BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажиллах болон цахим орчны хяналтыг ШӨХТГ хариуцдаг. Тэгвэл 


тус байгууллагаас ээлжит сонгууль эхэлсэн буюу 2020 оны нэгдүгээр сараас хойш сонгуультай холбоотой мэдээлэлд хяналт тавьсан байна. Энэ удаад Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөр хариуцлага тооцох хуулийн заалт илүү чангарсан. ШӨХТГ-аас Радио, телевиз нь хэвлэл мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг баримтлахгүй, хараат бус байх зарчмыг баримтлах ёстой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглосон. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, сурталчилгаа явуулахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм. Мөн сурталчилгааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээ хийж байгаа эсэхийг хянах аж. Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл “ШӨХТГ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дээрх дөрвөн заалтын хэрэгжилтэд хяналт тавьдаг. Цахим орон зайд өөрөө болон бусдаар дамжуулж улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага аль нэг нам нэр дэвшигчийн талаарх мэдээ мэдээллийг дагнан гаргах, гаргахгүй байх амлалт авч гэрээ байгуулахыг хориглоно.

39.5. Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

46.13. Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.

48.1.7. Xэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.

48.7. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

Хэвлэл мэдээллийн байгууллага Сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайлангаа мэдээлнэ. Үүнтэй холбоотой журамд тайлангаа олон нийтэд мэдээлсэн даруйдаа ШӨХТГ-т нотлох баримтын хамт өгнө. Сонгуулийн жил эхэлснээс хойш бүх хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн 30 намд мэдээлэл зөвлөгөө өгсөн. Уулзалт сургалт хийж, цахим орчинд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна. Энэ хугацаанд дөрвөн телевиз, нэг сайт зөрчил гаргасан. Цахим орон зайд санал асуулга явуулсан 43 вэб сайт, цахим хуудсыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Тухайлбал, “Иргэдийн дуу хоолой” групп дээр хувь хүмүүс болон бусап группүүдээс хууль бус постууд маш их постолж байна. Тиймээс группын админыг авчирч, хууль зөрчсөн ажиллагаануудыг таслан зогсоож админы зөвшөөрөлтэй нийтлэх арга хэмжээ авч ажиллах шаардлага өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, маш их зөрчил гарч байна. Энэ хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд цахим сайт болон фэйсбүүк хуудсын хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлана.

Мөн хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй. Тиймээс иргэд санаатай, болон санамсаргүй байдлаар энэ хуулийг зөрчсөн үйлдлийг цахим орчинд нийтлээд хариуцлагад унах вий гэдгийн тусгайлан анхааруулж байна. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх нь иргэдэд байгаа ч сонгуулийн үеэр ийм хууль үйлчилнэ”  гэлээ. 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авах юм.

Үргэлжүүлэн хуурамч шатахуун, цементийн үнэтэй холбоотой иргэдийн гомдол тайлбар хийлээ. “Тавдугаар сарын 5-наас эхлэн хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. Өдөрт 300 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор үйдвэрийн ажилчид Монгол Улсад ирж чадахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй байна. Үүнийг нийлүүлэлт багасаж, үнэ өсөхөд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн Мон Цемент, МАК ХХК тавдугаар сарын 11-14-ний хооронд нийт гурван өдөр цахилгааны хязгаарлалтад орж, үйлдвэрлэл доголдсон байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн эргэх зуух зэрэг тоног төхөөрөмж технологийн горим алдагдсан нь жигдрээгүй зэргээс шалтгаалаад хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Шатахууны чанар, түгээлтийн хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байгаа. Шалгалтыг зөвхөн ШӨХТГ бус АМГТГ хамтран явуулдаг бөгөөд шалгалтын нэгдсэн дүн мэдээлэл хуулийн дагуу 90 хоногт гарах ёстой байдаг. Иргэдийн зүгээс шатахууны чанар муугаас болж авто машин нь эвдэрсэн, дутуу шахаж байна гэх зэрэг гомдлууд ирсэн бөгөөд шалгалтын ажлын хэсэгт хувийн хэвшил төдийгүй төрийн албан хаагчид ч нөлөөлөх боломжгүй, давхар шалгуулдаг тул төрийн байгууллагын хяналт шалгалтын дүн гарах хүртэл хүлээцтэй хандахыг хүсч байна” гэж  ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ. 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно
Бусад мэдээ ▼

1
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

2
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

3
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

4
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

5
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

6
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

7
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

8
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

9
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

10
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

11
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

12
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

13
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

14
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

15
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

16
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

17
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

18
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

19
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

20
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

21
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

22
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

23
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

24
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

25
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

26
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

27
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

28
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

29
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

30
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

31
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

32
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

33
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

34
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

35
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

36
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

37
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

38
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

39
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

40
06-26
Ард түмэндээ гомдоорой!

41
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

42
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

43
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

44
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

45
06-23
"Тавиул" дарга нар

46
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

47
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

48
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

49
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

50
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

51
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

52
06-22
Путины өгүүллэгийн тухайд

53
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

54
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

55
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

56
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

57
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

58
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

59
06-17
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ

60
06-17
Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт

61
06-17
Хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээ

62
06-17
Сэлбэг, материал худалдан борлуулах тухай

63
06-17
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийх захирамж гаргана

64
06-17
Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох

65
06-17
Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлжээ

66
06-17
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

67
06-17
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

68
06-16
Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

69
06-15
Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

70
06-15
Оросын шүүх АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жилийн хорих ял оноолоо

71
06-15
Израйль улс хорио цээрийн дэглэмийг нь зөрчсөн Америк тэрбумтны хүүг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

72
06-15
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

73
06-15
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

74
06-15
Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

75
06-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр

76
06-15
БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар 30 хүн ажлаас халсан уу?

77
06-15
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна

78
06-15
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

79
06-15
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой

80
06-15
Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

81
06-14
XX зууны хувьсгалч Че Гевара өнөөдөр 92 нас хүрэх байлаа

82
06-14
"Аравт-2020"...

83
06-14
Төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй

84
06-13
Хар тамхи наймаалсан Б.Баттүшиг нарт 11 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

85
06-12
Дональд Трамп сонгуульд ялагдсан ч Цагаан ордноос явахгүй зөрүүдэлж магадгүй гэж өрсөлдөгч нь санаа зовж байна

86
06-12
Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно

87
06-12
Цахим наадмын наана, цаана

88
06-12
Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг Б.Баатар найруулна

89
06-12
“Миний бэлэглэсэн цус - 3 хүнд амьдрал бэлэглэнэ” аян өрнүүлж уурхайчид цусаа хандивлалаа

90
06-12
Д.Нямхүү: Нурсултанаас ирсэн гурван хүнээс коронавирус илэрч, зургаан оюутан эдгэрлээ

91
06-12
Нэгдэж чадалгүй нийтээрээ огцорсон түүхүүд

92
06-12
Монголын түүхийн хэвлэмэл эх сурвалжийн он цагийг урагшлуулсан баримтыг архивт хадгалж байна

93
06-11
Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн сурын холбооны тэргүүн болжээ

94
06-11
Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээлийг танилцуулжээ

95
06-11
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 5 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгохоор зохицуулагдсан

96
06-11
Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид Бостон хот дахь Христофор Колумбын хөшөөний толгойг тасджээ

97
06-11
БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ИРГЭДЭД ОЛГОГДДОГ Е-9 АНГИЛЛЫН ЦАХИМ ВИЗИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА 3 САРААС 6 САР БОЛЖ СУНГАГДЛАА

98
06-11
Польш улсад Монгол иргэн амиа алдсан хэргийн эргэн тойронд...

99
06-11
Ц.Равдандаш: Би өөрийгөө Гаваагийн Батхүүгийн хүү гэдгээ нуугаад хэрэггүй гэж бодож байна

100
06-11
Цагаан жалгын төлөөх дайн