BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэхүү хуралданаар:

  1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх;
  2. Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох;
  3. Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
  4. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэрийг гаргалаа.

Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр  санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Жилийн инфляц 2020 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрэв. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол  3-р улиралд уналт -3.1 хувь болон саармагжиж, тѳлбѳрийн тэнцлийн тѳсѳѳлѳл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11-р сард тогтоосон хѳл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд урт хугацаанд эерэг нѳлѳѳтэй боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагааг хумьснаар сэргэлт удаашрах тѳлѳвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн захын үзүүлэлтүүд илэрхийлж байна. Эхний вакцинуудын амжилттай туршигдан дуусах шатандаа орж буй хэдий ч цѳѳнгүй улс оронд вирусийн хоёр дахь болон гурав дахь давлагаа үргэлжилж, эдийн засгийн цаашдын төлөвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

“КОВИД-19” цар тахлын сѳрѳг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ. Монголбанк нь өрхийн болон аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" хэмээлээ.  

Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо
Бусад мэдээ ▼

1
01-19
Сербид Хятадын вакциныг зөвшөөрлөө

2
01-19
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

3
01-19
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

4
01-19
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

5
01-19
Коронавирус гурван замаар голлон халдварлаж байна

6
01-19
“Токио-2020” олимпын нээлтэд 6000 тамирчин оролцуулж магадгүй

7
01-19
Трамп Орос, Хятадаас дрон худалдаж авахыг хязгаарлажээ

8
01-19
Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

9
01-19
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

10
01-19
Монгол Улсын 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль ЭХЭЛЖЭЭ

11
01-19
Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

12
01-19
ЭМЯ: Тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ

13
01-19
Боловсролын салбарын боловсон “шантаажчид” амьдралд тавтай морил!

14
01-19
Бразил улс Хятадын вакцинг хэрэглэв

15
01-19
Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

16
01-19
Монгол программистууд гар утас бүтээж байна

17
01-19
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээл олгосон байжээ

18
01-19
Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

19
01-19
ДЭМБ: Вакцины жигд бус хуваарилалтын улмаас буурай орнууд вакцингүй үлдлээ

20
01-19
Навальныйг 30 хоног баривчлан саатуулахаар болжээ

21
01-19
Цар тахал ба хариуцлага

22
01-18
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

23
01-18
Монгол Улсын захиалсан коронавирусийн эсрэг вакцины талаар бид юу мэдэх ёстой вэ

24
01-18
Дуучин Э.Оюумаа хахууль өгсөн хэргээр торгуулын ял авжээ

25
01-18
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

26
01-18
“Samsung”-ийн тэргүүн 2.5 жил хоригдох ял авчээ

27
01-18
ӨМӨЗО-ы Улаанцав хотоос УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлалаа

28
01-18
УОК: Энэ сард 2 удаа БНСУ руу тусгай нислэг хийхээр боллоо

29
01-18
Олимпын наадмын нээлтэд зургаан мянга орчим тамирчин оролцоно гэж найдаж байна

30
01-18
“АИ-92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана”

31
01-18
Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг МАН-ын бүлэг судлах шаардлагатай гэж үзэв

32
01-18
Хөвсгөлийн Ханхад өнгөрсөн шөнө дахин 4 удаа газар хөдөлжээ

33
01-18
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

34
01-18
Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

35
01-18
ОХУ-д бүх нийтийг вакцинжуулах ажил эхэллээ

36
01-18
Сармисны спиртэн хандмал хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй

37
01-18
Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!

38
01-18
Тэр хэн бэ? LIVE: Асури повер йогийн үүсгэн байгуулагч Ө.Энхболор

39
01-18
Монголд болсон асар хүчтэй газар хөдлөлт

40
01-18
Түмний төлөө төрсөн хүн

41
01-18
Ханх сумын барилгуудад ан цав үүсч, үндсэн хэв нь гажжээ

42
01-18
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

43
01-18
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

44
01-18
Өрнөдийн хэвлэлүүд яагаад амаа таглав?

45
01-18
У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

46
01-18
БЗД-ийн 9,17 -р хорооноос коронавирусын 50 тохиолдол илэрчээ

47
01-18
Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн 3 xэрэг гарчээ

48
01-18
Монголчууд бид өөрсдөөсөө л болдог

49
01-18
Хуурамч улс, хуурамч марк ба Чингэс Хаан…

50
01-18
ХӨСҮТ: Моносын батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, БЗД-ийн ТҮК-ын гурван ажилтан, бусад тохиолдлоос 2 хүнээс халдвар илэрлээ

51
01-18
Торхны дүрмээр хүүхдэдээ анхаарал тавьж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй

52
01-18
“60 тэрбумын” хэрэгтнүүд 16-20 жилийн ялд унах уу!

53
01-18
Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ

54
01-18
Нэгдүгээр сарын 11-нээс хойш БЗД-ийн 9, 17 дугаар хороонд 50 тохиолдол бүртгэгджээ

55
01-18
Долоо дахь олимпдоо өрсөлдөх домогт бууч

56
01-18
Репо санхүүжилтийн 50 хувь нь үйлдвэрлэгчдэд хүрчээ

57
01-18
Хөл хориог сулруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч орлого нь 70 хувиар буурчээ

58
01-17
Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

59
01-17
Францад хөл хорих цагийг уртасгалаа

60
01-17
Эдгэрсэн 38 хүн эмнэлгээс гарчээ

61
01-17
Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй

62
01-17
Газар хөдлөлтийн улмаас барилгуудад ан цав, завсар үүсжээ

63
01-17
ЭМЯ: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүнээс халдвар илэрлээ

64
01-17
Б.Намуун: ТАЕКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛИЙН СПОРТ

65
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

66
01-16
Хөөрхий Гадаад Яам, гадаад худалдаа

67
01-16
“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

68
01-16
Санамсаргүй тоо үүсгэгч хамгийн хурдан квантын генератор бүтээжээ

69
01-16
Норвегт вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

70
01-16
Туркийн ерөнхийлөгч Хятадын вакцин тариулав

71
01-16
“Ералаш” кино сэтгүүлийн уран сайхны удирдагч Б.Грачевский таалал төгсжээ

72
01-16
'Коронатай дайтсан нь' гэдэг эмгэнэлт жүжиг

73
01-16
Ким Ё Жонд юу тохиолдсон бэ?

74
01-16
Индонезод газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 67 болжээ

75
01-16
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

76
01-16
Хацү башёг 3 сумоч 5 даваатай тэргүүлж байна

77
01-16
Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

78
01-16
А.Амбасэлмаа: Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ирсэн иргэнийг яаралтай тусгаарласан тул хавьтлын тоо цөөн байна

79
01-16
Сөүлээс ирсэн иргэдийг гурван газарт хуваан байрлууллаа

80
01-16
ЭМЯ: "Ачтан" эмнэлгийн голомтоос 4, БЗД-ийн ТҮК-ийн 6, Чингэлтэй дүүргийн ЭМТ-өөс 1, бусад нь 2 нь батлагдсан тохиолдлын хавьтал зэрэг шинээр 21 тохиолдол илэрлээ

81
01-16
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: 30 жилийн дараах газар хөдлөлтийн чичирхийлэл Нийслэл хотод мэдрэгдсэн долоо хоног

82
01-15
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрлээ

83
01-15
Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ

84
01-15
Д.МАНДАХ: "Сургалт гэдэг бол зөвхөн нэг талын үйл ажиллагаа биш"

85
01-15
Л.МӨНХТҮШИГ: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан

86
01-15
Пак Гын Хегийн хэрэг эцэслэгдэж, 20 жил хоригдохоор боллоо

87
01-15
Шөнийн цагаар орон сууцанд чимээ гаргасан хүүхдийн эцэг, эхэд хариуцлага тооцох боломжгүй

88
01-15
Өнөөдөр Сөүлийн тусгай үүргийн нислэгээр 165 иргэн эх орондоо ирнэ

89
01-15
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулав

90
01-15
Дорноговь аймгийн Замын-Үүд ЭРҮҮЛ БҮС болж, халдварыг хумилаа

91
01-15
Танилц: Дуудлагаар худалдах автомашины “аз”-ын дугаарууд

92
01-15
ХҮН-ын даргаар Т.Доржханд сонгогджээ

93
01-15
Батлагдсан тохиолдлуудын зарим нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эмнэлгүүдээр үйлчлүүлж явжээ

94
01-15
Мөнххада голомт болон БЗД-ийн 12, 17-р хорооноос шинээр 12 халдварын тохиолдол илэрлээ

95
01-15
Туркийн Ерөнхийлөгч коронавирусний вакцин хийлгэлээ

96
01-15
Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй үйл ажиллагааг шалгаж байна

97
01-15
Шарын шашны соёлыг Монголд сэргээн хөгжүүлэхэд улсаас нөхөн олговор олгоно

98
01-15
Х.Баттулгад С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр зам үлдсэнгүй

99
01-15
Москвагийн дунд сургуулиуд хичээллэж эхэлнэ

100
01-15
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав