Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцорсон даруйдаа хуралдаж, шинэ Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилох шийдвэрт хүрсэн байна. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг төрийн тусгай хамгаалалтад авсан аж.
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.Бага хурлаас дэмжсэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох юм.
Тэгвэл шинэ Л.Оюун-Эрдэнийн багт хэн хэн багтах вэ гэдэг урьдчилсан таамагт:
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан
ХНХ-ын сайд А.Ариунзаяа
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Н.Анхбаяр
ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Зам, тээврийн сайд Л.Халтар
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
Батлан хамгаалахын сайд Ц.Сэргэлэн
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл
Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайханаас гадна Ж.Цолмон, С.Төгсдэлгэр, П.Анужин, Ж.Чинбүрэн
Шадар сайдад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ЗГХЭГ даргад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэрс яригдаж байна.