BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

“Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Содномдоржтой Увс аймгийн Үүрэг нууранд илэрсэн үл мэдэгдэх үлэмж биет ийн талаар ярилцлаа.


-Увс аймгийн Үүрэг нуурт та ямар амьтан харсан юм бэ?

-Энэ нь 2017 оны есдүгээр сарын 16-ны өдөр байсан. Орой нар жаргах үед би нуурын эрэг орчим машины хэмжээтэй том хар зүйл харсан. Би машин байна гэж бодон хэсэг хугацааны дараа дахин хартал машин байхгүй харин усны мандалд завь хөвж буй мэт урт хар зүйл харагдсан. Хэсэг ажиглаад хартал уг биет чиглэлээ өөрчлөн хагас эргэх хөдөлгөөн хийсэн. Улмаар алгуурхан нуурын эргээс төв хэсэг рүү холдон цаашилсан. Энэ үед л би уг биетийг яах аргагүй амьтан байна гэдгийг ойлгож камераа авчирч бичлэг хийж эхэлсэн. Анх эргээс ойролцоогоор 250 метрийн зайнаас бичлэг хийж эхэлсэн. Илүү ойртож харахын тулд нуурын эрэг рүү гүйхэд уг амьтан ч нэлээд холдож харанхуй бүрийгээс болж үргэлжлүүлэн бичлэг хийх боломжгүй болсон. Тэгээд хотод ирээд авсан бичлэгээ гавьяат палентологич Дашзэвэг гуайн хүүтэй уулзаж үзүүлсэн юм. Тэрээр энэ нутагт эрт үед далай байж байгаад хуваагдсан бөгөөд тэр үеийн амьтад үлдсэн байх магадлалтай гэж ярьсан юм. Мэдээж ганц энэ бичлэгээр эрдэмтэн судлаачдын  сонирхлыг татаж чадахгүй учраас өөрийн харсан зүйлийг дахин харж, амьтныг бүтнээр нь дүрсжүүлэн авч баттай нотлох баримтуудыг цуглуулахын тулд ховор амьтан олж илрүүлэн, судлах, хамгаалах чиглэлээр “Хүй омог” төрийн бус байгууллагыг байгуулан энэ амьтныг судлан, илрүүлэхийг зорин тасралтгүй гурван жил үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хэр том амьтан байсан бэ. Ямар учиртай юм бол?

-Анх харснаар 7-8 метрийн урттай харагдсан. Усны мандал дээр ил гарч ирсэн хэсэг нь нэг метр орчим байсан. Эрэг дээр ил харагдсан байдал нь бол нүдэн баримжаагаар том оврын жийпний хэмжээтэй байсан юм. Нарны жаргалтын туяа над руу тусаж байсан учраас уг биет нь бичлэгт хар өнгөтэй үзэгдсэн. Зүйрлэж хэлбэл матрын нуруу шиг яг л усны үлэмж биет амьтны сэрвээ мэт харагдаж байсан. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар энэ нууранд хамгийн томдоо тохой гарантай загас л байдаг гэсэн. Үүрэг нууранд загасны нөөц тогтоох зорилгоор хийсэн судалгаагаар ч тийм том хэмжээтэй загас тогтоогүй юм билээ. Тиймээс энэ нь загас байх боломжгүй. Харин нутгийн хүмүүс энэ нуурыг эзэнтэй, нууранд нь “Хөх Бух” нэрт үлэмж биет амьтан байдаг гэх аман яриа хэдэн зуун жилийн турш ам дамжиж ирсэн юм билээ. Энэ амьтныг харсан гэх иргэд байх ч судалгааны явцад иргэдтэй ярилцлага хийж энэ амьтны талаарх бүх домог түүхийг олж мэдсэн. Хамгийн сонирхолтой нь хааяа нуурнаас яг бух урамдаж байгаа юм шиг хүнгэнэсэн дуу гардаг гэсэн. Ингэж урамдахад тэр жил өнөтэй сайхан өвөл болж нуурын ойролцоо буусан айлуудын мал их сайхан өсдөг байна. Энэ дуу гарахад ойролцоох айлын үхрүүд мөөрөлдөн гүйлдэж нуурын захад очин газар малтаж бөөгнөрөхийг харсан хүмүүс нь мөн ярьж байсан. Эдгээрээс үзвэл домог гэх энэ амьтан нь бодит. Түүгээр ч зогсохгүй түүнийг нь би камерт буулгаж авсан бөгөөд миний хажууд нутгийн найман хүн энэ зүйлийг мөн харсан.

-Та гурван жилийн турш судалгаа хийсэн гэлээ. Судалгааны явцад энэ амьтныг дахин харсан уу? 

-Мэдээж өөрийн нүдээр хараагүй хүмүүс миний харсан зүйлд тэр бүү хэл бичлэгт буусан дүрсэд итгэх хүн цөөн байсан. Гэсэн ч дахин харах хүсэлдээ хөтлөгдөн баг бүрдүүлж тэр оныхоо аравдугаар сараас хойш тасралтгүй, жилийн дөрвөн улиралд Үүрэг нууран дээр ирж ажиглалт, тандалт судалгаа хийсний үр дүнд байгаль эх надад “Хөх Бух” үлэмж биет амьтныг 3-4 удаа харах боломж өгсөн. Энэ боломжийг ашиглан тухай бүрт нь үйл явцыг дүрс бичлэгээр удаа дараа баримтжуулан авч чадсан. Гэхдээ яг өмнөх шигээ бүтэн биеэрээ харагдаагүй ч сэрвээ хэсэг нь усны мандалд давалгаа үүсгэн цухуйж байгаа нь харагдсан. Домог ярианд “Хөх Бух” буюу нуурын эзнийг жаранд нэг удаа ил гарч ирдэг гэх яриа бий. 

-Та эрдэмтэн судлаачтай энэ талаар ярил­цаж үзсэн үү. Тэдэн­тэй хамтарч ажиллах талаар ямар бодолтой байна вэ. Соёлын яамтай ч боллоо шүү дээ?

-Би загас судлаач Б.Мэндсайхан гуайтай уулзаж бичлэгээ үзүүлсэн. Тухайн үед их сонирхож байсан. Мэндсайхан гуай өөрөө тэр нууранд гурван удаа очсон юм билээ. Мөн зарим нэг судлаачтай уулзсан. Тэгээд тэдний сонирхлыг татъя гавэл өөрөө эхлээд энэ амьтны бүтэн биеийн дүрсийг бичлэгт буулгах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Гэвч энэ нь эх газрын амьтадтай адилгүй л дээ. Нуурын эрэг дээр бүтнээрээ гарч ирэхээс бусдаар бүтэн биеийнх нь зургийг авна гэдэг тийм ч амар зүйл биш. Техник тоног төхөөрөмж, судалгаанд зарцуулах цаг, хүн хүч гээд шаардагдах зүйл их байна. Тиймээс би цаашдынхаа судалгаандаа Монгол эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, залуучуудыг нэгдэж хамтран ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм.

Саяхан ОХУ-ын зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин Хяргас нуурыг 2010 оноос хойш судлаад одоо үеийн аварга загасны өмнөх төрлийн аварга загас байх магадлал өндөртэй байна гэдгийг сая зарлачихлаа. Нэлээн том хайгуулын баг оруулна, энэ дэлхийг донсолгоно гэсэн мэдээлэл хийсэн.

Үүрэг нуур болон Хяргас нуурын хоорондын зай 153 км. Миний бие өөрсдийн судалгаанд үндэслэн Үүрэг нуурт магадгүй Хяргас нуурт илэрсэн гэх амьтантай насжилтаараа ижил төстэй галвын үеийн шинэ төрөл зүйлийн амьтан байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. Бүрэн судалж чадвал дэлхийн хэмжээнд том нээлт болно.

Оросын эрдэмтэн манай Хяргас нуурыг судлаад дэлхий нийтэд цацаж байхад манайхан ч гэсэн өөрсдийн баг гаргаад нутаг орноо яагаад судалж болохгүй гэж. Улс эх орныхоо талаар гадаадынхнаас илүү өөрсдөө сайн мэддэг төдийгүй мэдсэн зүйлээ судалж бусдад таниулан, хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэж хувьдаа бодож явдаг. 

Нэгэнт эхлүүлсэн судалгаагаа орхих бодол байхгүй. Монгол Улсын төр, засаг, эрдэмтэн судлаачид, бусад мэргэжилтэн болон ард иргэддээ хандаж хэлэхэд Увс аймгийн Сагил сумын Үүрэг нууранд эртний галвын үеийн судлагдаагүй үлэмж биет усны амьтан байна. Энэ амьтны тайван байдлыг алдагдуулалгүй зөв зохистой судалгаа хийж, олон нийтэд таниулах, хамгаалалтад авахад Монголын төр, засаг, эрдэмтэн судлаачид та бүхэнтэйгээ хамтран ажиллах хүсэлтэй байна. Тиймдээ ч энэ мэдээллийг мэдэх ёстой хүмүүс нь олж хараасай гэж бодсны үндсэн дээр энэ ярилцлагыг өгсөн юм. Хэрэв би шинэ утас бүтээсэн бол миний өмч. Харин байгаль өөрөө бүтээгээд тавьсан энэ амьтан бол бидний том өв. Өв соёлоо бид хайрлан хамгаалах ёстой.   

Р.Оюун

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн
Бусад мэдээ ▼

1
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

2
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

3
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

4
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

5
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

6
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

7
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

8
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

9
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

10
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

11
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

12
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

13
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

14
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

15
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

16
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

17
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

18
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

19
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

20
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

21
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

22
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

23
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

24
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

25
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

26
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

27
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

28
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

29
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

30
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

31
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

32
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

33
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

34
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

35
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

36
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

37
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

38
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

39
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

40
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

41
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

42
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

43
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

44
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

45
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

46
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

47
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

48
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

49
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

50
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

51
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

52
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

53
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

54
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

55
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

56
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

57
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

58
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

59
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

60
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

61
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

62
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

63
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

64
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

65
09-16
Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

66
09-16
Малдаа дарлуулсан Монгол

67
09-16
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

68
09-16
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 255 иргэн эх орондоо ирнэ

69
09-16
Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

70
09-16
Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал

71
09-16
Д.Батзоригийн "Тансаг хайрын дуулал" номын орлогоос тархины саажилттай хүүхдүүдэд хандивлана

72
09-16
Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

73
09-16
Д.Нямхүү: Нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

74
09-16
Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

75
09-16
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

76
09-16
Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ

77
09-16
Монгол, Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ

78
09-16
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

79
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

80
09-16
Монгол улсын ГХ-ны Сайд Н.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийв

81
09-16
Японы шинэ удирдагч Ёшихидэ Сүга бол тариачны хүү юм

82
09-16
Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

83
09-16
ДЭМБ: Коронавирусний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна

84
09-16
“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих

85
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

86
09-15
​Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор улсын өмчийг битүүмжилж хууль зөрчсөн үү

87
09-15
Робот худалдагч

88
09-15
“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

89
09-15
АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй

90
09-15
“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?

91
09-15
Шүүх хуралд ирээгүй мэргэжлийн хяналтын байцаагчийг цагдан хорихоор болов

92
09-15
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

93
09-15
Айл өрхийн дулааныг өгч эхэллээ

94
09-15
МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийг шинжихүй

95
09-15
Дэлхийн хамгийн том дижитал камер анхны зургуудаа авчээ

96
09-15
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 16:00 цагт эхэлнэ

97
09-15
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ

98
09-15
Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

99
09-15
ЭМЯ: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

100
09-15
Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэж эхэллээ