BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ

Хичээлийн шинэ жил эхлээд гурван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд эцэг, эхчүүдийн талархлыг хүлээх сайн мэдээ ч олон дуулдав. 


Иргэдийн санаа сэтгэлийг зовоох саар мэдээлэл ч бас цөөнгүй дуулдах болов. Гэхдээ чихний хажуугаар урсан өнгөрөх эдгээр мэдээлэл дундаас нийгмийн сэтгэлзүйг эмчлэхэд дорвитой ажил болох нэгэн мэдээлэлд онцгой анхаарч ажилламаар  санагдав. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзсан. Тэрээр энэ үеэр орчин цагийн хүүхдүүд хичээл сургалтын хажуугаар элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресстэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох асуудал газар авсаар байгаа учраас ЕБС-иудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгоход хамтарч ажиллаач гэсэн хүсэлтийг тавьсан. Хэдийгээр боловсролын салбарын бодлого сайдаа дагаад олонтаа хөрвөж өөрчлөгддөг ч,  өмнө нь хэн ч хүүхдийн сэтгэлзүй рүү өнгийсөн дорвитой ажил хийж байсангүй. Тиймээс боловсролын салбараар дамжуулан  хүүхдийн сэтгэлзүйг эмчлэх, улмаар нийгэмд сэтгэлзүйн боловсрол олгох энэ мэт нийгэмд хэрэгтэй чухал ажлыг нэн яаралтай эхлүүлмээр байгаа юм.  Учир нь, сүүлийн жилүүдэд архидалт тамхидалт, гэмт хэргийн гаралт нийгэмд газар авахын хэрээр хүүхэд, өсвөр насныхан сэтгэлзүйн хямралд орох, үүнээсээ болоод гэмт хэргийн хохирогч болох, амиа хорлох үзэгдэл газар авсаар байгааг хүүхдийн эрхийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид онцгойлон анхааруулсаар байна.   Нөгөөтэйгүүр, өнөөдөр Монголд амиа хорлох явдал бүх насныхан дунд гарч байна.

Хамгийн аюултай нь 10-25 насны хүүхэд, залуусын дунд амиа хорлох үзэгдэл жилээс жилд өсч байна.  Амиа хорлосон тохиолдлын хамгийн залуу нь 10 настай хүүхэд байна гэсэн мэдээлэл нийгэмд аюулын харанга дэлдээд байна. Энэ тухай  УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа хэлэхдээ “Хүүхдүүд энэ насандаа тоглоод л явж байдаг. Гэтэл 10 настай хүүхэд амиа хорлож байна. 10-12 настай хүүхэд амиа хорлосон тохиолдлыг судлаад үзэхээр, ар гэрийн амьжиргаа нь муу эсвэл эцэг, эхийнхээ хэн нэгнийг зуурдаар алдчихсан. Үгүй бол өсвөр насны хямрал, сэтгэл зүйн байдлаа даван туулж чадахгүй байгаагаас болж, ангидаа гадуурхагдах,  амиа хорлох явдал гарч байна. Өнөөдөр хүүхдийг харж хандаж, зан араншингийн өөрчлөлтөд  хяналт  тавьж байх  ёстой  багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гэж алга байна. Зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт бөмбөгдөөд, бусад зүйлсээ хаячихсан явна. Хүүхдийн сэтгэл хямрал, гутрал, зан араншингийн өөрчлөлтийг огт анзаардаггүйгээс болж хүүхдүүд ийм аймшигтай алхам хийхэд хүрээд байна” гэж байв. Нээрээ ч бид аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг нийгмийн, ажилгүйдэл ядуурал, эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж олон жил явсан.  Мэдээж, эдгээр зүйлс нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл мөн үү гэвэл тийм.  Харин амиа хорлох нарийн учир шалтгааныг судлаад үзэхээр энэ нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай холбоотой байдаг гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байна.

Сэтгэцийн тулгамдсан асуудал юунаас үүдэлтэй вэ гэхээр  архины хамаарал, сэтгэл гутрал, хайр дурлал, цуу яриа, өөртөө итгэлгүй байдал гээд  маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Гэтэл Монголд аль нэг эд эрхтэн өвдөх, хамрын ханиад хүрсэн, өвдсөн үедээ улсын болон хувийн аль нэг эмнэлэг бараадаж тусламж үйлчилгээ авдаг. Харин ганцаардаж, шаналсан айж бухимдсан үедээ сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах газар Монголд өнөөдөр алга байна.  Өөрөөр хэлбэл, Монголын нийгэмд бид сэтгэлзүйн боловсрол гээч зүйлийг ор тас мартчихсан явна.  Монголд сэтгэлзүйн боловсрол эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогоос ч хүртэл хаягдсан гэдгийг өнөөдрийн нийгэмд гарч буй энэ бүх хар бараан мэдээллүүд, гэмт хэргийн гаралт харуулж байна.

Тиймээс цаашид энэ асуудлыг шийдвэрлэхын тулд,  нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэхын тулд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйгээс эхлэх нь хамгийн зөв шийдлүүдийн нэг гэдгийг цахим орчинд эцэг эхчүүд ч идэвхтэй дэмжсээр байна. Бүр дээр нь, “Томчуудаас илүү хүүхэд стресст амархан өртдөг. Тэд амьдралын туршлагагүй, стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвшрахаа мэддэггүй. Аав ээжийнхээ болон  бусад хэн нэгний хэлсэн үгийг хүндээр хүлээн авч сэтгэлээр унаж дотроо маш их шаналдаг. Гэр бүлийнхэн нь дэмжихгүй, ойлгохгүйгээс гадна хүүхдэд сургууль дээр үе тэнгийнхэндээ шоолуулж шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг.  Ингэж дотроо удаан шаналж явснаас болж ганцаардан, хичээлийн идэвх буурч, цаашлаад депресст орох, цаашлаад энэ нь  амиа хорлох шалтгаан болдог” гэдгийг сэтгэлзүйчид хэлж байна. Нөгөөтэйгүүр, манай улсад сүүлийн гурван  жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж, тэдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна. Иймд эрхэм сайдын ДЭМБ-д тавьсан санал буюу боловсролын салбарт сэтгэлзүйч ажиллуулах нь  бүх масст хүрч ажиллах бас нэгэн шийдэл юм гэдгийг хүүхдийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид хэлж байна.

Мэдээж үүний цаана ургах олон асуудал бий. 2019-2020 онд Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн 850 гаруй сургуульд 645 мянган хүүхэд суралцаж байгаа гэж бодохоор тэр бүгдэд хүрч үйлчлэх сэтгэлзүйчийн орон тоо гаргах,  хөрөнгө мөнгийг нь хэрхэн шийдэх вэ гээд олон асуулт ар араасаа ургах нь дамжиггүй юм. Ямартай ч “Монгол өрх” хүрээлэнгийн сэтгэлзүйч С.Баасанбатын хэлсэнчлэн “Боловсролын салбар бол оюуны дархлааг бий болгодог үндэсний аюулгүй байдлын нэг том функц юм. Харин энэ салбар сэтгэлзүйчгүй байна гэдэг урьдчилан сэргийлэх боломжоо алдаж байна гэсэн үг” хэмээн дүгнэсэн байдаг. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид боловсролын салбараар, хүүхэд өсвөр үеэр дамжуулан нийгмээ эрүүлжүүлэх, хот хөдөөгийн ЕБС-ийг мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох шаардлагатай байна.

2019.11.20  ЛХАГВА  №231  (6198) Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ТУУЛ

Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ
Бусад мэдээ ▼

1
07-16
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

2
07-16
Зөвхөн наадмын өдрүүдэд авто ослоор 25 хүн амиа алджээ

3
07-16
Загастайн давааг засна гэж 15 тэрбумыг аваад алга болсон охиныхоо компанийг тайлбарлана уу, Я.Санжмятав гишүүн ээ

4
07-16
Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй эх орондоо амьд домог болж байна

5
07-16
Миний үзээгүй наадам

6
07-16
“Тусгаарлах байр дутмаг ч иргэдээ татна”

7
07-16
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ

8
07-16
Дональд Трамд анх удаа маск зүүж, Жо Байдены доог болов уу?

9
07-16
Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ

10
07-16
Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, 184 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

11
07-16
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

12
07-16
Москвад Путиныг эсэргүүцсэн 142 хүнийг баривчилжээ

13
07-16
Дэд сайдаар шагнуулах хүмүүс хэн бэ?

14
07-16
У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй бүлэглэлүүд МАН-д бий боллоо

15
07-16
Миний үзээгүй наадам

16
07-16
АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсэж байна

17
07-16
Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно

18
07-16
Я.Содбаатар сайд аа, ядарсан иргэдээр чинь бизнес хийж байх вий, шалгаарай

19
07-16
Сөүл-Улаанбаатарын нислэгээр 167 иргэн эх орондоо ирлээ

20
07-15
Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүний амь нас хохирч, 8 хүн түлэгджээ

21
07-15
Бороо болгоноор хүний аминд эрсдэл учраад байна

22
07-15
Баяр, наадмын өдрүүдээр үер, усны аюулаас 146 иргэнийг аврав

23
07-15
Трамп гадаад оюутнуудыг хөөж гаргах шийдвэрээ хүчингүй болгожээ

24
07-15
Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

25
07-15
Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 хүнд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 261 боллоо

26
07-15
Нэхэн санахуй: Ерөнхийлөгчөөр сонгогдвол би...

27
07-15
Энхийг сахиулагч 51 цэрэг эх орондоо ирлээ

28
07-15
Тойм: Аварга, даян мэргэд, их хурдтай үндэсний баяр наадам

29
07-15
ОХУ агаарын хилээ нээнэ

30
07-14
Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ

31
07-14
Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас таван хүн үерт өртөж, нэг нь нас баржээ

32
07-14
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг огцрохыг шаардсан 30 мянган хүн жагсчээ

33
07-14
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна

34
07-14
Өчигдөр Туул голд нэг иргэн усанд осолджээ

35
07-14
Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 243 боллоо

36
07-14
Шүдлэн насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ түрүүллээ

37
07-14
Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ

38
07-14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороотой

39
07-14
Уяачид наадмын комисст шаардлага хүргүүлжээ

40
07-14
Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

41
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

42
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

43
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

44
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

45
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

46
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

47
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

48
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

49
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

50
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

51
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

52
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

53
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

54
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

55
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

56
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

57
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

58
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

59
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

60
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

61
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

62
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

63
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

64
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

65
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

66
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

67
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

68
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

69
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

70
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

71
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

72
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

73
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

74
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

75
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

76
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

77
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

78
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

79
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

80
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

81
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

82
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

83
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

84
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

85
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

86
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

87
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

88
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

89
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

90
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

91
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

92
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

93
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

94
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

95
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

96
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

97
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

98
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

99
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

100
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ