BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

Намрын дунд сар шувтарч өвөл хаяанд ирснийг сануулан жавар хайрсан амралтын өдрийн өглөө хотын баруун хэсэг хөл 


хөдөлгөөн ихтэй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан олон хаа нэг тийшээ яарахыг хараад тэдэнтэй нэгдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тэдгээр хүмүүс хаа нэгтээ их л чухал үйл явдалд оролцох эс бөгөөс баярын үйл ажиллагаа руу яарч яваа гэмээр. Залуучууд голдуу тэр зүг рүү тэмүүлэх бөгөөд аав ээжийнхээ гараас хөтөлсөн багачууд ч харагдана. Тэд ийнхүү нэг зүгт тэмүүлж буй нь 14 дэхь намартаа зохион байгуулагдаж буй ICT экспо буюу харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийн үзэсгэлэнг үзэх гэж буй нь тэр юм.

Цахим үндэстэн гэх уриан дор нэгдсэн технологийн шилдгүүд "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн талбайг бүрэн автоматжуулж орхижээ. 

Таныг дөнгөж үүдээр орох төдийд л нүүр царай таних систем ажиллаж, халуунтай эсэхийг чинь хормын дотор тодорхойлж орхино. Системд төвөггүйхэн бүртгүүлсний дараа цахим доктор таныг угтах бөгөөд хүмүүсийг уураар ариутгаж, үзэсгэлэнт охидууд экспод тавтай морилохыг урина. Нэг талаас цар тахлын үе давхацсан нөгөө талаас  технологийн эринд амьдарч байгаа гэдгийг сануулсан энэ угталт аюулгүй хийгээд ухаалаг байсан нь сэтгэл сэргээнэ. Үзэсгэлэнд хөл тавихын сацуу ирээдүйд эс бөгөөс ямар нэгэн сансрын уудамд хөөрөх хөлөгт суучихав уу гэлтэй содон. Цахим орчин дахь бүтээгдэхүүний дүрд хувирсан залуус хаа сайгүй. Unitel-ын саяхан мэндэлсэн Токи-оос эхлээд сансрын нисгэгчид шиг хувцасласан угтагчид, загварлаг залуус ICT экспог улам ч өнгөлөг болгожээ.

Экспо руу дөнгөж оронгуут үүдний баруун хэсэгт "Е-Mongolia"-н хэсэг байх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон төрийн 181 үйлчилгээг цахим болгосон талаар хүмүүст мэдээлэл өгөх аж. Хүмүүсийн гар утсанд аппликэйшнийг нь суулгаж өгөөд тайлбарлан ярилцах нь зочдод тун ч таалагдаж байгаа бололтой. Ингэхэд та "Е-Mongolia" аппаа татсан биз дээ. Төрийн үйлчилгээ авах гэж түгжирч, хэн нэгний хаалга сахиж эсвэл ТҮЦ машин хайж явдаг үе өнгөрсөн шүү. Цаашдаа "Е-Mongolia" платформд төрийн 500 гаруй үйлчилгээ байрших юм билээ.

"Е-Mongolia" тэргүүтэй 70 гаруй салбарын шилдгүүд энд технологийн гайхамшгийг харуулсан бүх л бүтээгдэхүүнийг танилцуулах аж. Виртуал орчноос эхлээд, ямар нэг хүүгүй, шимтгэлгүй худалдан авалтын апп, ухаалаг гэр хотын систем, цахим даатгал тэр ч бүү хэл үнэрийг тоон системд хувиргаж зөвхөн танд зориулсан үнэртнийг гаргах үйлчилгээ, технологийн урлагийг таниулахаар зориглосон старт-апууд хүртэл ICT-д байлаа.

Мөн "Е-Mongolia"-ын эсрэг талд МОSА буюу Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо экспог шууд дамжуулж олон сонирхолтой зочидтой ярилцах аж. Бүр бидний төсөөлөө ч үгүй хиймэл оюун ухаант хөтлөгчийг  энэ үеэр танилцууллаа.

Монголын хамгийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгч бүсгүй Марал дэлгэцийн цаанаас Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагдтай  анхны ярилцлагаа хийлээ.  Цугласан олон ч тэр зүг гайхширч зарим нэг нь үл итгэн элдэв таамаг дэвшүүлнэ.


Монголын мэдээлэл технологийн салбарын түүхэнд бичигдэн үлдэх энэхүү ярилцлагаас хиймэл оюун ухаант хөтлөгч Маралаа асуултыг хэрхэн боловсруулж, хариултыг товч, тодорхой өгч байгааг харж болно. “Маралаа чамд бүх төрлийн мэдээлэл бий юу, хүссэн бүх асуултаа асууж болох уу” гэсэн ярилцагчийнхаа асуултад тэрбээр “Бид өдөр бүр хичээн суралцаж байгаа, чадахаараа хариулна” хэмээн товч бөгөөд тодорхой хариулж байв.  “Маралаа чи хаана төрсөн бэ?” гэхэд  “Та миний төрсөн "Чимэгэ ситемс" компанийн талаар асууж байна уу? Эсвэл миний амьдардаг Улаанбаатар хотын талаар асууж байна уу” хэмээн асуултад хариулахаасаа өмнө тодруулж байгаа нь түүний оюун ухааны хөгжил хэр төвшинд очсоныг илтгэж байлаа. Марал бол Монголын анхны цахим орчин дахь хиймэл оюунт бүсгүй. Марал бол Монголын анхны цахим орчин дахь хиймэл оюунт бүсгүй. Түүнийг бүтээгчид бол "Чимэгэ ситемс"-ийн хамт олон. Энэхүү хиймэл оюунт бүсгүйтэй ярилцсан анхны хүн нь Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч  Ц.Чулуунзагд  боллоо.

Та бүхний сайн мэдэхээр Чимэгэ гэх хүний дуу авиаг бичвэр болгох гар утасны апплейкшнийг бүтээсэн баг Маралыг бүтээжээ. Чимэгэ платформ нь монгол хэлийг 97 хувийн нарийвчлалтай текст болгон буулгах бөгөөд англиас монгол, монголоос англи руу таныг яриаг хөрвүүлэх чадвартай.

Хэрвээ та хүсвэл https://www.facebook.com/MOSA.Mongolia хуудсаар зочлон хиймэл оюунт Маралын ярилцлагаас эхлээд технологийн салбарт тэргүүлэгчдийн сонирхолтой ярилцлагыг эндээс үзэж болно.

Маралтай танилцаж технологийн “шок”-нд орсон хүмүүс Монголын мэдээллийн технологийн салбар хэрхэн хөгжиж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгааг дуу нэгтээ хүлээн зөвшөөрч байлаа. Технологийн ч, эдийн засгийн ч хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг Өмнөд хөршийнхөн 2 жил орчмын өмнө хиймэл оюунт мэдээний хөтлөгчийг танилцуулж байсан бол Монголчууд ч мөн адил Маралыг ICT экспогийн үеэр танилцуулсан нь ёстой эрүү мултлах дөхөв. Ойрын ирээдүйд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн дөрөвний нэгийг технологи орлох болно гэдгийг өөрийн эрхгүй санаж 2050 онд хиймэл оюунт бичээч кино зохиол бичих талаар уншсанаа санан шүүрс алдлаа. 30 жилийн дараа Монголын хиймэл оюунт бичээч ч мөн адил зохиол бичээд сууж чадах юм гэх итгэл өөрийн эрхгүй төрөв. Учир нь, 21-р зууны гайхамшиг болсон технологийн дэвшлүүдээс гадна энэ удаа Монголчууд нийтээрээ цахим үндэстэн болох зорилго тавьсан нь энэ удаагийн ICT экспо-ын нэг том онцлог байсан юм. Өмнөх зуунуудад цэнхэр гарагт улс орны хил хязгаараа тэлэхийн төлөөх тэмцэл хийдэг байсан хүн төрөлхтөн өнөө цагт цахим ертөнцөд өөрсдийн хил хязгаараа тогтоох тэмцэл дэлхий даяар хэдийнээ эхэлснийг салбарын экспертүүд онцолж байсныг энд дурдах нь зүйтэй байх. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ удаагийн УИХ, Засгийн газрын зүгээс ч цахим үндэстэн болох ажлыг түүчээлж буй нь сайшаалтай. Ямартай ч ICT-аар ороод гарахад дэлхийд Монгол гэдэг цахим улс хэдийнээ бий болсон гэдгийг харж болохоор байлаа. Харин цаашдаа бид цахим улсынхаа халдашгүй дархан байдлыг хамгаалах, цахим иргэдээ бэлдэх хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд тэсч үлдэх цаашлаад тэргүүлэн манлайлах Монгол хүнийг бүтээхэд анхаарч ажиллана гэдэгтэй төр засаг, хувийн хэвшил, ICT экспог сонирхож ирсэн иргэд бүгд санал нэгтэй байлаа.

Ийнхүү Мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн "ICT Expo 2020" үзэсгэлэн "Цахим үндэстэн" уриан дор Мишээл экспо төвд энэ сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ
Бусад мэдээ ▼

1
11-28
"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

2
11-28
Танилц: Нэг өвчтөнд зарцуулж буй 6.7-8.9 сая төгрөгний задаргаа

3
11-28
Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

4
11-28
А. Амбасэлмаа: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн

5
11-28
Б.Отгон: Эрүүл мэндийн яам хэзээний АВЛИГАЛЧИД-аараа алдартай!!

6
11-28
Б.Одончимэг:Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил

7
11-28
Д.Нямхүү: Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан

8
11-28
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

9
11-28
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 13 эшлэл

10
11-28
"Би"-гээр өвчлөгсөд

11
11-28
ЭМЯ: Улаанбаатар хотод 5 тохиолдол нэмж бүртгэгдэж, хоёр иргэн маш хүнд байна

12
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

13
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

14
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

15
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

16
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

17
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

18
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

19
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

20
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

21
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

22
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

23
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

24
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

25
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

26
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

27
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

28
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

29
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

30
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

31
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

32
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

33
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

34
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

35
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

36
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

37
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

38
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

39
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

40
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

41
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

42
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

43
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

44
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

45
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

46
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

47
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

48
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

49
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

50
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

51
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

52
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

53
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

54
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

55
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

56
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

57
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

58
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

59
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

60
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

61
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

62
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

63
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

64
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

65
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

66
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

67
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

68
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

69
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

70
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

71
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

72
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

73
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

74
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

75
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

76
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

77
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

78
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

79
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

80
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

81
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

82
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

83
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

84
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

85
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

86
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

87
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

88
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

89
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

90
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

91
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

92
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

93
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

94
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

95
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

96
11-24
Б.Хурц нарыг суллажээ

97
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

98
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

99
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

100
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ