BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ирэх жил сонгууль хийх үү, МАН дарга аа?

Манайд ажиллаж байгаад буцсан гадаадын ЭСЯ-ны нэг нөхрөөс манай нэг хүн асуусан байна. Монгол Улсын ирээдүйг та ямраар төсөөлж байна аа? гэж. Гэтэл тэр хүн “Их л хэцүү төсөөлөгдөж байна даа” гэсэн байна. Яагаад вэ, гэж үү? Яагаад гэвэл танай орны улс төрийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй болсоон гэсэн байна. Урьд нь бас таамаглаж болохоор байж л дээ. Хаа хүртэл унах хийгээд хэдийнээс хэрхэн сэргэж чадахаар байна вэ гэдгийг. Харин сүүлийн гурван жилийн туршид Монголын улс төрд өрнөсөн үйл явцууд Монгол Улсын ирээдүйг зураглан харах боломжгүй 


болгосон байна. Тухайлбал, дээрх этгээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг томилогдсоны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр ороод “Танай Засгийн газартай бид ийм ийм хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, одоо энэ шатандаа явна аа. Цаашид бас ийм тийм ажил хийхээр төлөвлөөд байгаа” гэсэн байгаа юм. Гэтэл манай хүн “Өмнөх Засгийн газартай байгуулсан гэрээ манай Засгийн газарт хамаагүй” гээд хөөж гаргасан байна. Их л сэтгэл дундуур буцсан байх. Бас л овоо зүрх зориг шүү. Цаадах нь манайд Засгийн газрынхаа шугамаар нэлээдгүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихсэн, олон жилийн харилцаатай донор орнуудын нэгийг төлөөлж суугаа хүн шүү дээ.

Харин Л.Оюун-Эрдэнэ бол эрх барьж байгаа намыг төлөөлж Засгийн газарт багтсан хүн. Түүнээс биш У.Хүрэлсүхийн ч юм уу, эсвэл өөрөө өөрийнхөө төлөөлөгч биш. Нэг нам дотор байгаа нөхдүүд ингэж бие биенийхээ бодлогыг үгүйсгэж, өмнө хийсэн ажлаа нурааж, унагаж байгаа юм чинь сонгуулийн дараа Засгийн эрх өөр намд шилжвэл бие биенээ буудах нь ээ.

2016 оны сонгуулийн дараа МАН засгийн эрх аваад АН-ын өмнөх дөрвөн жилд хийсэн бүх шилжилт, шинэчлэлтийг буцааж хуучин байранд нь эргүүлж тавьсан. Хуулийн шинэчлэлтийг ухраасан, арай гэж хөл дээрээ тэнцэж эхэлж байсан ЖДҮ-үүдийн зээлийг тоносон, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бүтээн байгуулалтын бүх ажлыг царцааж, зогсоосон. Сонгуулийн жил эхлэнгүүт эргээд бүгдийг нь сэргээх тухай ярьж байна. Ирэх оны төсвийг 2 их наяд илүү төгрөгийн алдагдалтай /2016-2019 оны төсвийн алдагдал нийт дүнгээрээ 11 их наядаас давсан/ оруулж ирсэн нь ирэх сонгуулийнхаа мөнгийг шингээсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Зөвхөн 2016 оны сонгуулийн дараа Засгийн эрх аваад төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг 4 их наяд 180 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг юм байна. Энэ хэмжээний мөнгийг бид ирээдүйн орлогоосоо зээлдэж хэрэглэсэн гэсэн үг. Үүнээс илүүгээр яаж хорлох билээ.

Эдийн засгаа ингэж дампууруулахаас гадна улс төр нь түүнээс ч илүү дампуу болж байна. Парламентад суугаа 75 гишүүнийх нь /Хэнтийд нөхөн сонгууль зарлаад 15 сар болж байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага эрх баригч намын зараалаар нөхөн сонгуулийг зогсоосон гэгдэж байгаа/ 40 нь ЖДҮ гэмт хэрэгтэй. Хуулийн байгууллага энэ хэргийг жил шахам шалгаад дуусгаж чадаагүй. Сүүлийн 10 гаруй жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэйгээ нийлж байгаад бантан болгочихлоо.

Арай гэж төлөвшиж эхэлж байсан шүүхийнхээ тогтолцоог нураагаад Засгийн газрын байгууллагуудыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргачихлаа. Уул уурхайн томоохон ордуудаа шүүхийн шийдвэргүйгээр төрийн мэдэлд хураагаад авчихсан. Хүний эрх болоод өмчийн эрх гэдэг зүйл хөлийн уланд гишгэгдэж, Үндсэн хуулийн үзэл санаа хумхын тоос болчихлоо. /У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр одоо орон гэрийг чинь талаад ачаад явлаа ч "байг" гэж хэлэх хүнгүй болсон/ Сүүлийн 27 жилд төрийн оролцоотой эргэлтэд оруулсан ганц том төсөл болох Оюутолгойгоо ад үзсээр байгаад хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод авлаа. Одоо тэрнийх нь хувьцаа чихрийн цаасны үнэгүй болж, худалдаж авах хүнгүй болсон байхад ямар амаараа “гадаадын хөрөнгө оруулалт” ярих билээ.

Гэх мэтчилэн гадаад талдаа ч, дотооддоо ч нэр хүндээ нэг мөсөн барсан У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр 2020-2024 оны “үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө” хэлэлцсэн нь жинхэнээсээ элэг доог болов. /эсвэл биднээр элэг доог хийж байгаа байх/ Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд, Чойбалсан, Эрдэнэтэд, Тавантолгойд, өөр бас 10 аймгийн төвд дулааны станц барихаас өгсүүлээд монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэх амлалт хүртэл явж байна. Арай л эрт “цоорч” байна бус уу, сонгууль болоход дахиад есөн сар дутуу байна, Ерөнхий сайд аа!   

Хэрвээ Монгол Улсын ирэх дөрвөн жилийн амьдралыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар шийднэ гэж байгаа бол, иймэрхүү маягтайгаар дахиад дөрвөн жил засаглана гэвэл энэ улсад хүн байтугай нохой ч үлдэхээ болих нь байна. Түүнийхээ оронд үлдсэн есөн сард юу хийж, ямар үр дүнтэйгээр дараачийн Засгийн газартаа хүлээлгэж өгөх вэ? гэдгээ яривал арай илүү бодитой бөгөөд шударга зүйл болно. Эсвэл ирэх зургадугаар сард болох ээлжит бус сонгуулиа ч гэсэн болиод Засгийн газрынхаа бүрэн эрхийг дахиад дөрвөн жилээр сунгачих юм уу?

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Ирэх жил сонгууль хийх үү, МАН дарга аа?
Бусад мэдээ ▼

1
11-18
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барина

2
11-18
Ө.Энхтүвшин эхнэрийнхээ хууль бус үйлдлүүдийг хаацайлан иргэдийг дарамталдаг болжээ

3
11-18
АНУ Ираны жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ

4
11-18
Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүйд ял оноожээ

5
11-18
Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

6
11-18
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

7
11-18
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

8
11-18
АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

9
11-18
С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

10
11-18
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

11
11-18
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

12
11-18
Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

13
11-18
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

14
11-18
Хонконгийн жагсаал эрчимжлээ

15
11-18
Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

16
11-18
Вьетнамд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зургаан Монгол иргэний зургийг нийтэлжээ

17
11-18
Анагаах эм аюултай хор болох цаг дор

18
11-18
Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

19
11-18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

20
11-18
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийг нэрлэжээ

21
11-18
Монголын нисэх хүчин 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авлаа

22
11-18
"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ

23
11-18
Д.Одбаяр дарга аа, ичиж амьдар

24
11-18
ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

25
11-18
Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

26
11-18
Холион бантан

27
11-18
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

28
11-18
МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ

29
11-18
Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан

30
11-18
Улс төрчдийн шоу: Мөнгөний эрэлд

31
11-15
Олон тооны судар улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

32
11-15
Хар тамхины хэргээр баривчлагдсан дипломат ажилтнууд үнэтэй байранд амьдарч байжээ

33
11-15
Герман улс бүсгүйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцох гэж байна

34
11-15
"Худалч гишүүн"

35
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголыг 10 жил "эрхшээх" боломж олгов уу

36
11-15
Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

37
11-15
​Ойрх Дорнод дахь хүйтэн дайны хураангуй

38
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

39
11-15
Тагнуулын ерөнхий газраас юуны тухай мэдээллэв

40
11-15
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

41
11-15
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

42
11-15
Хорин дөрвөн компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өг…!

43
11-15
ТҮҮХЭН ШИЙДВЭР: МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

44
11-15
Хотын захирагч С.Амарсайхан ''Нэг хот-Нэг стандарт'' зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв

45
11-15
Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжинэ

46
11-15
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

47
11-15
Форекс дээр үнэт цаасны арилжаа хийх

48
11-15
Үр хөндөлт хийж амьгүй болсон ургыг хогийн цэг дээр хаядаг байсан хоёр эмчид Эрүү үүсгэжээ

49
11-15
АТГ-ын нэрийг барьсан этгээдийг шалгаж байна

50
11-15
Одессын алдарт "гарз нохой" гэгч Давид Курляндын амьдралаас

51
11-15
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

52
11-15
Хиймэл оюун ухаанд түшиглэж үйлдвэр нээнэ

53
11-15
Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

54
11-15
Үндсэн хуулийн ямар заалтуудыг яаж өөрчлөв?

55
11-15
"Аялгуут намар" тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлана

56
11-15
Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

57
11-15
Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ яагаад хоригдсон бэ?

58
11-15
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

59
11-15
”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны " МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13" зохион байгуулагдана

60
11-15
БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

61
11-15
Б.Энх-Амгалан сайдын өөрийнх нь “Мишээл экспо” цэцэглэснийг, өрөөлийн Дарханы замын сэглэгдсэнийг хар даа!

62
11-15
Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт"-од сануулга өглөө

63
11-15
Парисын гэрээнээс гарснаар АНУ өөрөө илүү хохирно

64
11-15
Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

65
11-15
Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа

66
11-15
Ерөнхий сайдын “хаанчлал” айсуй

67
11-15
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

68
11-14
Иргэн Ц.Пүрэвдоржийн гомдлын дагуу шалгалт хийж, буруутай алба хаагчдад хариуцлага тооцов

69
11-14
Дундаж давхаргынхны “Турсагыг Хуулах” харгис бодлого

70
11-14
“ФАУСТ” жүжгийг үзэх 5 ШАЛТГААН

71
11-14
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

72
11-14
Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах 10 чухал зүйл...

73
11-14
Нэрт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд гуайн тухай дурсамж

74
11-14
Таны хүүхэд 4-5 настай юу?

75
11-14
Б.Амархүү ШИЙДЭХ ТОГТООЛТОЙГОО танилцжээ

76
11-14
27 удаагийн үйлдлээр 150 орчим бод мал хулгайлсан нь тогтоогджээ

77
11-14
Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!

78
11-14
“Хишиг арвин индустриал” компани иргэн Б.Болороогоос уучлал гуйжээ

79
11-14
Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

80
11-14
“Мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ”

81
11-14
Ой санамжаа гээсэн парламент

82
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

83
11-14
Хонконгод гурав дахь өдрөө дараалан хотын тээвэр гацаанд оржээ

84
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

85
11-14
Эдийн засгаа солонгоруулна гэсэн амлалт хаана замхарчихав аа

86
11-14
Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хэргээс мултарчихаж...

87
11-14
52 насандаа нүцгэлсэн топ Э.Одгэрэлийн "өөрчлөлт"

88
11-14
Ирэх оны төсөв, зарцуулах хөрөнгийг баталлаа

89
11-14
Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв

90
11-14
Хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй хүнс

91
11-14
УИХ-ын даргын квотоор Цэцийн гишүүн болсон Д.Одбаяр ажлаа өгнө

92
11-14
Тэд “гэрчлэв”, шүүх нотлов, тарах үлдэв

93
11-14
Зүг чигээ алдсан түмэн

94
11-14
ЯТТ-ийн удирдлагуудыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж байна

95
11-14
А.Өнөржаргал: Дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь миний бахархал

96
11-14
Akipress: 10-т байсан Улаанбаатар агаарын бохирдлоороо 64-т бичигдлээ

97
11-14
УИХ: 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулж болно

98
11-14
Монголд албан тушаалтнууд хэрэгт орооцолдохоор оноодог ялын “дээд хэмжээ” нь ажлаас чөлөөлөх

99
11-14
"Жараахай" л намнаад байх уу, Ерөнхийлөгчөө?!

100
11-13
Газраа орон сууцаар солих боломжтой 19 байршил