BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хамба лам Д.Чойжамц гуайн мэдэгдлийн эргэн тойронд

Манай хамба бол жир нэгэн иргэн биш Буддын шашны Монголд дэлгэрсэн том урсгалын тэргүүн, монгол угсаатнуудын дунд 


нөлөө бүхий шашны том зүтгэлтэн билээ. Тиймээс иймэрхүү мэдэгдлийг хариуцлагатай л хийж таараа.

Хамбын хэлснээр бол ...одоогийн гарч байгаа өвчлөлийн тухайд 700 жилийн өмнө судар дээр ирээдүйд цаг цөвүүн болох үед  сарьсан багваахайгаас хурц өвчин гарч амьтан хүнийг зүдрээнэ гэсэн байсан. Эртнээс анхааруулсан энэхүү айхтар өвчин гарсан энэ үед сүсэгтэн олон нийтээрээ үүнийг хүлээж авах хэрэгтэй. Төр засгаасаа гаргаж байгаа шийдвэр бүрийг дагаж, хэрэгжүүлэх ёстой. 

Би Цагаан сарыг цуцлах гэдэг үгэн дээр жаахан дургүй байгаа.
Эх болсон зургаан зүйл, тэр дундаа Монголчууд, бид бүгдийн сайн сайхны төлөө бурхан багшийн айлдсан уншлага номоо зориулж байна. Ялангуяа далдын мэдэлтэнгүүдийн хэлсэн ирээдүйд ийм ханиад гарна, тийм амьтнаас үүснэ гэж бичсэн бурхны номуудыг унших, өвчнөөс хамгаалсан үрэл, утлага, сахиус бурхныг хийж ард түмэнд түгээх нь бидний ажил. Бидэнтэй адилхан шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг бид судалж байна. Үрэл, утлага сахиусыг хийж эхэлсэн. Гандан 14 салбартай. Энэ салбаруудад гүрэм дором хийх, Лхам бурхныг тахих зэргээр ажил хөдөлгөөнийг өрнүүлж байна....гэсэн байх юм.

Хэрэв энэ аюултай өвчнөөс хамгаалах үрэл хийсэн юм бол ядарч зовж байгаа Уханий иргэдэд илгээвэл том буян болно доо. Тэгээд ч эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн бурхны шашны зарчмын дагуу туслах нь зүйтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ДЭМБ-ын нэр хүнд бүхий зөвлөх хүн эмчлэх эмийг гаргаж авч чадаагүй байна, дор хаяж хэдэн сар орно, дэлхийн хүн амын гуравны хоёр нь халдвар хүртэх магадлалтай, халдвар маш олон хэлбэрээр түгдэг гээд байдаг. Үрэл утлагаасаа хятад руу илгээж өвдсөн хүмүүсийг эмчилж чадвал шинэ эм гаргаж авах гэж зарж буй хөрөнгө, цагийг, олон хүний амийг аврах юм даа.

Хамбын мэдэгдсэнээр бол 700 жилийн өмнөх сударт эмчлэх жор,үрэл/эм/ арга нь бичээстэй байсан болж таарч байна. Яаж эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхийг нь мэдсээр байж туслахгүй бол бурхны шашны нэр хүндэд халтай болно. Тэгээд ч манай лам нарын хийсэн үрэл нь эмчилж чадвал маш их орлого Ганданд орох нь дамжиггүй /мөнгө талаас нь бодвол шүү дээ/,  монгол лам нарын мэдлэг чадварт итгэх итгэл, будддын шашны дэлгэрэн түгэх, цаашдаа монгол улсын эдийн засаг, олон улсын нэр хүндэд чухал нөлөөтэй.

Тэр судар нь Төвдөд нь байхгүй зөвхөн монголд байсан байж таараад, эмчлэх эм /үрэл/ арга чаргыг нь монголын лам нар мэддэг, бүтээдэг байвал төр засгаас ч хөрөнгө оруулалт хийгээд хүртээмжтэй тоо хэмжээгээр нь бүтээлгэж болох. Хятадын засгийн газраас маш их хөрөнгийг эм тан гарган авах, урьдчилан сэргийлэх, хяналт хязгаарлалт хийхэд зарцуулж байгаа бөгөөд манай лам нарын гаргасан үрэл/эм/ утлага, танг худалдан авах нь эргэлзээгүй зүйл.
Хамбын хэлж буйгаар маш их сүжигтэй, итгэсэн хүнд л үрэл утлага нь үйлчилнэ гэж гэснээс үзэхэд өвдөж зовсон амь амьдрал нь хутганы ирэн дээр байгаа хүн эргэлзэхгүй итгэж  хүртэж  таараа.

Хамбын мэдэгдэл одоо дэлхийн олон оронд түгэж бараг монголын лам нар эм гаргаж авчээ, аль эртнээс эмчлэх аргыг мэддэг байжээ гэх байх. Харин эмчилж, ядаж эерэгээр нөлөөлж чадахгүй бол манай Хамбын, монгол лам нарын, том агуулгаараа буддын шашны, монгол улсын нэр хүндэд асар халтай болно. Хэрэв Хамба маань сүжигтнүүдээ ихээр татах зорилгоор үрэл тараана гэсэн бол бүүр ч ичгэвэртэй жигшүүртэй хэрэг болно оо.
 
Эргэцүүлэл бичсэн:    TS_MJL

Хамба лам Д.Чойжамц гуайн мэдэгдлийн эргэн тойронд
Бусад мэдээ ▼

1
04-04
Б.Ууганбаяр: Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа

2
04-04
Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүн сураггүй алга болжээ

3
04-04
"Сайн ломбард"-аас 10 сая төгрөг, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдсэн этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА

4
04-04
Хятадын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ

5
04-04
Д.Тэмүүжин: “Люмино” бол чанар гэдэг үгний тодорхойлолт

6
04-04
УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

7
04-04
Оросын үнэн алдартны шашны тэргүүн Москва хотыг коронавирусийн аюулаас аврах залбирал үйлджээ

8
04-04
Урин цаг наашилж, усны шувууд тал нутагт иржээ

9
04-04
Өнөөдөр “Ханш нээх өдөр” тохиож байна

10
04-04
Доналд Трамп: ОХУ-ын тусламжаар бид олон хүний амийг аварч чадна

11
04-04
Монгол хүний цуснаас ямар ч төрлийн вирусийн тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ

12
04-04
БНХАУ-ын 800 иргэнээр мөнгө угаалгахыг завдсан толгойлогчдыг нь шалгаж дууслаа

13
04-04
Сайд нараа сэлгэхгүй гэвэл гишүүнээс нь чөлөөлөх гарц бас байна

14
04-04
Үхэх сэхэхийн зааг ба сонгууль

15
04-03
Мягмар гараг бүр “ЗӨВ ӨДӨР”

16
04-03
Криштиану Роналду нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болно

17
04-03
Монголын сор болсон уран зургууд хулгайд алдагдаж, хуулбарууд нь музей, галерейд хадгалагдаж байна уу

18
04-03
Коронавирусийн тахлын эрч дөрөвдүгээр сарын сүүлээр суларна гэж Хятадын эрдэмтэн тооцоолжээ

19
04-03
Туркт суугаа Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах шаардлага үүсээд байна!!!

20
04-03
Үнэт эдлэл, эртний эдлэлийн худалдаа эрхлэгчдийн судалгааг эхлүүлжээ

21
04-03
Хятад улс түүхэндээ анх удаа нохой, муурын мах идэхийг хориглолоо

22
04-03
Улсын эдийн засаг чухал уу, сонгууль чухал уу

23
04-03
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх сурагтай

24
04-03
“Цалин нэмэхээр талхаа авч чадахгүй” гэдэг тархи угаалт

25
04-03
БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг хорьжээ

26
04-03
Зэсийн үнэ унажээ

27
04-03
Монголын Улсын Ерөнхий консул Германы Шүүхэд очих уу?

28
04-03
Коронавирусын халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах нь нэмэгджээ

29
04-03
Хуульч Х.Бат-ялалт хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байна

30
04-03
Шаардлагатай ариутгал халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн амны хаалт зэргийг хэлтэс, албадад олголоо

31
04-03
Бие даагчдын арми ирж явна

32
04-03
“УБЦТС”-ний кабелийн засварын ажилтан шороонд даруулж амиа алджээ

33
04-03
Коронавирусээс болж АМЬ НЬ ТАСРАХ АРДЧИЛАЛ

34
04-03
ЭМЯ: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс коронавирус илрээгүй

35
04-03
"Монголдоо хайртай" LIVE тоглолт өнөөдөр болно

36
04-03
Б.Чойжав: Залилах гэмт хэргийн үндэс нь хохирогч өөрөө болоод байна

37
04-03
Хоцрогдсон хошин урлагийнхны эмгэнэл

38
04-03
Нэг өнгийн олон хоршил

39
04-03
Дотоодын дайсан: Байгууллагыг сүйрүүлэх сэтгэцийн өвчлөл

40
04-03
Монгол бөхчүүд дэлхийн чансааг тэргүүллээ

41
04-03
Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

42
04-03
Улаанбаатар хөгжих үү, “Урт цагаан” үлдэх үү гэдгийг төрийн “төмөр нүүр”-ээр шийдэх хэрэгтэй

43
04-03
В.Путин иргэдийнхээ цалинтай амралтын өдрүүдийг дөрөвдүгээр сарыг дуустал сунгалаа

44
04-03
Европын орнуудаас дамжин тээвэрлэсэн ачаа тээврийг өндөр хяналттай нэвтрүүлж байна

45
04-03
“Ковид-19”-ийн дараа дэлхий яах вэ?

46
04-03
Адууны их хэмжээний өлөн гэдэс хулгайгаар хил гаргахыг завджээ

47
04-03
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураажээ

48
04-03
Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ

49
04-03
COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг саяыг давлаа

50
04-03
Коронавирусний цохилтод Италичууд хамгийн хүндээр өртөж буйн учир

51
04-03
Никарагуагийн хөлбөмбөгийн баг талбай дээр бээлий амны хаалттай тоглов

52
04-03
Төв талбайнхаа хажууд задгай "жорлон"-той улс манайхаас өөр байхгүй

53
04-03
Б.Хурц нарт ял оноох бололтой

54
04-03
Коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-д дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр амарна

55
04-03
Хаврын чуулганы эхэнд ямар асуудлууд шийдвэрлэх вэ?

56
04-03
Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа

57
04-02
Дэлхийн 165 улсад цэцэрлэг, их болон дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ

58
04-02
СХД-ийн сурагчид үнэгүй дата ашиглан ЭЕШ-д бэлдэх боломжтой боллоо

59
04-02
Баянзүрх дүүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

60
04-02
БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

61
04-02
"Монгол тэмүүлэл" сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ

62
04-02
С.Амарсайхан: Төв шуудан, Хөрөнгийн бирж, Улаанбаатар зочид буудлын талбайг нийслэл буцааж авсан

63
04-02
NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ

64
04-02
Эрдэмтэд ховор хар нүх илрүүлжээ

65
04-02
БНСУ хичээлийн шинэ жилийн нээлтээ цахимаар хийнэ

66
04-02
Бүх мөнгийг нь үрэн таран хийгээд нөхрөө хаясан модель бүсгүй Дэлгэрэнгүйг: http://miss.mn/238836.html

67
04-02
Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталгаажуулна

68
04-02
Тэтгэвэр ба Шинэчлэл

69
04-02
ТАНИЛЦ: Төрөөс ААН-үүдэд олгож буй ХӨНГӨЛӨЛТҮҮД

70
04-02
Нью-Йорк хотын цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан коронавирусээр халдварлажээ

71
04-02
Булган аймагт бага насны хүүхэд мориноос унаж нас баржээ

72
04-02
Эквадорт Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцос гудамжинд хаягдаж байна

73
04-02
Далд уурхайн музейн ТЭЗҮ-г баталлаа

74
04-02
Т.Доржханд: Гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй

75
04-02
Б.Жаргалсайхан: Засгийн газраас авч буй арга хэмжээ сонгуульд зориулсан шоу болчих вий

76
04-02
Иранд халдварын улмаас нас барсан хүний тоо 3000 давжээ

77
04-02
Тусгаарлалтаас гарсан иргэд сураг алдарч эхэлжээ

78
04-02
АН-ынхан төрд бус төмөр торны цаана суух вий дээ

79
04-02
Хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдийг шалгаж байна

80
04-02
Татвар төлөrчдийн анхааралд

81
04-02
Байгалийн хийн хоолойд баярлах болоогүй...

82
04-02
Монгол юугаараа алдартай вэ?

83
04-02
Ц.Элбэгдорж: Би Х.Баттулгыг сөрж өрсөлдөх болно

84
04-02
Монголд шатахууны үнэ 728 – 876-өөр буурах боломжтой

85
04-02
2015 оноос хойш мөнгө угаасан хэрэгт ОХУ-ын иргэнийг шалгаж эхэллээ

86
04-02
Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

87
04-02
Д.Нарангэрэл: Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

88
04-02
Америк-Мексикийг холбосон хонгилоос $30 саяын үнэ хүрэх хар тамхи илрүүлжээ

89
04-02
Коронавирусийн улмаас 6 долоо хоногтой хүүхэд нас баржээ

90
04-02
Хөл хорионы дүнд Энэтхэгт анх удаа тэнгэр нь цэлмэж, цэнхэртэж эхэлжээ

91
04-02
Солонгос улсад хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд!

92
04-02
Парламент дэгийн хуулиа хэрхэн өөрчлөх вэ?

93
04-02
Нүүрсний худалдааг хэвийн гольдролд оруулахын төлөө ажиллахаар тохиролцлоо

94
04-02
БНСУ-аас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

95
04-02
Л.Оюун: Зээл төлөлтийн хугацааг хойшлуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна

96
04-02
Дэд Консулыг хар тамхины бүлэгт элссэн гэж Туркийн цагдаагийхан сэжиглэжээ

97
04-02
С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

98
04-02
Японы Fujifilm компани Covid-19 өвчнийг эмчлэх туршилтаа эхлүүлжээ

99
04-02
Коронавирус ба "мораль"

100
04-02
Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна!