Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт төрөөд хэдхэн хонож байсан эхээс коронавирусийн халдвар илэрч, тус эмнэлэгт хорио тогтоолоо.
Тухайн амаржсан эмэгтэйн нөхрөөс халдвар илэрсэн учир тандалтаар шинжилгээ авахад халдвартай болох нь тогтоогджээ.
Тухайн эмэгтэйн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулсан бөгөөд нэгдүгээр сарын 14-нд амаржихаар нэгдүгээр эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө буюу нэгдүгээр сарын 8-нд тэрээр шинжилгээ өгсөн хэдий ч хариу сөрөг гарсан байна. Тодруулбал, тэрбээр халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байсан аж.