BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Монгол улс Европын холбооны улсын СААРАЛ ЖАГСААЛТ-аас гарсан ДОЛОО ХОНОГ

Өнгөрсөн ДОЛОО хоногт болж өрнөсөн ОНЦЛОХ үйл явдлыг BOLOD.MN сайт тоймлон хүргэж байна. Монгол Улс Европын холбооны 


“Саарал жагсаалт”-аас гарсан явдал өнгөрч буй долоо хоногийн хамгийн чухал үйл явдлуудын нэг байлаа. Түүнчлэн Засгийн газраас хүүхдийн тэтгэмж буюу 100 мянган төгрөгийг ирэх жилийн зургадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгох болсон зэрэг үйл явдлуудыг ОНЦОЛЖ байна. 


Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх зургадугаар сарыг дуустал олгохоор төлөвлөжээ.

Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихдаа хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургадугаар сарыг дуустал ологохоор тусгасан байна. тодруулбал, нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгббд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм.

Энэ нь гэр бүлүүдэд очиж буй шударга хувиралалт, цар тахлын үеийн бодит дэмжлэг болно гэж Ерөнхий сайд үзжээ. Тиймээс Сангийн яамнаас хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сарыг дуустал 100 мянга болгохоор Засгаас газраас шийдвэрлүүлсэн байна.

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа.

Энэ оны гуравдугаар улиралын буцаан олголтыг 10-р сард багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ. Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд 10-р сарын 8-ны өдөрт багтаан бүртгүүлсэн. Сангийн яамны мэдээлсэнээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гаржээ.

Киргизийн иргэд сонгуулийн дүнг эсэргүүцэн Төрийн ордноо эзэллээ

Дэлхийн нийтийн хувьд энэ он мөргөлдөөн, тэмцэл, дэлбэрэлт, жагсаал гэсэн дуулиан шуугианаар дүүрэн болж өнгөрч байна. Тухайлбал, Беларусийг 1994 оноос хойш удирдсан ерөнхийлөгч Александр Лукашенко энэ жил дахин сонгогдсоныг  эсэргүүцсэн жагсаал Беларусийн нийслэл Минск хотноо өдгөө хоёр сар шахам үргэлжилж байна. Тэгвэл яг үүнтэй ижил луйврын сонгуулийг эсэргүүцсэн тэмцэл Киргиз улсад эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр болсон  парламентын сонгуулийг будилаантай гэж үзсэн тэмцэгчид даваа гаригийн орой нийслэл Бишкек дэх төрийн ордон руугаа дайрчээ. Тэд эрх баригчдыг сонгуулийн санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгасан байна. Учир нь ням гарагт болсон сонгуульд улс төрийн 16 нам оролцсоноос дөрвөн нам парламентад суудал авах долоон хувийн босгыг давсан.Энэ дөрвөн намын гурав нь одоогийн эрх баригчдыг дэмжигч нам байсан юм. Тиймээс суудалгүй хоцорсон сөрөг хүчний 12 нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд иргэдийг гудамжинд гарч тэмцэхийг уриалснаар жагсаалын буухиа эхэлжээ.

Баян-Өлгийн төрийн албан тушаалтнууд халамжийн хөрөнгөөс завшсан хэрэгт дахин холбогдлоо

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын албан хаагчийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшдаг байсан нэг бус баримт хууль сахиулагчдын гарт оржээ. Түүгээр ч зогсохгүй, ийм байдлаар групп тогтоон, иргэдийг тэтгэвэрт гарахад нь тусалж, хахууль авч байсан нь батлагдсан гэнэ.

Цахим мэдээллийн зарим хэрэгсэлд “Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг албан тушаалаа ашиглаж, бусдаас 500 гаруй удаа хахууль авсан үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа. Тус аймгийн эмнэлэг эмчгүй болж магадгүй” хэмээн бичжээ. Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагын зарим албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн нийгмийн даатгалын болон халамжийн сангийн хөрөнгөөс завшсан тохиолдол ганц энэ биш.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 68 нас хүрлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 7-ны өдөр 68 нас хүрлээ. Тусгай албаны офицер асан тэрбээр улс төрийн замналаа Ерөнхийлөгч Борис Ельциний үед эхэлсэн. Эхлээд Холбооны аюулгүй байдлын албаны захирал, дараа нь Ерөнхий сайд болж байсан билээ. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон түүнд депутат, амбан захирагчаар ажиллаж байсан туршлага байсангүй. Гэвч задлан шинжлэх төрөлхийн авьяас, тусгай албаны мэдрэмж нь хойд хөршийн улстөрийн ертөнцөд байр сууриа бэхжүүлэн, мандахад нь тус болсон юм.

Олон улсын охидын өдөр тохиолоо

Энэ сарын 12-ны өдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан билээ. Аравдугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг.

Манай улсын хувьд энэ өдрийг энэ жил "Миний дуу хоолой-бидний тэгш ирээдүй” сэдвийн дор тэмдэглэж буй бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос аймаг, нийслэлийн салбарууд тус бүртээ хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа.

Монгол улс Европын холбооны “Саарал жагсаалт”-аас гарлаа

Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл энэ сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтад байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргаад байв.

Европын Холбоо 2017 оноос хойш татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалт” хөтөлж байгаа билээ.

BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Монгол улс Европын холбооны улсын СААРАЛ ЖАГСААЛТ-аас гарсан ДОЛОО ХОНОГ
Бусад мэдээ ▼

1
11-28
"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

2
11-28
Танилц: Нэг өвчтөнд зарцуулж буй 6.7-8.9 сая төгрөгний задаргаа

3
11-28
Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

4
11-28
А. Амбасэлмаа: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн

5
11-28
Б.Отгон: Эрүүл мэндийн яам хэзээний АВЛИГАЛЧИД-аараа алдартай!!

6
11-28
Б.Одончимэг:Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил

7
11-28
Д.Нямхүү: Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан

8
11-28
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

9
11-28
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 13 эшлэл

10
11-28
"Би"-гээр өвчлөгсөд

11
11-28
ЭМЯ: Улаанбаатар хотод 5 тохиолдол нэмж бүртгэгдэж, хоёр иргэн маш хүнд байна

12
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

13
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

14
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

15
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

16
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

17
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

18
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

19
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

20
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

21
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

22
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

23
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

24
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

25
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

26
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

27
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

28
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

29
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

30
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

31
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

32
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

33
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

34
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

35
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

36
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

37
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

38
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

39
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

40
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

41
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

42
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

43
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

44
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

45
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

46
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

47
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

48
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

49
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

50
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

51
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

52
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

53
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

54
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

55
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

56
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

57
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

58
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

59
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

60
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

61
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

62
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

63
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

64
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

65
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

66
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

67
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

68
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

69
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

70
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

71
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

72
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

73
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

74
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

75
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

76
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

77
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

78
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

79
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

80
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

81
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

82
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

83
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

84
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

85
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

86
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

87
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

88
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

89
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

90
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

91
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

92
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

93
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

94
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

95
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

96
11-24
Б.Хурц нарыг суллажээ

97
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

98
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

99
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

100
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ