BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаригт Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах "гэнэтийн" хүсэлтэд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.



Дмитрий Медведев нь 2012 оны тавдугаар сарын 8-аас 2020 оны нэгдүгээр сарын 15 хүртэл долоон жил найман сар буюу 2809 өдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр ажилласан гэдгээрээ орчин үеийн Оросын түүхэнд Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүн юм.

Энэ хугацаанд тус улсын нийгэм, эдийн засагт гарсан онцлох өөрчлөлтүүдийг танилцуулбал:

Эдийн засаг

-ОХУ-ын Засгийн газрын тэргүүн асан Дмитрий Медведев 2012 онд анх Ерөнхий сайдаар ажиллаж эхлэх үед тус улсын ДНБ өнөөгийн ханшаар 68 их наяд 164 тэрбум рубль байснаас 2018 онд 104 их наяд 335 тэрбум рубль болж 53 хувиар нэмэгджээ. Оросын Үндэсний статистикийн хорооноос 2019 оны статистик тоо баримтыг хараахан ил болгоогүй байна.

-Харин Дэлхийн банкны тооцоолсноор ОХУ-ын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2012 онд одоогийн үнээр 25000 ам.доллар байснаас 2018 онд 27000 ам.доллар болж 5.2 хувиар өсжээ. Гэвч ОХУ энэхүү үзүүлэлтээр Дэлхийн улсуудын жагсаалтад 47-оос 55 дугаар байр болж ухарсан.

-ОХУ-ын төсөв 2012 онд ДНБ-ий 0.06 хувьтай тэнцэхүйц хэмжээний маш бага алдагдалтай байсан. Тухайлбал, 2012 оны ОХУ-ын төсөв 12 их наяд 854 тэрбум рублийн орлого, 12 их наяд 895 тэрбум рублийн зардалтай байв. Харин 2018 оны эцэст ОХУ-ын төсөв ДНБ-ий 2.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан. ОХУ-ын 2018 оны төсвийн орлогын хэмжээ 19 их наяд 454 тэрбум рубль байсан бол зардал 16 их наяд 713 тэрбум рубль болжээ. Хамгийн сүүлийн үеийн статистик тоо баримтуудыг авч үзвэл 2019 онд ОХУ-ын төсөв ДНБ-ий 1.7 хувьтай дүйх хэмжээний ашигтай гарахаар байна.

-Мөн энэ хугацаанд үндсэн хөрөнгө оруулалт 12 их наяд 586 тэрбум рубль байснаас 39.8 хувь өсөж 17 их наяд 595 тэрбум рубль болжээ.

Нийгэмд

-Дмитрий Медведев Ерөнхий сайдаар ажилласан энэ хугацаанд ОХУ-ын хүн ам 2.6 хувиар нэмэгджээ. ОХУ-ын хүн ам 2012 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 143 сая байсан бол 2019 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 146.8 сая байсан юм.

-Эсрэгээр нь 1000 хүнд ногдох нас баралт 2012 онд 13.3 байснаас 2018 онд 12.5 болж буурчээ.

-Харин ОХУ дахь нийт ажилгүйдлийн төвшин 2012 онд 5.5 хувь байсан бол 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 4.6 хувь болж буурсан байна.

-Иргэдийн сарын дундаж цалингийн хэмжээ 2012 онд 26629 рубль байсан бол 2019 оны гуравдугаар улиралд 45726 рубль болж 72 хувиар нэмэгдсэн нь хамгийн онцлох үзүүлэлт аж. Үүнээс гадна өөр нэг онцлох үзүүлэлт бол 2012 онд 9405 рубль байсан дундаж тэтгэврийн хэмжээ 2019 онд 15500 рубль болж 71 хувиар нэмэгдсэн байна.

-Гэмт хэргийн гаралтын хувьд 2012 онд 100 мянган хүн тутамд ногдох гэмт хэргийн гаралтын тоо 1609 байснаас 2018 онд 1360 болж 15 хувиар буурсан нь хангалттай сайн үзүүлэлт юм.

-Эцэст нь НҮБ-ийн зүгээс гаргадаг Хүний хөгжлийн индексээр 2012 онд ОХУ дэлхийн 189 орноос 55 дугаар байрт бичигдэж байсан бол 2018 оны тайланд 49 дүгээр байр болж ахисан байна. Энэ үзүүлэлтээрээ тэд Хүний хөгжлийн өндөр индекстэй улс орнуудын бүлгээс маш өндөр индекстэй орнуудад шилжжээ.

О.Мөнхбат  

Эх сурвалж: TASS

​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ
Бусад мэдээ ▼

1
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

2
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

3
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

4
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

5
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

6
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

7
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

8
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

9
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

10
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

11
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

12
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

13
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

14
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

15
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

16
09-22
Үрс минь үхэж л байг уу?

17
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

18
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

19
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

20
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

21
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

22
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

23
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

24
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

25
09-22
Хэнд ч бүү НАЙД

26
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

27
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

28
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

29
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

30
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

31
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

32
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

33
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

34
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

35
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

36
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

37
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

38
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

39
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

40
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

41
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

42
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

43
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

44
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

45
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

46
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

47
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

48
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

49
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

50
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

51
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

52
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

53
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

54
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

55
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

56
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

57
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

58
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

59
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

60
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

61
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

62
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

63
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

64
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

65
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

66
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

67
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

68
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

69
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

70
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

71
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

72
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

73
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

74
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

75
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

76
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

77
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

78
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

79
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

80
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

81
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

82
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

83
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

84
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

85
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

86
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

87
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

88
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

89
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

90
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

91
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

92
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

93
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

94
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

95
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

96
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

97
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

98
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

99
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

100
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна