BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хар тамхины хэрэгт орооцолдсон улстөрчдийн хүүхдүүд

Манай улсад хар тамхины борлуулалт, хэрэглээ хар зах шиг болсон гэдгийг  харуулах баримт олон. Хэдэн жилийн өмнө хар 


тамхи гэдэг үг ховор сонсогдож, зөвхөн мөнгөтэй хүний “зугаа” мэтээр ойлгодог байсан бол өнөө үед дунд сургуулийн сурагчид ч энэ хэрэгт холбогдож байна. Хар тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд хавтгайрсан гэх судалгааны дүгнэлт бий. Тэр дундаа хар тамхины хэрэгт 19-35 насны залуус түлхүү холбогдож байгаа нь хамгийн том аюул юм. Гэлээ ч хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан, хэсэг бөөнөөрөө хэрэглэснийг гааль, цагдаагийнхан чадлынхаа хэрээр илрүүлдэг. Бас чамгүй тэмцдэг.  Гэтэл цагдаа, гаалийнхны илрүүлж барьж ирсэн хэрэг мөрдөн байцаалт, шүүхийн шатандаа замхардаг. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шударга шүүхийн өмнө зогсч гэмээ ухаардаггүй нь дахиад хэрэг үйлдэх сэдэл болдог аж.
 
 
 
Манай улсад хар тамхи мансууруулах бодис сүүлийн 7-8 жилд уут шуудайгаараа нэвтэрчээ. Гаалийн байгууллагад бүртгэгдсэнээр 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 13 орчим кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авсан байгаа юм. Гэтэл үүний цаана илрээгүй. Илрүүлээд хураасан ч хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө хэрэглэдэг, нийгэмд борлуулж байсан үйлдэл гарч байв.
 
 
 
Тэгвэл төрийн өндөр эрх мэдэл албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс хар тамхины хэрэгт холбогдсон ч хав дарагдаж байна гэж хардах үндэслэл бүхий жишээ цөөнгүй. Төрд өндөр албан тушаал хашдаг улстөрчдийн ач, зээ, хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон ч хуулиар хамгаалуулдаг байж мэдэх хэргүүдийг тоймлоё. Тэднийх ихэнх нь хэрэгсэхгүй болох эсвэл торгож, батлан даалтад гаргаад сураг алдарч байна. Тэдний дунд өнөөгийн төрийн тэргүүний хүү, УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд асан, цэцийн гишүүний хүүхдүүд ч багтаж байгаа юм. Гурван жилийн өмнө Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарч байв. Талийгаач хошин шогийн жүжигчний хүү байсан бол тус байр  нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн ээжийнх нь гэр байжээ. Хэрэг гарах үед 21-28 насны  11 эрэгтэй, нэг эмэгтэй хамт байсны дотор Б.Хүлэгт байжээ. Тэдний  есийнх нь шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарч, мөрдөгчид гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олсон байдаг. Харин үүнээс хойш юу болсон нь сураг алдарсан. Хэвлэлүүд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байсан удаатай. Хууль хяналтынхан “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн ганц л хариулт хэлдэг.
 
 
 
Төрийн хариуцлагатай албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон дараагийн хэрэг бол Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин юм.  Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Дэд сайд асангийн охин өмнө ч энэ төрлийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэдэг. Харин хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
 
 
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б хар тамхины хэргээр  2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалдах шатны шүүхээс ялыг нэг жил болгон бууруулж байв.
2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог мансууруулах төрлийн “мөс” гэх бодис биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулан, шалгаж байгаа гэж мэдээлсэн ч тэгсхийгээд нам жим болсон.  Үүнээс өмнө мөн л хар тамхины хэргээр ял авсан ч өршөөлөөр суллагдсан гэх мэдээлэл бий.
 
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнгөрсөн.
УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт 2015 онд холбогдож байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард тэдэнд 5-6.5 хүртэлх жилийн ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад гарсан ч гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ял сонссон байдаг. Хар тамхины хэрэгт удаа холбогдож олон нийтийн шахалт шаардлагаар хариуцлагаа хүлээсэн нэг хэсэг байгаа ч нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалаар хуулиас дээгүүр авирлаж байгаа нь ч бий. Тэдэнд хэн, хэрхэн хариуцлага тооцох вэ.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хар тамхины хэрэгт орооцолдсон улстөрчдийн хүүхдүүд
Бусад мэдээ ▼

1
04-06
Х.Баттулга: НӨОАТ-ын хэмжээг бууруулах, царцаах зэрэг бодитой шийдлүүд гаргах хэрэгтэй

2
04-06
Цар тахал ба санхүүгийн хар зах

3
04-06
Рио Тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид дахин эсэргүүцэл зарлав

4
04-06
Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ

5
04-06
“Хэтэрхий чанга шуугилдлаа” гэсэн шалтгаанаар хөршийнхөө таван хүнийг буудан хөнөөжээ

6
04-06
УИХ-ын дарга Г.Занданшатарын Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

7
04-06
О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

8
04-06
Онцгой байдлын жолооч “Хөвсгөл” нууранд машинтайгаа живж, амиа алджээ

9
04-06
Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү

10
04-06
Хубэй мужид тусалсан Өвөр Монголын сүүлийн ээлжийн эмч, сувилагчид бүгдээрээ буцаж ирлээ

11
04-06
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

12
04-06
Үхань хотын гудамж талбайд амьдрал өрнөж эхэллээ

13
04-06
Энэ сараас эхлэн эмнэлгийн хэрэгслийг Хятад улсын бүртгэлгүйгээр экспортлох боломжгүй

14
04-06
SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ

15
04-06
Авлигыг АН түүчээлэх үү

16
04-06
Төрийн банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

17
04-06
Л.Мөнхтүшиг : Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна

18
04-06
Төв аймгийнхны итгэлийг хүлээсэн А.Сүхбат...

19
04-06
Засгийн газраас нэхэх НАЙМ дахь арга хэмжээ

20
04-06
Хятадад вирус хувиран шинэчлэгдэж байна

21
04-06
“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ

22
04-06
Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ

23
04-06
Б.Батзоригийг шүүх хурал хойшилж, хилийн хоригийг хэвээр үлдээв

24
04-06
Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, Монгол улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

25
04-06
Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

26
04-06
Ломбардаас дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад нуусан байжээ

27
04-06
Бар “ковид19”-өөр халдварласан тохиолдол анх удаа гарлаа

28
04-06
Ядуусаа төрийн түшээгээр сонгодог "Монгол"

29
04-06
ДЭМБ:Монголчууд хоногт 11 грамм давс хэрэглэдэг нь эрсдэлтэй

30
04-06
С.Эрдэнэ Д.Баттулгыг “жийж”, Ш.Түвдэндоржийг сонгосон уу

31
04-06
Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

32
04-06
Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

33
04-06
Д.Трамп газрын тосны дайнд ялахыг хүсч байна

34
04-06
​УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах бололтой

35
04-06
Дархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна

36
04-06
ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

37
04-06
Орос улс гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай нислэгүүдийг зогсоолоо

38
04-06
Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ

39
04-06
Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

40
04-06
ЖДҮ-чид Б.Батзоригоор “туг тахиж” асуудлыг намжаах уу

41
04-04
Б.Ууганбаяр: Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа

42
04-04
Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүн сураггүй алга болжээ

43
04-04
"Сайн ломбард"-аас 10 сая төгрөг, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдсэн этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА

44
04-04
Хятадын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ

45
04-04
Д.Тэмүүжин: “Люмино” бол чанар гэдэг үгний тодорхойлолт

46
04-04
УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

47
04-04
Оросын үнэн алдартны шашны тэргүүн Москва хотыг коронавирусийн аюулаас аврах залбирал үйлджээ

48
04-04
Урин цаг наашилж, усны шувууд тал нутагт иржээ

49
04-04
Өнөөдөр “Ханш нээх өдөр” тохиож байна

50
04-04
Доналд Трамп: ОХУ-ын тусламжаар бид олон хүний амийг аварч чадна

51
04-04
Монгол хүний цуснаас ямар ч төрлийн вирусийн тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ

52
04-04
БНХАУ-ын 800 иргэнээр мөнгө угаалгахыг завдсан толгойлогчдыг нь шалгаж дууслаа

53
04-04
Сайд нараа сэлгэхгүй гэвэл гишүүнээс нь чөлөөлөх гарц бас байна

54
04-04
Үхэх сэхэхийн зааг ба сонгууль

55
04-03
Мягмар гараг бүр “ЗӨВ ӨДӨР”

56
04-03
Криштиану Роналду нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болно

57
04-03
Монголын сор болсон уран зургууд хулгайд алдагдаж, хуулбарууд нь музей, галерейд хадгалагдаж байна уу

58
04-03
Коронавирусийн тахлын эрч дөрөвдүгээр сарын сүүлээр суларна гэж Хятадын эрдэмтэн тооцоолжээ

59
04-03
Туркт суугаа Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах шаардлага үүсээд байна!!!

60
04-03
Үнэт эдлэл, эртний эдлэлийн худалдаа эрхлэгчдийн судалгааг эхлүүлжээ

61
04-03
Хятад улс түүхэндээ анх удаа нохой, муурын мах идэхийг хориглолоо

62
04-03
Улсын эдийн засаг чухал уу, сонгууль чухал уу

63
04-03
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх сурагтай

64
04-03
“Цалин нэмэхээр талхаа авч чадахгүй” гэдэг тархи угаалт

65
04-03
БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг хорьжээ

66
04-03
Зэсийн үнэ унажээ

67
04-03
Монголын Улсын Ерөнхий консул Германы Шүүхэд очих уу?

68
04-03
Коронавирусын халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах нь нэмэгджээ

69
04-03
Хуульч Х.Бат-ялалт хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байна

70
04-03
Шаардлагатай ариутгал халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн амны хаалт зэргийг хэлтэс, албадад олголоо

71
04-03
Бие даагчдын арми ирж явна

72
04-03
Коронавирусээс болж АМЬ НЬ ТАСРАХ АРДЧИЛАЛ

73
04-03
ЭМЯ: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс коронавирус илрээгүй

74
04-03
"Монголдоо хайртай" LIVE тоглолт өнөөдөр болно

75
04-03
Б.Чойжав: Залилах гэмт хэргийн үндэс нь хохирогч өөрөө болоод байна

76
04-03
Хоцрогдсон хошин урлагийнхны эмгэнэл

77
04-03
Нэг өнгийн олон хоршил

78
04-03
Дотоодын дайсан: Байгууллагыг сүйрүүлэх сэтгэцийн өвчлөл

79
04-03
Монгол бөхчүүд дэлхийн чансааг тэргүүллээ

80
04-03
Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

81
04-03
Улаанбаатар хөгжих үү, “Урт цагаан” үлдэх үү гэдгийг төрийн “төмөр нүүр”-ээр шийдэх хэрэгтэй

82
04-03
В.Путин иргэдийнхээ цалинтай амралтын өдрүүдийг дөрөвдүгээр сарыг дуустал сунгалаа

83
04-03
Европын орнуудаас дамжин тээвэрлэсэн ачаа тээврийг өндөр хяналттай нэвтрүүлж байна

84
04-03
“Ковид-19”-ийн дараа дэлхий яах вэ?

85
04-03
Адууны их хэмжээний өлөн гэдэс хулгайгаар хил гаргахыг завджээ

86
04-03
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураажээ

87
04-03
Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ

88
04-03
COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг саяыг давлаа

89
04-03
Коронавирусний цохилтод Италичууд хамгийн хүндээр өртөж буйн учир

90
04-03
Никарагуагийн хөлбөмбөгийн баг талбай дээр бээлий амны хаалттай тоглов

91
04-03
Төв талбайнхаа хажууд задгай "жорлон"-той улс манайхаас өөр байхгүй

92
04-03
Б.Хурц нарт ял оноох бололтой

93
04-03
Коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-д дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр амарна

94
04-03
Хаврын чуулганы эхэнд ямар асуудлууд шийдвэрлэх вэ?

95
04-03
Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа

96
04-02
Дэлхийн 165 улсад цэцэрлэг, их болон дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ

97
04-02
СХД-ийн сурагчид үнэгүй дата ашиглан ЭЕШ-д бэлдэх боломжтой боллоо

98
04-02
Баянзүрх дүүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

99
04-02
БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

100
04-02
"Монгол тэмүүлэл" сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ