2021.01.21 өдрийн 20.07 минут.. Эрэл, Номин компанийн хооронд үүссэн маргаан,
тодруулбал Ариг банкны хөрөнгө оруулалттай холбоотой хоёр талын маргааны асуудал давж заалдах шатны шүүхээс дахин мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр саяхан гарсан. Иргэний хэрэг үүсч мөрдөн байцаалтын эхний шатанд явж байгаа энэ үед аль ч тал адилхан эрхтэй, асуудал шийдтэл аливаа хөдөлгөөн хийх хориотой.
Гэтэл төр засаг бужигнаантай олны анхаарал тийш хандсан цагаар буюу засаг солигдож буй яг тэр үед /2020. 01.21/Монгол банкны Ерөнхийлөгч яаран шийдвэр гаргаж, гүйцэтгэх удирдлагыг Номин талд өгөхөөр шийдвэрлэсэн нь ёстой л чоно борооноор гэдгийг сануулна. Хөрөнгө оруулалтын гэрээ илт зөрчиж хугацаандаа санхүүжилтээ хийгээгүй, тэр бүү хэл өөрийн нэрийн хувьцаагаа өрөөлд буюу Анд системсд зарчихсан, хувьцаа эзэмшигч гэж нэрлэгдэх эрхгүй Номин тал ийнхүү хүссэнээ хийгээд, хүнээ дураар захирлаар томилоод суух боломжийг Монгол банк хууль бусаар удаа дараа олгож байгаа нь байж боломгүй. Нөгөө талд хөрөнгө оруулалтаа ном журмаар хийгээд хуулиа баримтлаад яваа хувьцааны дийлэнхийг эзэмшигч Эрэл тал эрхээ хасуулаад байж байгаа нь энэ улс хууль дүрэмгүй мэт эмгэнэлтэй шударга бус.
Асуудлын гол нь Ариг банкинд хувьцаа эзэмшигчдийн ирц бүрдээгүй байхад Номин санхүүгийн нэгдлийн ажилтнууд ирж хүчээр хурал хийж, компанийн тухай хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй, Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчтэй тохиролцсоны дагуу шууд л гүйцэтгэх захирлаар Номин банк бус санхүүгийн компанийн захирал, Номин холдингийн ажилтан Ариунжаргалыг томилж, хууль бус томилгоогоо амралтын өдрөөр амжуулахаар яарч байгаа нь улаан цайм увайгүй дээрэм гэж болохоор байна. Дийлэнх хувьцаа буюу 61 хувийг эзэмшигч Эрэл талын санал оролцоогүйгээр эрх шилжүүлэх байтугай, энгийн жижиг асуудлыг ч Номин бие даан шийдэх ёсгүй. Мэдсээр атал мэдэн будилж хүч түрэн хууль бусаар хийсэн энэ хурлын шийдвэр, Монгол банкны ерөнхийлөгчийн шийдвэрээ ч Ариг талд огт үзүүлэхгүй, өгөхгүй байгаа атлаа энэ мэт илт Номингийн талд үйлчилсэн хурлуудыг дуртай цагтаа зарлан хийж ажилчдыг айлган сүрдүүлэх үндэслэлгүйгээр хомроглон халж, хууль бусаар удирдлагын багийг тавихаар Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч улайрч байна.
Энэ удаад гүйцэтгэх удирдлагаар томилогдсон Ариунжаргал гэгч нь энэ удаад шагналаа хүртэж энэ суудалд суухыг ихэд яарч байгаа бололтой. Үнэн гэж айхтар юм бий. Үүнийг цаг хугацаа л гэрчилнэ. Цааш юу болохыг анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж: Улстөрийн тойм пэйж хуудас