BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

Энэ онд шинэ үеийн зенитийн пуужингийн систем болох С-500-г туршиж эхлэх ба 2025 он гэхэд зэвсэглэлд нийлүүлнэ хэмээн 


хэдхэн хоногийн өмнө Оросын хэвлэлүүдэд мэдээлсэн нь НАТО-гийн эвслийнхэнд хүнд их буугаар галласан мэт хүндээр туслаа. С-500 цогцолбор Оросын армийн зэвсэглэлд шилжсэнээр улс орнуудын пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийн хувьд хүчний харьцаа өөрчлөгдөх болно гэж Хятадын “Жунго зюньван” сонинд нийтлэлч Го Яньин (郭衍莹) дүгнэн бичжээ. 
 
С-400-тай харьцуулсан үзүүлэлтүүд
 
С-500 бол 5 дахь үеийн зенитийн пуужингийн цогцолбор бөгөөд түүнийг 4 дэх үеийн цогцолбор болох С-400-гийн суурин дээр техникийн шинэчлэл хийх замаар сайжруулан зохион бүтээсэн байна. Ингэснээр байлдааны үүрэг гүйцэтгэх боломж нь үлэмж өсчээ.
Техникийн үзүүлэлтийн хувьд С-500 нь С-400-гаас хэд хэдэн давуу талтай.
Нэгдүгээрт, 180 км-ийн өндөрт байгаа байг устгаж чадах бол С-400-гийн хувьд эл үзүүлэлт ердөө 30 км юм. Ингэснээр С-500 нь Америкийн THAAD системийн адилаар алсын тусгалтай баллистик пуужингууд, тойрог замын нам өндөр дэх хиймэл дагуулуудыг устгах боломжтой. Түүнчлэн шинэ цогцолбор нь Оросын өөр нэгэн пуужингаас хамгаалах стратегийн систем болох А-235-тай хослон ажиллаж, байлдааны үүрэг гүйцэтгэнэ.
 
 
С-400 цогцолбор 
 
Хоёрдугаарт, С-500-гийн хувьд байг устгах алслалт нь 600 гаруй км бол С-400-гийнх 500 км. Тодорхой хэлбэл, С-500 нь үзэгдэх орчноос гадна байгаа НАТО-гийн байлдааны онгоцуудын дайралтыг илүү үр дүнтэйгээр няцаах боломжтой гэсэн үг.
 
Гуравдугаарт, дайсны пуужингуудыг замаас нь амдан барьж устгах маневрийг онцгой сайн гүйцэтгэнэ. Шинэ цогцолбор нь секундэд 7 км-ийн хурдтай /20 Мах орчим/ нисч буй байг онилон устгаж чадах бол С-400 цогцолбор нь 4,8 км/сек-ийн хурдтай хөдөлж буй байг илрүүлэн устгах боломжтой. С-500 нь өндөр хурдтай 10 хүртэлх тооны бай, тэдгээрийн дотор баллистик болон дуунаас хэт хурдан пуужингууд, тойрог замын нам өндөрт нисч буй хиймэл дагуулуудыг замаас нь барьж устгах чадах бол С-400-д ийм боломж үгүй.  
 
Оросууд С-400 цогцолбортоо “Триумф” гэдэг нэр өгсөн бол С-500-гаа эртний Грекийн үлгэр домгийн баатрын нэрээр “Прометей” гэж нэрлэжээ. Прометей нь Зевс бурхны мэдэлд байсан галыг хулгайлж хүмүүст өгснөөр хүн төрөлхтнийг устгах гэсэн аянгыг захирагч Зевсийн хорон санаат төлөвлөгөөг нураадаг. Энэ утгаараа Оросын тал пуужингийн довтолгооноос хамгаалах салбарт АНУ-тай өрсөлдөх шийдвэр төгс байгаагаа харууллаа.
 
С-500-гийн 3 гол давуу тал
 
Нууцыг хадгалах үүднээс Оросын хэвлэлийнхэн С-500-тай холбоотой бусад мэдээллийг нийтэлсэнгүй. Гэхдээ гадаадын зарим хэвлэлийг уншсаны дараа шинэ цогцолборын давуу талуудын тухайд тодорхой дүгнэлт хийж болохоор байна.
 
Амдан сөнөөгч пуужин
 
Америкийн цогцолборуудад кинетик сумыг /KKV/ашигладаг бол Оросын С-400, С-500 цогцолборуудын пуужингууд нь чиглүүлсэн дэлбэрэлтээс үүссэн хэлтэрхийгээр байг устгах зарчмаар ажилладаг билээ. Зарим мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийхэд, татах хүчний векторын тусламжтайгаар С-500-гийн амдан баригч пуужинг удирдах ба уг пуужин нь заавал байг онож мөргөх шаардлагагүй. Чиглүүлсэн дэлбэрэлтийн үед пуужин байнаас 3-5 м-ийн зайд байх ба уг технологийг ашигласны үр дүн нь кинетик сумныхтай тун ойролцоо, гэхдээ Оросын пуужин өртгийн хувьд Америкийнхаас хамаагүй бага юм. 
 
 
Америкийн THAAD систем 
 
С-500 цогцолборын алсын тусгалтай 77Н6-Н пуужин нь хоёрдогч асалтын технологиор бүтээсэн  хоёрдахь угсраа хэсгийн хөдөлгүүртэй. Пуужингийн нислэгийн өндөр нь 70 км-т хүрэх ба пуужинг аэродинамик болон хийн залуур, түүнчлэн татах хүчний векторын тусламжтайгаар залж удирдана. Нислэгийн чиглэлийг хянах систем нь өмнөхөөс илүү мэдрэмтгий, илүү нарийвчлалтай болсон байна. Байнаас хамгийн холдоо 3 м-ийн зайд дэлбэрдэг учраас кинетик сумтай үндсэндээ адил гэсэн үг.
Пуужингийн нислэгийн траекторийн сүүлчийн хэсэг дэх чиглүүлэлтийг инерцийн удирдлага, радиолокацийн хагас идэвхт өөрөө чиглүүлэлт болон давхар диапазоны дулааны дүрс харагдалтын технологийг нэгэн зэрэг ашиглан гүйцэтгэдэг болой. Сүүлд дурдагдсан технологийг ашигласнаар жинхэнэ пуужинг хуурамчаас ялгах, радарт учрах саадыг тусгаарлах боломжтой болжээ.
 
Газрын радиолокацийн станц
 
Бидэнд байгаа мэдээллээр, С-500 цогцолбор нь газрын 4 радартай ажээ. Үүнд 1. С диапазонд ажилладаг, гурван солбицол бүхий 96Л6-ЦП загварын радиолокацийн станц, 2. S диапазонд ажилладаг, фазын тортой, эрт илрүүлэн анхааруулах радиолокацийн систем, 3. Галыг удирдах 77Т6 загварын радиолокацийн станц 4. Х диапазонд ажилладаг бөгөөд байг ажиглах, хайх, дагах болон таних үүргийг гүйцэтгэдэг идэвхтэй фазын тор бүхий олон үйлдэлт радар юм. Түүнчлэн шинэ цогцолбор нь байг онилох 76Т6 загварын радиолокацийн олон үйлдэлт иж бүрдэл төхөөрөмжөөр тоноглогдсон байна. 76Т6 ба 77Т6 радарууд нь хоршин ажилладаг ба эхнийх нь алсын ба дунд зайнд нисч буй байнуудыг онилдог бол хоёрдахь нь ойрын ба нам өндөрт нисч буй байнуудыг илрүүлдэг.     
“Хуучныг өвлөх замаар шинийг шат дараатайгаар зохион бүтээх”-эд чиглэсэн Оросын армийн зэвсэглэлийг боловсронгуй болгох төлөвлөгөөний дагуу С-500-гийн газрын төхөөрөмж бол С-400 цогцолборын сайжруулан шинэчилсэн хувилбар гэсэн үг. Иймээс 96Л6-ЦП ба 91Н6Е радаруудыг дорвитой шинэчлээгүй болов уу. Гэхдээ галыг удирдах 77Т6 радиолокацийн станц нь цөөнгүй давуу талтай. Энэ бол фазын долгионы антенний тор бүхий радарыг Оросын зенитийн пуужингийн цогцолборт анх удаа хэрэглэж буй тохиолдол юм. Уг радарт галлийн арсенидийн T/R модулиудыг суурилуулснаас гадна хялбарчлан тохируулах, цацрагийг хянах тэргүүний технологиуд ба шилэн кабелийн сүлжээг ашиглажээ. 
 
 
 
91Н6Е загварын радар 
 
Шинжээчдийн дүгнэснээр, 77Т6 радиолокацийн станц нь THAAD  цогцолборт суурилуулсан Америкийн AN/TPY-2 радартай техникийн үзүүлэлтээрээ дүйж байгаа аж. Х диапазонд ажилладаг уг олон үйлдэлт станцын дундаж хүчин чадал нь 300 кВт, хамрах хүрээний радиус 600 км юм. 
 
Хяналт-командын цэг ба хөөргөлтийг удирдах станц бүхий машин
 
С-500-гийн хяналт-командын төхөөрөмж бол команд-штабын 55К6МА  машин ба байлдааны удирдлагын 85Ж6 пунктээс бүрдэх хорооны чиглүүлэгч станц юм. Эдгээр нь С-300 цогцолборт ашиглаж байсан холбоо-удирдлагын 54К6Е загварын машины сайжруулсан хувилбар ажээ. 
Хорооны чиглүүлэгч станц дээр эрт илрүүлэн анхааруулах дэлгэцийн радиолокацийн систем ба фазын тор бүхий 91H6E загварын удирдлагын системийг тус тус суурилуулжээ. Дайсны талаарх мэдээлэлд тулгуурлан хорооны штабаас дайсны пуужинг замаас нь илрүүлэн барих байлдааны үүргийг тэргүүн шугамын анги нэгтгэлүүдэд өгнө. С-400 болон бусад цогцолборыг радиолокацийн станц бүхий бүх автомашин ба байршил тогтоох тооцооллыг гүйцэтгэгч штабын машинууд дээр суурилуулжээ. Уг цогцолбор нь хиймэл дагуулаас байршил тогтоох ГЛОНАСС системээс мэдээлэл хүлээн авдаг төхөөрөмжтэй.
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 

С-500-гийн тухай Хятадын хэвлэлд
Бусад мэдээ ▼

1
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

2
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

3
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

4
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

5
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

6
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

7
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

8
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

9
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

10
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

11
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

12
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

13
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

14
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

15
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

16
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

17
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

18
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

19
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

20
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

21
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

22
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

23
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

24
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

25
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

26
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

27
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

28
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

29
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

30
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

31
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

32
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

33
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

34
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

35
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

36
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

37
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

38
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

39
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

40
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

41
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

42
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

43
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

44
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

45
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

46
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

47
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

48
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

49
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

50
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

51
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

52
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

53
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

54
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

55
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

56
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

57
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

58
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

59
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

60
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж

61
02-20
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

62
02-20
Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

63
02-20
Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

64
02-20
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

65
02-20
Тэнгэр мэднэ

66
02-20
“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

67
02-20
"Урт цагаан" энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

68
02-20
Монголын хөлбөмбөгчид Катарт 14 хоногийн бэлтгэл хийнэ

69
02-20
Маккартизмын сүүдэр Цагаан ордныг бүрхсэн үү

70
02-20
“Монгол шуудан”-гийн хувьчлал ба банк байгуулах шунал

71
02-20
Хятадын эрх баригчид коронавирусийг оношлох, эмчлэх шинэ стандарт баталжээ

72
02-20
Энтертайнментаар эх орноо удирдагсад

73
02-20
Эрдэмтэд борооноос цахилгаан эрчим хүч гарган авч суржээ

74
02-20
Алтны үнэ сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрчээ

75
02-20
Д.Трамп, Э.Макрон нар терроризмтай тэмцэх асуудлыг хэлэлцжээ

76
02-20
Амны хаалт оёж нийслэлийн иргэдийг хангахыг үүрэг болгов

77
02-20
Прокуророос С.Эрдэнэ тэргүүтэй 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулна

78
02-20
Аялагчид аюул дагуулах вий

79
02-20
Германд найман хүний амийг хөнөөсөн зэвсэгт этгээдүүдийг мөрдөж байна

80
02-20
Харийнхны нутагшуулсан хар тамхи

81
02-20
Ерөнхий сайд аа, албаныханы архидалт дахин хүний аминд хүрчихлээ

82
02-19
Майкл Блүүмбэрг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх бизнесээ зарна

83
02-19
БНСУ-ын Ерөнхийлөгч асанд 17 жил хорих ял оноожээ

84
02-19
Ёс зүйг хэмжүүр гэвэл энэ парламентаас дахин дэвших хүн олдохгүй нь

85
02-19
Казахстанаас зугтсан Айсултан Назарбаев гэгч хэн бэ?

86
02-19
Энэ өдөр түүхэнд: Дэлхийн халим хамгаалах өдөр

87
02-19
Ё.Баатарбилэг: Теле хичээлийг гуравдугаар сарын 2 хүртэл гаргана

88
02-19
"Мэдрэмж" академийн төгсөгчид өөрийн гэсэн брэндээ үүсгээд ажилтай, орлоготой амьдарч байна

89
02-19
Хамгийн царай муутай үндэстнийг нэрлэв

90
02-19
Өмнөд Солонгост нэг сүмийн цуглаанд оролцдог 10 хүнээс коронавирусийн халдвар зэрэг илэрчээ

91
02-19
Коронавирусээс сэргийлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

92
02-19
Үйлдвэрлэлийн түүхий эдийг БНХАУ-аас өөр улсаас импортлох боломжийг судлахыг хүслээ

93
02-19
Коронавирус ба Монголын эдийн засаг

94
02-19
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татлаа

95
02-19
Дээд шүүх, Цагдаагийн том дарга нарын хүүхдүүдийн холбогдсон гэмт хэрэг!

96
02-19
"Гудамж талбайд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэнийг 50,000 төгрөгөөр торгоно"

97
02-19
1981 онд хэвлэгдсэн энэ номонд 2020 онд коронавирусын дэгдэлт бий болохыг урьдчилан таамаглаж бичжээ

98
02-19
Чавганц нарын хэрүүл ба улстөрчдийн боловсрол

99
02-19
Б.Баттөмөр: Удаа дараа хөөцөлдсөний үр дүнд нааштайгаар шийдвэрлэж чадлаа

100
02-19
Гишүүн асан Г.Уянга “попрох” гээд онигоо болов