УОК-оос мэдээлэл хийлээ. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Нийт 85 мянга гаруй иргэн орон нутаг руу буцах хүсэлтээ өгөөд байна.
а. Харин Улаанбаатар руу ирэх 5300 гаруй иргэн байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 1-нээс 10 хүртэл графиклаад явуулахаар болсон. Харин кластирлаад голомтлон халдвар гарсан аймаг болон Өмнөговь аймаг руу арванхоёрдугаар сарын 7-ноос хойш явуулна" гэв.
Зам тээвэр, хөгжлийн сайд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Арваннэгдүгээр сарын 29-нээс шинжилгээ авч эхэлнэ. Шинжилгээг 20 цэгт нэмж байгуулж авна. Тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна. Хувийн тэрэгтэй хүмүүс хувийн тээврээрээ зорчино. Нөгөөх нь нийтийн тээвэр.
Бид аль болох цахим системээр ажиллана. Явах иргэд 119.mn сайтад бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд нэлээн олон асуумж асууна. Үүнийг бөглөхөөр хаашаа явах ямар маршрутаар явахаас шалтгаалт систем өөрөө шинжилгээ өгөх байршил цагийг зааж өгнө. Иргэд гол нь яг цагийн хуваариараа очих хэрэгтэй. PCR шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан тохиолдолд Авто тээврийн үндэсний төвийн ticket.mn сайтаар захиалаад явна. Замд хооллох газрууд хаалттай учраас иргэд үүнийгээ зохицуулах хэрэгтэй. Орон нутагт очсоны дараа онцгой комиссын шуурхай штаб хүлээж авна. Ингээд иргэд өөрсдийгөө 14 хоног тусгаарлаад дахиад шинжилгээ өгнө.
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь гарсан. Жишээ нь, Драгоноос өглөө 08.00 цагт Архангай руу гэх мэт. Онгоцоор явах боломж бас бий" гэв.