BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

М. Хүслэн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үеэр гэнэтийн зүйл тохиолдов. Энэ сарын 18-нд АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут 


Бейдер Гинзбург таалал төгссөнөөр Сенатад улс төрийн төлөвлөөгүй нөхцөл байдлыг бий болголоо. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байден нар Миннесота мужид кампанит ажлаа өрнүүлж байхад шүүгч нас барсан. Шүүгчийг хэн залгамжлах вэ гэх асуулт сонгуулийн кампанит ажлын гол асуудал болж хувирлаа.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Дээд шүүхийн шүүгчийн суудал эзгүйрсэн нь улиран нэр дэвшээд буй одоогийн төрийн тэргүүн Дональд Трампад нэгэн сорилт болов. Гэхдээ Сенатын танхимын олонхын дарга Митч МакКоннелл хэлэхдээ “Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгох хүний төлөө Сенат санал өгнө” хэмээн мэдэгджээ.

Гинзбург нас барсан явдал Дээд шүүх дэх либералуудын фракцын хүчийг сулруулсан байна. Рут Бейдер Гинзбург энэ сарын 18-нд 87 насандаа Вашингтон хот дахь гэртээ нойр булчирхайн хорт хавдрын улмаас таалал төгсөв. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч тэрбээр тууштай либерал үзэлтэн бөгөөд Дээд шүүхэд шүүгчээр ажилласан хоёр дахь эмэгтэй юм. Түүнийг АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон томилж байжээ. Сүүлийн жилүүдэд либерал фракцын лидер болсон. Түүнчлэн АНУ-ын Дээд шүүхийн шүүгчдээс хамгийн ахмад нь.

Рут Бейдер Гинзбург 1933 онд Нью-Йорк хотод төржээ. Тэрбээр АНУ-ын нэр хүндтэй Корнелл, Харвард болон Колумбын их сургуульд сурч боловсорсон. Их сургуулиа төгссөний дараа өмгөөлөгч хийж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажиллажээ. Шүүгчийн ажлаа 1980 оноос эхлүүлж Колумбын тойргийн шүүгчээр томилогдсон байна. 1993 онд Дээд шүүхийн шүүгч болсон Гинзбург АНУ-ын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг аж. Түүний тухай хэд хэдэн баримтат кино гарч байв. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй бодлогыг дэмжээгүй бөгөөд нас барахаасаа өмнө Цагаан ордны тэргүүн өөрчлөгдөхөөс нааш албан тушаалаасаа буухгүй гэж мэдэгдсэн билээ.

Гинзбург таалал төгсөхийн өмнө Дээд шүүхэд Бүгд найрамдахчууд тав, Ардчилагчид дөрвөн шүүгчтэй байсан. Хэрэв Гинзбургийн орыг Бүгд найрамдахчуудын хүн авбал, тэдний харьцаа 6:3 болох аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох ёстой ч Миннесота муж улсад санал өгөх үйл явц эхэлсэн. Тус муж улсын иргэдэд “Ковид-19”-ийн халдварын тархалтын улмаас урьдчилсан санал өгөх боломж олгосон билээ. Санал өгөх эхний өдөр хоёр нэр дэвшигч тус муж улсад очиж кампанит ажлаа өрнүүлсэн байна. Түүнчлэн урьдчилсан санал өгөх үйл явц Виржин, Өмнөд Дакота, Вайоминг муж улсад мөн эхэлжээ.

Гинзбург шүүгч таалал төгссөн талаар мэдээлэл гарах үеэр Дональд Трамп Миннесота муж улсын Бемижи хотод дэмжигчдийнхээ өмнө үг хэлж байжээ. Шүүгчийн нас барсныг сэтгүүлч нараас сонссон Цагаан ордны тэргүүн “Нас барсан гэв үү. Би одоо л сонсч байна” гэж хариулсан байна. Гинзбургийн оронд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлнэ гэж Дональд Трамп мэдэгджээ. “Би нэр дэвшигчийг ирэх долоо хоногт танилцуулах бөгөөд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлэх болно” гэж Д.Трамп өнгөрсөн бямба гарагт Хойд Каролин муж улсын Фейетвилл хотноо болсон кампанит ажлын цуглааныхаа үеэр мэдэгдсэн байна. Д.Трампыг ийн хэлэх үеэр дэмжигчид нь “хоосон суудлыг дүүргэ” хэмээн хашхирч байжээ. Өмнө нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн хоёр эмэгтэйг нэрлэсэн юм.
Дээд шүүхэд өрнөөд буй шинэ нөхцөл байдал Трамп Ерөнхийлөгчид тэнд байх Бүгд найрамдахчуудад давуу эрх олгох боломж олгоно. Дээд шүүхийн шүүгчид насан туршдаа томилогдох болохоор Бүгд найрамдахчууд тэнд олон арван жил давуу эрх эдэлнэ гэсэн үг. Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээр Трамп Жо Байденээс ялагдаж явж буй. Хэрэв Трамп сонгуульд ялагдал хүлээсэн ч Дээд шүүхэд шүүгч сонгох эрхтэй. Учир нь тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллана. Дээд шүүх улсынхаа асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Дээд шүүх Үндсэн хуульд харш гэж үзвэл Конгресс болон Ерөнхийлөгчийн баталсан аливаа хууль, журмыг хүчингүй болгодог.

ТРАМП ДЭЭД ШҮҮХИЙН ХОЁР ШҮҮГЧИЙГ ТОМИЛСОН

Дональд Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Дээд шүүхийн хоёр шүүгчийг томилж байсан. 2017 онд Нил Горсач, 2018 онд Бретт Каваноны нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилж байв. Түүнчлэн олон тооны холбооны шүүгчдийг томилсон аж. Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч санал болгож, Сенат батладаг. Одоо Сенатад Бүгд найрамдах намынхан олонх болж буй. Тэд Трампын нэр дэвшүүлсэн хүнийг хурдан хугацаанд томилж магадгүй.
Бүгд найрамдах намынхан олонх болдог Сенат 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулиас олон сарын тухай үеийн төрийн тэргүүн Барак Обамагийн нэр дэвшүүлсэн хүнийг дэмжээгүй аж. Трампын гол өрсөлдөгч Жо Байден Гинзбург шүүгчийн орыг залгамжлах хүнийг сонгуулийн дараа сонгох ёстой гэжээ. Ардчилсан намын Сенат дахь бүлгийн ахлагч Чак Шумер ч тийм бодолтой гэдгээ илэрхийлсэн байна.

Дээд шүүхийн шүүгчийг нэр дэвшүүлэх үйл явц Сенатад очих хүртэл 70 орчим хоногийн хугацааг зарцуулдаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход 46 хоног үлдээд байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэр хугацаанд Дээд шүүхийн шүүгчэд нэр дэвшигчийг тодруулан зарлахыг заасан хугацаа байхгүй. Энэ нь зөвхөн улс төр болон санал хураалтаас шалтгаална.

Олонхын саналаар Дээд шүүхийн шүүгчийг сонгодог. Сенатад 53-47 гишүүний харьцаагаар Бүгд найрамдахчууд олонхын суудлыг эзэлдэг. Энэ нөхцөлд Бүгд найрамдахчууд гурван санал алдвал санал хураалт тэнцэнэ. Санал тэнцвэл дэд Ерөнхийлөгч Майк Пенс хайнаа хагалах ёстой.

Дээд шүүхийн шүүгчийн нэр дэвшигчийг баталгаажуулахад Сенатын танхимын 60 гишүүний саналыг авахад болно. Харин 2017 онд МакКоннелл энэ дүрмийг өөрчилж, 51 санал авахад болохоор заасан. Дүрмийг өөрчилсөн нь Ардчилсан намаас Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн шүүгч Нил Горсачийн томилгоонд саад болохоос сэргийлжээ.

Үндэсний шуудан

Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү
Бусад мэдээ ▼

1
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

2
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

3
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

4
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

5
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

6
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

7
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

8
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

9
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

10
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

11
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

12
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

13
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

14
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

15
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

16
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

17
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

18
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

19
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

20
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

21
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

22
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

23
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

24
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

25
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

26
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

27
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

28
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

29
10-23
Стандартгүй авто зам

30
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

31
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

32
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

33
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

34
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

35
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

36
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

37
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

38
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

39
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

40
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

41
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

42
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ

43
10-22
Д.Амарбаясгалан: Төрийн албан тушаалд очихгүй, МАН-ыхаа ажлыг хийнэ

44
10-22
"ХААХҮ-ийн сайдын Шилэн дансны холион бантан"

45
10-22
Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

46
10-22
Т.Бадамжунай хаана явна?!

47
10-22
Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя

48
10-22
300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар

49
10-22
Боловсролын салбар алдагдсан жилүүдээ хэрхэн нөхөх вэ?

50
10-22
Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

51
10-21
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа

52
10-21
“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ

53
10-21
Ирэх жил шатахуун, түлшний үнийг тогтвортой барихыг даалгав

54
10-21
Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ

55
10-21
"Таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, гурван сургуулийн хөтөлбөрийг хаах дүгнэлт ирсэн"

56
10-21
8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

57
10-21
Тогооч робот 19 төрлийн хоол хийж сурчээ

58
10-21
Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно

59
10-21
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

60
10-21
Дэлхийн анхны эвхэгддэг зурагтын үнэ 87 мянган ам.доллар

61
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

62
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

63
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

64
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

65
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

66
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

67
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

68
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

69
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

70
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

71
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

72
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

73
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

74
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

75
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

76
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

77
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

78
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

79
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

80
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

81
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

82
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

83
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

84
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

85
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

86
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

87
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

88
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

89
10-20
Монголын спортын алтан хуудас

90
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

91
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

92
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

93
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

94
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

95
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

96
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

97
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

98
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

99
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

100
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав