 |
|
 |
|
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна |
|
|
 |
|
 |
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна
2019-10-14“Татвар”-аар хураасан мөнгөний тал нь хаачив Монголын мянга, мянган жолоочид нэг зүйл ойлгомжгүй байна.  Албан журмын даатгалын тухай хуулиар жолооч бүр даатгалд хамрагдаж ангиллаас хамаарч их, бага хэмжээгээр хураамж төлдөг. Нэг ёсны албадан татвар гэсэн үг. Гэтэл тухайн мөнгөний нэг хэсэг нь нөхөн төлбөр болж, үлдэгдэл мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байдалтай олон жилийг үдлээ. Баримт дурдъя. Зөвхөн энэ оны есөн сарын байдлаар гэхэд даатгалын компаниуд Монгол Улсад жолоо барих эрхтэй 541.6 мянган жолоочоос албан журмаар 29 тэрбум төгрөг хураажээ. Үүнээс зам тээврийн ослын хохирогчийн нөхөн төлбөрт 8.7 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм.
Нөхөн төлбөрт олгосон мөнгө нийт орлогын 30 хувь гэсэн үг л дээ. Гэтэл үлдсэн 70 хувийн орлого хаашаа орсон бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүнийг тодруулахаар албан журмын даатгалын хураамжид төлсөн мөнгөний мөрөөр мөшгөж үзвэл хачирхалтай бөгөөд харамсалтай дүр зураг ажиглагдлаа.
Улсын хэмжээнд 15 компанийн 246 салбар, 12 төлөөлөгчийн газар, мөн зуучлалын 30 гаруй компаниар дамжуулан дээрх мөнгийг цуглуулж байна. Аймаг бүрт салбараа нээж, орон даяар мөнгө хураах үйл ажиллагаа явуулдаг. Зуучлагч компаниудад төвлөрүүлсэн нийт орлогын арав хүрэхгүй хувийг өгдөг байна. Энэ хөрөнгөөс хуримтлал, аюулгүй нөөц сан үүсгэх ёстой. Энэ нөөц сан хаана төвлөрч хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй байна. Жолоочийн даатгалын санд компаниуд орлогынхоо дөнгөж 1.6 хувийг төвлөрүүлж түүнийг даатгагчдын өөрийнх нь үйл ажиллагааг хөнгөвчлөхөд зориулдаг юм байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш даатгалын компаниуд 160.8 тэрбум төгрөг албан журмын даатгал нэрийн дор хурааж авчээ. Үүнээс хохирогчийн нөхөн төлбөрт, зуучлагч компанийн хөлсөнд 95.6 тэрбумыг олгож, үлдсэн 65.2 тэрбум нь даатгалын компанийн мэдэлд үлдсэн байна. Хэдийгээр даатгалын компани ашгийн төлөө байгууллага ч гэлээ хуулиар тэдэнд ийм үлэмж хэмжээний орлогыг албадан төвлөрүүлдэг гэхээр дэндүү шударга бус санагдана.
Энэ онд даатгалын 15 компани 396.4 мянган хувь хүн, 128.3 мянган хуулийн этгээд, 4.2 мянган дамжин өнгөрөх этгээдтэй даатгалын гэрээ байгуулсан аж. Ангиллаар нь авч үзвэл 457 мянган гэрээг В ангиллын үнэмлэхтэй жолоочтой гэрээ байгуулжээ. Тэднээс 21.8 тэрбум төгрөг буюу нийт орлогын 65 хувийг төвлөрүүлсэн байна. Энэ тооноос үзвэл орлогынхоо дийлэнхийг иргэдийн төлсөн хураамжаар бүрдүүлдэг болж таарч байна. Тэгэхээр иргэдээс хураасан мөнгөний тал нь даатгалын компаниудын ашиг болжээ. Энэ талаар даатгалын үйлчилгээ эрхлэгч зарим компаниас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Ашиг орлогынхоо талаар мэдээлэл өгөх эсэх нь тухайн компанийн эрх боловч төрийн хуулиар түрий барьж иргэдээс албадан гаргуулж байгаа даатгалын мөнгө юунд, хэрхэн зарцуулагддагийг ил тод байршуулаагүй нь хардахад хамгийн ойр үндэслэл юм.
Хуулиар “бэлэглэсэн” боломжийг хуйвалдан хөлждөг юм биш биз
2011 онд УИХ-аас Жолоочийн даатгалын тухай хуулийг батлан, жолоочоос авах суурь хураамжийн өсгөх, бууруулах болон даатгалын гэрээний стандарт, мэдүүлэг, гэрээний маягтыг журмаар батлах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) өгсөн. Хуулийн дагуу албан журмын даатгалын суурь хураамжийг ангилал бүрээр тогтоосон. Тухайлбал, иргэн, хуулийн этгээдийн олноороо байгуулдаг В ангиллын тээврийн хэрэгслийн гэрээний суурь хураамжийг 33 мянган төгрөг гэж тогтоожээ. Мөн хуулийн дагуу осол, зөрчил гаргаагүй, нөхөн төлбөр аваагүй “томоотой” жолооч нарын дараагийн жилийн суурь хураамжийг бууруулах, урамшуулах бодлого энд л тодорхойлогдох ёстой байжээ. Гэвч СЗХ-ноос хуульд заасны дагуу шинэ журам батлан жолоочоос авах хураамжийг есөн итгэлцүүрээр суурь хураамж дээр нэмж мөнгө хураах болов. Эл итгэлцүүрийг үндэслэн даатгалын компаниуд хэдэн төгрөгийн орлого нэмж төвлөрүүлж байгааг Албан журмын даатгагчдын холбооны (АЖДХ) жил бүр гаргадаг статистик тайлангаас тодорхой харагдана. АЖДХ-ны 2017 оны тайланд тээврийн хэрэгслийн газар зүйн байршлаас хамаарч Орхон, Дархан-Уул аймгийн 34.4 мянган жолоочоос 144.3 сая төгрөгийг нэмэгдэл байдлаар хураажээ. Түүнчлэн дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг нэмснээр энэ төрлийн орлого өмнөхөөс 3.5 дахин нэмэгдсэн байна. Мөн 2017 онд зөвхөн хуулийн этгээдтэй хийсэн даатгалын гэрээнээс даатгалын компаниуд хоёр тэрбум төгрөг нэмж олсон аж. Энэ дүн жил бүр үргэлжилсэн нь тодорхой. Хуйвалдаж байна гэх хардлагын гол сэжүүр үүнд байгаа. СЗХ-нд журам батлах эрхийг өгсөн болохоос иргэдээс нэмж мөнгө татах эрхийг өгөөгүй байлтай. Даатгалын компаниудын “шахалт”-аар дээрх итгэлцүүр тооцох журамд өөрчлөлт оруулж Эрдэнэт, Дарханы жолооч нарыг хотын статусаар жолоо барьж буйгаар нь далимдуулан төлбөрийг нь өсгөсөн гэж үзэх үндэслэл байна. Мөн Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэн мөнгө олох аргыг сэдэж илүү орлого төвлөрүүлэхээр ярилцсан нь тодорхой юм биш үү.
Албадан төвлөрүүлсэн мөнгөний ашиг хаана, хэнд очдогийг мэдмээр байна
Жолооч нар жил бүр зөрчил гаргасан эсэхээс үл хамаараад суурь хураамжийг нэмэгдүүлж татвар маягаар төлж байна. Гэвч тэр “татвар” нь хаашаа орж хэнд зориулагдаад байгааг хянах боломжгүй байгаа юм. Даатгалын компаниуд СЗХ-нд жил бүр тайлангаа хүргүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлэх ёстой ч хуулийн заалт хэрэгждэггүй аж.
Өөрөөр хэлбэл албан журмын даатгалаар төвлөрүүлсэн орлогын хэдэн хувь нь компанийн ашиг болдгийг иргэд, жолооч нараас нууцалж байна. Албан журмын даатгалын орлогын хуваарилалт, зарцуулалтыг хэрхэн хянадаг талаар СЗХ-ны Даатгалын газрын даргаас асуухад “дотоод хяналтын хэлтэс хариуцдаг” гэхээс өөр тоймтой, тодорхой хариу өгсөнгүй.
Эндээс л хуулийн нэрийг барьж хуйвалдаад байгаа юм биш биз гэсэн хардлага лавтай төрж буй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 26.1-д “Санхүүгийн зохицуулах хороо нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын үйл ажиллагааны нэгдсэн уялдааг хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэж тодорхой заасан байна. Гэвч хариуцсан байгууллага нь иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлэл өгч чадахгүй “барьцаанд” орсон мэт сууж байна. Монголын төр ийм ч болчих гэж.
Даатгалын компаниудад өнгөрсөн хугацаанд зөвхөн даатгалын энэ бүтээгдэхүүнээр 65,2 тэрбум төгрөг төвлөрүүлснийг даатгал хариуцсан дарга нь мэдэхгүй биш, иргэдээс харин нуухыг оролдож байгаа нь хачин юм.
Төсвийн мөнгийг хэдхэн компанийг хөлжүүлэхэд зориулж байгаа биш үү
Жолоочийн даатгалын тухай хуулиар авто машин эзэмшиж буй хуулийн этгээдээс суурь хураамж авах заалт бий. Хуулийн этгээд гэдэгт хувь, “хувьсгал”-ын бүх компани, байгууллагын нэр дээрх автомашин хамаарна. Төсөвт байгууллагын хувьд байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгслээс бусад бүх автомашиндаа, тээврийн хэрэгсэл албан журмын даатгал төлж байгаа. Нөгөө муу хэлдэг нийтийн тээврийн хэдэн автобус, түүний жолооч ч үүнд хамаатай. Мөн аймаг, сум, бүр багийн удирдлагын нэр дээрх автомашин ч суурь хураамжийг нэмэгдүүлсэн дүнгээр төлж байна. Үүнийг тооцвол хэдэн тэрбумаар тоологдох мөнгөн дүн гарч ирнэ. Татвар төлөгчдийн мөнгийг дахин нэг татвар төлөхөд зарцуулж, цаашлаад даатгалын компаниудын ашиг болгоод байгааг юу гэж ойлговол зохих вэ. Ядаж төсөвт байгууллагынхны зөрчилгүй жолооч, осолд өртөөгүй автомашины суурь хураамжийг бууруулаад өгчихвөл улсын хөгжилд нэмэр болох төдийгүй ард иргэдийн амьжиргаанд нэмэр болох биш үү.
Эцэст нь дүгнэхэд хуулийг буруугаар хэрэглэж байгаа төрийн байгууллага, иргэдээс хуулиар далайлгаж албан хүчээр цуглуулсан мөнгөнийхөө зарцуулалтыг ил тодоор тайлагнадаггүй даатгалын компани хоёрын тодорхой бус харилцааг таслан зогсоох цаг нь болжээ. Нуугдсан мөнгөний цаана заавал нэг “но” байдгийн жишээ энэ ч юм билүү
ЗГМ: тодруулга
Ц.Мөнх-Оргил: Хуулийн зорилго даатгалын компанийг хөлжүүлэх биш жолоочийн хариуцлагыг нэмэх явдал юм УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бүрэн эрхийнхээ хүрээнд албан журмын даатгалын талаар төрөөс хяналт тавих үүрэгтэй СЗХ-нд асуулга тавихаар болжээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Ц.Мөнх-Оргил гишүүн энэ хуулийг санаачилж оруулж батлуулсан хүний нэг юм. -Та Жолоочийн даатгалын тухай хуулийн талаар СЗХ-нд асуулга тавьж байгаа гэлээ. Ямар агуулгатай асуулга тавьж байгаа вэ? -Гурван асуудлаар асуулга тавьж байгаа. Жолоочийн даатгалын тухай хууль баталсан зорилго бол юуны түрүүнд бүх жолоочийг албан журмын даатгалд хамруулах, хариуцлагажуулахад чиглэсэн. Хариуцлагатай болгох үндсэн хөшүүрэг нь зөрчил гаргаагүй жолоочийн албан журмын даатгалын хураамжийг жил бүр бууруулах замаар урамшуулах байсан. Ингэснээр замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, жолоочийг хариуцлагажуулах зорилго тавьсан. Гэтэл харамсалтай нь УИХ-аас удаа дараа сануулж хэлсээр байтал, энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой СЗХ ажлаа хийхгүй өдий хүрлээ. Юуны түрүүнд үүнийг тодруулахаар би СЗХ-нд асуулга тавьж байгаа. -Зөрчилгүй жолоочийн төлөх хураамж буурах биш нэмэгдсэн. Үүнийг та асуулгаараа тодруулах нь гэж ойлголоо? -Тийм. Хураамжийн хэмжээ буураагүйгээр барахгүй СЗХ албан журмын даатгалын хураамж тооцох итгэлцүүрийн журамдаа хоёр ч удаа өөрчлөлт оруулж, Эрдэнэт, Дархан хотыг газар зүйн байршлаар нь ялгаварлан нэмсэн. Мөн дамжин өнгөрөх боомтуудаар гарч, орж байгаа жолооч нарын хураамжийг нэмэгдүүлсэн. Үүнийг бас асууж байгаа. Иргэнд очих ёстой санхүүгийн давуу тал өгөөж хөшүүрэг нь даатгалын компанид очоод байна. Үүнийг бас асууна. Хоёрдугаарт, Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэнээс хойш хамрагдалт 70 хувьд хүрэхгүй байгаа. Хуулийн дагуу 100 хувь хамрагдах ёстой. Үүнийг яагаад хийхгүй байна вэ гэж асууж байгаа. Жолооч нарыг бүрэн хамруулах ажлаа хийгээгүй байж СЗХ албан журмын даатгалын үйлчилгээ, зуучлах зөвшөөрлийг маш олон компанид өгсөн. Даатгалын компаниудад хангалттай орлого төвлөрсөн байхад даатгуулагчаас төлөх хураамжийг нэмсээр байгаа шалтгааныг тодорхой болгох нь зүйтэй байх. -Гурав дахь нь ямар агуулгатай асуулга вэ? -УИХ-аас 2017 онд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлахдаа Жолоочийн даатгалын тухай хуульд нарийвчлан зохицуулалт хийе гэж тогтсон. Иргэд, хураамж төлөгчдөд үр ашигтай байдлаар хуулийг өөрчилье гэсэн. Гэтэл өнөө болтол СЗХ хуулийг өөрчлөх санаачилга гаргахгүй, хуулийн төсөл оруулж ирэхгүй байгаа. Үүнийг бас асуулгаар хөндөж байна.
М.Өлзийбат:Албан журмын даатгалын мөнгийг даатгалын компаниудаас асуу
СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбатаас Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.
-Албан журмын даатгалын хураамжийн орлогоор даатгалын компаниуд зардлаа хангалттай нөхсөн байхад даатгуулагчийн төлөх хураамжийг яагаад нэмсэн юм бэ? -Даатгалтай холбоотой хуулиудаас хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хууль нь Жолоочийн даатгалын тухай хууль юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш болохгүй зүйлүүд ч гарч ирсэн. Тиймээс дунд нь засаж залруулсан зүйл бий. 2018 онд Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж журамд өөрчлөлт оруулсан болохоос суурь хураамжийг нэмээгүй. Зөрчил осол гаргаагүй даатгуулагчийн суурь хураамж буурч байгаа. -Энэ оны эхний есөн сарын байдлаар даатгалын компаниуд 29 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олж нөхөн төлбөрт 8.7 тэрбумыг зарцуулж үлдсэн 20 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй байна. Хураамжаар цугласан мөнгөний хэдэн хувь нь компанийн ашиг болдог юм бэ? - Хураамжийн орлогоос, ослын хохирогчид нөхөн төлбөр олгоод үлдсэн орлогыг компанийн цэвэр ашиг гэж ойлгож болохгүй. Тэдний үйл ажиллагааны болон нөөц сан бүрдүүлэх зэрэг зардал бас хасагдана. Даатгалын компанийн ашигт ажиллагаа 20 тэрбумаас хамаагүй бага байгаа. Даатгалын компани хэдэн хувийн ашиг олж байгааг өөрсдөөс нь асуу. Орлогынхоо хэдэн хувийг юунд зарцуулдгийг асуухад тодорхой хэлнэ. -Даатгалын компаниуд мэдээллээ ил тод болгохгүй байна. Тиймээс та иргэд, жолооч нарын, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахаар төрийг төлөөлж байгаагийн хувьд ил тод тоо хэлж өгнө үү? - Тэр тоо баримт бий. Гэхдээ ил тод хэлэх шаардлагагүй. Бид дотоодын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор мэдээлэл гаргадаг. Олон нийтэд мэдээлэх тоо баримт надад алга. -Танай хороо холбогдох журамд өөрчлөлт оруулаад орлого, зарлагыг нь ил тод, шилэн болгож болдоггүй юм уу? -Заримыг нь шилэн болгоод л байгаа шүү дээ. |
| Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|