BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Яриад шоронд, “идээд” ордонд залардаг юм байна

МАН-ын 2016 оны сонгуулийн амлалт гэж янзтай гоё үгс байдаг. Харамсалтай нь ажил хэрэг болсон нь бараг үгүй. Харин ч эсрэгээр нь хэрэгжүүлээд явчихсан юмнууд зөндөө бий. Чухамдаа гурван жил гаруйн өмнө сонгуулийн санал авахын тулд өгсөн амлалтуудыг өнөөдөр яриад ч хэрэггүй. Учир нь амлалтаа биелүүлэх нь битгий хэл, ард түмэнд оногдох ёстой сангуудыг “цөлмөөд” дуусгаж байгаа мэдээлэл өдөр бүр шахам ил болох боллоо. Жил гаруйн өмнө олон нийтэд ил болсон ЖДҮ-гийн асуудал бол гэмт хэрэг гэдгийг АТГ, прокурор тогтоосон. Энэ 


асуудалд МАН-ын 40 гаруй албан тушаалтан холбогдсон. Харин ЖДҮ-гийн хэргээс хэн нь сугарч үлдэж, хэн нь даагаад гарах вэ гэдэг дээрээ энэ намынхан их ярьж байх шиг байгаа юм. Магадгүй, ЖДҮ-гийн хэрэг, түүнд холбогдсон улстөрчид нь МАН-ын ирэх сонгуулийн дүнд нэлээд нэмэр үзүүлэх болов уу.

ЖДҮ-гийн хэрэг шийдэгдэж амжаагүй байтал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн асуудал бас босоод ирлээ. Юу болж дуусахыг бүү мэд. Юутай ч энэ сангаас “хүртсэн” арав гаруй гишүүний нэр гарч ирсэн байна.

Ер нь бол МАН-ынхан маргааш болохгүй юм шиг л өнөөдрийг өнгөрөөж байна. Гэтэл сонгууль болоход ердөө долоон сарын хугацаа үлдсэн. Тэр хэрээр улс төр халаад эхэлчихсэн.

Өмнөх гурван жилд эрх баригчид хоорондоо сандал, ширээний дайн, бас хажуугаар нь сан, төсвийн хуваарилалт хийж ирсэн. Харин өнөөдрөөс улс төрийн бүх хүчнүүд 2020 оноос хойш төр барих эрхийн төлөө тэднийг ухаж эхлэх нь дамжиггүй. Тэгэхээр 2016-2020 оныг хүртэл эрх баригчийн сэнтийд заларсан МАН-ынхан идсэн ууснаа навсайтал дэлгүүлнэ гэсэн үг. Өөр хэдэн санг ч ийм болгосон баримт сэлт гарч ирэх юм, бүү мэд.

Нэг тааруухан асуудал дэлгэгдэхээр МАН-ынхан бөөнөөрөө холбогддог. 2016 онд ард түмэн МАН-ынхныг олонхийн хүчээр хууль батлаад ажиллаад өг гээд 65-ууланг нь сонгосон. Гэтэл тэд элдвийн юм бүлэглэж хийгээд бай гээд сонгочихлоо гэж ойлгоод байгаа бололтой юм.

За тэгээд “жижиг сажиг”, ганц нэгээрээ тендер хуссан, концесс-дсон, хүчин хийсэн, хүний амины хэрэгт холбогдсон явдлуудыг ярих ч юм биш. Намын дарга нь ч ингэж хэлээд байгаа.

Ийм л хүмүүс Монголын төрд заларч сууна. Ингэж “идэж уусан” хэрэгт зай завсаргүй орооцолдсон МАН-ынхан харин 2016 онд намаа удирдаж ялуулсан дарга нараа албан тушаалыг нь бууруулж, заримыг нь шоронд хийлгэчихээд байцгааж байна. Яг үнэндээ Ц.Сандуйгийн асуудал бол эдний дэргэд юу ч биш. Ц.Сандуйг өмөөрч байгаа хэрэг биш. Нарийн харвал тэр хүн намын санхүүжилтийг хэрхэх вэ гэж ярьсан төдий байгаа юм. Харин Ц.Сандуйгийн журмын нөхөд нь өнөөдөр хувийнхаа санхүүжилтийг улсын сангуудаас арвижуулчихаад Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор дүүрэн налайцгааж байгаа юм. Тэдэнтэй хүн чанарын талаар бол ярилтгүй. Ард түмнийг даапаалж байгаа шигээ журмын нөхдөө ч шоглохдоо маш сайн. Нэг үзлийн дор олон жил дөрөө харшуулж ирсэн нэг намынхан гэж байгаа юм шүү дээ.

Гурав хоногийн өмнө бүлгийн хурлынхаа дараа нэгэн гишүүн “…Сандуйг эргэе” гэдэг санаачилга гаргажээ. “…Хамт явах хүн байна уу” гэж асуусан ч бүгд л “…Ажилтай” гээд гүрийсэн байгаа юм. Эцэст нь хэлэхэд, яг шударга ёс ярих юм бол Ц.Сандуйд дөрвөн жил оноосон бол сангуудад гар хуруугаа дүрсэн нөхдүүдэд дөчин жил оноох ёстой гэсэн логик гарч ирж байгаа юм шүү.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Яриад шоронд, “идээд” ордонд залардаг юм байна
Бусад мэдээ ▼

1
01-28
Лиценз нэртэй А4-ийн цаас зардаг Б.Ганхуягийг "шалгах" хууль хяналтын байгууллага байна уу?

2
01-28
Доктор Д.Наранбаатар: Дархлаагаа сайн дэмж, бидний дархлааны систем коронавирусийг дарах чадвартай

3
01-28
“NBA” Лейкерсийн тоглолтыг хойшлуулжээ

4
01-28
“Grammy”-н шилдгүүд тодорчээ

5
01-28
Кинотеатруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоолоо

6
01-28
Захуудыг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй

7
01-28
Тав тухгүй орчин, тааламжгүй харилцаа жуулчдыг "үргээж" байна

8
01-28
Уханиас ирсэн 170 орчим Монгол оюутныг хэн ч ямар ч шинжилгээнд хамруулаагүй өдий хүрчээ

9
01-28
Билл Гейтс шинэ коронавирустэй тэмцэхэд 5 сая ам.доллар хандивлажээ

10
01-28
Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

11
01-28
МАН эрх мэдлээрээ далайлган хотын тойргийг “булаалаа”

12
01-28
Керосиныг онцгой татвартай болгох хуулийн төслийг хаана, хэн гэдэг албан тушаалтан “дарчихсан” бэ?

13
01-28
Энэ жил гэр гэртээ шинэлцгээе

14
01-27
Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт нисдэг тэрэгний ослын улмаас амиа алджээ

15
01-27
Бүрэн барааны онлайн дэлгүүр www.emartmall.mn нээгдлээ

16
01-27
ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ

17
01-27
Шүүлтүүргүй мэдээлэл иргэдийг айдаст автуулж байна

18
01-27
Кобигийн гэгээн дурсгалд...

19
01-27
Самсунг: Хувцсыг өөрөө индүүддэг ухаалаг шүүгээ зохион бүтээжээ

20
01-27
Давос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө

21
01-27
2020 оны УИХ-ын сонгуулиар оффшорчдын ов мэхэнд дахиад л хууртах уу?

22
01-27
Мансуурсан жолооч хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргажээ

23
01-27
Дорнод Африкийн улсууд царцааны нүүдэлд эзлэгдээд байна

24
01-27
Неандертальчууд шумбаж чаддаг байсан байж магадгүй

25
01-27
У.Хүрэлсүхийн шийдвэр ингэж хэрэгжих ч гэж дээ

26
01-27
Нефтийн үнэ 63 ам.доллароос доошилж буурчээ

27
01-27
​The Diplomat: Хятад улс хөрш Монголдоо иргэдийг хянах 'Агаарын шорон' байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна

28
01-27
Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Давос-ийн чуулганд

29
01-27
Израйль улс иргэдээ Саудын Арабт зорчихыг зөвшөөрлөө

30
01-27
Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

31
01-27
Хятадын вирусын аюул ба Монгол улсад хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүд /нийтлэлчийн санал/

32
01-27
Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

33
01-27
Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй

34
01-27
Эрэлт дээр дөрөөлсөн луйвар

35
01-27
Манай дипломатуудын авч явсан хар тамхи хэнийх вэ?

36
01-27
“Капитал”-ын дампуурал “Ариг”-ийг дагуулах уу

37
01-27
Өнөөдрөөс боомтуудаар зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хаана

38
01-27
Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

39
01-27
Дэлхий нийтийг түгшээж, Монголчуудыг айлгасан коронавирус

40
01-27
Тайван нойрс доо, Коби

41
01-27
Хятадад коронавирусний халдварын улмаас 80 хүн нас баржээ

42
01-27
Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

43
01-27
Хамгийн бага чансаатай сумоч Токушорюү анх удаа Макүүчид түрүүлэв

44
01-27
3 сарын 2 хүртэл сургалтын төв, жолооны дамжаа ч хичээллэж болохгүй

45
01-27
Хэргийн газраас олдсон эд мөрийн баримт тагнуулын ажилтнууд дээрэм хийснийг баталжээ

46
01-27
Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн

47
01-27
"Анна Каренина" ба Монголын 2020 он

48
01-27
Сонгуулийн тойрог, түүний мандатын тоог хэрхэн хуваах вэ?

49
01-27
Коби Брайант охины хамт онгоцны ослоор нас барлаа

50
01-25
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс

51
01-25
НӨАТ-ын буцаан олголтыг 2-р сард багтаан олгоно

52
01-25
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

53
01-25
МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар борлуулж буй цэгүүд

54
01-25
Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?

55
01-25
Шилжилт хөдөлгөөн 02 дугаар сарын 01-ны өдрөөс зогсоно

56
01-25
БӨХЧҮҮД: Допингийн асуудлаа шийдэхгүй бол цагаан сарын барилдаанд зодоглохгүй

57
01-25
Коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

58
01-25
Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

59
01-25
Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

60
01-25
Европ тивд коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

61
01-25
Амралт сунгасантай холбогдуулан сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр заана

62
01-25
Палестиний хүндэт харуулын газарт унагасан малгайг Владимир Путин өмсгөж өгөв

63
01-25
Замын-Үүдээс Хөх хот руу буцаасан зургаан настай хүүхэд коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

64
01-25
НЭМГ: Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа

65
01-25
Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ

66
01-25
Ц.Нямдорж: Н.Номтойбаяр шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа

67
01-25
Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь

68
01-25
Хулгайн бууз, хумсалсан ууц шүүсээр ширээгээ дүүргэх үү

69
01-24
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа

70
01-24
Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав

71
01-24
Кибертерроризм

72
01-24
БНСУ-ын визний журам шинэчлэгджээ

73
01-24
Коронавирусийн тархалт Хятадын умард бүс нутгийг чиглэж байна

74
01-24
Монголчууд, “MONBATT"-ын нэр хүнд өндөр

75
01-24
Монгол Улс авлигын индексээр 13 байр ухарлаа

76
01-24
Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ

77
01-24
Монголд тулгамдаж буй эдийн засгийн хямрал гэр хорооллынхонд илүүтэй нөлөөлж байна

78
01-24
Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирлаар дахин сонгогдлоо

79
01-24
ТЕГ-ын тусгай ажилтнууд гадны иргэнийг дээрэмдсэн гэх хэргийг шалгаж байна

80
01-24
Монгол Улсын гурван сая дахь иргэн 5 нас хүрлээ

81
01-24
НДЕГ: Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

82
01-24
Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

83
01-24
Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар ТОМИЛЖ БОЛОХ УУ

84
01-24
Н.Номтойбаяр: Бодит үнэний талаар зохих байгууллага нь мэдээлэл хийхийг шаардаж байна

85
01-24
СХД-т 7000 гаруй угаар мэдрэгч тараагаад байна

86
01-24
"Ливерпүүл" премьер лигт 40 тоглолт хожигдоогүй байна

87
01-24
АНУ-ын сангийн сайд эдийн засгийн мэдлэгтэй болсныхоо дараа шүүмжлэхийг Грета Тунбэргт зөвлөжээ

88
01-24
Хавтгайрсан халамжаас татгалзъя...

89
01-24
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

90
01-24
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ

91
01-24
У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу

92
01-24
АНУ-БНХАУ: Худалдааны дайныг зогсоосон “түүхэн хэлэлцээр”

93
01-24
МУ-н харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны тухай

94
01-24
УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ

95
01-24
Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

96
01-24
Коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ

97
01-24
Ч.Сайханбилэгт өөрийгөө өмгөөлөх эрх бий юу?

98
01-24
Ерөнхий сайд та дипломат алба авилга, албан тушаалын наймааны хэрэгсэл биш гэдгийг эрхбиш мэдмээр юм даа

99
01-23
Анхаар!!! Өвөрмонголоос Монголд ирсэн ээж охин хоёрт коронавирусын эхний шинж илэрчээ

100
01-23
Д.Гантулгын 2 жил хоригдох ялыг хэвээр үлдээжээ