BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан гэж хэн бэ?

Манай нэг нэртэй нийтлэлч “Ордны бузар булай” гэдэг гарчиг тавиад, манай дарга нарын бузар булайг бичдэг “баатар” болох 


гээд гүүглээр хэсэг зуур хайлт хийсний дараа “би бичилтгүй битүү бичдийн байна” гээд дуусгасан байдаг. Арга тасарсан хүний үг...  

“Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан” гээд хайлт хийсэн чинь бас мундахгүй юмс гарч ирдэг юм байна гээч. Түүний талаар сонирхох, басхүү эргэн сануулах болсон шалтгаан нь саяхнаас мань эрийг Монгол Улсаас гадаад улс оронд суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа тухай чих дэлсэж эхэлсэн явдал. Чехэд суугаа Элчин сайд Н.Наранбатыг татаж, оронд нь түүнийг томилохоор яригдаж байгаа гэх мэдээ хэвлэлээр гарах болов. Хачирхалтай нь эргэн татагдаж байгаа, шинээр томилогдох гэж байгаа хоёр хүн нь хоёулаа “хар тамхины” хэрэгт холбогдож байсан, “асуудалтай” нөхөд юм байна.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалантай бид энэ оны дөрөвдүгээр сард буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэдгийг байгуулж байх үед эчнээ танилцаж байж. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэдэг нэрийг холбооны анхдугаар Их хурлыг хийхээс  нэг сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 14-нд УБЕГ-т Б.Энх-Амгалан гэдэг хүний нэр дээр бүртгүүлжээ.

Энэ үед мань хүн Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд уг албанд 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд томилогдсон байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш сарын дараа гэсэн үг. Тэгэхээр У.Хүрэлсүхийн хувьд “зам зуурын” юм уу, завсрын нэгэн биш бололтой.

Гэхдээ үүнээс өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сард, одоогоос жил гаруйн өмнө ЖДҮХС-гийн хэрэг мандаж, МАН дотроо “ЖДҮ-чин”, “60 тэрбумчин”-гаараа талцаад “мандуулж” байх үед бас мань хүний нэр хальт тодроод, удалгүй сураг алдарсан байдаг юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ-чдэд хариуцлага тооцно” гэх хэлсэн тэр үед өөрийнх нь ахлах зөвлөхийн гарын үсэгтэй хоёр ч албан тоот ЖДҮХС-гийн баримт дотроос гарч ирсэн хэрэг.

“Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь "Тэгшрэх гурван эрдэнэ" болон "Мах мийт" зэрэг компаниудын төсөлтэй танилцаад ЖДҮХС-гаас зээл авахад яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгснийг танд хүргүүлж байна" гэсэн утгатай. “Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан” хэмээн гарын үсэг зурж, ЗГХЭГ-ын нэр дээр албан тоот үйлдээд тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж асан Б.Батзоригт илгээсэн байдаг.

Үүний дараа “Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн лоббидсон ЖДҮ-ийн зээл хэнийх байсан бэ?” гэх асуудал босч ирж, багагүй дуулиан болсон ч “Албан бичигт нэр дурьдагдсан “Тэгшрэх гурван эрдэнэ” компани нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод түүний ахлах зөвлөхтэй ямар ч холбоогүй. Мөн ЖДҮХС-гаас олгосон зээлд хамрагдаагүй болно” гэдэг няцаалтыг хийгээд л өнгөрсөн байдаг. Харин “Мах мийт”-ийн талаар хэн ч дуугараагүй. Бодвол зээлээ авсан биз.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмжид “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тус банкнаас олгох зээлд нөлөөлөл үзүүлэхийг оролдсон” дурьдагдсан тухай ч хэвлэлээр мэдээлэгдэж байв. Өөрөөр хэлбэл, энэ Б.Энх-Амгалан гэдэг хүн Ерөнхий сайдад зөвлөхийн хажуугаар өөр олон байгууллагад зэрэг зэрэг “зөвлөж” ирсэн бололтой юм. Нэлээд “том толгойтой”, элдэв асуудалд оролцоотой нөхөр байх нь.

Ердөө хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт “Нутгийн буян” хотхоны оршин суугчид тус байрны нийтийн эзэмшлийн талбай дээр 16 давхар орон сууцны барилга барихаар шөнөөр газар ухаж байгаа тухай хэвлэлээр заргалдаж байв. Түүний ард бас л Б.Энх-Амгалан гэх хүний нэр гарч байсан. Барилга барьж байгаа газар нь түүний эзэмшлийн газар гэсэн байна. Тус хотхоны оршин суугчид уг барилгын ажлыг эсэргүүцэж Хотын төлөвлөлтийн газарт гомдол гаргасан ч Хот төлөвлөлтийн газар, Мэргэжлийн хяналт хоёр бие бие рүүгээ чихсээр барилгын ажлыг эхлүүлжээ.

Хан-Уул дүүрэг уг нь “Эко дүүрэг” нэртэй, урьд нь тийм байсан хэдий ч одоо өмнөх нийгмийн үед тарьж ургуулсан, хадгалж хамгаалж ирсэн хамаг мод, бутаа, цэцэрлэгээ юу ч үгүй тайруулаад, барилгын компаниудад алдаад дуусч байгаа нийслэлийн хамгийн сүүлчийн “ногоон” дүүрэг. Нийтийн эзэмшлийн газар болох цэцэрлэг, тоглоомын талбайнуудыг бүгдийг нь хусч хаяад өндөр өндөр барилгууд босч байна. Ирэх хавар гэхэд замын урд хэсэгтэйгээ адилхан шороогоороо эргэсэн газар болох биз.

Б.Энх-Амгалан зөвлөлийн АТГ-т өгсөн ХОМ-ээс үзвэл чамгүй хөрөнгөтэй хүн юм билээ. Өөрийнх нь жилийн орлого 17 сая гаруйтай /зөвлөхийн цалин нь байх л даа/ ч гэр бүлийнх нь орлого тэрбум давсан. Мөн 1.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 1.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 500 сая төгрөгийн авлагатай гэж бичигдсэн байна. Бас Хятадын хөрөнгө оруулалттай Кэ Юан геологи, эрэл хайгуулын ХХК-тай хамтран ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Марта Майнинг” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг тухай хэвлэлд мэдээлжээ. Уг компани нь одоо түүний хүү Э.Энх-Амарын нэр дээр бүртгэгдсэн байна. Товчхондоо, манай Ерөнхий сайдын “дургүй” болгоныг л хийдэг бололтой юм.

Нэг зүйлийн сануулахад үүнийг бичиглэх болсон шалтгаан нь Б.Энх-Амгалан гэдэг хувь хүний улыг шагайсан, эсвэл ухаж төнхсөн хэрэг ерөөсөө биш юм. Зарим хэвлэлд бичсэн шигээр “У.Хүрэлсүх гэдэг хүн зөвлөхөөсөө болоод унах вий” энэ тэр гэсэн болгоомжлол ч бас биш. Угаасаа У.Хүрэлсүх гэдэг хүн Монголын хоёр дахь хаан болчихоод байгаа нөхцөлд тэр хүний үг Монголд хууль гэсэн үг. Хуульгүйгээр хийж болдог олон зүйлийг өнгөрсөн хоёр жилд өөрөөрөө үлгэрлэсэн хүн шүү. Харин гол асуудал бол дээр өгүүлсэн Элчин нарын томилгоо болон хар тамхины асуудал.

Нэгдүгээрт Б.Энх-Амгалан гэдэг хүн эхлээд Польшид эрэн сурвалжлагдаж байсан хар тамхиныхаа асуудлаар шалгуулах ёстой. Монголын хуулийн байгууллагууд үүн дээр ажиллана гээд Гадаад харилцааны сайд нь өөрөө амласан. Дипломатуудын өдүүлж байгаа хам тамхины гэмт хэрэгтэй Тагнуул, цагдаатайгаа хамтарч ажиллана гэдгээ ч хэлсэн. Үүнийх нь хариу одоохондоо гараагүй байна, нэгдүгээрт.

Хоёрдугаарт өмнө хэдийн нэг улсад хууль бус наймааны асуудлаар эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг өөр нэг улсад Элчин сайдаар томилж болох уу? гэдэг асуулт.

Энэ бол Монгол Улсын нэр хүнд, гадаад бодлого, дипломат харилцаатай холбоотой асуудал. Эхнээсээ дипломатууд нь хар тамхины наймаанаас болж хилийн чанадад баригдаад, шүүгдээд, ял шийтгэлээ аваад эхэлчихсэн байхад араас нь дахиад нэг сэжиг бүхий этгээдийг томилно гэдэг байж болох асуудал мөн үү?

Одоохондоо “Б.Энх-Амгалан Чехэд Элчингээр явахгүй ээ. Ерөнхий сайд ч явуулахгүй гэдгээ хэлсэн” гэж байгаа боловч өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Энх-Амгалан нь өөрөө өнгөрөгч дөрөвдүгээр сард “Чехэд явмаар байна” гэдэг саналаа хэлсэн юм байна. Тэгэхээр явах уу, яах уу гэдгийг чухам Элчин зөвлөхүүд томилогдсоны дараа л мэдэж болох хэрэг юм. Тэр болтол ямартай ч энэ нөхрийг хараанаасаа алдах лав болохгүй нь.

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан гэж хэн бэ?
Бусад мэдээ ▼

1
01-18
“Анна"-г бүтээх АЖ Н.Сувдын "өөрчлөлт"

2
01-18
Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

3
01-18
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

4
01-18
Шинжлэх ухаан: Бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг

5
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

6
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

7
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

8
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

9
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

10
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

11
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

12
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

13
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

14
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

15
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

16
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

17
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

18
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

19
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

20
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

21
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

22
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

23
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

24
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

25
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

26
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

27
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

28
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

29
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

30
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

31
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

32
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

33
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

34
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

35
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

36
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

37
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

38
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

39
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

40
01-16
Монгол Чонон дүрст Нохой

41
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

42
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

43
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

44
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

45
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

46
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

47
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

48
01-16
Сэтгэл амар амьдаръя...

49
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

50
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

51
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

52
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

53
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

54
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

55
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

56
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

57
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

58
01-16
Угшил

59
01-16
Монголчууд IQ-гийн түвшнээрээ дэлхийд есдүгээрт бичигдэж байна

60
01-16
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй

61
01-16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

62
01-16
Мандаж явсан хэд минь “маргааш” ачигдах гээд сандарч явна

63
01-16
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

64
01-16
“Монголд ирснээр өөрийгөө нээсэн”

65
01-16
Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

66
01-16
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

67
01-16
ОХУ-дэлхийн хоёр дахь хүчирхэг улс

68
01-16
ОХУ-ын Засгийн газар огцорлоо

69
01-16
Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх

70
01-16
Хэн Монголын Цагдаагаас Германы шүүх рүү яриад байна вэ

71
01-16
Владимир Путин ОХУ-ын шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

72
01-16
Малын хулгайч түмэн олны үр сад малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ

73
01-16
Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу

74
01-15
Зөнөг өвгөн

75
01-15
Их аварга Хакүхо өнжиж, Какүрюү 2 унаатай барилдаанаа үргэлжлүүлнэ

76
01-15
ОУСИ: Монгол Улсын Засгийн газрын өр Хятадаас шууд хамааралтайгаар огцом өсөж буйг анхааруулжээ

77
01-15
Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

78
01-15
Залуу насны омгоор нүцгэлж явсан Р.Анхнямын "өөрчлөлт"

79
01-15
Увайгүй Ч.Улаан сайд ОГЦОР

80
01-15
Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

81
01-15
Индонез улс шинэ нийслэл байгуулахдаа Арабын ханхүү, Японы тэрбумтан, Британийн ерөнхий сайд аснаар зөвлүүлнэ

82
01-15
СОНГУУЛЬ 2020: "Фэйсбүүк" компани Монголд түр хугацааны нэгж нээнэ

83
01-15
Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

84
01-15
Эрдэмтэд Лаос улсын өмнөд хэсэгт аварга хэмжээтэй солир унасан болохыг тогтоожээ

85
01-15
Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ ДҮРС БИЧЛЭГ харуулжээ

86
01-15
“Туг тойрсон дэмжлэгийн синдром” буюу АНУ-ын сонгууль дахь Ираны үйл явдлын нөлөө

87
01-15
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

88
01-15
УИХ-д нэр дэвшигч тодруулах МАН-ын зорилттой Б.Ундармаагийн хүсэл мөргөлдөв

89
01-15
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд онцгой анхааран ажиллаж байна гэлээ

90
01-15
Сонгуулийн үеийн домог урианууд: Бид бусад намаас ч илүүг амлаж болно

91
01-15
13 настай хүү 60 удаагийн хулгай үйлдэлджээ

92
01-15
5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ

93
01-15
М.Намсрай: Цагаан сар энэ сарын 25-нд болно

94
01-15
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг

95
01-15
Түлш цацагдсаны улмаас олон хүн бэртжээ

96
01-15
Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ

97
01-15
С.Эрдэнэ хүргэн Г.Энхболдтой нийлж Баянгол дүүргийг хувьчилж, төсвийн мөнгөөр туйлж байна!!!

98
01-15
“Саарал жагсаалт”-аас гарахад тусална гэдгээ дахин мэдэгдэв

99
01-15
​Хятад 2020 оны цагаан сарын үдэшлэгт шинэ технологийг ашиглана

100
01-15
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг