BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ардын нам нь талцаж, Ардчилсан нам нь сонголтоо хийж дуусаагүй байна

УИХ-ын 2016 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт МАН ялалт байгуулж байв. Дан ганц Чингэлтэй дүүрэг төдийгүй улс орон даяар 


ялалт байгуулсан нь сонгуулийн амлалттай шууд холбоотой. МАН-ын зүгээс “Шинэ залуу үеэ дэмжинэ, арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана, аймаг бүрт үйлдвэр барина, шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ, баян, ядуугийн ялгааг арилгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлнэ” гэсэн том амлалтуудын ачаар олонхийг бүрдүүлж чадсан нь нууц биш. МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр Чингэлтэй дүүрэгт ч гэсэн хүчтэй нөлөөлсөн бөгөөд түүний гавьяагаар 2016 оны парламентад Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар ялалт байгуулсан. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй туршлагатай улстөрч.

Тэрбээр улс төрд үргэлж өгсөх дараалалтай явж, үеийн үед албан тушаалын үзүүрээс атгадаг ч гэлээ нам дотроо эзлэх байр суурь, дэмжлэгээр тааруухан. Түүхийн багш мэргэжлээс хальж, сэтгүүл зүйн салбарт хүчин зүтгэсэн он жилүүд нь албан тушаалын хаялагатай байхад нь үргэлж нөлөөлж ирсэн юм.

Түүний хувьд “Нью анверса” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл хүртсэн гэх асуудал сөхөгдсөн ч нам дарж, өөрөө үгүйсгээд өнгөрсөн удаатай. Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин энэ жилийн сонгуулийг өнжих нь гэсэн яриа гараад байна. Түүний оронд “Хера Холдинг” компанийн захирал Хассуурийн Ганхуягийг дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарав.

Гэвч эцсийн шийдвэр гараагүй. Парламент гэхээс илүү сайдын суудал намаасаа “бэлгэнд” авч, тойргоо залуучуудад өгөх сонирхолтой ахмад улстөрчдийн нэг нь тэр болж магадгүй билээ. Тэгвэл Х.Ганхуяг 2016 оны УИХ-д бие дааж Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Мэдлэг, боловсрол өндөртэй шинэ үеийн төлөөлөл хэдий ч улс төрд бол туршлагагүй.

Үүнийгээ батлах гэсэн шиг 2016 онд “Би Ардчилсан намын даргыг амлаж өрсөлдөнө” хэмээн “поп” үйлдэл гаргасан ч, ялагдсан түүхтэй. Ялагдлын цохилтод орсон Х.Ганхуяг хэсэг нам гүм амьдарч байгаад  2017 онд МАН-д элсэж, үнэмлэхээ гардсан билээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүдийн тоонд зүй ёсоор багтсан ч сэтгэлийн хөөрөл, залуу улстөрчийн амбийцаа дарахгүй бол ялах эсэх мөн л эргэлзээтэй. Тэгвэл, МАН-аас нэр дэвших дараагийн хүн болох Ерөнхийлөгч асан Н.Багабандийн  Шадар туслах асан Т.Аюурсайханы хувьд нэр хүндээ тойрогтоо алджээ. Шударга, эрс шийдэмгий төрхөөр улс төрийн имижээ бүрдүүлсэн ч МАН-ыг хоёр хуваахад онцгой үүрэг оролцоотой байсан нь нэр хүндэд нь сөргөөр  нөлөөлж эхэлсэн.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн М.Энхболд болон түүний фракцийг намаасаа шахах бодлогыг сайтар хэрэгжүүлж, Чингэлтэй дүүргээ бужиг­нуулж эхэлсэн нь сонгогчдод таалагдаагүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргад өөрийн хүнээ зүтгүүлж, ноёрхлоо тогтоох бодлого барьж байгаа ч гишүүд болон дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч, арга нь мухардсан удаатай.

Түүний хувьд дахин өрсөлдөнө гэж байгаа ч унасан нэр хүндээ сэргээж, намынхаа эв нэгдэлд анхаарахгүй бол ялалт байгуулах магадлал тун бага. Харин М.Оюунчимэгийн хувьд дөрөв дэх засаглалын төлөөлөл гэдэг утгаар сонгогч иргэдтэйгээ байнга эргэх холбоотой байлаа. Түүнээс гадна өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо бага­гүй ажил  хийсэн учир сонгогч­дын дэмжлэг, итгэл буураагүй хэвээр байгааг сонгуулийн өмнөх судалгаа харуулж буй.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганболдын хувьд М.Энхболдын фракцийнх гэдгээрээ намдаа шахагдаж эхэлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүрэгт олон жил засагласан бөгөөд энэ хэрээрээ өөрийн хүрээллийг бий болгосон ч эцэс­тээ намаасаа хөөгдөж хэн ч биш болов. Ирэх сон­гуулиар МАН-ынхан ялалт бай­гуулах эсэх нь эв нэгдлээс шууд хамаарна. Учир нь нэ­гэнт эрчээ авсан нам доторх талцал хуваагдлаа дарж чадах­гүй бол Баянзүрхэд хэдэн хэсэг хуваагдсан АН-ын гашуун түүхийг давтах билээ. 

Гишүүн асан Г.Баярсайхан дүүргийн АН-ыг удирдана 

Чингэлтэй дүүрэгт АН 2016 оны сонгуулиар цэвэр ялагдал хүлээсэн. Хэдийгээр туршлагатай улстөрчдийг сонгуульд сойсон ч МАН-ын пиарыг давж чадаагүй юм. Харин энэ удаагийн сонгуульд алдаагаа давтахгүйн тулд нэр дэвшилт болон хүмүүст тавих шаардлагаа өндөржүүлжээ. Тухайлбал, урьдчилсан мэдээл­лээр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханаар тол­гой­луул­сан багийг бэлтгэж байгаа гэх. Г.Баярсайхан нь УИХ-д хоёр удаа сонгогдсон бөгөөд туршлагатай улстөрчийн тоонд зүй ёсоор орно. Өмнө нь Чингэлтэй дүүргээс хоёр удаа нэр дэвшиж, ялалт байгуулсан удаатай.

Түүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа элдэв асуудалд нэр  холбогдож байгаагүй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Тавантолгой” зэрэг улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудалд “төр өмчөө зуун хувь мэдэлдээ авах ёстой” гэсэн байр суурийг баримталж байсныг нь өнөө хэр чингэлтэйчүүд мартаагүй. Цаашид улс төрд бүрдүүлсэн имижээ алдахгүй, амлалтаасаа буцахгүй бол Г.Баярсайханд ялах магадлал бий.

Харин түүний багт НИТХ-ийн төлөөлөгч Ц.Баатархүү,  “Нэт капитал”-ын захирал Д.Сүндий зэрэг залуус багтсан гэх урьчилсан таамаг байна. Ц.Баатархүү нь НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд улс төрд бэлтгэгдсэн залуу үеийн төлөөлөл. Түүнийг олон нийт “Монголын лектор төв”-ийн захирал гэдгээр нь илүү мэднэ. Гэхдээ олон танил болсон хүн бүр сонгуульд ялна гэсэн үг биш.

Гол нь намын эв нэгдэл, мөрийн хөтөлбөр, дэвшигчдийн давуу тал ихээхэн хамааралтай. Д.Сүндийгийн хувьд эхлүүлсэн бизнес нь өнөө хэр ашигтай, амжилттай  яваа. Өнгөрсөн дөрвөн жилд тойргоо ч хангалттай “усалсан”. Улс төрийн хүрээлэл гэхээс илүүтэй бизнесийн салбарынханд илүү­тэй танигджээ. Түүнээс гад­на  “Сүндий” брэндийн цүнх үйлдвэрлэж, гэр бүлээрээ АН-д шургалсан зэрэг шүүмжлэлийг олон нийтээс хүртэж байсан удаатай.

Бизнесийн салбарт тэргүүлэгч ч гэлээ улс төрд бол туршлагагүй. Тиймээс шууд нэр дэвшээд ялалт байгуулна гэсэн ойлголт байхгүй учраас АН-ынхан өмнөх алдаагаа давтахгүйн тулд илүү их хичээх хэрэг гарч байна. Мөн эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Г.Уянга АН-аас нэр дэвшинэ гэх мэдээлэл гарсан ч 60 сая төгрөгийн дэнчингээ өгч чадаагүй учраас мандат өвөртөлж чадаагүй юм. Тиймээс АН-ынхан 60 сая төгрөгийн татвараа намдаа төлсөн эмэгтэй нэр дэвшигчийг ч нэр дэвшүүлж магадгүй. Гэвч тэр нь хэн байх талаар урьдчилсан мэдээлэл алга байна.

Б.Пүрэвжав

ЭХ СУРВАЛЖ: DARDAS.MN

Ардын нам нь талцаж, Ардчилсан нам нь сонголтоо хийж дуусаагүй байна
Бусад мэдээ ▼

1
05-31
Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү

2
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

3
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

4
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

5
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

6
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

7
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

8
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

9
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

10
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

11
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

12
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

13
05-30
Гол зогоох мөнгө

14
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

15
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

16
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

17
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

18
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

19
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

20
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

21
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

22
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

23
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

24
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

25
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

26
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

27
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

28
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

29
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

30
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

31
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

32
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

33
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

34
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

35
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

36
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

37
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

38
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

39
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

40
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

41
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

42
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

43
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

44
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

45
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

46
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

47
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

48
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

49
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

50
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

51
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

52
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

53
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

54
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

55
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

56
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

57
05-27
ОЛОНТОЙ ХҮН

58
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

59
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

60
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

61
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

62
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

63
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

64
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

65
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

66
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

67
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

68
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

69
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

70
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

71
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

72
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

73
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

74
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

75
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

76
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

77
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

78
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

79
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

80
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

81
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

82
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

83
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

84
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

85
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

86
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

87
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

88
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

89
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

90
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

91
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

92
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

93
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

94
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

95
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

96
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

97
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

98
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

99
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

100
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ