BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё Токио хотод өндөрлөлөө. Хоёр аварга, нэг 


озэки цолтон уг башёд зодоглоогүй тул мэргэжилтнүүд озэки Такакэйшо, комүсүби Тэрүнофүжи нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө хэмээн таамаглаж байсан нь ёсоор болов. Башёгийн сүүлийн өдөр гэхэд 13 даваатай озэки Такакэйшёо, 12 даваатай Тэрүнофүжи нар хоорондоо барилдсан. Хэрвээ Тэрүнофүжи ялбал нэмэлт барилдаан гарна. Харин Такакейшо давбал шууд түрүүлэх боломжтой байлаа. Ингээд барилдаан эхлэхэд Тэрүнофүжи учраа бөхөө хүчээр илүүрхэн давснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар тодрохоор болов. Нэмэлт барилдаанд манай бөх өрсөлдөгчөөсөө үл ялиг хоцорч боссон төдийгүй үндсэн барьцандаа хүрч чадалгүй байсаар ошидаши мэхээр ялагдлаа. Тэрбээр ялагдсаныхаа дараа “Миний сул тал гарлаа. Түрүүлж чадаагүй нь харамсалтай ч 13 даваа авна гэдэг том амжилт. Башё эхлэхийн өмнө 10-аас дээш даваа авах зорилготой байсан. Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна. 15 өдрийн турш чадахаараа тайван барилдлаа. Харамсах зүйл алга. Энэ жил гайхалтай байлаа. Ирэх жил энэ формоо алдахгүй. Озэки цолондоо хүрэхийн төлөө зүтгэнэ” хэмээн ярилаа. Тэгвэл Такакейшо хоёр дахь түрүүгээ авлаа. Түүний хувьд озэки цолтой анх удаа түрүүлсэн нь энэ. Хоёр бөх өмнө нь хоёр удаа таарахад Такакэйшо хоёуланд нь давсан. 2017 оны Нагоя башёд маэгашира байхдаа озэки Тэрүнофүжиг ялж байсан. Дараа нь 2020 оны есдүгээр сарын тэмцээнд озэки болсон хойноо маэгаширагийн тэргүүн бөх Тэрүнофүжиг мөн ялж байжээ. Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү “Тэрүнофүжигийн биеийн байдлыг харахад хоёр дараалан барилдахад тун хэцүү нь мэдэгдэж байна. Хоёр дараалан барилдахад өвдөг нь ачаалал даах уу гэдэг асуудал байгаа. Такакэйшёо шийдвэрлэх өдрийн өмнө Тэрүнофүжигээс давуу байдалтай байна. Нэг ялагдсан ч дахин барилдаан байгаа гэдэг нь арсланд сэтгэл зүйн давуу тал болох нь гарцаагүй. Гэхдээ хэт ингэж бодвол сэтгэл зүй төвлөрөхгүй аюултай. Би ч гэсэн 1988 оны Хаврын тэмцээнд Такакэйшёо шиг байдалд хоёр дараалан унаж байлаа” хэмээн хэлж байв. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч Тэрүнофүжи шинэ оны анхны башёд сэкивакэ цолтой барилдах нь тодорхой болж байна. Тэрүнофүжи Г.ГанЭрдэнэ 2011 оны тавдугаар сард анх мэргэжлийн сүмод барилдсан бол 2014 онд макүүчид дэвшчээ. Тэрбээр макүүчид гурав, жюүрёод хоёр, макүшитад нэг түрүүлсэн. Мөн гарамгай болон дайчин барилдааны шагналыг тус бүр гурав, уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан юм. Кюүшюү башёд барилдсан бусад монгол бөхийн барилдааны мэдээллээс хүргэе. Чёошома Мөнхсайхан, Ичинёожо Ичинноров, Тамаваши Мөнх-Оргил нар найман даваатай тэмцээнээ дуусгаснаар шинэ онд дээд зиндаанд чансаа ахина. Ичинёожогийн хувьд эхлэл тааруу байсан ч сүүлийн өдрүүдэд дараалан давснаар макүүчид тогтож үлдлээ. Тэгвэл Хоошёорюү 11 дэх өдрийн барилдаанаас хойш дөрөв дараалан унаснаар тавин хувийн амжилт үзүүлж, чадсангүй. Тэрбээр долоон даваа, найман унаатай оны сүүлчийн башёг дуусгасан бөгөөд ирэх нэгдүгээр сард маэгаширагийн 16 хавьцаа, эсвэл жюүрёог тэргүүлэн барилдана. Харин маэгаширагийн тэргүүн бөх Кирибаяма Лхагвасүрэн гурван даваа, 12 унаатайгаар башёг дуусгалаа. Үүнээс гадна жюүрёод барилдсан манай сүмочдоос Азүмарюү Тодбилэг, Миторюү Төрболд нар найм, Кёкүшюхо 10 даваатай башёг дуусгалаа. Тэрбээр сүүлийн өдөр Мидорифүжиг давж, хоёр бөхийн даваа, унаа тэнцсэн. Улмаар нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулахад Мидорифүжи манай бөхийг ошидаши мэхээр ялав.
 
 
ХОКҮСЭЙХО Э.ДАВААНИНЖ ГУРВАН БАШЁД ДАРААЛАН НЭГ Ч УНАЛГҮЙ ТҮРҮҮЛЭВ
 
Саяхан 19 нас хүрсэн сүмогийн шинэ од Хокүсэйхо Э.Даваанинж гурван башё дараалан уналгүй түрүүлж, мэргэжлийн сүмод 21 дараалан ялаад байна. Доод гурван башёд уналгүй түрүүлсэн тав дахь сүмоч болсон тэрбээр ирэх тэмцээнд макүшитагийн дээд хэсэгт барилдана. Энэ удаа долоо ялж чадвал 27 дараалан ялсан түүхэн амжилтыг эвдэх боломжтой аж. Хоёр метр өндөр, 158 кг жинтэй Э.Даваанинж таван настайгаасаа Японы Хоккайдо мужид амьдарсан. Японы иргэншилтэй тул их аварга Хакүхогийн харьяалагддаг “Миягино” дэвжээний бөх болоход ямар нэг дүрэм зөрчих асуудал үүсээгүй гэнэ. Мэргэжлийн сүмод орсноосоо хойш нэг ч өвдөг шороодолгүй доод гурван зиндаанд түрүүлсэн тэрбээр сэтгүүлчдэд “Тэмцээний өмнө үндсэн дасгалуудаа сайн давтаж, бэлтгэсэн. Их аварга Хакүхо надад “За энэ тэмцээнд ч гэсэн хичээнэ шүү” гэж хэлж байлаа. Түрүүлсэндээ их баяртай байна. 21 давлаа. Дараагийн зорилго сүмогийн рекорд 27 дараалан давсан амжилтыг эвдэх. Макүшитад хүчтэй, том биетэй бөхчүүдтэй барилдах тул сайхан санагдаж байна. Жонокүчид байхдаа өмнөө тавьсан нэг жилд сэкитори болох зорилго хэвээр байгаа” хэмээн ярьжээ.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна
Бусад мэдээ ▼

1
01-20
Б.Найдалаа: УОК дарга Содбаатарыг буулгая аа!

2
01-20
Спортоор хичээллэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" дээр хувцасаа солих, түр амрах, хэрэгслээ хадгалах байртай болно

3
01-20
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаататыг шууд буудах байсан

4
01-20
Хүний эрхийн үндэсний комиссоос УОК-т шаардлага хүргүүлнэ

5
01-20
С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон

6
01-20
Ж.Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөнө

7
01-20
Эмнэлэгийн ажилчдад бус ЭМЯ, УОК-д хариуцлага тооцох ёстой

8
01-20
Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг 'ухаад' эхэллээ

9
01-20
Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ

10
01-19
Нэгдүгээр эмнэлэгт ковид-19 илэрч, эмнэлэгт хөл хорио тогтоолоо

11
01-19
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөллөө

12
01-19
Г.Амартүвшин гишүүн Хөгжлийн банкны зээлээр МАН-ыг дэмжиж байсан уу?

13
01-19
Д.Эрдэнэбат, Б.Болор нарын нарын хорих ялыг өөрчиллөө

14
01-19
Сербид Хятадын вакциныг зөвшөөрлөө

15
01-19
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

16
01-19
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

17
01-19
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

18
01-19
Коронавирус гурван замаар голлон халдварлаж байна

19
01-19
“Токио-2020” олимпын нээлтэд 6000 тамирчин оролцуулж магадгүй

20
01-19
Трамп Орос, Хятадаас дрон худалдаж авахыг хязгаарлажээ

21
01-19
Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

22
01-19
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

23
01-19
Монгол Улсын 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль ЭХЭЛЖЭЭ

24
01-19
Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

25
01-19
ЭМЯ: Тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ

26
01-19
Боловсролын салбарын боловсон “шантаажчид” амьдралд тавтай морил!

27
01-19
Бразил улс Хятадын вакцинг хэрэглэв

28
01-19
Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

29
01-19
Монгол программистууд гар утас бүтээж байна

30
01-19
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээл олгосон байжээ

31
01-19
Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

32
01-19
ДЭМБ: Вакцины жигд бус хуваарилалтын улмаас буурай орнууд вакцингүй үлдлээ

33
01-19
Навальныйг 30 хоног баривчлан саатуулахаар болжээ

34
01-19
Цар тахал ба хариуцлага

35
01-18
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

36
01-18
Монгол Улсын захиалсан коронавирусийн эсрэг вакцины талаар бид юу мэдэх ёстой вэ

37
01-18
Дуучин Э.Оюумаа хахууль өгсөн хэргээр торгуулын ял авжээ

38
01-18
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

39
01-18
“Samsung”-ийн тэргүүн 2.5 жил хоригдох ял авчээ

40
01-18
ӨМӨЗО-ы Улаанцав хотоос УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлалаа

41
01-18
УОК: Энэ сард 2 удаа БНСУ руу тусгай нислэг хийхээр боллоо

42
01-18
Олимпын наадмын нээлтэд зургаан мянга орчим тамирчин оролцоно гэж найдаж байна

43
01-18
“АИ-92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана”

44
01-18
Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг МАН-ын бүлэг судлах шаардлагатай гэж үзэв

45
01-18
Хөвсгөлийн Ханхад өнгөрсөн шөнө дахин 4 удаа газар хөдөлжээ

46
01-18
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

47
01-18
Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

48
01-18
ОХУ-д бүх нийтийг вакцинжуулах ажил эхэллээ

49
01-18
Сармисны спиртэн хандмал хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй

50
01-18
Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!

51
01-18
Тэр хэн бэ? LIVE: Асури повер йогийн үүсгэн байгуулагч Ө.Энхболор

52
01-18
Монголд болсон асар хүчтэй газар хөдлөлт

53
01-18
Түмний төлөө төрсөн хүн

54
01-18
Ханх сумын барилгуудад ан цав үүсч, үндсэн хэв нь гажжээ

55
01-18
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

56
01-18
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

57
01-18
Өрнөдийн хэвлэлүүд яагаад амаа таглав?

58
01-18
У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

59
01-18
БЗД-ийн 9,17 -р хорооноос коронавирусын 50 тохиолдол илэрчээ

60
01-18
Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн 3 xэрэг гарчээ

61
01-18
Монголчууд бид өөрсдөөсөө л болдог

62
01-18
Хуурамч улс, хуурамч марк ба Чингэс Хаан…

63
01-18
ХӨСҮТ: Моносын батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, БЗД-ийн ТҮК-ын гурван ажилтан, бусад тохиолдлоос 2 хүнээс халдвар илэрлээ

64
01-18
Торхны дүрмээр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй

65
01-18
“60 тэрбумын” хэрэгтнүүд 16-20 жилийн ялд унах уу!

66
01-18
Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ

67
01-18
Нэгдүгээр сарын 11-нээс хойш БЗД-ийн 9, 17 дугаар хороонд 50 тохиолдол бүртгэгджээ

68
01-18
Долоо дахь олимпдоо өрсөлдөх домогт бууч

69
01-18
Репо санхүүжилтийн 50 хувь нь үйлдвэрлэгчдэд хүрчээ

70
01-18
Хөл хориог сулруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч орлого нь 70 хувиар буурчээ

71
01-17
Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

72
01-17
Францад хөл хорих цагийг уртасгалаа

73
01-17
Эдгэрсэн 38 хүн эмнэлгээс гарчээ

74
01-17
Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй

75
01-17
Газар хөдлөлтийн улмаас барилгуудад ан цав, завсар үүсжээ

76
01-17
ЭМЯ: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүнээс халдвар илэрлээ

77
01-17
Б.Намуун: ТАЕКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛИЙН СПОРТ

78
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

79
01-16
Хөөрхий Гадаад Яам, гадаад худалдаа

80
01-16
“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

81
01-16
Санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ

82
01-16
Норвегт вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

83
01-16
Туркийн ерөнхийлөгч Хятадын вакцин тариулав

84
01-16
“Ералаш” кино сэтгүүлийн уран сайхны удирдагч Б.Грачевский таалал төгсжээ

85
01-16
'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг

86
01-16
Ким Ё Жонд юу тохиолдсон бэ?

87
01-16
Индонезод газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 67 болжээ

88
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

89
01-16
Хацү башёг 3 сумоч 5 даваатай тэргүүлж байна

90
01-16
Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

91
01-16
А.Амбасэлмаа: Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ирсэн иргэнийг яаралтай тусгаарласан тул хавьтлын тоо цөөн байна

92
01-16
Сөүлээс ирсэн иргэдийг гурван газарт хуваан байрлууллаа

93
01-16
ЭМЯ: "Ачтан" эмнэлгийн голомтоос 4, БЗД-ийн ТҮК-ийн 6, Чингэлтэй дүүргийн ЭМТ-өөс 1, бусад нь 2 нь батлагдсан тохиолдлын хавьтал зэрэг шинээр 21 тохиолдол илэрлээ

94
01-16
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: 30 жилийн дараах газар хөдлөлтийн чичирхийлэл Нийслэл хотод мэдрэгдсэн долоо хоног

95
01-15
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрлээ

96
01-15
Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ

97
01-15
Д.МАНДАХ: "Сургалт гэдэг бол зөвхөн нэг талын үйл ажиллагаа биш"

98
01-15
Л.МӨНХТҮШИГ: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан

99
01-15
Пак Гын Хегийн хэрэг эцэслэгдэж, 20 жил хоригдохоор боллоо

100
01-15
Шөнийн цагаар орон сууцанд чимээ гаргасан хүүхдийн эцэг, эхэд хариуцлага тооцох боломжгүй