албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо. Тэрээр "ДЭМБ-ын ангиллаар манайд алаг цоог кластер өвчлөл бүртгэгдсэн. Өнөөдөр шинжилгээ өгсөн хүнээс маргааш халдвар илрэх боломжтой.
Цар тахлын үеийн шалгуур үзүүлэлтээр хүн амын дунд шинжилж байгаа тандалтын өргөн хүрээний илрүүлэг сорьцоос 20-оос дээш хувьд нь вирус илэрвэл хүн амын дунд буюу нийтэд цар тахал тархсан гэж үздэг. Мөн 10-аас дээш хувьд нь илэрч эхэлбэл том кластер өвчлөл олон кластер болж халдвар тархаж байна гэж үздэг.
Харин өнөөдөр Улаанбаатар хотод 65 тохиолдол илэрсэн ба бид тандалтаар нийт 127 мянга 800 гаруй хүнд шинжилгээ хийжээ. Эдгээр тандалтын сорьцоос 0.06-0.09 хувьд нь коронавирус батлагдаж байна. Энэ нь манай улсад өвчлөл кластер хэлбэрээр л бүртгэгдсэн гэсэн үг. Бид өвчлөлийг боломжийн хэрээр хяналтдаа авч ажиллаж байна.
” гэсэн юм.