BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

Европын холбоо /ЕХ/-ны зөвлөлийн зүгээс дэлхийн хэмжээнд татварын сайн засаглалыг бэхжүүлэх үүднээс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд анх удаа ЕХ-оос гадуурх татварын шударга бус тогтолцоотой” орнуудын жагсаалтыг танилцуулсан юм. 


Үүнд Монгол, Өмнөд Солонгос, АНЭУ, Макао, Гуам, Тринидад ба Тобаго тэргүүтэй 17 орныг татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсуудын жагсаалт буюу хар жагсаалтад оруулсан байдаг.   

Тухайн үед Гадаад харилцааны сайд энэ асуудлаар ЕХ-нд гомдол гаргаж, хамтран ажиллах амлалт захидал хүргүүлж байв. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 23-нд Бельгийн нийслэл Брьюсельд болсон ЕХ-ны зөвлөлийн Сангийн сайд нарын хуралдаанаар Монгол Улсыг хар жагсаалтаас хасаж, татварын асуудлаар хяналтад зайлшгүй байх орнуудын жагсаалт” буюу саарал жагсаалтдаа шилжүүлсэн байдаг. ЕХ-ны зөвлөлийн зүгээс 2018 оны гуравдугаар сарын 12-нд Монгол, Австрали, Швейцар, Турк, Вьетнам тэргүүтэй нийт 34 оронд 2019 оны эцэс гэхэд OECD буюу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Олон талт хамтын ажиллагааны (MAC) конвенцод нэгдэх, эсвэл ЕХ-ны гишүүн нийт 28 орны Засгийн газруудтай татварын асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулах” санамж хүргүүлсэн байдаг. Эс биелүүлбээс хар жагсаалтын асуудал сөхөгдөнө.

Саяхан Монгол Улсыг олон улсын санхүүгийн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэг FATF-аас  саарал жагсаалтад багтаасан. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах өндөр эрсдэлтэй оронд  багтсан юм. Хэрвээ Монгол Улс богино хугацаандаа буюу улс төрийн сонгуулиас өмнө, эсвэл ирэх есдүгээр сараас өмнө уг жагсаалтаас гарах нь чухал гэдгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбооны шинжээчид анхааруулсан. Хугацаа яагаад чухал вэ гэдгийг Европын холбооны шинжээч тайлбарлахдаа  “Монгол FATF-ын саарал жагсаалтад удах тусам асуудал илүү хүндэрч магадгүй. Учир нь, уг жагсаалтад удаан байх нь Европын холбооноос хийдэг үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэдгийг дурдаж байв.

Европын холбооноос ээлжит үнэлгээг 2020 оны есдүгээр сард хийх бол OECD үнэлгээг ойрын хугацаанд хийх юм байна. Хэрвээ Европын холбоо болон OECD-ийн үнэлгээгээр Монгол Улс татварын хар жагсаалтад орвол Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбар бодитоор хүнд байдалд орж болзошгүй болохыг сануулсан юм.

Товчхондоо, хууль эрх зүйн хүрээнд татварын асуудлаарх ЕХ-ны баримталдаг стандартад нийцэхгүй буюу хамтарч ажиллах боломжгүй орнуудыг ЕХ-ны зөвлөлийн зүгээс хар жагсаалтад оруулдаг. Хар жагсаалтад орсон орнууд албан ёсоор оффшор бүсэд тооцогдох бөгөөд ЕХ болон бусад гишүүн орнуудын эдийн засгийн хоригт орж, олон улсын хандивлагч байгууллагуудаас санхүүжилт, зээл, тусламж авах боломжгүй болдгоос гадна тухайн улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.

Одоогоор ЕХ-ны зүгээс Виржин арлууд, Тринидад ба Тобаго, Гуам, Самоа, Америкийн Самоа, Фижи, Вануату, Оман гэх найман орныг хар жагсаалтдаа багтаажээ.

Харин татварын хууль эрх зүйн хүрээнд ЕХ-ны нэгдмэл стандартаас зөрүүтэй, хамтран ажиллахад бэрхшээлтэй орнуудыг саарал жагсаалтад оруулдаг. ЕХ-ны зүгээс эдгээр орнуудад татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх шахалт үзүүлж, хяналт тогтоох замаар татварын луйвар, татвараас зайлсхийх, мөнгө угаах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дархлаа тогтоодог.

ЕХ-ны зөвлөлийн зүгээс Монгол Улсын татварын орчныг үнэлэхдээ, татварын шударга байдал хэвийн, ЕХ болон OECD-ын татварын суурийг багасгах замаар ашгийг гувчуулахын эсрэг хөтөлбөр (BEPS)-д нэгдэн орсон, татвар тэглэх орчингүй байх гэсэн үндсэн чухал заалтуудыг хангаж буй ч татварын ил тод байдлын шалгуур үзүүлэлт хангаагүй гэжээ.

Монгол Улсын хувьд баталсан хуулиа хэрэгжүүлэх, өгсөн зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллахдаа учир дутагдалтай байгааг дурдаж байсан юм. Тиймээс аливаа зөвлөмжийг хэрэгжүүлсэн бол баримтаар нотолж харуулах, хүлээлтээ зөв удирдах шаардлагатай байгааг ЕХ-ны шинжээч зөвлөж байсан юм. Жишээ нь, FATF-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ бүх талын оролцоог хангаж ажиллавал илүү үр дүнтэйг онцолсон.

Монгол Улс татварын асуудлаар ахиж дэвшил гаргаж, бусад улстай харьцуулахад харьцангуй таатай нөхцөлтэй ч FAFT-ын саарал жагсаалтад багтаж байгаа нь өөрөө татвараас зайлсхийдэг, ил тод биш, мөнгө угаах эрсдэлтэйг харуулж байгаа юм. Тиймээс саарал жагсаалтаас богино хугацаанд гарах нь дараагийн том хүндрэлээс сэргийлэх хаалт болох талтай. 

О.Мөнхбат

Эх сурвалж: itoim.mn

Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй
Бусад мэдээ ▼

1
07-16
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

2
07-16
Зөвхөн наадмын өдрүүдэд авто ослоор 25 хүн амиа алджээ

3
07-16
Загастайн давааг засна гэж 15 тэрбумыг аваад алга болсон охиныхоо компанийг тайлбарлана уу, Я.Санжмятав гишүүн ээ

4
07-16
Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй эх орондоо амьд домог болж байна

5
07-16
Миний үзээгүй наадам

6
07-16
“Тусгаарлах байр дутмаг ч иргэдээ татна”

7
07-16
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ

8
07-16
Дональд Трамд анх удаа маск зүүж, Жо Байдены доог болов уу?

9
07-16
Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ

10
07-16
Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, 184 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

11
07-16
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

12
07-16
Москвад Путиныг эсэргүүцсэн 142 хүнийг баривчилжээ

13
07-16
Дэд сайдаар шагнуулах хүмүүс хэн бэ?

14
07-16
У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй бүлэглэлүүд МАН-д бий боллоо

15
07-16
Миний үзээгүй наадам

16
07-16
АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсэж байна

17
07-16
Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно

18
07-16
Я.Содбаатар сайд аа, ядарсан иргэдээр чинь бизнес хийж байх вий, шалгаарай

19
07-16
Сөүл-Улаанбаатарын нислэгээр 167 иргэн эх орондоо ирлээ

20
07-15
Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүний амь нас хохирч, 8 хүн түлэгджээ

21
07-15
Бороо болгоноор хүний аминд эрсдэл учраад байна

22
07-15
Баяр, наадмын өдрүүдээр үер, усны аюулаас 146 иргэнийг аврав

23
07-15
Трамп гадаад оюутнуудыг хөөж гаргах шийдвэрээ хүчингүй болгожээ

24
07-15
Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

25
07-15
Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 хүнд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 261 боллоо

26
07-15
Нэхэн санахуй: Ерөнхийлөгчөөр сонгогдвол би...

27
07-15
Энхийг сахиулагч 51 цэрэг эх орондоо ирлээ

28
07-15
Тойм: Аварга, даян мэргэд, их хурдтай үндэсний баяр наадам

29
07-15
ОХУ агаарын хилээ нээнэ

30
07-14
Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ

31
07-14
Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас таван хүн үерт өртөж, нэг нь нас баржээ

32
07-14
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг огцрохыг шаардсан 30 мянган хүн жагсчээ

33
07-14
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна

34
07-14
Өчигдөр Туул голд нэг иргэн усанд осолджээ

35
07-14
Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 243 боллоо

36
07-14
Шүдлэн насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ түрүүллээ

37
07-14
Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ

38
07-14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороотой

39
07-14
Уяачид наадмын комисст шаардлага хүргүүлжээ

40
07-14
Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

41
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

42
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

43
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

44
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

45
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

46
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

47
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

48
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

49
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

50
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

51
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

52
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

53
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

54
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

55
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

56
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

57
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

58
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

59
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

60
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

61
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

62
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

63
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

64
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

65
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

66
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

67
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

68
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

69
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

70
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

71
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

72
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

73
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

74
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

75
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

76
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

77
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

78
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

79
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

80
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

81
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

82
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

83
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

84
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

85
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

86
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

87
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

88
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

89
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

90
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

91
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

92
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

93
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

94
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

95
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

96
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

97
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

98
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

99
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

100
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ