BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй

Нийслэлийн АН-ын удирдлагууд өнөөдөр ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлалаа.  


Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН дангаараа оролцчих хүч нь хүрсэнгүй.  8 тойргоо МАХН-д найр тавьж өгч, хамтрал маягтай юм байгуулав.  Мөн ШИНЭ намын 5 гишүүнийг АН-ын нэр дээрээс өрсөлдүүлэхээр боллоо.  Ингэж жижиг намуудад найр тавьж, "хаалга"-аа нээсэн нь санал хуваах аюулаас аврагдах боломж гэж тэд үзэж.  МАН-тай орон нутгийн сонгуулийн "рингэнд" нам цохиулчихалгүй тулалдахад хэрэгтэй "сэргээш" нь МАХН, ШИНЭН юм гэнэ.  Яах вэ, ийм хувилбар байж болно.  Гэхдээ "сэргээш" хэрэглэлээ гээд МАН-ын навс "нүдчихнэ" гэж бодож байвал бодол чинь богино байна даа, Б.Пүрэвдаваа дарга аа. 

Нэр дэвшигчдийг зарлах үеэр УИХ-ын сонгуулийн булхай, луйвар гэж ярилаа. Санал хуваасан гэдэг шалтгааныг ч ахин, дахин дурдсан.  АН-ын зарим дарга, удирдлага, гишүүд сонгуульд ялагдсан шалтгаанаа одоо болтол луйвардсан, санал хуваасан гэдэг ангилал руу оруулж, буруутныг гаднаас хайсаар байгаа юм байна.  Яг үнэндээ 1990 онтойгоо зууралддаг, одоо болтол Ардчиллыг өмчилдөг хэдэн хөгшчүүлийнх нь "дайн" АН-ыг шал арчуулж, шавартай хутгасан.  1996 оны сонгуулиар АН 50 суудал авч, олонх болоход тэд төрд орж ирсэн.  Түүнээс хойш 24 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хэн нь ч зайгаа тавьж өгөхийг хүсээгүй.  Ерөнхийлөгч болох нь болсон, Ерөнхий сайд хийх нь хийсэн, хотын дарга ч болоод авсан. Бүгд баяжсан, хөрөнгөжсөн.  

Улс төрд хангалттай удаан давхичихаад бүгд л 2020 оны сонгуулиар намтайгаа зууралдсан. Нэр дэвших нэр дэвшсэн. Нэр дэвшилтэд нь оролцсон, зууралдсан.  АН-аас УИХ-ын гишүүн болсон хамгийн залуу гишүүн хэн байв. Сүүлийн 3-4 сонгуулийн хугацаанд шүү.  Батын Батбаатар нэг удаа сонгогдохдоо л арай залуу байсан байх.  Бусад нь бүгд л хөгчүүл. Нөгөө л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Р.Амаржаргал, С.Баярцогт, З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Батбаяр тэргүүтэй 50, 60-аад оныхон. Араас нь хүчтэй түрж гарч ирсэн 70-аад оныхон хэд байна, хуруу дарам цөөн.  80-аад оны улс төрд танигдчихсан, хүлээн зөвшөөрөгдөхүйц улстөрч АН-д хэд байна. 

Одоо намын дарга сонгоход 70, 80-аад оны төлөөллөөс "тэр л дарга хийчих чадвартай даа" гээ д хэлчихээр залуу лидер байна уу. Байхгүй. АН-ын хөгшчүүл өнгөрсөн 30 жилд намаа ингэж л удирдаж.  Залуу хойч үеэ бэлдээгүй, тэдэндээ зай тавьж өгөөгүй, боломж олгоогүй.  Зөвхөн өөрсдөө л эрх мэдэлтэй байхын төлөө улайрсан.  Намаа хэд хэд хуваасан, толхилцсон.  2016 оны сонгуулийн дараа АН-ыг шинэчилнэ гэж баахан давхиж, дүрмээ өөрчлөөд, даргын сунгаа хүртэл хийсэн. Харамсалтай нь 5 сум барьж гарсан хүмүүс нь намаа 4, 5 хуваахаас хэтрээгүй. Шинэчлэл нь бас л дүрэм, журмыг нааш, цааш нь болгох л байлаа.  Боловсон хүчний шинэчлэлээ мартсан.  

Энэ жилийн сонгуулиар З.Энхболд, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Н.Батбаяр тэргүүтэй 20-иод хөгшчүүл залуучуудынхаа боломжийг булааж, заримынх нь нулимсыг барж, нэр дэвшсэн.  Эцэст нь яав, бүгд л ялагдлаа.  Одоо нам дотроо буруутан хайж эхэлсэн сураг байна билээ.  Намаас гарч, өөр нам байгуулсан Ж.Батзандан, Л.Болд хоёрыг ч буруутгах гэж оролдож байгаа сурагтай.  С.Эрдэнийн бодлоготой эвлэрч чадалгүй бие дааж өрсөлдсөн Н.Алтанхуяг, П.Галиндэв, өөр нам руу явсан бас бус хүмүүсээ ч буруутнаар нэрлэх гэж оролдож эхэлж. Булхай луйвар, санал хуваалт гэсэн шалтаг дээр нэмээд буруутан хайж буй нь тэр. 

Гаднаас шалтгаан хайгаад хэрэггүй ээ, дотроосоо л хай.  Сая л гэнэт ухаан орж байгаа мэт баахан шинэ залуучууд гаргаж ирээд, өрсөлдүүлэхээр яаж сонгуульд ялах юм бэ.  Аль 2012 оноос эхлээд 70, 80-аад оны залуусаа тултал нь бэлтгэх, таниулах байсан юм.  Тэр үед залуучууддаа илүү боломж олгож, заримыг нь нэр дэвшүүлээд явах л ёстой байлаа.  Тэрийг оройтож ойлгож, залуучуудынхаа үг, шаардлагыг одоо л сонсох аядаж байгаа нь харамсалтай. 

Уг нь Монголд ардчиллын төлөөх хүчтэй нам хэрэгтэй.  Гэхдээ Н.Энхбаяр тэргүүтнүүдийг ардчиллын төлөөх нам байгуулсан гэж яриад байхаар хөх инээд хүрээд байна.  АН ингэтлээ шалдаа буулгүй, өөрийнхөө хүчээр дайралтаа хийгээд, залуучууддаа боломж олгоод, мөрийн хөтөлбөрөө олигтойхон боловсруулаад, хөрсөн дээр буусан зүйл яриад ороод ирсэнбол орон нутгийн сонгуульд хүчтэй өрсөлдөх боломж байсан. МАН-ын нэр хүнд одоо уналтын үедээ явна. Тэдний хийж, хэлж байгаа бүхэн ард иргэдийн дургүйг хүргэж эхэллээ. Ийм л үед хүчтэй сөрөг хүчин байж, боломжоо ашиглах байсан юм. Гэвч тэд бас л чадсангүй. Намаасаа хөөсөн Ж.Батзандан, ухаан суусан мэт жүжиглэж байгаа Н.Энхбаяр хоёроор сугадуулчихлаа.  Тэд "сэргээш" биш хор болох вий.  

http://www.zaluucom.mn/read/503f79ecc

АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй
Бусад мэдээ ▼

1
10-29
Соронзон орчныг тодорхойлох дагуул хөөргөв

2
10-29
Шинэ суурьшлын бүс дэх айл өрхүүдийг цахилгаанаар хангаж, хүчдэлийг сайжрууллаа

3
10-29
Хуулиа умартсан төрийнхний жагсаалтыг Ц.Түмэнцогт захиралтай "Эрдэнэс Оюу толгой" ХХК үргэлжлүүллээ

4
10-29
Цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

5
10-29
Л.Оюун-Эрдэнэ: Г.Ёндон сайдын одоогийн албан тушаалтай хариуцлага тооцох боломжгүй

6
10-29
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

7
10-29
Танилц: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид

8
10-29
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Г.Ёндонд

9
10-29
Хятадыг хөгжүүлэх Ши Жиньпинийн шинэ стратеги юу байх бол?

10
10-29
2021 онд хууль зүйн салбарт төсвөөс 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ

11
10-29
Одоо байгаа УИХ богино настай...

12
10-28
БГД-ийн ИТХ-ыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа

13
10-28
Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

14
10-28
"Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй байхыг БШУЯам сануулав

15
10-28
“FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ

16
10-28
Нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг тогтоожээ

17
10-28
Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

18
10-28
Нийтийн албанд томилогдох 431 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

19
10-28
Танилц: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зургаан орлогч

20
10-28
АНУ, Энэтхэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

21
10-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын зургаан орлогч

22
10-27
Л.Хэмилтон "Формула-1"-д түрүүлсэн тоогоороо М.Шумахерийг гүйцжээ

23
10-27
ЭЗБХ: Төсөв хэлэлцэх хугацааг сунгах, гишүүдэд бүтээлчээр ажиллах бололцоог бүрдүүлэх саналыг гаргав

24
10-27
Шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчдыг шалгав

25
10-27
Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэллээ

26
10-27
ТТБЗ: 2021 оны төсвийн төсөлд өгсөн санал, дүгнэлт

27
10-27
Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдаж байсныг таслан зогсоолоо

28
10-27
Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

29
10-27
Хөлбөмбөгийн дэлхийн аварга Роналдиньо коронавирусээр халдварлажээ

30
10-27
Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

31
10-27
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

32
10-27
Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

33
10-27
АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

34
10-27
ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

35
10-27
“100 жилийн ойд ирэх У.Хүрэлсүхээс өөр Ерөнхий сайд үлдэхгүй нь”

36
10-26
“Этик” продакшн ХОЁР НАС хүрчээ

37
10-26
Орон нутгийн төсвийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын тойрог тасархай тэргүүллээ

38
10-26
Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв

39
10-26
68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

40
10-26
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Татварын мөнгөөр биш дотоод журмын дагуу хүүхдийнхээ төлбөрийг төлсөн

41
10-26
Польшид үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ

42
10-26
С.Батболд дэлхийн зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

43
10-26
Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй зугтсан эцэг, эхийг цагдан хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлнэ

44
10-26
НҮБ-д Монгол гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг

45
10-26
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

46
10-26
Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсаас төлүүлсэн Х.Бум-Эрдэнэ хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ

47
10-26
“Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авсан цагдаагийн офицерыг шалгаж байна

48
10-26
Шүүхэд очсон Сү.Батболдтой холбоотой баримтад юу байгаа вэ?

49
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

50
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

51
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

52
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

53
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

54
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

55
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

56
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

57
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

58
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

59
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

60
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

61
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

62
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

63
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

64
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

65
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

66
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

67
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

68
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

69
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

70
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

71
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

72
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

73
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

74
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

75
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

76
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

77
10-23
Стандартгүй авто зам

78
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

79
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

80
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

81
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

82
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

83
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

84
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

85
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

86
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

87
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

88
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

89
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

90
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ

91
10-22
Д.Амарбаясгалан: Төрийн албан тушаалд очихгүй, МАН-ыхаа ажлыг хийнэ

92
10-22
"ХААХҮ-ийн сайдын Шилэн дансны холион бантан"

93
10-22
Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

94
10-22
Т.Бадамжунай хаана явна?!

95
10-22
Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя

96
10-22
300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар

97
10-22
Боловсролын салбар алдагдсан жилүүдээ хэрхэн нөхөх вэ?

98
10-22
Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

99
10-21
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа

100
10-21
“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ