BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Идэш тэжээлгүй болгосон учраас баавгай хүн барьж байна

ОХУ-тай хил залган оршдог Монгол орны зарим аймаг, тодруулбал Сэлэнгэ, Хэнтийн нутгаар баавгай олноор үзэгдэх, малтай 


болон суурин хэсэг рүү орох тохиолдол нэмэгдсэн талаар энэ зунаас мэдээлж эхэлсэн. Тэгэхдээ Сибирийн ойн түймрээс дайжсан зэрлэг амьтад Монгол руу орж ирсэн хэмээн тайлбарлаж байв. Гэвч үүнийг ямар ч эх сурвалж батлаагүй бөгөөд амьтны эрхийг хамгаалах үүднээс аль болох буудалгүйгээр үргээх, ой руу оруулах арга хэмжээ авахыг уриалж байлаа. Гэвч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт хэмээх газар аав, хүү хоёр баавгайд бариулсан золгүй тохиолдлын дараа баавгай суурин газар, малчны хот руу орсон тохиолдолд иргэд өөрсдийгөө хамгаалах зорилгоор буудахыг албаныхан зөвшөөрлөө.

Дээрх явдлын дараа тус нутгаар баавгай айлын гэр лүү халдсан хэд хэдэн тохиолдлыг иргэд сошиал сүлжээнд нийтэлж, зураг болон видеогоор баримтжуулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “80 милл” хэмээх газар нутаглаж байсан иргэний гэр лүү баавгай халдсан байна. Азаар тухайн үед гэрт хүн байгаагүй бөгөөд баавгай яг Могойтод гарсан тохиолдлын адилаар гэрийн хаалганы хажуу талын ханыг эвдлэн оржээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ойролцоох газарт байсан айлын байшин руу баавгай орсныг видеогоор дүрсжүүлэн нийтэлсэн байна. Байшингийн цонхыг хагалж орсон баавгай гэр доторхыг сүйтгэж, улмаар хураалттай байсан шуудайтай гурилнуудаас хоёрыг нь үүрэн явсан болохыг тус видеонд үзүүлжээ.

Баавгай айлын байшинд нэвтэрсэн нь гурилан дээрх мөрөөр батлагдаж байсан аж. Ер нь Сэлэнгэ аймагт баавгай үзэгдэх нь олширсныг нутгийнхан хэлж, салбарын яаманд уламжилж байжээ. Гэвч БОАЖЯ-наас буудаж болохгүй гэсэн заавар ирүүлсэн тул баавгайг үргээх, айлгах гэж оролдож байснаас буудаж байгаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээл­лийн ажилтан Д.Одонтунгалаг “Аймгийн онцгой байдлын комисс хуралдаж, баавгай үргээх ажлыг тухайн сумдад эрчим­жүүлэх, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг татан оролцуулж, хийн болон дуут зэвсэг ашиглан үргээлэг хийх ажлыг зохион байгуулахаар болсон. Мөн идэш тэжээл хөвч тайгад байршуулах арга ашиглан баавгайг хөвчид нь буцаах ажлыг эрчимжүүлэхээр боллоо” хэмээн мэдээлэв. Улмаар цаашид баавгай орон байр, малтай хот руу халдах, тулаад ирсэн тохиолдолд зэвсэг ашиглах шийдвэр гаргасан аж.

Зөвхөн ОХУ-тай хил залгаа оршдог аймгууд төдийгүй Улаанбаатар хотод хүртэл баавгай орж ирсэн тохиолдол энэ зун гарсан. Тиймээс энэ талаар хотын орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Энэ жил Сибирьт гарсан ой хээрийн түймрээс болж зөвхөн баавгай биш бусад амьтад маш ихээр манайх руу орж ирж байгаа. Тиймээс ногоон бүсийн байгаль хамгаалагч болон хороодын Засаг дарга, иргэдэд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, тулсан тохиолдолд яах ёстой талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлж ажиллаж байна” хэмээн хэлэв.

Харин амьтан судлаачид болон амьтны эрх хамгаалагчид үүн­тэй санал нийлсэнгүй. “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүний аминд хүрсэн баавгай хар баавгай биш. Манай улсын хүрэн баавгайн төрөл зүйлийн нэг болох нь тогтоогдсон. Хүмүүсийн буруутай үйлдлээс болж амьтад эсэргүүцлээ илэрхийлж, ийм үйлдэл гаргасан гэж хэлж болно. Хүмүүс бидэнд анхааруулж “шүгэл үлээж” байна” хэмээн Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн хэллээ. Учир нь баавгай намар мах идэхээ больж, самар жимс идэж тарга тэвээрэг авч ичээлэхэд бэлддэг аж. Гэтэл сүүлийн гурван жил самар олигтой ургаагүй. Мөн хууль бусаар ан амьтан агнаж, эд эрхтнийг худалдаалах явдал гарах болсон нь амьтдыг дүрвэхэд хүргэж байгаа хэмээн тэрбээр тайлбарлалаа.

Амьтны эрх хамгаалах нийгэм­лэгийн тэргүүн С.Дамдинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн наймдугаар сараас баавгай ихээр үзэгдэх боллоо. Өмнө нь ийм тохиолдол хэр гардаг байсан бэ?

-Өмнө нь 10 жилийн давтамжтай байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж баавгай суурин газарт үзэгдэж байсан.

-Ямар тохиолдолд хот суурин газарт баавгай орж ирдэг юм бол?

-Хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд самар, жимс бага ургасан. Мөн хүний хүчин зүйл их нөлөөлж байна. Уул уурхай, дэд бүтэц, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил байршил дагасан нутагт нь их өрнөж байна. Малчид хүртэл баавгай идэш тэжээлээ олж иддэг нутаг руу нь буух болсон. Ялангуяа Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад энэ байдал ихээхэн ажиглагддаг. Түүнчлэн аялал зугаалга ихсэж, хүмүүс хаа сайгүй зугаалж байгаа нь мөн нөлөөлдөг. Самар, жимс байхгүй болсон үед том баавгай догшин ширүүн ааштай болдог. Улмаар гурваас дээш настай баавгайд идэш тэжээл өгөхгүй булаацалддаг. Ийм тохиолдолд арга буюу тал газар руу буудаг.

-Баавгай орон гэр лүү халдаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Намар мах иддэггүй юм бол яагаад ингэж хүн рүү дайрсан юм бол?

-Баавгай идэш тэжээлийн дутагдлаас болж ямар ч мод байхгүй, цагаан газар руу бууж ирж байгаа юм. Харин ч догшроогүй, идэх зүйл хайгаад явж байгаа нь тэр. Ой дотор бор гөрөөс, туулай, чандага зэрэг амьтан багассан учраас мах хайж байна гэсэн үг. Айлын хотноос мал барьж идсэн нь үүнтэй холбоотой.

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ

Идэш тэжээлгүй болгосон учраас баавгай хүн барьж байна
Бусад мэдээ ▼

1
02-19
Гадаад томилгооны наймааг ил болгох уу

2
02-19
Гурван өнгийн оймс

3
02-19
Майкл Блүүмбэрг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх бизнесээ зарна

4
02-19
БНСУ-ын Ерөнхийлөгч асанд 17 жил хорих ял оноожээ

5
02-19
Ёс зүйг хэмжүүр гэвэл энэ парламентаас дахин дэвших хүн олдохгүй нь

6
02-19
Казахстанаас зугтсан Айсултан Назарбаев гэгч хэн бэ?

7
02-19
Энэ өдөр түүхэнд: Дэлхийн халим хамгаалах өдөр

8
02-19
Ё.Баатарбилэг: Теле хичээлийг гуравдугаар сарын 2 хүртэл гаргана

9
02-19
"Мэдрэмж" академийн төгсөгчид өөрийн гэсэн брэндээ үүсгээд ажилтай, орлоготой амьдарч байна

10
02-19
Хамгийн царай муутай үндэстнийг нэрлэв

11
02-19
Өмнөд Солонгост нэг сүмийн цуглаанд оролцдог 10 хүнээс коронавирусийн халдвар зэрэг илэрчээ

12
02-19
Коронавирусээс сэргийлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

13
02-19
Үйлдвэрлэлийн түүхий эдийг БНХАУ-аас өөр улсаас импортлох боломжийг судлахыг хүслээ

14
02-19
Коронавирус ба Монголын эдийн засаг

15
02-19
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татлаа

16
02-19
Дээд шүүх, Цагдаагийн том дарга нарын хүүхдүүдийн холбогдсон гэмт хэрэг!

17
02-19
"Гудамж талбайд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэнийг 50,000 төгрөгөөр торгоно"

18
02-19
1981 онд хэвлэгдсэн энэ номонд 2020 онд коронавирусын дэгдэлт бий болохыг урьдчилан таамаглаж бичжээ

19
02-19
Чавганц нарын хэрүүл ба улстөрчдийн боловсрол

20
02-19
Б.Баттөмөр: Удаа дараа хөөцөлдсөний үр дүнд нааштайгаар шийдвэрлэж чадлаа

21
02-19
Гишүүн асан Г.Уянга “попрох” гээд онигоо болов

22
02-19
Талийгаач гурван охины аав, ээж хандивын мөнгөөрөө эмнэлгүүдэд аппарат авч өгчээ

23
02-19
“Монголын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнг Варшав хотноо гаргана

24
02-19
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга эмэгтэй зуурдаар нас баржээ

25
02-19
Крымд халдлага үйлдэх гэж байсан өсвөр насны хүүхдүүдийг баривчилжээ

26
02-19
Х.Тэмүүжин: Шорон сэлгэж хүнийг эрүүдэн шүүдэг системийг таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй

27
02-19
АНУ-ын Сангийн яам “Путины мөнгийг угаадаг” хэмээн Дерипаскаг буруутгав

28
02-19
Шуурхай: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

29
02-19
АНУ-руу зугтсан С.Төмөрбат шүүгчийг тавдугаар сард авч ирнэ

30
02-19
Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, Короновирусээс сэргийлэх уриалга гаргалаа

31
02-19
“Ойгон нуур"-т хорогдсон 143 үхрийн сэг зэмийг гаргаж дуусжээ

32
02-19
Архангай аймаг иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

33
02-19
Гадаад томилгооны наймааг ил болгох уу

34
02-19
Сонгууль 2020: АН-аас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүд…

35
02-19
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1921 болжээ

36
02-19
Дэлхийн хамгийн баян хүн $10 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд хандивлана

37
02-19
Ерөнхий сайд аа, “Ханиад”-ыг анхаарна уу

38
02-19
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

39
02-19
Монгол Улс ниргэсэн хойно нь хашгирах уу?

40
02-19
Гүнтийн даваанд хяналтын цэг байгуулагдлаа

41
02-19
Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй

42
02-19
М.Энхболдыг МАН-аас "хөөх" эр зориг У.Хүрэлсүхэд байна уу?

43
02-19
Мах зарахдаа ч маскаа зүүе

44
02-19
Месси, Хэмилтон нар оны шилдэг тамирчнаар тодорчээ

45
02-19
Загдаад “заамдуулсан” цагдаатай Монголын төр хөөрхий

46
02-19
Цагаан сарыг ганц удаа өнжихөд алдах юмгүй

47
02-19
Айсуй сонгуулийн чимээ: Говь-Алтай

48
02-19
Ардчилагчдын баяр байв уу, авлигачдын баяр байв уу

49
02-18
"Бүтээлч үйлс" ХК 5000 ширхэг Амны хаалт үйлдвэрлэн дүүрэгт хүлээлгэж өглөө

50
02-18
Дарханы МАН-ынхан далдуур дайтаж байна

51
02-18
М.Оюунчимэг: Байгалийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах чинь өөрөө ардчилал байхгүй юу

52
02-18
Д.Цогтбаатар: БНХАУ-аас дахин 336 монгол иргэнийг эх оронд нь авчирна

53
02-18
Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар “мөнгө угаах” гэмт хэргээр шалгагдаж байна

54
02-18
Хоёр өөр хандлага

55
02-18
ӨМНӨГОВЬ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд Тавантолгой компани дэмжлэг үзүүлэв

56
02-18
Шуурхай: Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ

57
02-18
Танилц: Хадгаламждаа 14 тэрбум төгрөгтэй Монгол банкны хэлтсийн дарга Ц.Алдармаагийн ХОМ...

58
02-18
Хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ

59
02-18
Малын зүй бус хорогдол өсчээ

60
02-18
Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой

61
02-18
Гурван өнгийн оймс

62
02-18
БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөрийгөө шагнаж, мөнгөн урамшуулал олгожээ

63
02-18
"2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүх хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдүүлж дууссан байх ёстой"

64
02-18
Өмнөд Солонгос улсад Монгол Улсын 48,185 иргэн амьдарч байгааг мэдээллээ

65
02-18
Тавантолгойн цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барих ТЭЗҮ бэлэн болжээ

66
02-18
Шалган нэвтрүүлэх товчоодод тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ

67
02-18
Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртэв

68
02-18
Ихэс дээдэс нь толхилцож, "интерполдуулсан АН"

69
02-18
“Sharp” Японы анхны “5G” гар утсыг танилцуулжээ

70
02-18
Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?

71
02-18
ЕХ нийгмийн сүлжээнүүдийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй

72
02-18
Коронавирусын сэжигтэй тохиолдол 15 аймагт бүртгэгдэв

73
02-17
Байнгын ажиллагаатай хяналтын цэгийг нийслэлийн хойд бүсэд байгууллаа

74
02-17
Одонгийн хүүхдээ өлгийдэн авахаар хүлээж суугаа Отгоогийн "өөрчлөлт"

75
02-17
Вакцинжуулалтын эсрэг байх 50 шалтгаан

76
02-17
“The Irish Times”: “The Hu” хамтлагтай хийсэн ярилцлага

77
02-17
Ван И: Дэлхий ертөнц бол олон үнэт зүйлийн нийлбэр юм

78
02-17
Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

79
02-17
Д.Сумъяабазар сайд аа, Хөрөнгийн биржид хувьцаа гаргах нь зөв...

80
02-17
Эрээн хотод түүхий загас авч идсэн иргэнийг хилээр нэвтэрч орж ирмэгц нь тусгаарлажээ

81
02-17
Нэг л хүн хөрөнгө, орлогоо мэдүүлсэнгүй

82
02-17
Бурхан ба үрэл

83
02-17
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна

84
02-17
Амны хаалтны үнийг нэмсэн “Монос” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэжээ

85
02-17
The Pussycat Dolls хамтлагийнхны эргэн ирэлт

86
02-17
“Аsia.nikkei”: XIX аяллын гол маршрут Монгол

87
02-17
Чингэлтэйчүүд бусад дүүргүүдийг МАНЛАЙЛЖ, ҮЛГЭРЛЭЖ байна

88
02-17
Эрс шинэчлэлийн бодлого эрс шинэчилж чадав уу

89
02-17
1072 хувьцааны дансаа нээлгээгүй иргэдэд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ

90
02-17
АНУ-ын тэнгисийн цэргийн шилдгүүд монгол цэргүүдийн чадварыг гайхан биширчээ

91
02-17
Биологичид арьсны нянгаар хүний насыг тооцоолж суржээ

92
02-17
Хөдөлмөрийн тухай хуулиас цалин хасах сахилгын шийтгэлийг хасжээ

93
02-17
Газрын тосны ханш 47 ам.доллар болж буурч магадгүй

94
02-17
Хамба лам Д.Чойжамц гуайн мэдэгдлийн эргэн тойронд

95
02-17
Хөх хотын түүх: Тонис-херацлейон

96
02-17
Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол Ж.Эрдэнэбат нар өөрийн болгосон түүх!

97
02-17
"Явуургүй шунал"

98
02-17
НД-ын шимтгэлээ нөхөн төлөөрэй

99
02-17
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл үзүүлнэ үү, Ерөнхийлөгч өө

100
02-17
"Токио-2020"-ийг зорих эрх авсан тамирчин болон спортын төрөл