргээх тухай л асуудал юм.

Урьд нь гурван хонь идэж байсан бэлчээрт одоо хорин ямаа идээшлэж байгааг захын малчид ч, орон нутгийн удирдлагууд ч уг нь мэднэ. Асуудлыг олж хараад, малчид нь айл саахалтаараа нэгдэж зохион байгуулагдан, бэлчээрээ хуваарьтай амраан ашиглаж, нутаг усаа хайрлан малын тоонд бус чанарт анхааран ажиллаж байгаа зарим сум бий нь бий. Бэлчээр нь сайхан сэргэг, монгол өвс ихтэй Ховдын Дуут, Увсын Зүүнговь, Завханы Тэс, Сантмаргац, Архангайн Цахир сумдыг судлаачид дурдаж байна.

Харин мянга мянгаараа малаа өсгөөд бэлчээр нутагаа дов болтол нь идсэн өмхий өвс шарилжаар дүүрсэн нутаг бэлчээртэй болсон сумд тэрнээс хэдэн арав дахин олон нь харамсалтай. 

Гэхдээ асуудал ямаандаа ч биш, мотоциклондоо ч биш хүн хоорондын харилцаанд л байгаа юм. Нэг нь бэлчээрээ гамнаж байхад хажуудах нь гамнахгүй бол яах вэ? Сум багаараа овоо сайхан нэгдэж, бэлчээрээ чадан ядан сэргээж байтал нэг ганган жийптэй нөхөр 5000 ямаа, хурдны хэдэн азарга адуу туугаад ирвэл яах вэ? Ташуурдаад хөөх үү? Бэлчээр хамгаалах эх оронч үзэл зааж аргадах уу? Нөгөө талаас, үнэхээр зуд болоод отор хийх гээд очтол өөдөөс хөөж ташуурдаад байвал яах вэ? Ямар нэг зохицуулалт, хууль дүрэмтэй байхыг малчид өөрсдөө үнэхээр хүсэж буй ажээ. “Ногоон алт” төслийн судалгаагаар 2010 онд малчдын тал нь л бэлчээрийн хууль хэрэгтэй гэж ойлгож байв.

Яваандаа 2016 онд хийсэн судалгаагаар малчдын 70 хувь нь, 2018 онд бүр 80 орчим хувь нь бэлчээрийн хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн байна. Яг одоо ихэнхи газар бэлчээрийн өвсийг хэн нь олон мал оруулж, хэн нь түрүүлж идэх вэ гэдэг уралдаан л явагдаж байна. Энэ “зэрлэг социалист” уралдааныг зохицуулах нь гарцаагүй төр засгийн үүрэг. Бүр Чингис хааны үед ч адуу малын бэлчээр нутаг, малчдын ажил үүргийг зохицуулах заалтыг Их Засаг хуулинд тусгаж, газарчин гэж мэргэжил бий болгож байсан түүхтэй.

Энэ эрчээр үргэлжилбэл нүүдлийн мал аж ахуй биш нинжагийн мал аж ахуй л манайд үлдэх нь. Мэдээж морио уна, мотоциклоо боль гэвэл тэнэг хэрэг. Харин ч малчид илүү тохитой аж төрж, тохитой чиргүүлд боловсон 00 душтэй болох нь цаг хугацааны асуудал биз. Хамгийн гол нь бэлчээрт хэрхэн хандах вэ гэдэг л юм.

Бэлчээрээ гамнаж, сайхнаар нь байлгаж чадвал тэр нүүдлийн мал аж ахуй, бэлчээрээ цөлжүүлж уралдаж идэх л юм бол тэр нинжагийн мал аж ахуй. Хяналтгүй, хууль дүрэмгүй, хөлсний малчид механик техникээр уулгалан дайрч, эцэст нь хил хязгааргүй цөлжсөн нутаг үлдээх нь нинжагийн мал аж ахуй биш гэж үү? Уул уурхайг нөхөн сэргээгдэхгүй баялаг л гэдэг, цөлжсөн бэлчээр ч бас нөхөн сэргээгдэхгүй баялаг биш гэж үү?

Нийтлэлч Аанхаа

Нинжагийн мал аж ахуй айсуй
Бусад мэдээ ▼

1
02-27
Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал

2
02-27
Коронавируст (Ковид-19) халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3
02-27
Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

4
02-27
Өөр улсаар дамжин коронавирусийн голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиодол нэмэгджээ

5
02-27
Япон улс коронавирусын халдварыг 15 минутын дотор тодорхойлох боломжтой технологи боловсруулжээ

6
02-27
Улсын онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

7
02-27
БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ

8
02-27
The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

9
02-27
Х.Хатанбаатар: Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна

10
02-27
Дуучин Adele хүнд өвчин туссан уу?

11
02-27
Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

12
02-27
Ромд чонын сүү хөхөж өссөн хааных гэх бунхныг нээлээ

13
02-27
Зохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу?

14
02-27
Монголчуудаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ

15
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

16
02-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж

17
02-27
Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

18
02-27
Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч

19
02-26
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

20
02-26
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг

21
02-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 28 настай залуу нас баржээ

22
02-26
С.Амарсайхан: Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг хаана!

23
02-26
(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

24
02-26
Бид эрсдэл тээж Эx opoнлyyгаа бyцaxгүй

25
02-26
Боловсорч дууссаны 9 шинж буюу хүн байхын учир

26
02-26
Солонгосын Христийн сүмийнхэн ЗГ-ынхаа эсрэг жагсаж байна

27
02-26
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

28
02-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно

29
02-26
Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

30
02-26
Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

31
02-26
Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

32
02-26
Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

33
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

34
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

35
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

36
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

37
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

38
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

39
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

40
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

41
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

42
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

43
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

44
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

45
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

46
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

47
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

48
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

49
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

50
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

51
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

52
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

53
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

54
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

55
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

56
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

57
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

58
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

59
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

60
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

61
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

62
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

63
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

64
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

65
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

66
02-22
Цагаан сарын түүх

67
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

68
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

69
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

70
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

71
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

72
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

73
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

74
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

75
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

76
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

77
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

78
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

79
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

80
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

81
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

82
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

83
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

84
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

85
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

86
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

87
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

88
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

89
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

90
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

91
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

92
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

93
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

94
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

95
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

96
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

97
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

98
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

99
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

100
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь