BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ТҮҮХЭН ШИЙДВЭР: МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

Монгол Улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа тунхагласнаас хойш зарчмын хувьд томоохон тооцогдох өөрчлөлтийг 27 


жилийн дараа баталлаа.   Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг МАН дангаараа гараа өргөн, баталгаажуулав.  Ард түмнээс асуух, сөрөг хүчин, намуудтай зөвшилцөх замыг тэд сонгосонгүй.  Гуравдугаар хэлэлцүүлгийг ердөө гурав, дөрөвхөн  цаг үргэлжлүүлж, УИХ-ын дарга  Г.Занданшатар хуулиа уншаад л гишүүд гараа  өргөчихлөө. Санал хураалтад МАН-ын 63 гишүүн оролцож, 100 хувь дэмжиж,  батлав.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг  батлах өдөр парламентын уур амьсгал тийм ч таатай байсангүй.  Өчигдөр өглөөний 10.00 цагаас эхэлсэн  чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг хэлэлцэж баталсан.  Харин 13.00 цагт эхэлсэн чуулганаар Үндсэн хуулийн төсөлд багтсан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зарчмын санал дээр гишүүд маргаантай байр, суурь илэрхийлж байв.  АН-ын зөвлөлөөс  Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэгт гурван санал хүргэсний нэг нь энэ юм.   Зөвшилцлийн ажлын хэсэг сөрөг хүчний саналыг хүлээн авч Үндсэн хууль  батлагдвал 2024 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хэрэгжих боломжтой хэмээн үзээд байсан.  Гэвч энэ асуудлаар өчигдөр  санал хураахад  МАН-ын гишүүдийн  олонхи АН-ын саналыг дэмжсэнгүй.

Эргэн сануулахад 2012-2016 оны парламент Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа холимог тогтолцоогоор явуулахаар зааж байв.   Гэсэн ч энэ асуудлыг тухайн үед Үндсэн хуулийн цэцээс  хууль зөрчсөн хэмээн үзэж, буцаасан байдаг.  АН-ын зүгээс ийнхүү эрх барьж байхдаа сонгуулийн холимог тогтолцоог зүтгүүлээд дийлээгүй бол сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хугацаандаа ч Үндсэн хуульд оруулахаар зөвшилцсөн ч санал нь мөн уналаа.  МАН саналыг нь унагасан учраас АН Үндсэн хуулийг батлах чуулганы хуралдааныг орхиж гарсан.  Тэд гар өргөж, батлах үйл явцад оролцсонгүй.  Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Тун харамсалтай байна. МАН-тай зөвшилцөж ирсэн. Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл явж ирсэн юм шүү. Харамсалтай нь бидний тавьсан санал унаснаар АН цааш хэлэлцүүлэгт оролцох боломжгүй боллоо.  Ардчилсан парламентын төлөвшлийг бүрэн хангахын тулд АН-ын гурван санал байсан шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.  Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн чуулганы хуралдааныг орхиж гарсан.  Ийнхүү МАН дангаараа  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталлаа.

Өчигдөр үдээс өмнөх хуралдаанд гишүүдийн ирц тийм ч хангалттай байгаагүй.  68 хувийн ирцтэй хэмээж байсан ч гишүүдийн олонх картаа хийгээд, хэлэлцүүлгийг явцад орж гарсаар байв.  20 орчим гишүүн сууж байгаад сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх зэргээр байр сууриа илэрхийлсэн.  Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард түмэнд хэрэгтэй байж болох байгалийн баялаг, шүүх тогтолцоотой холбоотой гээд амин чухал асуудлыг сөхөж ярьсан хүн байгаагүй.  Улстөр, нам, өөрсдийн эрх ашиг зөрчигдөж болох асуудлыг ярьж санал хураагаад л орой 18.00 цагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч хориг тавьсан байхад шинэ саналууд орж ирүүлсэн нь Үндсэн хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ журмын тухай хууль зөрчиж болохгүй. Ерөнхийлөгч орж ирээд дур зоргоороо аашилж болохгүй гэдгийг сануулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Өнгөрсөн хугацааны болох, болохгүй бүхнээ Үндсэн хууль руу хандаж яриад байгаатай санал нэгдэхгүй. Анх 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалтууд дунд чухал зүйлүүд байсан. Орон нутаг, аймаг, сумдын сонгууль, жалга довны үзэл гаргадаг асуудлыг шийдэх санал оруулж ирсэн ч босго давж чадсангүй. Аймаг, орон нутгийн асуудлыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр бүр хойш нь тавилаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зөвшилцсөн саналууд дараа нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дээр дуудагдах вий. Ард нийтийн санал асуулгаар явсан бол зүгээр байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хүчтэй ерөнхий сайдын эрх мэдлийг сайжруулах асуудлыг оруулж ирсэн. Бид өмнө нь хэлэлцүүлэг дээр оруулж ирсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Өнөөдрийн Монгол Улсын хямралтай байдал хууль гэхээс илүү хүнээсээ шалтгаалж байна гэсэн юм.

Ийнхүү МАН Үндсэн хуулийг өөрчлөн батлахтай зэрэгцэн  ЕТГ-ын дарга З.Энхболд мөн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “УИХ Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “давхар дээлгүй сайд” саналыг дэмжиж оруулахгүй бол хориг тавихаас өөр аргагүй болно” хэмээн бичжээ.  Харин парламент Ерөнхийлөгч Х.Баттулгын  энэхүү саналыг хүлээж аваагүй, баталсан. Үндсэн хуульд  Ерөнхий сайдтайгаа нийлээд Засгийн газрын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн байж болох гэсэн заалт бий.  Энэ заалт нь тэр чигээрээ батлагдаад л явчихлаа.  Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих эсэх нь цаг хугацааны  асуудал болж байна.   Түүнчлэн,  Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад хуулийн алдаа гарсан, Үндсэн хуулийг өөрчлөлтийн төсөлгүй болтлоо мухардсан хэмээн зарим хуулчид  үзэж, хэрэв энэ байдлаараа батлагдвал Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ  мэдэгдээд байна.  Энэ асуудлууд ч удахгүй яригдаад явах биз ээ.   Ямартай ч МАН эрх барьсан он жилүүддээ дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа.   УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэрээс “Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Тэгэхээр УИХ-ын даргын энэ үг биелэлээ олох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.15 №227 (6194)

ТҮҮХЭН ШИЙДВЭР: МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа
Бусад мэдээ ▼

1
12-06
Шуурхай: “Эко Алтан заамар”-т дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

2
12-06
5000 жилийн өмнө торго үйлдвэрлэж байсныг нотлов

3
12-06
Ю.Кручкин: Монголын сайд, дарга нар автобусаар явж, амьдрал мэдрэх хэрэгтэй

4
12-06
Гажуудсан ардчиллыг төлөвшүүлсэн тэрбумтангуудад баяртай гэж зоригтой хэлцгээе

5
12-06
Ким Жон Уныг дахиж шоолбол Трампын хочийг “сэргээнэ” гэж сүрдүүллээ

6
12-06
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

7
12-06
АНУ-ын эрх баригчид Оросын хакерын талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая долларын шан амлажээ

8
12-06
​Худалдааны дайныг эцэслэх гол хэлэлцээрт тохиролцоонд хүрч чадахгүй байна

9
12-06
“МАН гэр хороололд засаглаж чаддаггүй”

10
12-06
Гэрийнхээ ойролцоо явж байсан охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

11
12-06
Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэл их байна

12
12-06
Хятадуудад 60 жилээр газраа өгсөн Сэлэнгийнхэн “Атар-60” баяр тэмдэглэх нь ИЧГЭВТЭР биш гэж үү?

13
12-06
Улаан бурхан өвчний улмаас 140 мянган хүн нас баржээ

14
12-06
Мисс М.Цэвэлмаа шилдэг 10 авьяастны нэг боллоо

15
12-06
Орост хилийн зурвасыг хуурамчаар хийж, дүрвэгсэдийг залилж байсан этгээд баривчлагджээ

16
12-06
Машин жолоодоод баригдсан хүүхдүүд удаа дараа хулгай хийснийг тогтоожээ

17
12-06
Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа

18
12-06
Шүүгч бус хүнийг Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

19
12-06
Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд "талхнаасаа салаад" дууслаа

20
12-06
Гучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ

21
12-06
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцүүлгийг батлав

22
12-06
Долоо хоногийн хугацаанд зам тээврийн ослоор найман хүүхэд гэмтжээ

23
12-06
Цагаан баавгайнууд Оросын тосгонд орж иржээ

24
12-06
Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан

25
12-06
Увсын цэргүүд хилийн зөрчил илрүүлжээ

26
12-06
Улаанбаатар ба Улаан-Үд

27
12-06
"Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ

28
12-06
Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтовт шийтгэл оногдуулжээ

29
12-06
Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдлээ

30
12-06
Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

31
12-06
Тойм: Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулахаас татгалзах уу?

32
12-06
Сонгуулийн буухианы өмнөх МАН-ынханы “ХАР ТАМГА”

33
12-06
С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

34
12-06
Д.Цогтбаатар сайд аа, Монгол улсын гадаад нэр хүнд өдрөөс өдөрт унасаар байна

35
12-05
Хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг гаалийн шалгалтаар илрүүллээ

36
12-05
Олон тооны Хятад иргэдийн бичиг баримтыг “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан оруулж ирсэн гэв

37
12-05
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

38
12-05
Пабло Эскобарын дүү нугардаг дэлгэцтэй гар утас бүтээснээ зарлажээ

39
12-05
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ

40
12-05
БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүйг анхаарууллаа

41
12-05
Ж.Батзандан: Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг суллахгүй бол бүх нийтийн жагсаал, улс төрийн тэмцэл зохион байгуулна

42
12-05
Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

43
12-05
Эрмитаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

44
12-05
Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн болон оролцсон арга хэмжээнүүд

45
12-05
СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих уу

46
12-05
Түүхийн хосгүй үнэт, дурсгал борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлжээ

47
12-05
Нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах төв байгууллаа

48
12-05
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Р.Энхболд халсан ажилтандаа НАЙМАН САЯ төгрөг өгөхөөр болжээ

49
12-05
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан

50
12-05
Энэ оны эхний 10 сарын хугацаанд Хятадаас Монголд $662 саяын цахилгаан эрчим хүч нийлүүлжээ

51
12-05
“Өвлийн идэш” өгсөн Ч.Улаан сайдад талархая

52
12-05
Орчин цагийн үлгэр жишээ хотыг Умард Солонгост босгосон нь

53
12-05
Мэдэгдэл

54
12-05
Сингапурт Т.Ганбаяр, О.Пүрэв нар Индонез, БНСУ-ын тулаанчдыг ялав

55
12-05
ДЦС-2 ТӨХК-ийн захирал С.Бямбаахүүд яллах дүгнэлт үйлджээ

56
12-05
​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ

57
12-05
БНСУ-ын эмнэлэгт 60 хувийн хөнгөлөлттэй үнээр шинжилгээнд хамрагдах эрхтэй боллоо

58
12-05
ОХУ-тай уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллана

59
12-05
Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

60
12-05
ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн хоолны үйлчилгээнд юуг хориглодог вэ?

61
12-05
Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

62
12-05
Орон сууцны конторууд иргэдийн мөнгийг завшжээ

63
12-05
Афганистанд Японы нэртэй эмч халдлагад өртөж, амиа алджээ

64
12-05
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томиллоо

65
12-05
Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

66
12-05
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно

67
12-05
Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг

68
12-05
Яриад шоронд, “идээд” ордонд залардаг юм байна

69
12-04
Хонхорын замд ноцтой зам тээврийн ослууд гарчээ

70
12-04
“Глобал удирдагч” дээд сургууль ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР эм зүйн мэргэжлээр элсэлт авчээ

71
12-04
1 200 000 төгрөгний цалинтай сайжруулсан түлш савлах 500 ажлын байр зарлагдлаа

72
12-04
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?

73
12-04
Ослоос хамгаалдаг малгай бүтээжээ

74
12-04
"Guitar Night 2020" Шинэ жилийн цэнгүүнд урьж байна

75
12-04
Путин бүх ухаалаг утас, компьютер дээр Оросын аппликэйшн суулгасан байх ёстой гэсэн хууль батлав

76
12-04
Өмнөд Солонгосын бас нэг поп дуучин нас барлаа

77
12-04
Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

78
12-04
Баянзүрх дүүрэг 2019 оны шилдгүүдээ тодруулна

79
12-04
“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө

80
12-04
1993-онд Монголоос-Америк хүртэл аялсан Банхар нохойн түүх

81
12-04
Шинжааны Уйгаруудыг хамгаалах хуулийн төслийг АНУ-ын конгресс дэмжлээ

82
12-04
Улсын дээд шүүхийн шүүгчид Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлжээ

83
12-04
“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайн машин техникийг шинэчлэхээр тохиролцлоо

84
12-04
Жилд 120 сая гаруй шоо метр бохир усыг байгальд асгадаг

85
12-04
Мишээлийг олоорой

86
12-04
"Байхгүй" зүйлийг аваад ир гэсэн даалгавартай хөөрхий Компаниуд...

87
12-04
Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав

88
12-04
Реппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон

89
12-04
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ

90
12-04
Д.Медведев: Бид Монголыг найрсаг улс гэж үздэг

91
12-04
Гэр Хорооллын Хөгжлийн Нам, Монголын Ногоон Намууд эвсэл болно

92
12-04
Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ

93
12-04
Гоё шүд эмэгтэй хүний нүүрний гоо сайхан

94
12-04
Б.Жаргалсайхан: Луйварчид, тонуулчид аа зугтаад нэмэргүй...

95
12-04
Ж.Батзанданг Хан-Уул дүүргийн цагдаагийнхан эрэн сурвалжилж байна

96
12-04
Ц.Раднаа гуай Ази тивийн рекордыг эвдэж АВАРГА боллоо

97
12-04
Google-ийн үүсгэн байгуулагчид албан тушаалаа өгч, өдөр тутмын ажлаас хөндийрлөө

98
12-04
Хилийн боомт шинээр нээхийг Өмнөговьчууд эсэргүүцлээ

99
12-04
Хоосон толгойнууд ба хөндий барилгууд

100
12-04
Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавилаа