BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар ТОМИЛЖ БОЛОХ УУ

-Агаар цэвэршүүлэх хөрөнгөөс завшсан БОАЖЯ-ныхны хэрэгт удахгүй яллах дүгнэлт үйлдүүлнэ-


Засгийн газрын ээлжит хуралдаанд өнгөрсөн лхагва гарагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, оронд нь томилох хүний нэрсийг танилцуулсан билээ.

Тэдний дунд Болгарт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайханыг эх оронд нь ирүүлж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 оны сүүлчээр хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн Ц.Цэнгэлийг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон нь олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Учир нь түүний англиар буюу НҮБ-ын албан ёсны таван хэлний нэгээр мэдээлэл хүргэж буй бичлэг цацагдаж, уг хэлээр ярих чадварт эргэлзсэн олон хүн Элчин сайдын албан тушаалд тохирохгүй гэж үзэж байгаа юм. 

Уг нь Дипломат албаны тухай хуулийн 15.2-т “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” хэмээн заасан байдаг.

Хэлний мэдлэг, боловсрол нь ч өнгөрч. Эрх барьж буй МАН-ынхан сонгуулийн өмнө эрүүгийн хэргийн яллагдагчдаа Элчин сайдын албан тушаал өгч гадаадад илгээн ял завшуулах бодлого баримталж буй бололтой. Яагаад ийн хэлэх болов гэхээр Болгар улсад суух Элчин сайдад нэрийг нь дэвшүүлээд буй Ц.Цэнгэлийг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас өнгөрсөн намар баталж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсаар байгаа юм.

Тодруулбал, Ц.Цэнгэлийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт үйлдэн утаа бууруулах хөрөнгөөс хувийн компани руу удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар тооцоод буй билээ. Уг нь төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргадаг ч БОАЖЯ-ныхан энэ мэтээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдаг нь илэрсэн.

Шалгалтын явцад Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн тушаалаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 42 сая төгрөгийг 4-5 удаагийн гүйлгээгээр гаргаж, тухайн аж ахуйн нэгжээсээ бэлнээр нь мөнгөө гаргуулан авч, яамныхаа шинэ жилийг тэмдэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татахаар болоод байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Ц.Цэнгэлийн холбогдсон хэргийг удахгүй шалгаж дуусан, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлэх юм байна. Уг нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргах, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглох заалт бий.  Тэгэхээр Төрийн албаны ч, Эрүүгийн хуулийн ч холбогдох заалтыг зөрчсөн хүнийг Элчин сайдаар томилж болно гэж үү.

Ташрамд дурдахад, БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох, агаарын бохирдол бууруулах хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан өөр нэг хэргийг мөн л АТГ-ынхан шалгаж дуусаж буй гэсэн.

Тодруулбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, бусдад давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа. Түүнтэй хамт тухайн үеийн салбарын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татаад буй билээ. Хэдийгээр Д.Оюунхорол яллагдагчаар татагдсан тухай мэдээллийг няцааж буй ч прокурор, мөрдөн шалгах байгууллагын эх сурвалжууд үнэн гэдгийг баталсан юм. Тэднийг эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж “Гранд повер” гэх компанид давуу байдал олгосноос улсад дээрх хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж байв.

“Гранд повер” гэх компани нь нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй атлаа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох гэрээ байгуулж уг мөнгийг шамшигдуулсан хэрэгт шалгаж байгаа. Тус компанийнхан сонгон шалгаруулалтаар авсан ажлаа хийгээгүй байхад нь улсын төсвийн хөрөнгөөр дээрх цэргийн ангийг төвлөрсөн халаалтад холбосон билээ.

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар ТОМИЛЖ БОЛОХ УУ
Бусад мэдээ ▼

1
02-27
Ванесса Брайант нисдэг тэрэг эзэмшигч компанийг шүүхэд өгчээ

2
02-27
Газрын тосны үнэ унав

3
02-27
Харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгая

4
02-27
БНТУ-ын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй гэв

5
02-27
Дэлхийн тэргүүн баячуудын нэг анх удаа iPhone-той болжээ

6
02-27
Майкрософтоос $10 саяыг хулгайлсан экс ажилтанд ял оноожээ

7
02-27
У.Хүрэлсүх: Монголд давраад байгаа гурван зүйл бол улс төр, уул уурхай, банкны систем

8
02-27
Бид хэтэрхий цөөхүүлээ

9
02-27
Сарьсан багваахай 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг

10
02-27
БНСУ-ын аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэдийн анхааралд

11
02-27
Спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлнэ

12
02-27
Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

13
02-27
Гадаад эмч нарын мэдээллээс

14
02-27
БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээлж байна

15
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Ши Жиньпин, Ли Көцян нартай цаг үеийн асуудлаар ярилцана

16
02-27
Баар, цэнгээний газрыг хууль зөрчиж ажиллуулвал 5 сая хүртэл төгрөгөөр торгоно

17
02-27
Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал

18
02-27
Коронавируст (Ковид-19) халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

19
02-27
Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

20
02-27
Өөр улсаар дамжин коронавирусийн голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиодол нэмэгджээ

21
02-27
Япон улс коронавирусын халдварыг 15 минутын дотор тодорхойлох боломжтой технологи боловсруулжээ

22
02-27
Улсын онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

23
02-27
БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ

24
02-27
The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

25
02-27
Х.Хатанбаатар: Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна

26
02-27
Дуучин Adele хүнд өвчин туссан уу?

27
02-27
Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

28
02-27
Ромд чонын сүү хөхөж өссөн хааных гэх бунхныг нээлээ

29
02-27
Зохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу?

30
02-27
Монголчуудаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ

31
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

32
02-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж

33
02-27
Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

34
02-27
Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч

35
02-26
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

36
02-26
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг

37
02-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 28 настай залуу нас баржээ

38
02-26
С.Амарсайхан: Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг хаана!

39
02-26
(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

40
02-26
Бид эрсдэл тээж Эx opoнлyyгаа бyцaxгүй

41
02-26
Боловсорч дууссаны 9 шинж буюу хүн байхын учир

42
02-26
Солонгосын Христийн сүмийнхэн ЗГ-ынхаа эсрэг жагсаж байна

43
02-26
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

44
02-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно

45
02-26
Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

46
02-26
Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

47
02-26
Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

48
02-26
Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

49
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

50
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

51
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

52
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

53
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

54
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

55
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

56
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

57
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

58
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

59
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

60
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

61
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

62
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

63
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

64
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

65
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

66
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

67
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

68
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

69
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

70
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

71
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

72
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

73
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

74
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

75
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

76
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

77
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

78
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

79
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

80
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

81
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

82
02-22
Цагаан сарын түүх

83
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

84
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

85
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

86
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

87
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

88
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

89
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

90
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

91
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

92
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

93
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

94
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

95
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

96
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

97
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

98
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

99
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

100
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ