 |
|
 |
|
Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно |
|
|
 |
|
 |
Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно
2020-08-03...Сайнаар дуудуулж, сайхнаар хэлүүлж явахад хүний хийморь лундаа сэргэдэг гэдэг. Яг л түүн шиг дэлхийн 7.5 тэрбум хүн миний эх орныг “Коронагүй Монгол” хэмээн танимхайрч суухад сэтгэл урамшиж бас их огших юм. 
Өөрийн эрхгүй л эх орон, ард түмнээрээ бахархах сэтгэл төрж, бас монголчууд бид нэгдэж чадвал багцалсан сум шиг эв нэгдэлтэй байж чаддаг гэдгийг олж харах сайхан байна.
Дэлхийг айлгасан титэмт вирус эх орны минь хаалгыг тогшсоор, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсээр байна. Шинэ вирусын эрч сулраагүй байна. Гэсэн ч монголчууд бид айдгаа авдрандаа хийсэн улс шиг хэсэгтээ л сэтгэл уужим, их л додигор сууна. Гэхдээ үүнд олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэснийг мартах ёсгүй. Маргааш ч бид илүү их хичээх хэрэгтэй болно.
Төр засгийн цагаа олсон зөв шийдвэр, зөв зохион байгуулалт, олон байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, монголчууд бидний эв нэгдэл, хичээл зүтгэл гээд үнэлж баршгүй их хүч хөдөлмөрөөр бид өнөөдөр “Эрүүл Монгол”-оо дэлхийд таниулж байна. Тиймээс энд бас нэгэн чухал хүнийг дурдах хэрэгтэй болов уу. “Зууны мэдээ” сонин энэ удаа “Амьдралын тойрог”-ийнхоо хойморт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицаг зочноор урьж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүний ажил, амьдралын түүх болоод өнөөдөрт хүрсэн өрнүүн их амжилт уншигч танд ч бас сонирхолтой байх болов уу?
“СПОРТ БОЛ МИНИЙ ХОББИ”
Үдэш орой цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суугаа монгол хүн бүр түүнийг ЭМЯ-ны ээлжит мэдээлэл, энэ тэндэхийн арга хэмжээн дээрээс харангуутаа “ДЭМБ-ын Суурин төлөөлөгч” хэмээн танимхайрч, дотно сайхан хүлээж авдаг. Харин илүү сайн таних боломж нь түүний цаг наргүй их ажлынх нь ард нуугдаад үлдчихдэг байв. Тиймээс энэ удаа түүнтэй ярилцах хэсэгхэн хоромд эрхэм докторын дотоод ертөнц рүү өнгийж, бодол, хүсэл болоод зорилго, мөрөөдөлтэй нь илүү дотно танилцахыг хүссэн юм.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица хэмээх энэ эрхэм ОХУ-ын вирус судлалын ухааны доктор, эмч хүн. Монголд 2017 оны наймдугаар сард томилогдон ирсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өдгөө 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Өнөөдөр тэрээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, Монгол хэмээх их айлын эрүүл мэндийн асуудлыг нуруундаа хэрхэн үүрч явааг бид мэднэ. Ингээд зуны дэлгэр сайхан цагт түүнтэй уулзсаных ажил ярьж, асуултаа шууд хүндрүүлсэнгүй. Түүний амралтын өдрүүд, чөлөөт цаг хэрхэн өнгөрдөгийг сонирхсон юм. Тэрээр энгийн сайхан яриатай, их зангүй хүн ажээ. “Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би спортоор хичээллэх их дуртай. Тэр дундаа усанд сэлэх, биеийн тамирын бусад дасгалаар их хичээллэдэг. Магадгүй намайг гаднаас нь харахад, спортлог хүн биш байж мэднэ. Гэхдээ би спортод маш их дуртай. Гэртээ спортоор их хичээллэдэг. Ажил гэр хоёр маань ойрхон учраас би өөрийгөө их азтайд тооцдог. Өглөө эрт босоод, ажилдаа гарахаас өмнө спортоор хичээллэж амждаг. Тэгээд ажилдаа гардаг юм. Дээр нь миний хувьд, Монголд олон найзтай болсон. Ажил хэргийн найзууд, хувийн найзууд цөөнгүй. Заримдаа тэдэнтэйгээ уулзаж, санал бодлоо хуваалцана. Гэхдээ зав муутай, ажил ихтэй байдаг учраас ихэнхдээ оффистоо цагийг өнгөрүүлдэг” гэв.
Монголчууд бид цэлгэр уужим тал, цэнхэр тэнгэр, цэвэр агаар, цэнгэг усаараа их бахархдаг. Гадны зочин гийчид биднийг юугаар ч сольшгүй, үнэт брэндтэй гэдэг. Харин улс, үндэсний минь эрүүл энхийг хариуцсан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицад энэ сайхан эх орон, байгаль дэлхийг минь харан бахдах цаг зав хомсхон байдаг нь тиймхэн. Зуны дэлгэр цагт бидний олонх нь аялал зугаалга, амралт гээд явчихдаг. Харин түүнд амрах, аялах боломж хэр гарч байгааг асуувал “Хотоос гарах боломж тэр бүр олддоггүй дээ. Гэхдээ заримдаа 20-30 км, хотоос холгүйхэн гарах бол ууланд гарах, цэвэр агаарт алхах дуртай. Би байгалийн сайхныг харах, монгол гэрт унтах дуртай. Агаарт гарч ууланд алхахдаа хүмүүстэй танилцаж, ярих боломж гардаг. Мөн миний хамгийн дуртай нэг зүйл бол одоо мөөгний улирал ирж байна. Орос хүмүүс мөөгөнд их дуртай байдаг. Би Монголд хаана мөөг их ургадаг вэ гэдгийг мэддэг. Тиймээс мөөг болон шинэ жимс түүх дуртай. Зав гарвал мөөгөнд явна гэж боддог. Түүнчлэн би бас усанд сэлэх, голын усанд орох дуртай. Гэхдээ Монголын ус их хүйтэн. Тиймээс голын эрэг хавиар зугаалаад, найз нөхөддөө өөрийнхөө гараар сайхан хоол хийж өгөх дуртай. Хувь хүнийхээ хувьд би маш сайн тогооч. Азийн хэд хэдэн хоолыг чадварлаг, боломжийн хийдэг. Гэхдээ зав муутай, их ажилтай байдаг учраас ихэнх цагаа оффистоо өнгөрүүлдэг. Ажлын цаг дуусаад, төлөвлөсөн ажил амжсан ч дараа өдрийн ажилдаа бэлтгэх гээд илүү олон цагаар сууж ажиллах үе олон байдаг” гэв.
УДАМ ДАМЖСАН “ЦЭРЭГ” БУЮУ ЭРҮҮЛ ЭНХИЙН МАНААЧ
ДЭМБ бол НҮБ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрөлжсөн том байгууллага. Эгнээндээ 200 улсыг нэгтгэсэн энэ байгууллагад дэлхийн 7.5 тэрбум хүний эрүүл мэндэд санаа тавьж ажиллах долоон мянга гаруй хүн ажилладаг гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ том байгууллагад орж ажиллана гэдэг хүн бүрт олдоод байдаггүй ховорхон боломж. Монгол Улс ДЭМБ-д 1962 онд элссэн. Харин 1971 оноос Улаанбаатар хотноо ДЭМБ-ын Суурин төлөөлөгч томилогдон ирсэн гэж үзвэл Монголд ойролцоогоор 10 орчим хүн ирж ажиллажээ. Харин эдгээрээс доктор Сергей Диордица дэлхийг айлгаж буй шинэ вирус “COVID-19”-тэй Монголын эмч нар, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цаг наргүй тулалдаж, эрүүл энхийн манаанд харуулын цэрэг шиг хариуцлагатай үүрэг хашиж буй нэгэн юм. Түүний ажиллаж буй энэ цаг үе үүгээрээ онцлох зүйлс ихтэй. Өнгөрсөн тавдугаар сард ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хурал цахимаар зохион байгуулагдаж, энэ үеэр Номхон далайн баруун бүсийн 37 орноос Монгол Улсыг COVID-19”-тэй амжилттай “тулалдаж” байгааг онцлон туршлагаасаа хуваалцахыг хүссэн. Үүнийг монголчууд бид мөн л баяр бахдалтайгаар хүлээн авч байв. Энэ бүх үйл хэрэгт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд чадах мэдэх бүхнээ зориулан ажиллаж байгаа эмч нар болон гадны зочин төлөөлөгч, эрхэм докторын үүрэг роль бас их билээ. Ингээд түүнтэй ажил, амьдралын түүх хүүрнэв. Эрхэм докторын эмч болсон түүх ихэд сонирхолтой санагдав. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица удам дамжсан цэргийн гэр бүлээс гаралтай нэгэн гэнэ. Тэрээр цэргийн салбарт ажиллахын тулд мэс заслын эмч болсон ч дэлхийн эрүүл мэндийн салбар, олон улс оронд тулгамддаг эрүүл мэндийн асуудлууд, элдэв өвчлөлүүд түүний анхаарлыг татсаар тэрээр сурсан мэдсэнээ өргөжүүлж, орчин үеийн анагаах ухаанд хамгийн эрэлттэй, олон талын мэдлэгтэй, чамгүй дадлага туршлагатай, чадварлаг мэргэжилтэн болжээ. Сергей Диордица энэ тухай дурсахдаа “Манай гэр бүлийнхэн хэдэн үеэрээ цэргийн хүмүүс байсан. Социалист нийгмийн үед ч тэр цэргийн салбарт ажилладаг эх оронч хүмүүс байлаа. Манай аав, ээж хоёр хоёулаа цэргийн хүмүүс. Өвөө маань бас цэргийн хүн байсан. Тийм болохоор би ч бас гэрийнхэн шигээ цэргийн хүн болно гэж боддог байсан. Харамсалтай нь 18 нас хүрэхдээ эрүүл мэндийн түр зуурын шалтгаанаас болоод цэргийн сургуульд орж суралцаж чадаагүй. Тэгээд энэ нь надад маш их гомдолтой санагдаж байлаа. Тэгээд тухайн үед дэлхийн хоёрдугаар дайны үед ажиллаж, амьдарч байсан цэргийн мэс засалчийн тухай кино үзсэн. Тэр кинон дээр өнөөх мэс заслын эмч маань дайны талбарт ажиллаж, дайн дууссаны дараа ч бас энэ чиглэлээрээ цэргийн салбарт ажиллаж, олон хүний амийг аварч байгаа тухай өгүүлдэг, сонирхолтой кино байсан. Тэгээд үүний дараа бас социалист нийгмийн үед орос цэргийн эмч нарын тухай ном уншсан. Тэгээд олон хөвгүүдийн нэгэн адилаар цэргийн салбарт эмчээр ажиллаж болох юм байна. Тэр дундаа мэс заслын эмч больё гэж шийдээд, тухайн үедээ, одоо ч гэсэн ОХУ-ын хамгийн нэр хүнд бүхий их сургууль, Москвагийн анагаах ухааны академи гээд тухайн үедээ хамгийн номер нэг анагаах ухааны их сургуульд суралцаж төгссөн” гэв.
Анагаахын сургуульд суралцаж байх үеэсээ л тэр сониуч зантай хүү байж. Мэс заслын чиглэлээр суралцахаас гадна өөр олон өвчний судалгаанд анхаарал хандуулж, тэр дундаа тропикийн өвчнүүд буюу халуун бүсийн халдварт өвчнүүд, тархвар судлалын чиглэлээр сонирхон судалж эхэлжээ. Түүний сонирхлыг эпидемиологи буюу тархвар судлал, паразитлогийн судалгаанууд маш их татсан байна. Тиймээс анагаахын сургуульд суралцаж төгссөнийхөө дараа Анагаах ухааны паразитлогийн институтид дахин 2-3 жил суралцаж төгсчээ. Үүнийхээ дараа халуун бүсийн өвчлөл, хумхаагийн чиглэлээр ажиллаж байхдаа социалист ЗХУ дотроо, зүүн Азийн улс орнууд болох Казахстан, Азербайжан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудад халдварт өвчний чиглэлээр ажиллаж байсан байна. Мөн үүнийхээ дараа дэлхийд болон ОХУ дотроо хамгийн алдартай Вирус судлалын лабораторид, цагаан цэцэг өвчний лабораторид олон орны чадварлаг эрдэмтэдтэй хамтран ажиллах боломж олджээ. Энэ л үедээ тэр дэлхийд нэр алдраа мөнхөлсөн олон багш нараас туршлага мэдлэгийг хуримтлуулж, эрүүл мэндийн салбартай ажил, амьдралаа холбож, жинхэнэ шинжлэх ухаанч, вирус судлаач нэгэн болжээ
“Энд ажиллаж байхдаа би профессор Мариникова, Мальцева гэдэг хоёр алдартай эрдэмтэн багшийн удирдлаган дор ажилладаг байсан. Энэ хоёр эрдэмтэн багш маань дэлхийн олон оронд, ОХУ-д цагаан цэцэг өвчнийг вакцинжуулалтаар устгахад Энэтхэг, Бангладеш зэрэг олон орны эрдэмтэдтэй хамтран ажилладаг байсан. Ер нь намайг тэнд ажиллаж байх үед ОХУ цагаан цэцэг өвчин устлаа гэсэн статусаа авчихсан байсан. Тиймээс бид өөр бусад өвчин, амьсгалын замын өвчнүүд, улаанбурхан, улаанууд, эхээс урагт дамждаг халдварт өвчнүүд, тэмбүү, херпес буюу бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус, цитомегаловирус зэрэг олон халдварт өвчинд зориулан вакцин гаргах чиглэлээр ажиллаж байсан” гэв.
ДЭЛХИЙД ДАНСТАЙ ХҮН БОЛСОН ТҮҮХ
ОХУ-ын иргэн, вирус судлалын ухааны доктор, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица манай улсад томилогдохын өмнө ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв, мөн Бангладеш, БНАСАУ, Этиоп зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай. Түүний дэлхийд данстай хүн болсон түүхийг сонирхвол “Би вирус судлалын лабораторид ажиллаж байхдаа нэг удаа Узбекистан руу Полийг устгах үйл ажиллагааны хүрээнд техникийн тусламж дэмжлэг үзүүлэх зөвлөхөөр очиж ажиллаж байсан юм. Тэр үедээ АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн ажилтнуудтай танилцаж, Узбекистанд ирсэн зорилго, чиглэлээ танилцуулсан. Гэтэл тэр хүмүүс намайг энэ чиглэлээрээ өөр бусад улс оронд тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна уу? гээд надад энэ чиглэлээр ажиллах хүсэлт тавьсан. Магадгүй, би тэр үед сайн ажиллаж байсан байх. Тэгээд би хэсэг хугацаанд АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд зөвлөхөөр ажилласан. Тэр дундаа Этиоп улсад очиж, Полийг устгах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ДЭМБ-аас надад ажлын санал ирсэн. ДЭМБ-ын Этиоп дахь Суурин төлөөлөгчөөр ажиллах боломжтой юу гэсэн саналыг тавьсан. Тиймээс миний амьдралд энэ полийг устгах үйл ажиллагаа хэзээ ч мартагддаггүй юм. Би энэ хөтөлбөрт их дуртай байсан. Энэ хөтөлбөр ядуу буурай орнуудад эрүүл мэндийн систем талаасаа маш их дэвшил авчирсан. Тухайлбал, Этиопт гэхэд ядуу буурай орны ард иргэдэд хамгийн анх эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүмүүс нь Полийг устгах хөтөлбөрийн мэргэжилтнүүд байсан. Хоёрдугаарт энэ хөтөлбөрийн үр дүн маш сайн байсан. Ганц вакцин ч биш эрүүл мэндийн маш олон тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэж чаддаг байсан. Витаминжуулалт, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг явуулах гээд эрүүл мэндийн олон тусламж дэмжлэгийг цогцоор нь үзүүлдэг байв. Үүний дараа надад Бангледеш улсын Дархлаажуулалтын албыг хариуцаж ажиллах санал ирсэн. Би энэ ажлыг найман жил хийсэн. Мөн үүнийхээ дараа Номхон далайн баруун бүсийн 37 орны Дархлаажуулалтын асуудлыг хариуцсан зохицуулагчаар ажилласан. Би энэ ажлаа бас сайн хийсэн юм шиг байгаа юм. Номхон далайн баруун бүсийн захирал Такэши Касай намайг бүхэл бүтэн нэг улсын эрүүл мэндийн асуудлыг хариуцаж ажиллуулахаар ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилон ажиллуулсан” гэв. Тэрээр цааш хэлэхдээ “Ер нь энэ бүхнээс дүгнэж хэлэхэд, миний эрүүл мэндийн салбарт ажилласан анхны гараа бол нэлээд шинжлэх ухаанч байдлаар эхэлсэн. Өөрөөр хэлбэл, вирус судлалын лаборатори, илүү академик чиглэлээр эхэлж байгаад Полийг устгах хөтөлбөртэй салшгүй холбогдож эхэлснээс хойш нийгмийн эрүүл мэнд гэдэг асуудалтай нягт холбогдож ажилласан. Энэ үйл ажиллагаа нь олон улсын томоохон хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтарч тэдний тусламж дэмжлэгээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг юм. Жишээ нь, Билл Гейтсын сан, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, ДЭМБ зэрэг олон байгууллагууд хамтарч ажилладаг. Би энэ хөтөлбөрт орж ажилласнаараа олон чиглэлээр мэргэшсэн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болсон. Би 1996 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна” хэмээн сонирхолтой сайхан түүх өгүүлэв.
АМЖИЛТ БҮРИЙН ЦААНА ГЭР БҮЛ БАЙДАГ
Хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард хайр халамж дүүрэн гэр бүл, зохион байгуулалт, менежмент сайтай эхнэр, зааж зөвлөх аав, ээж хамгийн бат бөх суурийг тавьж, хүний хөгжлийг бүтээж байдаг. Ээж, аав, эхнэр хүүхэд, хамт олон гээд хэнийх нь ч халамж, дэмжлэгийг авалгүйгээр оргил өөд мацсан, тэгээд амжилтын оргилд гарсан хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэр утгаараа дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажилладаг НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсролын байгууллагынхан гээд дэлхийд данстай эдгээр хүмүүс бусдын төлөө сайн сайхны төлөө ажиллахдаа өөрийн амь бие, эрүүл мэнд, гэр бүлээ хүртэл золиослон тэмцдэг гэдгийг бид бас л бодох хэрэгтэй, тэдний хичээл зүтгэлийг бас ойлгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл түүнийг энд ажиллаж байх хооронд гэр бүлийн хүн нь мөн ажил, албан тушаалын карьераа мартаж, үр хүүхэд, аав ээжийгээ халамжилсаар, өөрийгөө мартах нь олонтаа. Түүний амьдрал ч бас ийм л замыг туулж яваа аж.
Тэрээр эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэртэйгээ 1988 онд гэрлэжээ. Харин хөрш орон, ОХУ хэдий ойрхон ч дэлхийг хэрсэн коронавирусын тархалтаас болоод мөн л хоёр тусдаа амьдарч байгаа гэнэ. Энэ тухай тэрээр “Олон улсад данстай хүн болсноос хойш заримдаа эхнэрээсээ хол амьдрах үе олон байдаг. Энэ нь цаанаа маш олон шалтгаантай. Хүүхэд маань сургуульд орно. Эхнэр хүүгээ хараад үлдэнэ. Дээрээс нь өнөөдөр бидний аав ээж өөр газар амьдарч байлаа гэхэд, үргэлж эрүүл байна гэж байхгүй. Бидний халамж дэмжлэг үргэлж хэрэгтэй болно. Тэр бүхнийг эхнэр минь зохицуулж, өөрийнхөө ажлыг золиосолж, намайг дэмжиж ажилладаг. Монголд амьдарч байсан сүүлийн хоёр жилд эхнэр бид хоёр хамт амьдарч байсан. Өнгөрсөн жилийн зул сарын баяраар би Москвад оччихоод ирсэн. Харин эхнэр маань дөрөвдүгээр сард ирэх ёстой байсан ч харамсалтай нь “COVID-19”-өөс болоод ирж чадаагүй. Гэхдээ бид үүндээ бараг дасчихсан байдаг даа.
Олон улсын мэргэжилтэн байна гэдэг заримдаа хүссэн, хүсээгүй гэр бүлээсээ тусдаа амьдрах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Жишээ нь, би энэ амьдралынхаа 50-иас дээш хувьд нь гэр бүлээсээ хол, тусдаа амьдарсан байна. Энэ нь мэдээж цаанаа ажил, амьдралын олон шалтгаантай байдаг” гэв.
ВАКЦИН ГАРТАЛ БИД ХЯНАЛТАА СУЛРУУЛЖ БОЛОХГҮЙ
Ингээд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзсан бидний яриа эрүүл мэндийн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд гээд цаг үеийн олон сэдвээр цааш өрнөсөн ч нийтлэлээ энэ хүргээд өндөрлөе. Ажил, албаныхаа ярианд тэрээр “COVID-19” вирусын тархалтын үед монголчууд маш ухамсартай, хариуцлагатай ажиллаж байгаа. Мөн маш сайн зохион байгуулалттай,өндөр хэмжээнд зөв хариу арга хэмжээ авч ажиллаж байгааг би олон удаа илэрхийлж байсан. Мөн энэ бүх оновчтой, зөв шийдвэрүүдээрээ олон улсад ч бас үлгэр жишээ болж байгааг дурдах хэрэгтэй. Өнөөдөр Монголд дотооддоо халдвар тархаагүй, дандаа гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолууд байгаа. Монгол Улсын Засгийн газар болон олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бид амжилттай ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Мөн “COVID-19” нийгэм, эдийн засагт олон сөрөг нөлөө үзүүлж байгааг бид мэднэ. Тийм болохоор олон хоригуудыг сулруулж, заримыг нь чөлөөлсөн. Тиймээс одоо бидний хамгийн сайн анхаарах зүйл бол хамгийн гол нь аюулгүй байдлаа бүрдүүлж анхаарч ажиллах хэрэгтэй. “COVID-19” бол вирусээр үүсгэгддэг өвчин. Хэн ч өвдсөн байлаа гэхэд гаднаас нь хараад жирийн ханиаднаас ялгаж, шинэ коронавирусээр өвдсөн байна гэж ялгаж салгах боломжгүй. Хэн нэгэн өвдөөд бусдад халдвар тараагаад, бүр хүндэрсний дараа “COVID-19”-өөр өвджээ гэдгийг мэдэх магадлал өндөр. Тиймээс бид анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй. Цаашид бид үйл ажиллагаагаа хэвийн явуулах байсан ч “New normal” буюу шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй. Хэрхэн аюулгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгээ маш сайн бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид боловсролын байгууллага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, супермаркетын үйлчилгээ гээд олон салбарын үйл ажиллагааг хэрхэн аюулгүй байдлаар хүргэх вэ гэдэг тал дээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах болно. Мэдээж, “COVID-19” вирусын тархалтаас хойш, вакцин гартал бид хуучин хэвээрээ ажиллах боломжгүй. Тиймээс эмийн бус арга хэмжээнүүд, маск зүүх, зай барих зэрэг арга хэмжээг бүх л үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр байх ёстой” гэдгийг чухалчлан захисан юм.
“Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс” гэсэн үгийг хэлэлцэн бид ярилцлагаа өндөрлөв.
Б.Энхтуул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|
| Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|