BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

2020 оны УИХ-ын сонгууль өндөрлөж, СЕХ-ноос нэгдсэн дүнг өнөөдөр зарлана. 2016 оны сонгуулиар 65 суудалтай бүрэн эрхээ


хэрэгжүүлж байсан МАН  дахин үнэмлэхүй ялж,  парламентад 62 суудал авав. Харин АН-ын хувьд өнгөрсөн сонгуулиар есөн суудалтай байсан бол энэ жил 11-ээс хэтэрсэнгүй. “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслээс тус бүр нэг, бие даагч нэг гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо.  Ер нь 2016 оны дүнг давтсан үр дүнг энэ сонгууль харуулсан гэж ойлгож болно. Өмнөх парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол энэ удаад ч 13 эмэгтэй сонгогдов.  Энэ мэтчилэн ижил төстэй зүйл олон бий.

МАН-ын энэхүү ялалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүндтэй холбон тайлбарлаж байгаа. Намын даргынх нь нэр хүнд орон даяар ийм өндөр үзүүлэлттэй байсан юм бол хэд хэдэн тойрогт МАН ялагдал хүлээсэн нь анхаарал татаж байна. Тухайн тойрогт илгээсэн  нэр дэвшигч нь үнэхээр ард түмэнд таалагдсангүй юу.  Ард түмэн нэгэнт дүнгээ тавьсан учраас дараагийн Засгийн газарт ч оруулж болохгүй тухай улс төрийн хүрээнд ярьж байна.  

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Баянхонгор аймагт МАН хоёр суудлаа алдав. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Гадаад харилцааны дэд сайд асан  Б.Батцэцэг нар ялагдал хүлээв. Б.Батцэцэгийн хувьд УИХ-ын гишүүн М.Билэгтийн мандат дээр нэлээд хэл ам дагуулж явсан. Харин “МCS”-ээр овоглодог Л.Элдэв-Очир өмнө нь Баянхонгор аймгаас сонгогдож байв. Долоон удаагийн сонгууль болоход АН-д дөрөв, МАН-д гурван удаа итгэл үзүүлсэн Баянхонгорынхон энэ удаа дахин АН-д олонхийн санал өглөө. Тэдэнд МАН-ын гишүүн Л.Элдэв-Очир,  Б.Батцэцэг нар таалагдсангүй.

Улс даяар ганц тойрогт АН дангаараа ялалт байгуулсан нь Сүхбаатар аймаг.  Энэ бол түүхэн ялалт.  Долоон удаагийн сонгууль болоход АН хэзээ ч Сүхбаатарт ялж байгаагүй. Ямар сайндаа л жил болгоны сонгуульд тус тойрогт оролцдог улстөрчдийг Ч.Улааны сүүдэрт бууралтсан хөх харчууд гэж байх вэ. Харин энэ жил АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт боломж олдлоо. МАН-аас тус тойрогт З.Энхтөр, Гадаад харилцааны сайд асан Т.Ганди нар очоод, ялагдал хүлээв. 

Дараагийн онцлох  тойрог бол Орхон аймаг.  Сонгуулийн өмнө Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Хан- Уул дүүрэгт нэр дэвшинэ гэсэн яриа байсан ч тэр гэнэт л Орхоныг зорьсон. Харин энэ сонгуулийн үр дүнгээр тус тойргийн сонгогчид түүний олон жилийн ялалтыг зогсоолоо. Мөн “Та бидний эвсэл-ээс нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар, бие дааж нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт итгэл үзүүлэв. Энэ жил парламентын түүхэнд хамгийн олон буюу 121 хүн бие дааж өрсөлдсөнөөс нэг л хүн парламентад суух болсон нь Н.Алтанхуяг болж байна. Ийнхүү Орхоны сонгогчид Ц.Нямдоржид дүнгээ тавилаа.

Ховд аймгийн тойрогт АН–ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адъшаа нар олонхийн санал авав. Тэнд МАН-аас  УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан  Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Батнайрамдал нар нэр дэвшиж өрсөлдсөн юм. Ц.Цогзолмаагийн хувьд Ховд аймгийн уугуул,  өмнө  хотын тойргоос парламентад гишүүнээр сонгогдож байв. Гэсэн нь Ховдчууд МАН-ын хоёр ч гишүүнд итгэл үзүүлсэнгүй. Тэд намдаа хоосон ирэв.

Хотын тойрог, Баянголд дүүрэгт парламентад зургаан удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ялагдал хүлээв. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн эх баригчаар ажилласан. Цаашид ч гишүүнээр сон­гогд­вол дагалдах хуулиудыг өөрчлөхөд хэрэгтэй хүн хэмээгдэж байв. Гэсэн ч Баянголчууд түүний улс төрийн олон жилийн ялал­тыг зогсоож, дүнгээ тавилаа.

Дараагийн нэг онцлох тойрог бол Төв аймаг. Тус тойрогт МАН-ын гишүүн Д.Гантөгс ялагдал хүлээв. Тэрээр тойргийн мандат дээр гэнэт л орж ирсэн хүмүүсийг нэг. УИХ-ын  дарга асан М.Энхболд,  Монгол Улсын Ерөнхий аудитор  Д.Хүрэлбаатар нарыг Төв аймгийн тойрогт нэр дэвшинэ гэх яриа байсан билээ. Гэсэн ч МАН-аас шинэ хүн оруулж ирсэн нь Д.Гантөгс байлаа. Олон шинэ хүн намын даргынхаа нэр хүндээр гишүүн болсон ч  Д.Гантөгст аз дутав. Тус тойрогт  АН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Туваан ялалт байгуулсан юм.

Түүнчлэн МАН Увс аймагт нэг тойргоо алдсан. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тойрогт АН-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулав.  Мөн Өмнөговь аймагт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр ялагдаж, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ парламентын гишүүнээр дахин сонгогдож байна.

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд
Бусад мэдээ ▼

1
08-06
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

2
08-06
Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

3
08-06
Улс төрийн “сул хүн”

4
08-06
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байна

5
08-06
Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

6
08-06
Голомт банк бизнес эрхлэгч та бүхэнд ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалах боломжийг олгож байна

7
08-06
COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна

8
08-06
"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

9
08-06
Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

10
08-06
Ниргэсэн хойно нь хашхирах вий

11
08-06
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 240 суудалтай соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

12
08-06
БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо

13
08-06
Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

14
08-06
Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

15
08-06
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

16
08-06
Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

17
08-06
“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

18
08-06
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

19
08-06
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

20
08-06
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

21
08-06
Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ

22
08-05
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

23
08-05
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

24
08-05
Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна

25
08-05
ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

26
08-05
НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна

27
08-05
Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

28
08-05
"Жаст"-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

29
08-05
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

30
08-05
66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ

31
08-05
А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ? Ж.Батбаясгалан даргаа!!!

32
08-05
Ливанд амиа алдсан хүмүүсийн тоо НЭМЭГДСЭЭР БАЙНА

33
08-05
Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа

34
08-05
Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээв

35
08-05
“Чоно” хочит шинэ Хабиб – Хамзат Чимаев

36
08-05
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшлээ

37
08-05
Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

38
08-05
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

39
08-05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн амь үрэгдэж, 3,7 хүн шархаджээ

40
08-05
Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

41
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

42
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

43
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

44
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

45
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

46
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

47
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

48
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

49
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

50
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

51
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

52
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

53
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

54
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

55
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

56
08-04
Түгжрэл айсуй

57
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

58
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

59
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

60
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

61
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

62
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

63
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

64
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

65
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

66
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

67
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

68
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

69
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

70
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

71
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

72
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

73
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

74
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

75
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

76
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

77
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

78
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

79
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

80
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

81
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

82
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

83
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

84
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

85
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

86
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай

87
08-03
"Лацио"-ийн Иммобиле "Алтан гутал" хүртлээ

88
08-03
“Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

89
08-03
Элэгний хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 6 зүйл

90
08-03
Хоёр эхнэртэй хуулийн талаар хэлэхэд...

91
08-03
Эх дэлхий юу, их мөнгө үү?

92
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

93
08-03
Тэр эргэн ирлээ

94
08-03
Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

95
08-03
Үерийн улмаас эвдрэл үүссэн Чойр чиглэлийн зам, Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

96
08-03
Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т ханджээ

97
08-03
Төмсний үнэ буурахгүй байна

98
08-03
БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

99
08-03
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

100
08-03
SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо