BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Гадаад яамны газрын захирлуудтай танилц

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьж, сайд нарын хэн хэн бэ гэдгийг “шүүсэн”.  


Энэ удаа яамдын бүтцийн талаар цувралаар хүргэх гэж байна.  Эхний дугаарт Гадаад харилцааны яамыг онцоллоо.  Гадаад харилцааны яам гэхээр  олон нийт хэдхэн албан тушаалтнаар төсөөлдөг.  Сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, хамгийн сүүлд цар тахлын үед авч буй арга хэмжээний талаар байнга мэдээлж буй учраас Консулын газрын захирал  Л.Мөнхтүшигийг мэддэг болсон.  Тэгвэл тус яам 13 газарт хуваагддаг.  Л.Мөнхтүшиг шиг 13 захирал бий.  Н.Энхтайван сайд ажлаа авсаны дараагаас дэд сайдаар Б.Мөнхжин, Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаяр томилогдсон байдаг.  Мөн Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэгийг шинээр томилсон бол Н.Анхбаярын орны хүн буюу Төрийн захиргааны удирдлагын газрын захирлыг одоогоор томилоогүй байна. Бусад газарт хуучин томилогдсон захирлууд нь хэвээр байгаа юм.   Ийнхүү гадаад яамны газрын захирал нарын мэдээллийг хүргэж байна.
Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар. Тэрээр 2016 оны наймдугаар сараас  тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирлаар ажиллаж байна.  Өмнө нь Итали, Сан Марино, Мальт, Албани улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын ХХАБ, Дэлхийн Хүнсний Хөтөлбөр /WFP/, Олон улсын Хөдөө аж ахуйн Хөгжлийн Сан /IFAD/-д суугаа байнгын төлөөлөгчөөр ажиллаж байв.
Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг.  2017-2020 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирлаар ажиллаж байсан.  Улмаар 2020 оны долдугаар сарын 1-нээс  ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.  Тус газар нь ОХУ, БНХАУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй, зохих түвшинд байлгахад анхаарах, үр ашгийг дээшлүүлэх санал боловсруулдаг.  Мөн улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох чиг үүрэгтэй юм.
 
 
Европын газрын захирал М.Цэнгэг. Тэрээр 2015-2016 онд  ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад 2016 оны наймдугаар сараас ГХЯ-ны Европын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос. 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирлаар ажиллаж байсан.  2017 оноос  ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна. Тус газар нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулахад анхаарч ажилладаг.
Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх. Тэрээр 2013-2016 онд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх, дэд тэргүүнээр ажиллаж байсан. 2016 оноос  ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байна.
Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа. 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2018 оны арваннэгдүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна. Тус газар нь манай улсын эрх ашгийг тусгасан заалтуудыг НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын баримт бичиг, хөтөлбөр, тогтоол шийдвэрт тусгуулж байх чиглэлээр ажилладаг.
Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар В.Оюу ажилладаг. 
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга одоогоор томилогдоогүй.
Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөр.  Тэрээр 2018 оноос Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна. Тус газар нь Монгол Улсын хоёр болон олон талт бүхий л салбарын олон улсын гэрээ байгуулах, холбогдох бусад байгууллагад энэ чиглэлээр хууль зүйн дэмжлэг үзүүлэхээр ажилладаг.
Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг. 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сараас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болсон.
Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг. Тэрээр 2014-2015 онд тус яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирлаар ажиллаж байгаад 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлаар ажиллаж байна. 
 
 
 
 
Монгол Улсын гадаад бодлогыг олон улсын тавцанд үндэсний соёл, урлаг, өв уламжлал, түүхэн үнэт зүйлээр дамжуулан хэрэгжүүлэх олон нийтийн дипломат харилцаа болон соёлын бодлого, стратегийг төлөвлөх, нэгдмэл байдлаар зохион байгуулах үүрэг хүлээдэг нэгж юм.
 
 
 
Дипломат ёслолын газрын дарга Д.Баярхүү. 2017-2018 онд ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сараас ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирлаар ажиллаж байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Баярсайхан. Тэрээр 2015-2016 онд  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оноос  Гадаад харилцааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Гадаад яамны газрын захирлуудтай танилц
Бусад мэдээ ▼

1
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

2
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

3
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

4
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

5
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

6
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

7
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

8
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

9
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

10
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

11
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

12
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

13
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

14
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

15
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

16
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

17
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

18
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

19
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

20
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

21
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

22
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

23
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

24
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

25
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

26
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

27
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

28
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

29
10-20
Монголын спортын алтан хуудас

30
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

31
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

32
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

33
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

34
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

35
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

36
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

37
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

38
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

39
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

40
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

41
10-19
2.3 метр урттай малгайг хэн урлав

42
10-19
Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна

43
10-19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно

44
10-19
Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болсон нь

45
10-19
Э.Оюунболдын улсын аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

46
10-19
Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

47
10-19
Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

48
10-19
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ

49
10-19
Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг эхлүүлжээ

50
10-19
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

51
10-19
Нийслэл өвөлд бэлэн үү?

52
10-19
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

53
10-19
Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

54
10-16
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

55
10-16
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

56
10-16
Хотын даргын марафон эхэллээ

57
10-16
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

58
10-16
В.Путин гаднынхантай уулзахдаа хоцордог

59
10-16
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

60
10-16
Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу B1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

61
10-16
​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

62
10-16
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

63
10-16
Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

64
10-16
ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

65
10-16
Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа

66
10-16
Д.Ганхуяг: Нанта-гийн музей ба Чингис хаан

67
10-16
Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

68
10-16
МАН 8, АН нэг дүүрэгт ялалт байгууллаа

69
10-16
Ерөнхийлөгч Х.Баттулга 09.00 цагаас шуурхай хурал зарлав

70
10-16
ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

71
10-15
Э.Батшугар дахин "өвдөг шороодлоо

72
10-15
ХҮН-аас П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгууллаа

73
10-15
МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн 4 нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч боллоо

74
10-15
Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр П.Наранбаяр сонгогдлоо

75
10-15
БЗД-т АН-3, ХҮН-2, МАН-5 ялалт байгууллаа

76
10-15
Урьдчилсан мэдээ: Нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

77
10-15
Танилц: Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

78
10-15
ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

79
10-15
Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

80
10-15
ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

81
10-15
СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна

82
10-15
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

83
10-15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө

84
10-15
Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

85
10-15
Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

86
10-15
Санал өгөхдөө амны хаалт зүүж, хүүхэд дагуулахгүй байхыг уриалав

87
10-15
ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

88
10-15
Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

89
10-15
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

90
10-15
Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

91
10-15
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

92
10-15
Киргизийн “өнгөгүй хувьсгал”

93
10-15
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

94
10-15
Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

95
10-15
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

96
10-15
Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

97
10-15
"Эрдэнэт үйлдвэр" төрөлжсөн архивын байртай болно

98
10-15
Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

99
10-15
Зүрх мартахгүй…

100
10-14
Токиогийн тусгай нислэгээр ирсэн дөрөв дэх иргэнээс коронавирус илэрлээ