BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Д.Ариунаа: Тайван орчинд зургаа зурах дуртай

Нийтэд нэг их танил бус сонсогдох “Алтан хаан” галлерейг зорилоо. Учир нь тус галлерейд бяцхан хатагтай 


Д.Ариунаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ. Нэгэн найзынхаа санал болгосноор  Д.Ариунаагийн уран бүтээлийн үзэсгэлэнг ийн зорьсон хэрэг.

 ...“Алтан хаан” галерейд Монгол ахуй бүрджээ. Арьсан цүнх сэлтийг үүднээсээ эхлэн өрсөн галлерейн төв хэсгээс цааш “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үргэлжилнэ. Гэгээлэг амар амгаланг голчлон дүрсэлсэн зургууд бол Д.Ариунаа хэмээх шинэхэн танилын маань бүтээлүүд...



Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Долгормаагийн Ариунаа гэдэг. Би арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд СУИС-ын Монгол зургийн ангид урилгаар элсэн орсон. Одоо хоёрдугаар курст сурдаг. 
-Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Багаасаа л зурах дуртай байсан. Тийм учраас манай гэрийнхэн намайг “Монгени” сургуулийн зургийн ангид оруулсан.  Есдүгээр ангиасаа Монгол зургаар дагнан зурж эхэлсэн. Миний хүсэл сонирхлыг сонсож, зураг зурахад дэмжсэн эмээ өвөөдөө баярладаг. Мөн намайг чиглүүлж өгсөн Оюун-Эрдэнэ багшдаа баярлаж явдаг. Миний хувьд зургаа зурах л хамгийн сайхан мөч байдаг. Өөрт төрсөн сэтгэгдлээ зургандаа буулгана гэдэг гоё мэдрэмж. Би кино үзэж, дуу сонссоны дараа сэтгэгдлээ зургандаа буулгадаг. Тайван орчинд зургаа зурах дуртай.

-"Ариунаагийн гайхамшигт ертөнц" анхны бие даасан үзэсгэлэн үү?
 
-Энэ удаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үзэсгэлэн маань миний бие дааж гаргаж байгаа хоёр дахь үзэсгэлэн.  Үзэсгэлэнг маань гаргаж өгч байгаа “Алтан хаан" галлерейгийн менежер Төгөлдөр, маркетингийн зөвлөх Лхамсүрэн, захирал Didier Boissiere нартаа баярлалаа.

Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн арга барил, хэв маягтай болчих байх. Одоогоор бол сургалтынх болохоор багш нарынхаа зааж байгааг илүү сайн сурч авахыг хичээж байна.

-Танилцуулга дээрээ гадаад дотоодын маш олон зургийн уралдаанд амжилт үзүүлсэн тухай бичжээ. Хамгийн сүүлд ямар уралдаанд оролцов? 

-Хамгийн сүүлд Малайзын Ерөнхий сайдын 93 насны ойд зориулсан хөргийг нь зурах тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Мөн Малайзад суралцах эрх авсан ч түр хойшлуулаад байна. Одоогоор СУИС-д гэрээгээр сурч байгаа болохоор сургуулиа орхиод явж байсан. Үүнээс өмнө Хонконг зургийн уралдаанд орж тусгай байр эзэлсэн. 
 
Анх  2014 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд дэд байр эзэлж байсан. Үүний дараа жил Төрийн ордонд багштайгаа хамт "Бодь модны чимээ" үзэсгэлэн гаргасан. Мөн  Оросын холбооны Улан-Удэ хотод үзэсгэлэн гаргасан. 2015 онд Засгийн газрын агентлагийн Монгол улсын шилдэг сурагч алтан медаль хүртэж байсан.  2016 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд тэргүүн байр эзлэн Урчуудын Эвлэлийн Хорооны авьяас алтан медиалиар, Нийслэлийн шилдэг сурагчаар шалгарч мөн алтан медиалиар шагнуулсан.  2017 онд Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарч Япон улсад уригдан аялсан. Ингээд 2018 онд  "Мөрөөдлийн ертөнц" сэдэвт Монгол зургийн үзэсгэлэн бие даан гаргаж байсан. 
Бидний яриа түүний бүтээлүүдийн тухай үргэлжиллээ.
Би “Дэгжин бүсгүй”, “Намар” гэж нэрлэсэн хоёр зургаа онцолмоор байна. Зургандаа эмэгтэй хүн, амьтан хоёрыг оруулахыг хүсдэг.  “Намар” гээд энэ зураг маань намрын ойн өглөөний дүр зураг.



Хүмүүс ихэвчлэн нохой муур гээд тэжээвэр амьтдыг илүү их хайрладаг. Тэдгээрийг хайрлаж байгааг буруу гэж хэлээгүй л дээ. Гэхдээ бусад амьтдыг хайрлаасай гэдэг үүднээс энэ зургийг зурсан. Хүйтэн цустай, хүмүүсийн нэг их анхаарч тоодоггүй  гүрвэлийг энэ эмэгтэй хайрлан, энхрийлж байгаагаар үзүүлсэн.  
 




О.Онон
Оллоо.мн

Д.Ариунаа: Тайван орчинд зургаа зурах дуртай
Бусад мэдээ ▼

1
04-09
БНСУ бусад орны иргэдийг нэвтрэхийг хязгаарлан, виз гаргалтыг хатууруулна

2
04-09
Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

3
04-09
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

4
04-09
Коронавирус электрон микроскопоор ингэж харагдана

5
04-09
Зарсан мөнгөндөө харамсаж, эрх мэдэлд улайрч сонгууль хийхээр шунаж буй намуудад

6
04-09
Д.Халиун: Загдаа ах намайг хүлж байгаад хүчиндсэн

7
04-09
Неймар, Гризманн хоёр хоорондоо багаа сольж магадгүй

8
04-09
Баянзүрхчүүдийг “панаалдаж” гишүүн бологсдоос амлалт, ёс суртахуун нэхээд ч нэмэргүй

9
04-09
Гадаадад байгаа монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болж эхэлжээ

10
04-09
Д.Нямхүү: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

11
04-09
"Улаанбаатар хотын банк"-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

12
04-09
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

13
04-09
Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ

14
04-09
”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”

15
04-09
ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

16
04-09
Бүсчлэн хөгжүүлэх бас нэг оролдлого

17
04-09
Берни Сандерс сонгуулийн өмнөх сунгаанаас гарлаа

18
04-09
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

19
04-09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

20
04-09
Бид ямар ГАНДАНГИЙН ТАГТАА юу?

21
04-09
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

22
04-09
11 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа

23
04-09
Унгар улсын сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна

24
04-09
Замбараагүй төлөвлөлтийн цаадах Засаг дарга нарын наймааг ил болгов

25
04-09
Коронавирусийн тахал Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ

26
04-09
УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

27
04-09
Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

28
04-09
ЕБС, цэцэрлэгийг 9 сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй

29
04-09
Амны хаалтаа тайлж, назгайрах цаг болоогүй шүү

30
04-09
“Ардчилалд хэрэгтэй” хэлмэгдүүлэлт

31
04-09
Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

32
04-08
BMW амны хаалт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

33
04-08
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын нүүрс тээврэлэлтийн асуудлаар уул уурхайн компаниудын хүсэлтийг хэлэлцлээ

34
04-08
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

35
04-08
АНУ сансрын баялгийг ашиглана

36
04-08
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

37
04-08
Даланзадгад: "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн хүүг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргажээ

38
04-08
“COVID-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралын үед “Сайн финанс ББСБ” харилцагчиддаа хэлний туслалцаа үзүүлж байна

39
04-08
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө

40
04-08
Хорины Коронагийн жил

41
04-08
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

42
04-08
Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

43
04-08
​УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн

44
04-08
Хорионы үеийн хожил

45
04-08
Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо

46
04-08
Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна

47
04-08
Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

48
04-08
З.Энхболд:Ерөнхийлөгчийн хууль бус ажиллагаануудыг дэлгэнэ

49
04-08
“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

50
04-08
Хятадаас хэзээ ч худалдан авч болохгүй 7 хүнс

51
04-08
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ

52
04-08
“Twitter”-ийн захирал цар тахалтай тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлана

53
04-08
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

54
04-08
Ц.Элбэгдорж надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье

55
04-08
Хятад коронавируст дэгдэлтийн хоёр дахь давалгаанд бэлэн үү

56
04-08
Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

57
04-08
Шуурхай: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

58
04-08
О.Бат-Өлзий: Э.Бат -Үүлээ 37 гэдэг нь зүгээр л миний хүүгийн утасны сүүлийн тоо

59
04-08
“Эсмия“ эм нь хүний элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул худалдаанаас ТАТАН АВЛАА

60
04-08
10 жил үржилд ороогүй хулсны баавгайнуудад коронавирус тус болжээ

61
04-08
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно

62
04-08
Байгал нуур 2020 онд тэсч үлдэх үү, аль эсвэл хордсон тэнгис болох уу?

63
04-08
Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

64
04-08
COVID-19: Японд зарласан онц байдал ба бизнесийнхэндээ үзүүлсэн тусламж

65
04-08
Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

66
04-08
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

67
04-08
Хүний тархитай холбоотой сонирхолтой баримтуудуудад

68
04-08
Д.Бямбасүрэн: Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

69
04-08
Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

70
04-08
Нацү башёг хойшлууллаа

71
04-08
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцэж, Франц улс 10,000 эндэгдэлтэй дөрөв дэх улс боллоо

72
04-08
Ухань хотын хөл хориог цуцаллаа

73
04-08
Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

74
04-08
Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

75
04-08
Т.Ганболд бие даагчдын нэгдсэн платформ байгуулж, удирдана

76
04-08
УИХ-ын сонгууль 2020: тойрог 2 & тулаан

77
04-08
С.Эрдэнэ даргын засгийн эрхийг хууль бусаар булаах төлөвлөгөө

78
04-08
Өмчлөгдсөн "хайр"

79
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

80
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

81
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

82
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

83
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

84
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

85
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

86
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

87
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

88
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

89
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

90
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

91
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

92
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

93
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

94
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

95
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

96
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

97
04-07
Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлэгээс гарахаар боллоо

98
04-07
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

99
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

100
04-07
Баянхошуунд гарсан ослоор найман машин мөргөлдөж 11 хүн бэртжээ