BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ

Монголын улс төрийн гол хоёр хүчний нэг гэж өөрсдийгөө тодотгож ирсэн Ардчилсан нам, экс дарга С.Эрдэнийн хамт усанд хаясан чулуу мэт сураг алдрав.


 Ц.Туваан, Д.Пүрэвдаваа гэсэн үүрэг гүйцэтгэгчийн хэмжээнд энэ намын үйл ажиллагаа, бодлого шийдвэр ойлгогдох боллоо. Цагтаа хамаг том эрх мэдлийг ганцхан гарт төвлөрүүлж, намынхаа бүх гишүүнээс сонгогдсон хэмээх Үндсэн дүрмийнхээ заалтын дагуу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, хотын дарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй нэгэн үеийн лидер, эрх мэдэлтэй явсан хүмүүстээ хариуцлага тооцох нэрийдлээр АН-аас хөөх хүртэл арга хэмжээ авч явсан С.Эрдэнийг хаана байгааг өөрөөс нь өөр хүн мэдэхгүйд хүрсэн мэт. Өөрөө УИХ-д унасан ч өөрийнх нь шадар хүн болох Ц.Туваан Төв аймгаас торойгоод гарч ирсэн нь С.Эрдэнэд итгэл найдвар төрүүлж, үлдсэн боломж болсон нь анхаарал татна. Гэхдээ зөвхөн АН-ын дотоод уур амьсгалын хэмжээнд.

“Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна” хэмээн түүнийг мэдэгдэл хийснээс хойш гурван сарын хугацаанд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас хууль тогтоогч болтлоо дэвшсэн Ц.Туваан тус намыг удирдан чиглүүлж буй. Хамгийн сонирхолтой нь, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанаар бодлого зангидуулах болсон АН өдгөө орох оронгүй, оочих аяга ч үгүй болтлоо дорджээ. Ийн тодотгох болсон нь саяхны түүхтэй холбогдоно.З.Энхболдыг УИХ-ын дарга, С.Эрдэнийг Засгийн газрын гишүүн байхад үүсгэн байгуулж асан тухайн үеийн Ардчилсан хүчний холбоо АН-ын хамгийн нөлөөтэй нэгдлээр тодрох цаг үед Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хаяа дэрлэн сүндэрлэсэн өндөр “харш”-д “Шонхор”-ынхон төвхнөж байлаа. Улс төрийн нам, эвсэл гэхээсээ эрх барьж явсан намд шинээр “мэндэлсэн” фракц ийм хэмжээний барилгад суурьших болсон нь хэсэгтээ хэл ам, хардлага, шүүмжлэлийг дагуулж байв.

Ингэж явсаар 2016 оны сонгуулийн үр дүнгээр АН үнэмлэхүй ялагдал хүлээж, “Шонхор”-ынхон газарт буухад тус намын дарга З.Энхболд хариуцлага хүлээж, дараагийн удирдлагаа тодруулахад С.Эрдэнэ нэгээр гарч ирсэн нь гурван жилийн өмнөх үйл явдал. С.Эрдэнэ ч АН-ын даргаар сонгогдсоныхоо дараа Төв шуудангийн замын урд “толгой хорогдож” байсан намаа өөд татаж, Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хаяа дэрлэсэн барилга руугаа нүүлгэн шилжүүлж байлаа. Үүнээс хойш “Шонхор тауэр” “Ардчиллын өргөө” болж нэрээ өөрчилж, зүсээ хувиргасаар саяхныг хүрсэн юм, 2020 оны УИХ-ын сонгуулийг хүртэл. Гэвч АН дахиад л ялагдал хүлээж, цагаан тугаа өргөх нь тэр.

С.Эрдэнэ дарга болсноор энэ намын Үндсэн дүрэм бүхэлдээ өөрчлөгдсөн, бүхэлдээ шинэчлэл хийсэн гэдэг нь худлаа болж таарсан төдийгүй сонгогчдын өгсөн саналаар дүнгээ тавиулсан нь энэ байв. Ингэж л бүх гишүүнээсээ сонгогдсон гэсэн том хана, хэрэм нурж, түүний ард “нуугдаж” явсан С.Эрдэнэд хариуцлага тооцох үндэслэл бүрдсэнээр тэрбээр боловсон байдлаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон журмын нөхөр, шадар туслах Ц.Туваандаа АН-ын даргын тамгыг “өвлүүлсэн” юм. Гэтэл “Буцах бэрд үнээ тугал нийлэх нь хамаагүй” гэдэг үг үнэн болохыг С.Эрдэнэ дахиад л нотолсон бололтой. Цагтаа үүсгэн байгуулсан “Шонхор” фракцаа байрлуулж, намын удирдлагын бүтцийг гурван жил суурьшуулж, төвхнүүлсэн тэрбээр даргын тамга, тэмдгээ бусдад шилжүүлэхтэй зэрэгцэн төрөлх АН-аа ч гудамжинд гаргажээ. Юу гэхээр, Хүүхдийн парктай гурван жилийн турш зэрэгцэн оршсон АН- ын удирдлагын аппарат орох орон, оочих аягагүй болохдоо ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдын эзэмшлийн “Бодь” тауэрт төвхнөсөн тухай мэдээлэл. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хамт АН-аас өрх тусгаарлаж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намыг байгуулж байсан цаг Л.Болдод бий. Тэднийг ийм шийдвэрт хүрэхэд, шинээр нам байгуулахад түлхсэн шалтгаан нь намын дарга асан С.Эрдэнэ, Ц.Туваан нарын зангидаж байсан удирдлагын багтай салшгүй холбоотой байсан юм.

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тодрох болсон Ц.Туваан ч “Манай бүлгийн нэр бүхий гишүүд намын шийдвэрийн эсрэг санал өгсөн.Үүнтэй холбоотой Үндсэн дүрмийн хороо хуралдаж тогтоол гаргасны дагуу АН-ын дарга нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцсон. АН сөрөг хүчний нам. Ард түмний сонголт цөөнх буюу есөн суудал өгсөн. Сөрөг хүчин эрх баригч хүчний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, ард түмэнтэйгээ цуг явдаг. Хэн гэдэг улстөрч байхаас үл хамаарч намын шийдвэр гардаг. АН дотоод журам, дүрэмтэй” хэмээн ерөнхий нарийн бичгийн даргын хувиар байр сууриа илэрхийлж байлаа. Хачирхалтай нь, АН-ын Үндсэн дүрэм, дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцуулж, бүр намаасаа хөөгдөж байсан Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭН-ын хаяаг түшиж, Төв зөвлөлийн даргынх нь эзэмшлийн барилгад орогнох хүртлээ АН дорджээ.

Нэгдүгээрт, 2020оны УИХ-ын ээлжит сонгуулиар С.Эрдэнэ тэргүүтэй МАНАН-гийн дэглэмийг халах нь Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭН-ын гол зорилго байв. Хүссэн зорилгодоо хүрээгүй, ард түмэн, сонгогчид тийм боломжийг Л.Болд нар өгөөгүй болохоос тэд одоо ч тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэх болсон. Тийм атал Ц.Туваанаар удирдуулсан АН Орон нутгийн сонгуулийн өмнөхөн буурь сэлгэж, Л.Болдын “Бодь” тауэрт суудлаа зассан нь хачирхалтай биш гэж үү?. Угтаа өрсөлдөгч бол өрсөлдөгчөөрөө дуусдаг нь улстөрд тогтсон жишиг байлтай. Гэтэл хэдийн хариуцлага тооцож, намаасаа хөөж явсан, өдгөө өдөр, шөнө шиг зөрүүтэй болсон ШИНЭН-ын Л.Болд АН-ыг орогнох байртай болтол нь ачирхах болсны цаад шалтгаан юу вэ?

Эсвэл АН-ын хувьд Үндсэн дүрэм, үнэт зүйлээ уландаа гишгээд ч хамаагүй МАХН, ШИНЭН-ыг түших замаар удахгүй болох Орон нутгийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх, цаашлаад эцсийн орогнох цэг нь Монголын төр болчихов уу?! Энэ бүгдийн хариултыг тус намын экс дарга С.Эрдэнэ хамгийн сайн мэдэх учиртай ч эзэмшлийн барилгаасаа төрөлх намаа яагаад “хөөсөн” нь бас нэгэн асуулт дагуулж эхэллээ. Гэхдээ Монголын төр гэдэг өөрийн эзэн, хаягтай. Тэр бүгдийг аль нэг улс төрийн хүчин гэхээсээ олон нийт, сонгогчид сонгуулиар, дөрвөн жилдээ нэг олгодог. Түүнээс биш хүссэн болгоных нь буугаад морддог, үдлээд буцдаг завсрын буудал лав биш ээ!!!

ҮНДЭСНИЙ ШУУДАН 

Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ
Бусад мэдээ ▼

1
10-29
Соронзон орчныг тодорхойлох дагуул хөөргөв

2
10-29
Шинэ суурьшлын бүс дэх айл өрхүүдийг цахилгаанаар хангаж, хүчдэлийг сайжрууллаа

3
10-29
Хуулиа умартсан төрийнхний жагсаалтыг Ц.Түмэнцогт захиралтай "Эрдэнэс Оюу толгой" ХХК үргэлжлүүллээ

4
10-29
Цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

5
10-29
Л.Оюун-Эрдэнэ: Г.Ёндон сайдын одоогийн албан тушаалтай хариуцлага тооцох боломжгүй

6
10-29
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

7
10-29
Танилц: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид

8
10-29
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Г.Ёндонд

9
10-29
Хятадыг хөгжүүлэх Ши Жиньпинийн шинэ стратеги юу байх бол?

10
10-29
2021 онд хууль зүйн салбарт төсвөөс 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ

11
10-29
Одоо байгаа УИХ богино настай...

12
10-28
БГД-ийн ИТХ-ыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа

13
10-28
Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

14
10-28
"Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй байхыг БШУЯам сануулав

15
10-28
“FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ

16
10-28
Нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг тогтоожээ

17
10-28
Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

18
10-28
Нийтийн албанд томилогдох 431 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

19
10-28
Танилц: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зургаан орлогч

20
10-28
АНУ, Энэтхэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

21
10-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын зургаан орлогч

22
10-27
Л.Хэмилтон "Формула-1"-д түрүүлсэн тоогоороо М.Шумахерийг гүйцжээ

23
10-27
ЭЗБХ: Төсөв хэлэлцэх хугацааг сунгах, гишүүдэд бүтээлчээр ажиллах бололцоог бүрдүүлэх саналыг гаргав

24
10-27
Шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчдыг шалгав

25
10-27
Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэллээ

26
10-27
ТТБЗ: 2021 оны төсвийн төсөлд өгсөн санал, дүгнэлт

27
10-27
Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдаж байсныг таслан зогсоолоо

28
10-27
Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

29
10-27
Хөлбөмбөгийн дэлхийн аварга Роналдиньо коронавирусээр халдварлажээ

30
10-27
Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

31
10-27
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

32
10-27
Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

33
10-27
АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

34
10-27
ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

35
10-27
“100 жилийн ойд ирэх У.Хүрэлсүхээс өөр Ерөнхий сайд үлдэхгүй нь”

36
10-26
“Этик” продакшн ХОЁР НАС хүрчээ

37
10-26
Орон нутгийн төсвийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын тойрог тасархай тэргүүллээ

38
10-26
Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв

39
10-26
68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

40
10-26
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Татварын мөнгөөр биш дотоод журмын дагуу хүүхдийнхээ төлбөрийг төлсөн

41
10-26
Польшид үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ

42
10-26
С.Батболд дэлхийн зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

43
10-26
Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй зугтсан эцэг, эхийг цагдан хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлнэ

44
10-26
НҮБ-д Монгол гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг

45
10-26
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

46
10-26
Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсаас төлүүлсэн Х.Бум-Эрдэнэ хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ

47
10-26
“Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авсан цагдаагийн офицерыг шалгаж байна

48
10-26
Шүүхэд очсон Сү.Батболдтой холбоотой баримтад юу байгаа вэ?

49
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

50
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

51
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

52
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

53
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

54
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

55
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

56
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

57
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

58
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

59
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

60
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

61
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

62
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

63
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

64
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

65
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

66
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

67
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

68
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

69
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

70
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

71
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

72
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

73
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

74
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

75
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

76
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

77
10-23
Стандартгүй авто зам

78
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

79
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

80
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

81
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

82
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

83
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

84
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

85
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

86
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

87
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

88
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

89
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

90
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ

91
10-22
Д.Амарбаясгалан: Төрийн албан тушаалд очихгүй, МАН-ыхаа ажлыг хийнэ

92
10-22
"ХААХҮ-ийн сайдын Шилэн дансны холион бантан"

93
10-22
Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

94
10-22
Т.Бадамжунай хаана явна?!

95
10-22
Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя

96
10-22
300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар

97
10-22
Боловсролын салбар алдагдсан жилүүдээ хэрхэн нөхөх вэ?

98
10-22
Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

99
10-21
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа

100
10-21
“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ