BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх парламентын үед сул гишүүн байхдаа Ардчилсан намынхныг их л баалдаг байж билээ. 


“Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмдэг бодлого дэлхийн хаана ч байхгүй. Татвар нэмнэ гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авна л гэсэн үг” гэж ирээд хуралдаан дээр загнаж харагддаг байв. Одоо тэгээд эдийн засаг хямраагүйдээ саарал жагсаалтад багтаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаа юу. Одоо тэгээд ард түмний халааснаас энэ олон татварын нэмэгдэл гарахгүй болоо юу. Нэг амаар хоёр өөр юм ярьж, ам ажил зөрдгийн тод жишээ энэ бизээ. Өөр нам эрх барих үед дээрх үгийг хэлж суусан Сангийн сайд өөрийн намыг эрх барих үед төсөв бүрдүүлэхийн тулд хичнээн төрлийн татвар нэмж, ард түмний халааснаас энэ бүхэн гарч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч мөн адил 2016 онд “Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” гэж хэлж байж. Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж засаг барьж эхэлснээс хойш байнга татвар нэмлээ. Хамгийн сүүлд авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдлээ. Үүний өмнө есөн төрлийн татвар нэмсэн байдаг. Газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн, архи, тамхи, импортын шатахууны онцгой албан татваруудыг ээлж дараалан нэмсэн.

2016 оноос хойш эрх баригчид нийт арван төрлийн татварыг нэмсэн байх юм. Татвар нэмлээ гэж шүүмжлэхээр ганц л хариулттай. “Олон улсын валютын сан ингэ” гэсэн л гэдэг. Үнэн хэрэгтээ заавал татвараа нэмж, ард түмнийхээ халаасыг суйл гэж зөвлөдөг ч гэж юу байхав. Арга чарга ол л гэсэн зөвлөмж өгсөн болохоос татвар нэм гэж бүхэл бүтэн улс оронд зааж, тулгаагүй байлтай. Хэрэв тулгалт хийлгэтлээ дор орсон бол эрх баригчдын өөрсдийнх нь л буруу. 1996 онд Ардчилсан хүчнийхэн эрх барьж байх үед мөн л Олон улсын валютын сангийнхантай тулгарсан. Өнөөдүүл зөвлөмж өгсөн. Гэхдээ тэдний зөвлөмжийг эрх баригчид шууд хүлээж аваагүй байдаг. Учир шалтгаанаа ойлгуулж, бид тийм ч ядарчихсан улс биш, өөр гарц боломж хайя гэж үзэж тардаг байсан юм билээ. Тэр үед манай эдийн засаг одоогийнхтой харьцуулахад ямар байсныг эрхбиш мэдэж байгаа биз. Олон улсын валютын сан ч бас нөхцөл байдлыг сонсч тулгалт хийгээд байдаггүй байж. Тэр үед Р.Амаржаргал, Баабар нар “Бид Кени, Конго биш дээ" гэж ирээд л өөрсдийгөө ойлгуулж, тайлбарлаж чадаж. Нөгөө талаасаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан Монголыг сонсчих юмсан, асуудлыг нь цэгцэлчих юмсан гэдэг яриа хөөрөө өрнөөд ойлголцлын түвшинд хүрч байжээ. АН-ыг засаг барьсны дараа МАН засаг авахдаа яаран мэдэгдэл хийж, эдийн засаг доройтож хүнд байна, данс улайлаа гэсэн улс төр хийж байгаад Олон улсын валютын санг оруулаад ирсэн. Угтаа Олон улсын валютын сангийн тусламжийг аргаа барсан улс авдаг. Улс орнууд болж өгвөл авахгүй юмсан гэж өөр гарц хайдаг. Яагаад гэвэл хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн чөлөөтэй бодлого явуулах боломжгүй болгоод нэг хашаанд хашаад, үгээр нь явахаас өөр гарцгүй болгодог. Олон улсын валютын сангаас тусламж хүссэнээр эдийн засаг тэлнэ гэж байдаггүй, яаж сэхээнээс энгийн тасагт шилжих вэ гэдэг л нөхцөл үүсдэг. Одоо үнэхээр ингэж тулгаад байгаа бол Монголд хандах олон улсын байгууллагын хандлага өөрчлөгдсөн, эсвэл тэдэнтэй ойлголцлын түвшинд ярих хэмжээний хүн эрх баригчдад байгаагүй юм байлгүй.

Ямартай ч мөнгө дутаад ирэхээр л ард түмнийхээ халаасыг суйлдаг муу зан сурчихлаа, энэ МАН-ынхан. Жирийн иргэд бид ч унтаад сэрэхдээ айдаг боллоо. Өглөө босоод ирэхэд ямар гээч татвар нэмсэн байгаа бол гэж бодох болов. Ямар даргад нь юу дутаад юугаа нэмэх бол гэж айх боллоо. Үндэсний телевизээр чуулганы хуралдаан харахаас эмээдэг боллоо. Айл болгон татвараа төлж үздэг телевизээрээ байнга татвар нэмсэн тухай үзэх ч бас амаргүй юм. Энэ нам сонгуульд амласныхаа эсрэг юм хийдгийг татвар яаж нэмж байгаагаас харж болно. Угтаа МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүх юм эсрэгээрээ байгаа. Татварын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэж тодоос тод биччихсэн. Тэр ч бүү хэл зарим төрлийн татварыг бууруулах бодлого баримтална гэж тэд амалсан. Булзах аргагүй. Ингэж ард түмнийг хуурч худал хэлж, Засгийн эрх авсан намыг шүүхэд өгч татан буулгах цаг болж. Хуулинд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархах тухайд заалт бий. Ард түмэнд худлаа амладаг намыг хууль бусаар төрийн эрх авах гэсэн зүйл ангид хамааруулдаг болмоор байна. Ингэж хариуцлага тооцдог болъё. Сонгуулиас сонгуульд худлаа амлалт өгч гарч ирсэн хойноо яг тэрнийхээ эсрэг үйлдэл хийгээд байвал энэ улс орон яаж өөдлөх билээ. Ард түмний сонгуулиар өгсөн санал ямар үнэ цэнтэй болох билээ.

Намуудыг хариуцлагатай болгоё. Хар ярианы хэлээр худал ярихыг “чихэн дээр цэцэг ургуулах” гэдэг. Тэд бидний чихэн дээр цэцэг ургуулж, бид тэрэнд нь итгэж олон жил боллоо. Юу амлах, юу амлахгүйгээ намууд мэддэг болж, худал амлахгүй болгохын тулд хуулинд тусгамаар байна. Сонгуульд оролцохдоо МАН-ын удирдлага “Мөрийн хөтөлбөрийн үг, өгүүлбэр бүхэн үнэн бодитой, зорилго, зорилт цэгцтэй, үр дүн өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон” гэж байлаа. Харамсалтай нь үнэн бодитойг нь олж харсангүй. Засгийн газраа дангаар бүрдүүлж, УИХ-д 65-уулаа суух боломжийг ард түмэн тэдэнд олгосон ч тэд итгэлийг минь хөсөрдүүллээ. Хоорондоо талцаж, засгаа татан унагааж, татвар нэмэхээс өөр шийдэл үгүй эрх баригч МАН-ыг эхний ээлжинд шүүхэд өгөх хэрэгтэй.

Америк, Хятад хоёр улс 25 хувийн импортын татвараас болж худалдааны дайндаа тулж, одоо ч үргэлжилж байна. Харин манай ард түмэн эрх баригчдынхаа явуургүй, дээрэнгүй бодлогыг хүлцэнгүй тэвчсээр, 20-200 гаруй хувь нэмэгдсэн татварынхаа дороос өндийх тэнхэлгүй хүлцэнгүй байх юм. Унтаад сэрэхдээ айдаг айдсаасаа салахын төлөө худал амлагч, ЖДҮ-ийн хулгайч, хүчирхийлэгч, 60 тэрбумын хуйвалдаанчдын эсрэг 2020 оны сонгуулиар эрх баригчдад дүнгээ тавьцгаая.

М.Сүлд

Эх сурвалж: Өдрийн сонин   

Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм
Бусад мэдээ ▼

1
09-25
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

2
09-25
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

3
09-25
Дугуйн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

4
09-25
2017 онд сураггүй болсон хүний цогцсыг уурхайгаас олжээ

5
09-25
Саарал жагсаалт: ФАТФ-ын гишүүд ирэх сард Монголд ажиллана

6
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

7
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

8
09-25
Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

9
09-25
НАМ биш ЗАМ ялна

10
09-25
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

11
09-25
"Байерн" Европын супер цомд түрүүллээ

12
09-25
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

13
09-25
Шүдний эмнэлгийн “шүдний өвчин” эдгэх үү, буглах уу

14
09-25
Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

15
09-25
Төрийн албан хаагчдаас ХАНДИВ НЭРЭЭР мөнгө татсан уу?

16
09-25
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дахиж АН-ын хаалгаар шагайж чадахгүй болтлоо луйвар хийсэн...

17
09-25
Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ

18
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

19
09-25
Амласныг нэхье

20
09-25
Г.Ундармаа: Үзэгчдэдээ дэлхийн хэмжээний чанартай кино үзүүлье гэж зорьсон

21
09-24
Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан “Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” сэдэвт цахим сурвалжилгын нээлт амжилттай боллоо

22
09-24
Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна

23
09-24
Дахин “амилсан” ШӨХТГ

24
09-24
Л.Оюун-Эрдэнэ: Би Д.Гэрэлийг зүгээр орхихгүй

25
09-24
Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна

26
09-24
Супермодель Бар Рафаэли шүүхээр шийтгэгдэв

27
09-24
У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

28
09-24
Байнгын засвартай, баатар хотын замууд

29
09-24
Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо

30
09-24
2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

31
09-24
“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

32
09-24
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу

33
09-24
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

34
09-24
Гадаад яамны газрын захирлуудтай танилц

35
09-24
Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

36
09-24
Архичдыг албадан эмчилье

37
09-24
Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

38
09-24
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

39
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

40
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

41
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

42
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

43
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

44
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

45
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

46
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

47
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

48
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

49
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

50
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

51
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

52
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

53
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

54
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

55
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

56
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

57
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

58
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

59
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

60
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

61
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

62
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

63
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

64
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

65
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

66
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

67
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

68
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

69
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

70
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

71
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

72
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

73
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

74
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

75
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

76
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

77
09-22
Үрс минь үхэж л байг уу?

78
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

79
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

80
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

81
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

82
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

83
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

84
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

85
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

86
09-22
Хэнд ч бүү НАЙД

87
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

88
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

89
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

90
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

91
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

92
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

93
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

94
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

95
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

96
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

97
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

98
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

99
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

100
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?