BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол Оросын нөлөөллөөс гарах уу

ОХУ-тай хил залгаа оршдог Монгол Улс ойрын ирээдүйд өөр улсын нөлөөнд автаж, эхлээд өөрийн уламжлалт бичиг үсгээ үүний дараа тусгаар тогтнолоо алдана. Үүний улмаас ОХУ улс төрийн холбоотноо алдахаас гадна эдийн засгийн түншээ алдаж магадгүй юм. Санкт-Петербургийн Алс Дорнодын орон судлалын төвийн тэргүүн Кирилл Котков “Монгол Улс Оросын нөлөөллөөс гарах уу” хэмээх нийтлэлдээ ийнхүү бичжээ. Түүний нийтлэлийг орчуулан хүргэж байна. 



2025 он гэхэд Монгол улс кирилл цагаан толгойноос татгалзаж, 1941 он хүртэл ашиглаж байсан хуучин монгол босоо бичигт шилжихээр төлөвлөж байна.  Сүүлийн үед дэлхийн тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Монголын тухай мэдээ мэдээлэл олж унших тун ховор болсон.   

Монголын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 1.566.600 км2 бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээрээ дэлхийд 18-т жагсдаг. Мөн ОХУ БНХАУ-ын дунд оршдог энэ улс Евразид стратегийн хүчтэй байр суурь эзэлдэг. Монголын газар нутгийн ихэнх хэсэг нь тал нутаг, цөл газар эзэлдэг, мөн хүн амын нягтаршил бага, Азийн худалдааны гол замууд Монголыг дайрч биш тойрч өнгөрдөг болохоор олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинжээчдийн нүдэнд өртөхгүй байна хэмээн Котков үзэж байгаа аж.   

Гэсэн ч саяхан Их Британийн Таймс сонинд гарсан нийтлэл Оросын улс төрчдийг болгоомжлоход хүргэлээ.   Тус нийтлэлд 2025 он гэхэд Монгол улс кирилл цагаан толгойноос татгалзаж, 1941 он хүртэл ашиглаж байсан хуучин монгол босоо бичигт шилжихээр төлөвлөж байна гэж бичжээ. Үүний тулд Монголын Боловсролын яам хуучин монгол бичгийг цахим орчинд нэвтрүүлэх ажлыг аажмаар эхлүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны газарт үүрэгдсэн гэв.   

Таймс сэтгүүлд гарсан нийтлэлийг Хятад гаралтай сэтгүүлч, шинжээч Тан Диди бичсэн бөгөөд түүний үзэж буйгаар Монголын хүн амаас хоёр дахин их, зургаан сая Өвөрмонголчууд хэдэн зуун жилийн турш босоо монгол бичгээ хэрэглэсээр байна. Хэрэв Монгол Улс кирилл цагаан толгойноос татгалзаж, хуучин монгол бичгийг ашиглаж эхэлбэл Оросын нөлөөлөл багасна гэж найдаж байна гэжээ.   

Москва, Улаанбаатрын ирээдүйн харилцааны талаар сонжвол тийм ч сайхан дүр зураг харагдахгүй.  Хэдийгээр Өвөрмонголын газар нутаг хараат бус Монголын газар нутгааас хоёр дахин том боловч Өвөрмонголчууд монгол хэлээрээ ярих нь сүүлийн жилүүдэд багассан. Өвөрмонголд “цэвэр” угсаатны монголчууд багассан бөгөөд тэд нийт хүн амын 15 хүрэхгүй хувийг эзэлж буй юм. Харин үлдсэн 85 хувийг хан болон бусад ястнууд эзэлдэг байна. Гэхдээ 1949 онд Өвөр Монголын уугуул хүн амын 80 хувь нь монголчууд байжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Монгол дахь Оросын нөлөө жил бүр багассаар байна. Тухайлбал Хятадын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд оруулсан Оросын цэргүүдийг 1992 онд Монголын газар нутгаас татсан.   

Мөн 2003 он хүртэл Монголын дунд сургуулиудад орос хэлийг зайлшгүй сурах шаардлагатай гэж үздэг байсан бол өдгөө англи хэлд энэ нөлөөллөө алдав. Үүний үр дүнд Оросын түүх соёлын талаар маш сул ойлголттой, орос хэлээр ярьж чаддаггүй шинэ үеийн залуучууд төрөн гарч байна.   

Ийнхүү олон шалтгааны улмаас Монголын эрх баригчид босоо монгол бичиг үсгийг дахин хэрэглэх талаар нухацтай бодож эхэлсэн. Гэсэн хэдий ч хэл судлаач, угсаатны зүйчдийн үзэж байгаагаар энэ алхам нь Монгол Улсын хувьд дэвшилттэй байх магадлал тун бага. Монголчууд 1941 онд кирилл цагаан толгойд шилжих үйл явц ямар нэг хүндрэлгүйгээр өрнөсөн нь тухайн үед хүн амын ихэнх нь бичиг үсэг мэддэггүй байсантай холбоотой.  Нэгдүгээрт, одоо цаг өөр болсон. Монголчууд кирилл цагаан толгойг хэрэглэж дассан учир шинэ бичиг үсэгт шилжих гэж багагүй хугацаа зарцуулна гэдгийг онцоллоо. Хоёрдугаарт, Узбекистаны гашуун туршлага үүнийг гэрчилнэ.

Тус улсын эрх баригчид 1993 онд латин цагаан толгойд шилжих шийдвэр гаргасны дараа энэ улсад үе хоорондын ялгаа үүссэн байна. Залуу үеийнхэн латин цагаан толгойг хурдан сурсан ч ахмад, дунд үеийнхэнд хамгийн хүндээр туссан гэдэг.   Хоёр орны хамтын ажиллагаа одоогийн энэ түвшинд хэвээр байвал Монгол дахь Оросын нөлөө бараг үгүй болно.   

1990-ээд оны эхээр Монголын эрх баригчид хуучин монгол бичгийг дахин сэргээхээр оролдон, сургуульд зааж эхэлсэн ч хүүхдүүд амархан мартаж, энэ санаачилга амжилт олоогүй билээ. Ийм тохиолдолд хуучин монгол бичигт шилжих асуудлыг хөндөх нь зүйтэй юу гэдэг асуудлыг тэрээр хөндөж буй юм.   

Түүнчлэн тэрээр Монгол, Оросын түүхт харилцааны талаар дэлгэрэнгүй дурдсан бөгөөд эдгээр баримтууд мартагдаж эхэлж байгаа нь  Монгол дахь Оросын нөлөөг гадныхан шахаж байгаатай холбоотой гэв. Хэрэв Москва, Улаанбаатрын ирээдүйн харилцааны талаар сонжвол тийм ч сайхан дүр зураг харагдахгүй байгаа гэв. Хоёр орны харилцааг сэргээхийн тулд Оросын эрх баригчид хөрш, түнш Монгол орон дахь сонирхлоо идэвхтэй харуулах ёстой гэв.

Эдийн засгаас гадна хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагааг сэргээх, бүх түвшинд "иргэдийн хоорондох дипломат харилцаа" эхлүүлэх, томоохон орд газруудыг хамтарч хөгжүүлэх, дэд бүтцийн төслүүд гэх мэт ажлыг эхлүүлэх шаардлагатай байна.  Хоёр орны хамтын ажиллагаа одоогийн энэ түвшинд хэвээр байвал Монгол дахь Оросын нөлөө бараг үгүй болно. Ойрын ирээдүйд Монголын төр тусгаар тогтнолоо алдаж, дахин Хятадын нэг хэсэг болж магадгүй гэв. 

Эх сурвалж: Riafan.ru


Монгол Оросын нөлөөллөөс гарах уу
Бусад мэдээ ▼

1
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

2
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

3
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

4
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

5
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

6
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

7
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

8
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

9
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

10
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

11
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

12
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

13
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

14
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

15
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

16
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

17
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

18
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

19
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

20
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

21
05-27
ОЛОНТОЙ ХҮН

22
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

23
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

24
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

25
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

26
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

27
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

28
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

29
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

30
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

31
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

32
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

33
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

34
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

35
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

36
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

37
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

38
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

39
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

40
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

41
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

42
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

43
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

44
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

45
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

46
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

47
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

48
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

49
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

50
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

51
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

52
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

53
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

54
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

55
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

56
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

57
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

58
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

59
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

60
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

61
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

62
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

63
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

64
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

65
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

66
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

67
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

68
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

69
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

70
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

71
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

72
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

73
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

74
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

75
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

76
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

77
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

78
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

79
05-25
Сисси гүйж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

80
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

81
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм

82
05-25
Суурь өөрчлөлт хийхгүйгээр гацаа арилахгүй

83
05-25
Коронавирусний эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт

84
05-25
Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал ээдрээтэй болжээ

85
05-25
Дорнод аймагт ослын улмаас найман сартай хүүхэд амиа алджээ

86
05-25
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

87
05-25
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй

88
05-25
М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө 38 секундэд яллаа

89
05-25
С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо

90
05-25
Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

91
05-25
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

92
05-25
БНХАУ АНУ-д хандан эсэргүүцлээ илэрхийлжээ

93
05-25
Дахин нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

94
05-25
Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмыг буцаалаа

95
05-25
Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ОХУ-аас 500 оюутнаа татан авна

96
05-25
Айдсаа өвөртлөн одсон У.Хүрэлсүх

97
05-25
С.Баярын биеийн байдлаас болж шүүх хурлыг хойшлууллаа

98
05-25
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж оо, аятайхан байгаарай

99
05-25
“Борц” болсон эдийн засаг

100
05-25
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө