BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 


Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барьсан билээ. 
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр төслийг боловсруулжээ. 
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий кибер цэрэгтэй болох төсөл тусгагджээ. Энэ талаар бид ЗХЖШ-ын дэргэдэх Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын төвийн дарга, дэд хурандаа С.Ширбазараас тодрууллаа. 

-УИХ-д өргөн баригдаад буй Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгааныг та товч танилцуулахгүй юу? 
-Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд улс орны кибер орон зайг батлан хамгаалах кибер цэргийг байгуулах асуудал яригдаж байна. Өнөөдөр дэлхий нийтийн кибер орон зайд кибер халдлагын тоо, төрөл, хор хохирлын хэмжээ нэмэгдсэн, дэлхийн улсууд кибер зэвсгээр эрчимтэй хөөцөлдсөн байдалтай байгаа нь “энэ орон зайд аюулгүй байдал алдагдсан байна” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй цөөхөн улс орны нэг болчихсон байна. НҮБ-д бүртгэлтэй 195 орчим орноос 67 орон кибер цэрэгтэй болчихсон, кибер хил хязгаараа хамгаалж  байхад манай улсад дорвитой алхам хийгдэлгүй удлаа. Энэ салбарт бид дэлхийгээс 20-25 жилээр хоцорчихсон явж байгаа. Бидэнд нэн шаардлагатай байгаа зүйл бол улс орны кибер орон зайг хамгаалах төрийн тогтолцоог бүрдүүлэх ажил. Үүнийг хоёр хуулиар зохицуулах боломжтой. Нэг нь кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль. Ийм хуулийн төсөл боловсруулагдан Засгийн газар дээр хэлэлцэгдээд явж байна. Нөгөөх нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Зэвсэгт хүчинд кибер хүчинтэй болох. Ийм хоёр асуудлыг шийдвэл бид улс орны хэмжээнд тогтолцоогоо бүрдүүлж авах боломжтой юм. Энэ ч шаардлагаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан. 

-Та сая манай улсын кибер аюулгүй байдал 20-25 жилээр хоцрогдсон гэж хэллээ. Өнөөгийн байдлыг та тодорхойлбол?
-Олон улсын байгууллагаас кибер аюулгүй байдлын индексээр нь жагсаахад манай улс дэлхийн 195 орноос 127-д бичигдэж байна. Үүнийг тодруулбал, манайх кибер аюулгүй байдлаас хамгаалах төрийн тогтолцоо болоод менежмэнт байхгүй, кибер цэргийн ажиллагаа хийх чадамжгүй гэж тооцогдож байна. Гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн үзүүлэлтээр дөрвөн оноо авсан нь  манай цагдаагийн байгууллагын ажлын үзүүлэлтийг харуулж байна.

Тэгэхээр манай улсын кибер орон зайн аюулгүй байдал хангалтгүй гэсэн үг. Хэр тааруухан байгаагаа нэгтгэж харах техникийн нөхцөл одоохондоо манайд дутмаг байна. Бид тодорхой ажлуудыг эхлээд явж байгаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний “Кибер аюулгүй байдлын төв” 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна. Одоо хэрэгжиж буй төслүүд энэ эрчээ алдалгүй амжилттай хэрэгжвэл бид ойрын ирээдүйд Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн аюулгүй байдлыг нэгтгэж харах чадамжтай мэргэжилтэй боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангагдах боломж бүрдэхээр байна. Энэ бүрэлдэн буй чадамжийг улс орны кибер орон зайг хамгаалахад бүрэн ашиглах хууль эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. 

-Хууль хэрэгжиж, техник тоног төхөөрөмжөөр хангагдчихлаа гэхэд мэргэжлийн,  чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Хүний нөөцийн асуудал дээр бид гадны хөгжилтэй орнуудтай хамтран таван жилийн хугацаатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал, кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжлээр системтэй сургаж байна. Кибер аюулгүй байдлын инженер мэргэжил бол дэлхийд хамгийн ховор, эрэлттэй мэргэжлүүдийн тоонд орчихсон, их үнэтэй, энэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, зах зээлээс татан ажиллуулахад их төвөгтэй болсон. Тэгэхээр бид байгаа цэргийн албан хаагчдаа давтан сургах замаар боловсон хүчнээ хангана гэсэн бодлоготойгоор хүмүүсээ бэлтгэж байна. 2020-2025 он хүртэлх таван жилийн хөтөлбөр хэрэгжинэ. Энэ хугацаанд бид дэлхийн жишигт хүрсэн кибер аюулгүй байдлын нарийн мэргэжилтнүүдээр өөрсдийгөө хангах том зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН 

С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон
Бусад мэдээ ▼

1
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

2
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

3
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

4
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

5
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

6
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

7
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

8
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

9
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

10
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

11
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

12
05-30
Гол зогоох мөнгө

13
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

14
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

15
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

16
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

17
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

18
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

19
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

20
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

21
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

22
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

23
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

24
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

25
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

26
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

27
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

28
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

29
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

30
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

31
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

32
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

33
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

34
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

35
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

36
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

37
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

38
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

39
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

40
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

41
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

42
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

43
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

44
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

45
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

46
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

47
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

48
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

49
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

50
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

51
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

52
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

53
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

54
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

55
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

56
05-27
ОЛОНТОЙ ХҮН

57
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

58
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

59
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

60
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

61
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

62
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

63
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

64
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

65
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

66
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

67
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

68
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

69
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

70
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

71
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

72
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

73
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

74
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

75
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

76
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

77
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

78
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

79
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

80
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

81
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

82
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

83
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

84
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

85
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

86
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

87
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

88
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

89
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

90
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

91
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

92
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

93
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

94
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

95
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

96
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

97
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

98
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

99
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

100
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя