Тайлбарыг нь сонслоо. Огиудас хүрлээ...
Нярай эхийн хариуцлагыг УОК дарга нь ЭМ сайд руу зайлуулсан, сайд нь эмнэлгийн дарга руу, дарга нь эмч рүү... Ингээд эмч сувилагч, хаалга онгойлгож өгсөн харуул 3 буруутан болоод дуусах нь.
Хариуцлага хүлээх хүн нь УОК дарга Содбаатар өөрөө, өөр хэн ч биш. Гэтэл "мэргэн шийдвэр гаргасан чинь гүйцэтгэл дээр алдаад байна муу золигнууд чинь" гээд сууж байдаг. УОК иймэрхүү бүдүүлэг алдаа алхам тутамдаа хийж байгаа, онцгой нөхцөлд дэмий юман дээр үглээд яах вэ гээд ихэнхи хүн чимээгүй яваа... одоо болно оо, Содбаатар ажлаа өг. Ажил нь сайжирч сүйд болдоггүй гэхэд дараагийн даргын хариуцлага нэмэгдэнэ.
