BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан албан бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна.  Энэ нь  Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэснээс хойшх 13 дахь хориг бол шинээр бүрэлдсэн парламентын баталсан хуульд тавьсан хоёр дахь хориг.  Түүнчлэн Ерөнхийлөгч жил бүрийн Төсвийн хуульд хориг тавьж ирсэн бөгөөд  Төсвийн хуульд тавьсан 50 дахь хориг гэсэн үг.  2021 оны Төсвийн хууль цар тахалыг үед батлагдсанаараа онцлог байв.  Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн төсөв. Тэгэхээр эрх баригчид Ерөнхийлөгч  Х.Баттулгын ээлжит хоригийг хүлээн авах эсэх нь анхаарал татаж байна. 


Түүний өмнөх жилүүдийг төсөвт тавьсан хоригууд хэр үр дүнтэй байсан талаар эргэн сануулъя. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьж байв.   Гол агуулга нь   төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл байхыг үгүйсгэхгүй ч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзсэн. Гэсэн ч тухайн үед парламент энэ асуудлыг хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй билээ.
 
Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хэсэгчлэн хориг тавьж байв.  Тухайн хориг мөн л парламентын босго даваагүй.   Хэлэлцүүлгийн үеэр гишүүд “Төсвөө бүрэн уншаагүй, үг үсэг, агуулгын алдаатай, улс төрийн намын өмнө хийсэн зүйлсийг хамгаалсан шинжтэй байна” хэмээн буцааж байсан юм.
2019 оны Төсвийн тухай хуульд мөн л бүхэлд нь хориг тавьсан. Хоригт “Төсөв батлахад УИХ-ын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн  хэмээн үзсэн байдаг.  Гэвч парламент мөн л төсвөө задлахгүйгээр авч үлдэж байсан билээ.
 
2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Хоригт 2020, 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.424.277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, бүтээн байгуулалтын төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тус тус хориг тавьсан. Эрх баригчид НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж шийдвэрлэсэн билээ.
Харин энэ удаагийн хоригтоо Ерөнхийлөгч Х.Баттулга  дөрвөн асуудлыг тусгахыг хүсч 2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавиад байгаа юм. Тухайлбал,  төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, эрсдэлийн сан байгуулах, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах зэргийг тусгажээ.
2021 оны төсвийг хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний зарим гишүүн хөрөнгийн зардалд нийт гурван их наяд 498.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний нэг их наяд 390.4 тэрбум төгрөгийг барилга байгууламж, 83.4 тэрбум  төгрөгийг их засварт, 140.0 тэрбум  төгрөгийг тоног төхөөрөмж бэлтгэхэд, бусад хөрөнгөд 104.1 тэрбум, стратегийн нөөц хөрөнгө бэлтгэхэд 15.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байгааг эргэн харах шаардлагатайг сануулсан. Гэвч Төсвийн хуулийг тэр чигээр нь баталсан.   Бүтээн байгуулалтын гэх энэ хөрөнгийг ч Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавихдаа эргэн харахыг анхааруулсан байна.
Дараагийн нэг анхаарал татсан асуудал нь иргэн бүрт нэг сая төгрөг олгох саналаа Ерөнхийлөгч мөн л энэ удаагийн хоригтоо дурьджээ.  Бэлэн мөнгө буюу түүнтэй адилтгах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 55 орчим улс байгаа юм. 2019 оны эцсийн судалгаагаар  897 мянга орчим өрх байгаа.  897 мянган өрх гэж тооцохоор сарын 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай дотоодын аж ахуйн нэгж үйлдвэрлэл рүү орох боломж байна гэж үзсэн байна.  Өмнө нь энэхүү саналаа Засгийн газарт хүргүүлсэн.  Гэвч Сангийн сайд  Ч.Хүрэлбаатарын зүгээс энэ бодлогыг хэрэгжүүлвэл  эдийн засаг сүйрэл орно хэмээн мэдэгдэж,  Засгийг газар ч хүлээж аваагүй.   Мөн Ерөнхийлөгчийн хоригтоо цар тахал гарчихаад байхад вакцины төсвийг л суулгаагүй нь хариуцлагагүй төсөв гэдгийг харуулж байна гэжээ.  Ямартай ч Ерөнхийлөгчийн хоригийг парламент 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай.
Улс төрийн өнцгөөс харвал хэрэв  эрх баригчид  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр  зураг нэлээд тодорхой болох төлөвтэй.  Авахгүй шийдэлд хүрвэл нэлээд өрсөлдөөнтэй сонгууль болох нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм.   Одоогоор энэ асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан бусаар байр  сууриа илэрхийлээд байна. 
Тэрээр цахим хуудастаа “Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа” хэмээн бичжээ.
Гэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурь МАН-ыг төлөөлж чадахгүй.  Ирэх долоо хоногоос парламент Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд эхлэнэ. Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол.
 
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?
Бусад мэдээ ▼

1
01-28
Ц.Мөнхцэцэг: Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй

2
01-28
Халдварын голомт хумигдсан тул хоёрдугаар сарын 1-нээс нээгдэхээр болжээ

3
01-28
Д.Амарбаясгалан: Би сайд болохгүй, намдаа ажиллана

4
01-28
ЭМЯ: Коронавирусийн 25 тохиолдол нэмэгдэж, улсын хэмжээнд халдварын 1692 тохиолдол боллоо

5
01-28
Байгальд ээлтэй М.Оюунчимэг гишүүнд байгалиа даатгая Л.Оюун-Эрдэнэ сайд аа!

6
01-28
ХӨСҮТ-ийн захирлаар Д.Наранзул томилогджээ

7
01-28
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Тэлмүүн таур" хотхоноос халдвар илэрчээ

8
01-28
АОК: Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

9
01-28
"Х апартмент" хотхоны үйлчлэгчээс халдвар илэрч, СӨХ-ийн 4 ажилтны түргэвчилсэн оношлуур эерэг гарчээ

10
01-28
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-7

11
01-28
Х.Баттулга, У.Хүрэлсүх нар нударга зөрүүлсэн үү?

12
01-28
Ч.Хүрэлбаатар: БНХАУ үнэгүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн

13
01-27
С.Эрдэнэ: Бүхнийг хаяад дараагийнхаа сонгууль руугаа явлаа гэж байгаа бол хариуцлага тооцох эрх нь сонгогчдын л гарт байгаа

14
01-27
Улаанбаатараас Увсад очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ

15
01-27
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо

16
01-27
С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй

17
01-27
Африкт л байдаг хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ

18
01-27
ДЭМБ: “COVID-19”-ийн вакцины хоёр талын гэрээ “COVAX”-ийг эрсдэлд оруулж байна

19
01-27
Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс вакцин оруулж ирэх бэлтгэлээ хийж байна

20
01-27
Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д хүргүүлжээ

21
01-27
Сүүлийн үед хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ ихсэж байна

22
01-27
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

23
01-27
Б.Мөнхбаатар: Оюу толгойн хөрөнгө оруулагч талд Монгол улсын засгийн газар үндэслэлтэй, баримттай шаардлага тавьж буй

24
01-27
Хилчид хүний амь аварлаа

25
01-27
Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нийгэмд хямрал үүсгэлээ

26
01-27
ЭМЯ: Наркологийн төв эмнэлэгээс 2, Сүхбаатар дүүргийн 2,5-р хорооны тандалтаар 2 хүний шинжилгээнээс ковид-19 халдвар илэрлээ

27
01-27
Энэтхэг, Хятадын цэргүүд хил орчимд мөргөлджээ

28
01-27
Амстердамын үймээн үүсгэгчид машин, гүүр дэлбэлжээ

29
01-27
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргажээ

30
01-27
В.Путин, Жо Байден нар утсаар ярьжээ

31
01-27
Хүүхдийнхээ аюулгүй байдалд тоомжиргүй хандахаа хэзээ болих вэ, эцэг эхчүүд ээ

32
01-27
Улаанбаатараас Ховд аймагт очсон 2 хүний ПСР шинжилгээ эерэг гарч, халдвартай нь батлагджээ

33
01-27
Монголын нийгэм сүйрлийн зүг

34
01-27
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийв?

35
01-27
Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан орон болжээ

36
01-26
Э.Одбаяр: Жагсаалыг улс төржүүлж турхирсан Женко Х.Баттулгын бүлэглэлийг хууль хяналтыг байгууллагаас шалгахыг шаардаж байна

37
01-26
Э.Одбаяр: Улсын эдийн засгийг 10 гаруй жил гацааж буй Ерөнхийлөгч Х.Баттулгад хууль үйлчлэхгүй байна

38
01-26
БОАЖ-ын сайдаар М.Оюунчимэгийг томилж, эхлүүлсэн ажлыг нь дуусгая

39
01-26
Олон Улсын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлээ баталгаажууллаа

40
01-26
Сүхбаатарын талбай дээр байсан хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

41
01-26
Нийслэлийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ

42
01-26
Түмэн асуудалтай тулах Л.Оюун-Эрдэнэ

43
01-26
Үсчингээр үйлчлүүлсэн нэг гэр бүлийн гурван хүн халдвар авчээ

44
01-26
ЭМЯ: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас 7 хүнээс халдвар илэрлээ

45
01-26
Оросын залуу үеийнхний шаардлага “Путин зайл”

46
01-26
Хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах компанийг Монголд бүртгэв

47
01-26
Дональд Трампт импичмент зарлах тухай тогтоолыг Сенатын танхимд өргөн барив

48
01-26
“Aриг” банкийг дээрэмдэж буй операц

49
01-26
Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав

50
01-26
Цар тахал ба хариуцлага-2

51
01-26
Сүхбаатар дүүргийн дараах хороодод энэ сарын 28-ныг хүртэл хөл хорио тогтоолоо

52
01-26
Зуны олимп болох уу?

53
01-26
Энэтхэг, Хятадын цэргүүд хил орчимд мөргөлджээ

54
01-26
МАХН: С.Ганбаатарын амь эрссэн тэмцлийг дэмжихийг уриалж байна

55
01-25
ФОТО: Талбай дээр байгаа иргэдийг тусгаарлалтад, шинжилгээ авч байна

56
01-25
Талбай дээр байгаа иргэдийг тусгаарлан, шинжилгээ авч байна

57
01-25
С.Ганбаатар: Хуурай өлсгөлөн зарлах уу, өөрийгөө шатаах уу гэдгээ эхнэртэйгээ ярьж байж шийднэ

58
01-25
Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй

59
01-25
АН Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй

60
01-25
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас Ерөнхийлөгч өө!

61
01-25
ФОТО: УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна

62
01-25
Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт элсчээ

63
01-25
Хар тамхины наймааны "хаан" гэгддэг Цэ Чи Лоп баривчлагджээ

64
01-25
Албан ёсны "муу дүн"

65
01-25
Халуун сэдэв: Оросын жагсаалын УЧИГ ТАЙЛАГДАВ уу?

66
01-25
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

67
01-25
АНУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг тангараг өргөх ёслолтой холбоотой гэж үзэж байна

68
01-25
ЭМЯ: Тусгаарлалтад байсан иргэдийн давтан шинжилгээ болон БЗД-ийн 4,5,8-р хороо, ЭМЯ-ны нэг ажилтнаас халдвар илэрлээ

69
01-25
ЖДҮ эрхлэгчид ажлын байраа хадгалж чадахгүйд хүрчээ

70
01-25
ХҮН таны замаар ийм жудаггүй явбал мал болоход амархан харагдаж байна

71
01-25
Эсэргүүцлийн жагсаалд Путиний дэмжигчдээс хамаагүй цөөн хүн оролцдог гэв

72
01-25
Энэтхэг улсаас ирэх COVID-19-ийн эсрэг вакцинд итгэж болох уу?

73
01-25
Б.Бат-Эрдэнэ:НӨАТ сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

74
01-25
У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?!

75
01-25
Өнөөдөр 15.00 цагт Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

76
01-25
Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

77
01-25
Мексикийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

78
01-24
О.Гэрэлт-Од: Залуучуудаа алт болгоё

79
01-24
Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулвал нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоох шаардлага үүсэхгүй

80
01-24
АРХИВ: Д.Сумъяабазар "ЭМЯ өөрсдийнхөө амрыг хараад хатуу хөл хорио тогтоох гээд байх юм"

81
01-24
ХӨСҮТ: Халдварын тархалт их, халдварт өртөх эрсдэл өндөр боллоо

82
01-24
А.Отгонбаатар: Жагсаалыг Х.Баттулга засгаа самрах тоглоом болгож завааруулсан

83
01-24
Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

84
01-23
Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төвүүдэд хяналт тавин ажиллаж байна

85
01-23
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/25 тоот захирамж

86
01-23
Нийт 16 сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарлалаа

87
01-23
“Дэм дэмэндээ 2” аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багцын тусламж хүргүүллээ

88
01-23
Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлав

89
01-23
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хүний эрхийн төлөөх иргэдийн тэмцэлд Засгийн газар буууж өгсөн дуулиант ДОЛОО ХОНОГ

90
01-22
НОК: Маргаашнаас үсчин, бүх төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

91
01-22
Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх албан бичгийг Ерөнхийлөгчид гардуулав

92
01-22
Шинэ үеийн “попчин” ХҮНам одоо больё оо!

93
01-22
Яруу найрагч Д.Галсансүхийн өмгөөлөгч ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулжээ

94
01-22
Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөд хэсэгчилсэн хориг тавилаа

95
01-22
Цагаан ордны веб сайт олон хүйсийн сонголттой болжээ

96
01-22
Улсын хилээр хориотой эд зүйл нэвтрүүлэхийг завджээ

97
01-22
Ганданд жил бүр 12 тэрбум төгрөг төсөвлөх нь гарцаагүй тулгамдсан асуудал мөн үү?

98
01-22
"Баянмонгол" хорооллын нэг иргэнээс халдвар илэрлээ

99
01-22
Дуулиан: Солонгосын Ерөнхийлөгч үрчилж авсан хүүхдээ "сольж" болно гэв

100
01-22
Ажлын хариуцлага алдсан "Хэрээдэй" ХХК-ны асуудал хэрхэн шийдэгдэх вэ Салбарын сайд аа?!