BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулдаг вэ

Коронавирусийн халдвараас шалтгаалан улс орны эдийн засагт хүндрэл үүсч байгаатай холбоотойгоор Монгол Улсын 


Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан уриалга гаргалаа. Ерөнхийлөгч энэхүү уриалгадаа "УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэе" гэсэн олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр "Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэсэн юм.

2020 оны улсын төсөвт УИХ-ын сонгууль зохион байгуулах зардал суусан. Сонгуулийг хойшлуулж 2020 оны хэдэн сард ч зохин байгуулсан төсөвт суусан, зарцуулах ёстой зардал нь гарч л таарна. Харин сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулж, түүнээс өмнө төсөвт тодотгол хийх замаар сонгуулийн зардлыг хэмнэж болно. Ерөнхийлөгч ч үүнийг уриалж байгаа бололтой. Үүнтэй холбогдуулан УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулахаар хуульчилсан байдгийг танилцуулъя. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль хойшлуулах зохицуулалтыг дараахь байдлаар тусгажээ.

9.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.

9.5. Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно.

9.6. Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт онцгой нөхцөл байдал гэдгийг дараахь байдлаар тодорхойлсон байна.

25.2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1) улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

2) Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

25.3. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

Эдгээр хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийг хойшлуулж болох ч одоогоор хойшлуулах онцгой нөхцөл байдал үүссэн үү, үгүй юү гэдэг нь анхаарал татаж байна. Ямартай ч Ерөнхийлөгчийн дээрх уриалга ойрын хугацаанд өрнөх улс төрийн гол сэдэв байх бололтой.

Eagle.mn

УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулдаг вэ
Бусад мэдээ ▼

1
04-06
Ерөнхийлөгчийн хэлсэн таван санал

2
04-06
Коронавирусын тархалт ихэсвэл 300 ортой эмнэлгийг ашиглана

3
04-06
Х.Баттулга: НӨОАТ-ын хэмжээг бууруулах, царцаах зэрэг бодитой шийдлүүд гаргах хэрэгтэй

4
04-06
Цар тахал ба санхүүгийн хар зах

5
04-06
Рио Тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид дахин эсэргүүцэл зарлав

6
04-06
Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ

7
04-06
“Хэтэрхий чанга шуугилдлаа” гэсэн шалтгаанаар хөршийнхөө таван хүнийг буудан хөнөөжээ

8
04-06
УИХ-ын дарга Г.Занданшатарын Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

9
04-06
О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

10
04-06
Онцгой байдлын жолооч “Хөвсгөл” нууранд машинтайгаа живж, амиа алджээ

11
04-06
Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү

12
04-06
Хубэй мужид тусалсан Өвөр Монголын сүүлийн ээлжийн эмч, сувилагчид бүгдээрээ буцаж ирлээ

13
04-06
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

14
04-06
Үхань хотын гудамж талбайд амьдрал өрнөж эхэллээ

15
04-06
Энэ сараас эхлэн эмнэлгийн хэрэгслийг Хятад улсын бүртгэлгүйгээр экспортлох боломжгүй

16
04-06
SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ

17
04-06
Авлигыг АН түүчээлэх үү

18
04-06
Төрийн банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

19
04-06
Л.Мөнхтүшиг : Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна

20
04-06
Төв аймгийнхны итгэлийг хүлээсэн А.Сүхбат...

21
04-06
Засгийн газраас нэхэх НАЙМ дахь арга хэмжээ

22
04-06
Хятадад вирус хувиран шинэчлэгдэж байна

23
04-06
“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ

24
04-06
Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ

25
04-06
Б.Батзоригийг шүүх хурал хойшилж, хилийн хоригийг хэвээр үлдээв

26
04-06
Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, Монгол улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

27
04-06
Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

28
04-06
Ломбардаас дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад нуусан байжээ

29
04-06
Бар “ковид19”-өөр халдварласан тохиолдол анх удаа гарлаа

30
04-06
Ядуусаа төрийн түшээгээр сонгодог "Монгол"

31
04-06
ДЭМБ:Монголчууд хоногт 11 грамм давс хэрэглэдэг нь эрсдэлтэй

32
04-06
С.Эрдэнэ Д.Баттулгыг “жийж”, Ш.Түвдэндоржийг сонгосон уу

33
04-06
Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

34
04-06
Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

35
04-06
Д.Трамп газрын тосны дайнд ялахыг хүсч байна

36
04-06
​УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах бололтой

37
04-06
Дархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна

38
04-06
ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

39
04-06
Орос улс гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай нислэгүүдийг зогсоолоо

40
04-06
Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ

41
04-06
Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

42
04-06
ЖДҮ-чид Б.Батзоригоор “туг тахиж” асуудлыг намжаах уу

43
04-04
Б.Ууганбаяр: Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа

44
04-04
Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүн сураггүй алга болжээ

45
04-04
"Сайн ломбард"-аас 10 сая төгрөг, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдсэн этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА

46
04-04
Хятадын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ

47
04-04
Д.Тэмүүжин: “Люмино” бол чанар гэдэг үгний тодорхойлолт

48
04-04
УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

49
04-04
Оросын үнэн алдартны шашны тэргүүн Москва хотыг коронавирусийн аюулаас аврах залбирал үйлджээ

50
04-04
Урин цаг наашилж, усны шувууд тал нутагт иржээ

51
04-04
Өнөөдөр “Ханш нээх өдөр” тохиож байна

52
04-04
Доналд Трамп: ОХУ-ын тусламжаар бид олон хүний амийг аварч чадна

53
04-04
Монгол хүний цуснаас ямар ч төрлийн вирусийн тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ

54
04-04
БНХАУ-ын 800 иргэнээр мөнгө угаалгахыг завдсан толгойлогчдыг нь шалгаж дууслаа

55
04-04
Сайд нараа сэлгэхгүй гэвэл гишүүнээс нь чөлөөлөх гарц бас байна

56
04-04
Үхэх сэхэхийн зааг ба сонгууль

57
04-03
Мягмар гараг бүр “ЗӨВ ӨДӨР”

58
04-03
Криштиану Роналду нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болно

59
04-03
Монголын сор болсон уран зургууд хулгайд алдагдаж, хуулбарууд нь музей, галерейд хадгалагдаж байна уу

60
04-03
Коронавирусийн тахлын эрч дөрөвдүгээр сарын сүүлээр суларна гэж Хятадын эрдэмтэн тооцоолжээ

61
04-03
Туркт суугаа Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах шаардлага үүсээд байна!!!

62
04-03
Үнэт эдлэл, эртний эдлэлийн худалдаа эрхлэгчдийн судалгааг эхлүүлжээ

63
04-03
Хятад улс түүхэндээ анх удаа нохой, муурын мах идэхийг хориглолоо

64
04-03
Улсын эдийн засаг чухал уу, сонгууль чухал уу

65
04-03
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх сурагтай

66
04-03
“Цалин нэмэхээр талхаа авч чадахгүй” гэдэг тархи угаалт

67
04-03
БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг хорьжээ

68
04-03
Зэсийн үнэ унажээ

69
04-03
Монголын Улсын Ерөнхий консул Германы Шүүхэд очих уу?

70
04-03
Коронавирусын халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах нь нэмэгджээ

71
04-03
Хуульч Х.Бат-ялалт хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байна

72
04-03
Шаардлагатай ариутгал халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн амны хаалт зэргийг хэлтэс, албадад олголоо

73
04-03
Бие даагчдын арми ирж явна

74
04-03
Коронавирусээс болж АМЬ НЬ ТАСРАХ АРДЧИЛАЛ

75
04-03
ЭМЯ: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс коронавирус илрээгүй

76
04-03
"Монголдоо хайртай" LIVE тоглолт өнөөдөр болно

77
04-03
Б.Чойжав: Залилах гэмт хэргийн үндэс нь хохирогч өөрөө болоод байна

78
04-03
Хоцрогдсон хошин урлагийнхны эмгэнэл

79
04-03
Нэг өнгийн олон хоршил

80
04-03
Дотоодын дайсан: Байгууллагыг сүйрүүлэх сэтгэцийн өвчлөл

81
04-03
Монгол бөхчүүд дэлхийн чансааг тэргүүллээ

82
04-03
Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

83
04-03
Улаанбаатар хөгжих үү, “Урт цагаан” үлдэх үү гэдгийг төрийн “төмөр нүүр”-ээр шийдэх хэрэгтэй

84
04-03
В.Путин иргэдийнхээ цалинтай амралтын өдрүүдийг дөрөвдүгээр сарыг дуустал сунгалаа

85
04-03
Европын орнуудаас дамжин тээвэрлэсэн ачаа тээврийг өндөр хяналттай нэвтрүүлж байна

86
04-03
“Ковид-19”-ийн дараа дэлхий яах вэ?

87
04-03
Адууны их хэмжээний өлөн гэдэс хулгайгаар хил гаргахыг завджээ

88
04-03
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураажээ

89
04-03
Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ

90
04-03
COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг саяыг давлаа

91
04-03
Коронавирусний цохилтод Италичууд хамгийн хүндээр өртөж буйн учир

92
04-03
Никарагуагийн хөлбөмбөгийн баг талбай дээр бээлий амны хаалттай тоглов

93
04-03
Төв талбайнхаа хажууд задгай "жорлон"-той улс манайхаас өөр байхгүй

94
04-03
Б.Хурц нарт ял оноох бололтой

95
04-03
Коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-д дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр амарна

96
04-03
Хаврын чуулганы эхэнд ямар асуудлууд шийдвэрлэх вэ?

97
04-03
Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа

98
04-02
Дэлхийн 165 улсад цэцэрлэг, их болон дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ

99
04-02
СХД-ийн сурагчид үнэгүй дата ашиглан ЭЕШ-д бэлдэх боломжтой боллоо

100
04-02
Баянзүрх дүүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв