BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

Шинэ сар гарах болгонд ихэнх хүн шинэ ажил хэрэг эхлүүлж, эрч хүчээр дүүрэн байдаг билээ.


 Яг энэ үеэр “Эмийн сан хэзээ нээх бол, эмээ авч амжаагүй байхад дуусчих вий” гэсэн санаа зовнил  хөгшчүүдийн нойрыг хулжаадаг болоод цөөнгүй жилийг ардаа үдлээ. Сар бүхний эхэнд өглөө үүрээр шахам ахмадууд хаалттай эмийн сангийн үүдийг сахин өвлийн хүйтэн, хаврын хавсаргатайг ч үл анзааран дараалан зогсож байдаг дүр зургийг та олонтаа харсан байх. Тэд хөнгөлөлттэй эмээ амжиж авахын тулд зогсож байгаа нь энэ. Учир нь ийн эртлэн ирж авахгүй бол харьяа дүүргийн эмийн сангийнх нь санхүүжилт дуусдаг  тухай гомдол, хүсэлт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт  тогтмол ирдэг аж. 
Тэгвэл  ирэх сарын 1-нээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эм авах боломжийг бүрдүүлснээ Засгийн газар бараг өдөр болгон шахам ярьж, гавьяатын тэмдэг авсан мэт хөөрч, энэ шийдвэрээ сурталчилж байна. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМДЕГ-ын  журамд хөнгөлөлттэй эмийг бүтэн сарын турш өдөр бүр олгох тухай өөрчлөлт оруулсан. Мөн зөвхөн өрх, сумын эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичдэг байсныг бүх шатны эмнэлэг, хувийн эмнэлгийн эмч нар бичдэг болгон өөрчилсөн. Хэвлэл мэдээллийн  байгууллагууд ч ахмадуудын нуруун дээрх нэгэн том чулууг авч хаялаа гэсэн нийтлэлүүдээр нийгмийг  “бөмбөгдөв”. Гэвч  энэ нь хөөрч баясахаар тийм ч сайхан шийдвэр биш  болохыг хөндлөө. Дэлхий нийтээр ахмад настан судлал буюу геронтологи хэмээх салбарыг тусад нь хөгжүүлж ахмад настнуудаа эрүүлээр хэрхэн урт наслуулах вэ гэдэгт анагаах ухааны салбараа чиглүүлэн ажиллаж байна. Гэтэл манай улсад “Ахмад настан бол өвдөх ёстой. Өвдвөл эмнэлэгт очно. Эмнэлэгт хэвтэх боломжгүй бол эмээ уугаад гэртээ суух нь зөв” гэсэн хандлага төлөвшөөд хэдэн арван жил болов. 
Хөнгөлөлттэй эмийг хаанаас ч авах боломжийг бүрдүүлсэн шийдвэр угтаа “Ахмадуудынхаа эрүүл мэндэд төр засаг анхаарч, эрүүлээр урт наслах боломжийг олгож чадахгүй ээ. Эмнэлгийн хүртээмж ч муу. Тэгэхээр ахмадууд өвдвөл эмээ аваад үүгээрээ өдөр хоногийг аргацааж бай” гэсэн утгыг илтгэж байна. Олон улс даяар насжилт ихэсч байгаа энэ үед ахмад хэмээх “алдар” хүртсэн ч бие эрүүл, ухаан саруул хэнээс ч хараат бусаар өөрийн хүссэнээ хийгээд явах ёстой.
Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, ахлах зэрэгтэй гериатр эмч Ч.Одгэрэл “Настны ээлтэй орчин бүрдсэн улсад ахмадууд  дуртай зүйлээ хийж, сонирхсон клубтээ явж, эрүүлээр урт наслах  бүрэн боломжтой. Чөлөөт цагаа өнгөрүүлэх сургалт, дугуйлан, өдөр өнжүүлэх төвийг нээх хэрэгтэй” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Гэтэл бидний өмнөх хэд хэдэн цуврал нийтлэлээр хөндөж байсан шиг төр ахмад настнаа хүний тооноос хассан, хэн ч биш гэж үзсэнийг энэ удаагийн нэмэлт өөрчлөлт дахин батлав.
 
Эмийн үнийн хөнгөлөлтөд 60 тэрбум төгрөг шаардлагатай
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад  2000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Үүний  1026  нь ЭМДЕГ-тай гэрээ байгуулан, даатгуулагчдад үнийн хөнгөлөлт бүхий эмээр үйлчилдэг. Энэ талаар ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран “Энэ онд эмийн үнийн хөнгөлөлтөд 33.8 тэрбум төгрөг буюу сард дунджаар 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн. Энэ санхүүжилтийг манайхтай гэрээ байгуулсан 1026 эмийн санд хувиарлан, эмийн сан бүрд тодорхой хэмжээний төсөв баталж өгдөг. Тухайлбал, жилийн 12 сая төгрөгийн төсөвтэй бол сард нэг сая төгрөг олгоно гэсэн үг.  Харин ирэх онд эмийн үнийн хөнгөлөлтөд 60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо хийгээд ирэх оны төсөвт суулгуулсан. УИХ-аар хэлэлцээд  батлагдах байх гэсэн хүлээлттэй байна” хэмээн ярьжээ. Эмийн хөнгөлөлттэй үнийн төсвөө нэмж,  60 тэрбум төгрөгөөр ахмадуудыг хордуулахын оронд 17 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод арван жил царцсан улсын цор ганцхан ахмад настны эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулчихвал 300 мянга гаруй  ахмад настны амьдрах хугацаа хэдэн жилээр уртсахсан. Харин манайх шиг эмийн зохистой хэрэглээгүй, хаана, хэзээ үйлдвэрлэсэн, юунд  ашиг тустай нь үл мэдэгдэх олон тооны эмийг импортолдог оронд эмийн үнийг хөнгөлнө гэдэг ахмадууддаа тус биш ус болж, амьдрах хоногийг нь хороосон л хэрэг болно. Тухайлбал, манай улсад худалдаалж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус,  үнийн хувьд 60 орчим хувийн нэмэгдэлтэй байдаг гэсэн  судалгаа байдаг талаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны  наймдугаар сарын 25-ны хуралдаанаар хэлэлцэж байв. 
 
Дэлхий дахинаа ахмадуудын тэтгэвэрт гарах хугацааг сунгаж, ер нь ахмад настан гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн шийдлийг ярилцаж байна. Гэтэл Монгол Улс 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэйг ахмад настан хэмээн үзнэ хэмээн Ахмад настны тухай хуулиндаа заасан. Гэвч  эрүүл мэнд, амьдралын зөв хэв маягт нь  санаа тавих эрх мэдэлтэн төрийн сэнтийд залраагүйн харгайгаар тэтгэвэрт гарч, ахмад настан болж “амжаагүй” байхдаа өвчний үүр болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь олонтаа. Гэвч энэ асуудлыг хариуцсан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэгш хүртээмжтэй ажиллах боломж бүрдэнэ. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангуудад гүйцэтгэлийнх нь дагуу санхүүжилт олгож эхэлнэ. Иргэд сарын эхэнд өглөө эрт дугаарлаж, хөнгөлөлттэй эм авахаа болино” хэмээн энэ сарын 16-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ярьсан юм.
Төсвөө нэмж, хөнгөлөлттэй эмийг хаанаас ч авах боломжийг бүрдүүлснээ эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй олгох боломж бүрдлээ хэмээн ярьдаг сайдтайдаа ахмадууд гомдохоос өөр яалтай. Бидний өмнөх нийтлэлдээ дурдсан ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулдаг гэсэн ч хүрэх ёстой эзэндээ очоогүй 1.5 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд 60 тэрбум төгрөг зарцуулж байхаар 17 тэрбумын өртөг бүхий Ахмад настны эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулвал  ахмадуудын төлөө хийсэн оновчтой ажил хэрэг болох юм. Үгүй бол хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё. Ахмадуудаа эмээр “угждаг” тогтолцооноосоо салахгүй бол ахмадуудын эрүүлээр урт наслах хүсэл хоосон мөрөөдөл хэвээр үлдэх нь тодорхой.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё
Бусад мэдээ ▼

1
11-28
"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

2
11-28
Танилц: Нэг өвчтөнд зарцуулж буй 6.7-8.9 сая төгрөгний задаргаа

3
11-28
Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

4
11-28
А. Амбасэлмаа: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн

5
11-28
Б.Отгон: Эрүүл мэндийн яам хэзээний АВЛИГАЛЧИД-аараа алдартай!!

6
11-28
Б.Одончимэг:Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил

7
11-28
Д.Нямхүү: Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан

8
11-28
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

9
11-28
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 13 эшлэл

10
11-28
"Би"-гээр өвчлөгсөд

11
11-28
ЭМЯ: Улаанбаатар хотод 5 тохиолдол нэмж бүртгэгдэж, хоёр иргэн маш хүнд байна

12
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

13
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

14
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

15
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

16
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

17
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

18
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

19
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

20
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

21
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

22
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

23
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

24
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

25
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

26
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

27
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

28
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

29
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

30
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

31
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

32
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

33
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

34
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

35
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

36
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

37
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

38
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

39
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

40
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

41
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

42
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

43
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

44
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

45
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

46
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

47
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

48
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

49
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

50
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

51
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

52
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

53
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

54
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

55
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

56
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

57
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

58
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

59
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

60
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

61
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

62
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

63
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

64
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

65
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

66
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

67
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

68
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

69
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

70
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

71
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

72
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

73
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

74
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

75
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

76
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

77
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

78
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

79
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

80
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

81
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

82
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

83
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

84
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

85
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

86
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

87
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

88
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

89
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

90
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

91
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

92
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

93
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

94
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

95
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

96
11-24
Б.Хурц нарыг суллажээ

97
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

98
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

99
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

100
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ